Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01632

 

  2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01632

              Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 16 дугаар байр, 11 тоотод оршин байгаа “Бичил бизнес бичил арван хоёр” Хадгаламж зээлийн хоршоо /цаашид ХЗХ гэх/, /РД-5881951/-ны

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 11 дүгээр байр, 130 тоотод оршин суух, Хатгин овогт Александрын Алтанзул /РД-ЛЮ70072509/-д холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,693.081,74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Бичил бизнес бичил арван хоёр” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус ХЗХ нь А.Алтанзулд эмийн сангийн үйлчилгээг өргөжүүлэх төсөлд нь зориулж 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2016/03/11/12 тоот зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг сар бүр 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл олгосон. Зээлдэгч нь зээлийн барьцаанд эмийн сангийн ажлын байранд байрлах тавилга, цахилгаан барааг 3,150,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан.

А.Алтанзул нь дахин зээл хүссэн хүсэлт гаргасны дагуу зээлийн хорооноос 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 2016/08/39/65 тоот зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг сар бүр 1.2 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар 2 дахь зээлийг олгосон бөгөөд зээлийн барьцаанд УНЭ дугаартай автомашинаа 6 сая төгрөгөөр үнэлж барьцаалсан.

А.Алтанзул нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1 дэх зээлээс үндсэн зээлд 166,670 төгрөг төлж, 1,833,330 төгрөгийн үлдэгдэлтэй, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 2 дахь зээлээс 176,400 төгрөгийн төлбөр төлж 1,823,600 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийн хүүнд 189,283.90 төгрөг, алдангид 20,716.10 төгрөгийн төлбөрийг тус тус хийсэн.

“Бичил бизнес бичил арван хоёр” ХЗХ-ны, А.Алтанзултай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, мөн оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус тус дуусгавар болсон.

Зээлдэгч нь нэгдүгээр зээлийн үндсэн зээл, зээлийн хүү, алдангид 2,680,328.46 төгрөг, хоёр дахь зээлийн үндсэн зээл, зээлийн хүү, алдангид 1,893,620 төгрөг, нийт 4,573.948,56 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

А.Алтанзул нь эм зүйч мэргэжилтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах хувийн эмийн сангийн эрхлэгчээр ажилладаг, өдөр тутмын тогтмол орлоготой. 2016 онд 21 хоногийн хугацаатай төлбөрийн шаардах хуудсыг 2 удаа өгсөн боловч зээлийн эргэн төлөлт хийгээгүй.

Иймд А.Алтанзулаас үндсэн зээл, зээлийн хүү, алданги, улсын тэмдэгтийн хураамжид нийт 4,693,081.74 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

          Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “Бичил бизнес бичил арван хоёр” ХЗХ-ны захирал Ж.Цолмон, хариуцагч А.Алтанзул нар харилцан тохиролцож А.Алтанзулаас нэхэмжилсэн 4,693,081.74 төгрөгийн төлбөрийг А.Алтанзул нь 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 450,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 450,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 450,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 450,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 450,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 450,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 450,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 450,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 450,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 450,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 193,081.74 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.  

 

            Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Бичил бизнес бичил арван хоёр” ХЗХ нь хариуцагч А.Алтанзулаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,693,081.74 төгрөг шаардан шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцээд төлбөрийг талууд хуваарь гарган хэсэгчлэн төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрэээ байгуулж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.  

Шүүх зохигчдыг эвлэрсэн гэж үзэн, мөн тэдгээрийн байгуулсан эвлэрлийн гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

Талууд эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нь бүрэн хариуцахаар тохиролцсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,633.18 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Бичил бизнес бичил арван хоёр” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, А.Алтанзулд холбогдох иргэний хэрэгт хариуцагч А.Алтанзул нь нэхэмжлэлийн шаардлага 4,693,081.74 төгрөгийн 450,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 450,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 450,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 450,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 450,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 450,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 450,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 450,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 450,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 450,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 193,081.74 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч “Бичил бизнес бичил арван хоёр” ХЗХ-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,633.18 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

                                     

 

ШҮҮГЧ                                   Ч.ЦЭН