Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/00670

 

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/00670

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

         Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 18/2 байрны 1 тоотод оршин суух, регистр ИЕ94030613, Цомго овогт Одсүрэнгийн Шаарийбууд холбогдох 300 000  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Шаарийбуу нь манай компанитай 2014 оны 5-р сарын 12-ны өдөр 1095365 тоот “Төхөөрөмж зээлээр худалдан авах” гэрээ байгуулан 240 000 төгрөгийг үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төлж үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. О.Шаарийбуу нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 200 000 төгөргийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд О.Шаарийбуугаас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 200 000 төгрөг, гэрээний 5-р зүйлийн 5.3-т заасны дагуу 972 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 100 000 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Жи Мобайл” ХХК нь О.Шаарийбууд холбогдуулан төхөөрөмжийн үнэ 300 000 төгрөгийг нэхэмжилсэн. О.Шаарийбуу нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 300 000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч О.Шаарийбуу холбогдох 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч О.Шаарийбуу нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. О.Шаарийбууд холбогдох 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 4825 төгрөгийг, хариуцагч О.Шаарийбуугаас 4825 төгрөгийг тус тус  гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА