Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00833

 

 

 

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/00833

                  Улаанбаатар хот

 

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

              Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

          Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн Самбуугийн гудамж-47 өөрийн байранд байрлах “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, 40С байрны 76 тоотод оршин суух, регистр ЧЗ81040717, Харчууд овогт Цэнхэрийн Ган-Од од холбогдох 1 053 326 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Ган-Од нь манай ‘‘Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30183954 тоот гэрээ байгуулан 99105434 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан 1Рhone 68 64GВ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж "Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 100.000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1,053,326 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагч Ц.Ган-Од шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1 053 326 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг дараах графикаар төлөхөөр тохирч байна. 2017 оны 4-р сарын 25-нд 175 554 төгрөг, 2017 оны 5-р сарын 25-нд 175 554 төгрөг, 2017 оны 6-р сарын 25-нд 175 554 төгрөг, 2017 оны 7-р сарын 25-нд 175 554 төгрөг, 2017 оны 8-р сарын 25-нд 175 554 төгрөг, 2017 оны 9-р сарын 25-нд 175 556 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь Ц.Ган-Одод холбогдох 1 053 326 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд 2017 оны 3-р сарын 27-

ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулжээ.

 

Хэдийгээр    талууд    эвлэрлийн    гэрээ   байгуулсан   боловч   Ц.Ган-Од   нь

нэхэмжлэлийн шаардлага болох 1 053 326 төгрөгийг 2017 оны 4 сарын 25-ны өдөр 175 554 төгрөг, 2017 оны 5-р сарын 25-нд 175 554 төгрөг, 2017 оны 6-р сарын 25-нд 175 554 төгрөг, 2017 оны 7-р сарын 25-нд 175 554 төгрөг, 2017 оны 8-р сарын 25-нд 175 554 төгрөг, 2017 оны 9-р сарын 25-нд 175 556 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулахаар тохирсон байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 1 053 326 төгрөгийг, 2017 оны 4-р сарын 25-нд 175 554 төгрөг, 2017 оны 5-р сарын 25-нд 175 554 төгрөг, 2017 оны 6-р сарын 25-нд 175 554 төгрөг, 2017 оны 7-р сарын 25-нд 175 554 төгрөг, 2017 оны 8-р сарын 25-нд 175 554 төгрөг, 2017 оны 9-р сарын 25-нд 175 556 төгрөгөөр тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Ц.Ган-Одын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14 915 төгрөг, хариуцагч Ц.Ган-Одоос 14 915 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

 

   3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА