| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00789/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/00801 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/00801
| 2017 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2017/00801 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол “Итгэл-61” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол 018-р байр 14 тоотод оршин суух, регистр:ШГ84042570, Цагаан залаа овогт Батбааатрын Батзаяад холбогдох 291 600 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Итгэл-61” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 018 дугаар байрны 14 тоот Б.Батзаяа нь Монгол улсын Иргэний хуулийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.4 дүгээр заалтыг зөрчин олон сараар СӨХ-ийн үйлчилгээний төлбөрөө төлөөгүй тул 2015 оны 8 сараас 2017 оны 01 сарыг дуусталх хугацааны 18 сарын телбөр болох 291600 /Хоер зуун ерэн нэгэн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Итгэл-61” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Итгэл-61” сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө олон сараар төлөөгүй байсан 018 дугаар байрны 14 тоотод оршин суугч Б.Батзаяа нь төлөгдөөгүй байсан 291 600 төгрөгийг 2017 оны 6-р сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Итгэл-61” сууц өмчлөгчдийн холбоо нь Б.Батзаяад холбогдох 291 600 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд 2017 оны 3-р сарын 21-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ.
Хэдийгээр талууд эврэлийн гэрээ байгуулсан боловч Б.Батзаяа нь
нэхэмжлэлийн шаардлага болох 291 600 төгрөгийг 2017 оны 6 сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулахаар тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Итгэл-61” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 291 600 төгрөгийг 2017 оны 6 сарын 01-ний дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Б.Батзаяагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 9398 төгрөг, хариуцагч Б.Батзаяагаас 9398 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Итгэл-61” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА