Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01766

 

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01766

                 Улаанбаатар хот

 

   

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Ремикон үйлдвэрийн байранд оршин байгаа “Ремикон” ХК /РД-5191823/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхон 11 дүгээр гудамж, 21 тоотод оршин суух, Суваргат мянган овогт Баасанжавын Гаваадамба /РД-ЧД68013069/-д холбогдуулан гаргасан,

 Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 55,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ремикон” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус Б.Гаваадамбатай 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу манай компаниас 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд бетон зуурмаг хүлээн авсан.

Бидний зүгээс бүтээгдэхүүнийг цаг тухай бүрт тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн бөгөөд худалдан авагч нь Б.Гаваадамба нь хүлээн авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг төлөлгүй өнөөдрийн байдлаар 37,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 37,000,000 төгрөг, гэрээний 4.5-т заасан 0.2 хувийн алданги 18,500,000 төгрөг, нийт 55,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 55,500,00 төгрөгийг төлж барагдуулах тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Гаваадамба шүүхэд гаргасан тайлбартаа: Би “Ремикон” ХК-д бетон зуурмагийн төлбөр болох 37,500,000 төгрөг, алданги 18,000,000 төгрөг, нийт 55,500,000 төгрөг төлөх нь үнэн болно. Энэ төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад                                                                 

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ремикон” ХК нь хариуцагч Б.Гаваадамбаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 55,500,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Гаваадамба нь нэхэмжлэлийн шаардлага болох 55,500,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Ремикон” ХК-д төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөр төлөх хугацааг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Шүүх, хариуцагчийн дээрх зөвшөөрлийг бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Гаваадамбын, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 435,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 435,450 төгрөг, хариуцагч Б.Гаваадамбаас 217,725 төгрөгийг тус тус гаргуулан “Ремикон” ХК-д буцаан олгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: ББСБ

1.“Ремикон” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Гаваадамбад холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Гаваадамба нь нэхэмжлэлийн шаардлага болох 55,500,000 /таван таван сая таван зуун мянган/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Ремикон” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 435,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 435,450 төгрөг, хариуцагч Б.Гаваадамбаас 217,725 төгрөгийг тус тус гаргуулан “Ремикон” ХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                

                                       ШҮҮГЧ                               Ч.ЦЭНД