| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/66 |
| Огноо | 2021-05-03 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/66
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
улсын яллагч Ф,
шүүгдэгч Е нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е д холбогдох эрүүгийн 2013000190048 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. 26 настай. эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг хаягтай, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Е , регистрийн дугаар БЮ95******.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Е мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000190048 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албаны 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11/10 дугаартай албан бичиг болон түүний хавсралт /хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,
2. Яллагдагч Е ы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,
3. Яллагдагч Е ы Хаан банкин дахь 5180******** тоот дансанд 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны хооронд гарсан зарлагын тооцоо /хавтаст хэргийн 07-14 дүгээр хуудас/,
4. Яллагдагч Е ы цахим сүлжээнд мөрийтэй тоглоом зохион байгуулсан тухай баримтын хуулбарууд /хавтаст хэргийн 15-22 дугаар хуудас/,
5. Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 5180/184 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн нэр бүхий иргэдийн дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 55-152 дугаар хуудас/,
6. Мөрдөгчийн яллагдагч Е ы цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон ашгийг тооцсон хүснэгт /хавтаст хэргийн 176 дугаар хуудас/,
7. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,
8. Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 182 дугаар хуудас/,
9. Яллагдагч Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 166-167,179-180 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Шүүгдэгч Е нь 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Азаа азбилэг” гэх фейсбүүк хаягнаас мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, нийт 740.000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албаны 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11/10 дугаартай албан бичиг болон түүний хавсралт /хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,
- Яллагдагч Е ы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,
- Яллагдагч Е ы Хаан банкин дахь 5180******** тоот дансанд 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны хооронд гарсан зарлагын тооцоо /хавтаст хэргийн 07-14 дүгээр хуудас/,
- Яллагдагч Е ы цахим сүлжээнд мөрийтэй тоглоом зохион байгуулсан тухай баримтын хуулбарууд /хавтаст хэргийн 15-22 дугаар хуудас/,
- Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 5180/184 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн нэр бүхий иргэдийн дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 55-152 дугаар хуудас/,
- Мөрдөгчийн яллагдагч Е ы цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон ашгийг тооцсон хүснэгт /хавтаст хэргийн 176 дугаар хуудас/,
- Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Фейсбүүк орж байтал онлайн техас тоглоом явагдаж байхаар нь тоглох гэж Хаан банкны 5180******** тоот данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн. Данс эзэмшигчийн нэрийг бол санахгүй байна, бодвол “Азаа азбилэг” гэдэг хаягнаас лайв хийж байсан байх би нэг удаа тоглосон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,
- Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний найз залуу Е нь 2020 оны 12 дугаар сард надаас 1.000.000 төгрөг зээлээч гэж хэлсэн. Тухайн үед надад 840.000 төгрөг бэлнээр байсан учир түүнийг найз залуу Еламанд бэлнээр өгсөн. Еламан нь надаас зээлсэн 840.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний 5194093203 тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн байсан юм. Тухайн үед би Еламантай аймгийн төвд уулзахдаа яагаад 1.000.000 төгрөг шилжүүлсэн талаар асуухад “бэлэг” гэж хэлсэн, өөр ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 182 дугаар хуудас/
- Яллагдагч Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие 2020 оны 12 дугаар сарын дунд үеэр “Талант Еламан” нэртэй фейсбүүк хаягаараа орж байх үед фейсбүүкээр хүмүүс “ТЕХАС” нэртэй мөрийтэй тоглоомыг фейсбүүкээр шууд дамжуулан хүмүүсээс мөнгө авч тоглуулж байсныг хараад миний бие өөрөө хэд хэдэн удаа тоглож үзсэн.
Тухайн үед би фейсбүүкээр мөрийтэй тоглоомыг тоглож үзсэнээс хойш тухайн мөрийтэй тоглоомыг би зохион байгуулж болох юм байна гэж бодоод 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Азаа Азбилэг нэртэй фейсбүүк хаягаар шууд дамжуулан “ТЕХАС” нэртэй мөрийтэй тоглоомыг зохион байгуулж эхэлсэн. Уг мөрийтэй тоглоомыг нэг удаа тоглоход 6 хүний бүрэлдэхүүнтэй тоглодог юм. Уг тоглоомд орж байгаа нэг хүн миний Хаан банкны “5180********” тоот дансанд 20.000 төгрөг хийдэг ба гүйлгээ утга дээр суудлын тоо болон фейсбүүк хаягны нэрээ бичдэг байсан юм. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл уг тоглоомыг зохион байгуулсан. 6 хүн миний данс руу хүн тус бүр 20.000 төгрөг хийгээд нийтдээ 4 удаа тоглоно. 4 удаагийн тоглолтоос нэг удаа хожиход 25.000 төгрөг авдаг ба тоглолт дуусах үед 100.000 төгрөгийг хожсон хүмүүс авдаг ба тоглоомыг зохион байгуулсан надад 4 удаагийн тоглолтоос 20.000 төгрөгийн ашиг үздэг байсан юм. Миний бие нийтдээ 740.000 төгрөгийн ашиг олсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 166-167,179-180 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа гэсэн тайлбарыг гаргаж улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Е ы амар хялбар аргаар хувьдаа ашиг олж мөнгөтэй болох зорилготой байсан нь тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан ба Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14 дэх заалтад “мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг ойлгохоор зохицуулжээ.
Шүүгдэгч Е нь 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Азаа азбилэг” гэх фейсбүүк хаягнаас мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, нийт 740.000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна.
Шүүгдэгч Е ы гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Е ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Е бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Е д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Е нь хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаартай саналд яллагдагч Е д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасныг яллагдагч Е хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 192 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Е д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд урьд ял шийтгүүлж байгаагүй нь эрүүгийн хавтаст хэргийн 174 дүгээр хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шаалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е д хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Е д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдэх бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Е энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Е нь мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 740000 төгрөгийн ашиг олсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул шүүгдэгч Е ы гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 740.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Е д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Е д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Е нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Е ы гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 740.000 (долоон зуун дөчин мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Е д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ