Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00932

 

 

 

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/00932

Улаанбаатар хот

 

 

 Зохигчийн эвлэрлийг баталж

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

          Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  46-р байр 701 А тоотод байрлах “Есөн шижир” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхон 14-р байр 1 тоотод оршин суух, регистр МЭ88092338, Бодунахурц овогт Батсайханы Өнөрбаярт холбогдох 3 495 251  төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Өнөрбаяр нь 2014 оны 07 сарын 24-ны өдөр манай компаниас 575/1 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 хоногийн 4,5%-ийн хүүтэй Ноnda CRP 450 R гаалийн бичигтэй, Suzuki GSX-R маркын 16-86 УБ улсын дугаартай мотоциклийнхоо эзэмших эрхийг манай компаний нэр дээр шилжүүлж барьцаалан 12 000 000 төгрөг зээлсэн. Зээлдэгч Б.Өнөрбаяр нь 2015 оны 4 сарын 03-ны өдөр үндсэн зээлээсээ 9 013 984 төгрөгийн хасалт хийж Ноnda CRP 450 R мотоциклийнхоо шилжүүлэн авч үлдэгдэл зээл 2 204 449 төгрөг үлдсэн. Зээлдэгч Б.Өнөрбаярыг үлдэгдэл зээл, хүүгээ төлөхийг манайх удаа дараа шаардахад төлнө удахгүй төлнө гэсээр зээл, хүүгээ төлөөгүй гэрээний хугацааг 254 хоног хэтрүүлсэн. Зээлдэгч Б.Өнөрбаяр нь үндсэн зээл 12 000 000 төгрөгөөс 9 820 700 төгрөг төлж, 2 179 300 төгрөг төлөөгүй, үндсэн хүү 2014 оны 7 сарын 24-өөс 2016 оны 6 сарын 28-ыг хүртэл 705 хоногийн үндсэн хүү 6 225 341 төгрөг төлөхөөс 5 999 784 төгрөг төлж үлдэгдэл 226 301 төгрөг төлөөгүй, алданги 2016 оны 6 сарын 28-аас 2017 оны 3 сарын 09-ны өдөр хүртэл зээлээ төлөөгүй гэрээний хугацааг 254 хоног хэтрүүлсэн алданги 1 107 084 төгрөг болсон боловч МУ-ын Иргэний хуулинд заасны дагуу /алданги үндсэн зээлийн 50%-иас хэтрэхгүй гэснийг баримтлан/ 1 089 650 төгрөг төлөхөөс төлөөгүй. Иймд Б.Өнөрбаяраас үндсэн зээлийн үлдэгдэл 2 204 449 төгрөг, үндсэн зээлийн хүүний үлдэгдэл 226 301 төгрөг, алданги 1 089 650 төгрөг нийт 3 495 251 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  “Есөн шижир” ХХК-ний нэхэмжлэлтэй Өнөрбаярт холбогдох  иргэний хэргийн оролцогчид бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнг 495 251 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 3 000 000 төгрөгийг 5 сарын хугацаанд дараах байдлаар төлөхөөр эвлэрч бйана. 2017 оны 5-р сарын 04-нд 600 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 04-нд 600 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 04-нд 600 000 төгрөг, 2017 оны 8-р сарын 04-нд 600 000 төгрөг, 2017 оны 9-р сарын 04-нд 600 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов.  Хариуцагч нь графикийн дагуу төлөөгүй тохиолдолд шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг зөвшөөрсөн болно гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК нь Б.Өнөрбаярт холбогдох  3 495 251 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК нь 495 251 төгрөгөөсөө татгалзаж, үлдэх 3 000 000 төгрөгийг 2017 оны 5-р сарын 04-нд 600 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 04-нд 600 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 04-нд 600 000 төгрөг, 2017 оны 8-р сарын 04-нд 600 000 төгрөг, 2017 оны 9-р сарын 04-нд 600 000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

             1. Нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК хариуцагч Б.Өнөрбаяр нар нь  3 495 251  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Б.Өнөрбаяр төлбөрийг 2017 оны 5-р сарын 04-нд 600 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 04-нд 600 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 04-нд 600 000 төгрөг, 2017 оны 8-р сарын 04-нд 600 000 төгрөг, 2017 оны 9-р сарын 04-нд 600 000 төгрөгөөр бүрэн төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 871 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35 435 төгрөг, хариуцагч Б.Өнөрбаяраас 35 435  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК-д олгосугай.

             3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА