Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00625

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

      Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамж өөрийн байранд  байрлах, “Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгал”-ын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, Рокмон бюлдинг 604 тоотод байрлах “Очирням” ХХК-д холбогдох 68 929 723 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгал”-ын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Очирням” ХХК нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16-р зүйлийн 1 дэх, 17-р дугаар 1.1 дэх, 1.4 дэх хэсэгт тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12-р сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 45 953 149 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 36 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцийн журмаар ажилласан боловч хэлсэн тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Монгол Улсын Ниймгийн даатгалын тухай хуулийн  20-р зүйлийн 1.2-т заасны дагуу “Очирням” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 45 953 149 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 22 976 574  төгрөг, бүгд 68 929 723 төгрөгийг “Очирням” ХХК-ийн хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгал”-ын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлстэс хариуцагч “Очирням”  ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 68 929 723 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн билээ. Манай байгууллага алданги 22 976 574 төгрөгөөсөө татгалзаж, үлдэх 45 953 149 төгрөгийг “Очирням” ХХК бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгал”-ын хэлтэс нь хариуцагч “Очирням” ХХК-д холбогдох хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 45 953 149 төгрөг, хугацаа хэтэрүүлсэнд ноогдуулсан 22 976 574 төгрөг бүгд 68 939 723  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч алданги болох 22 976 574 төгрөгөөсөө татгалзаж үлдэх 45 953 149 төгрөгийг хариуцагч “Очирням” ХХК нь бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. “Очирням” ХХК-д холбогдох 68 929 723 төгрөг гаргуулахыг хүссэн “Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгал”-ын хэлтэс нь  22 976 574 төгрөгөөс татгалзаж, үлдэх 45 953 149  төгрөгийг хариуцагч “Очирням” ХХК нь төлж барагдуулсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч “Очирням” ХХК-иас 193 858 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.   

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА