Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2017/1005/З |
Дугаар | 105 |
Огноо | 2019-02-15 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 105
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
Нэхэмжлэгч: Ч.Н
Хариуцагч: НЗД , БЗД ЗД , БЗД ГА
Гуравдагч этгээд: Б.С
Нэхэмжлэлийн шаардлага: “...БЗД ЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжаар иргэн Б.Ц-д эзэмшүүлсэн газрыг иргэн Б.С-д давхардуулан эзэмшүүлсэн БЗД ЗД-ын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаар захирамжийн Б.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/462 дугаар захирамжийн иргэн Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, БЗД ЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжаар иргэн Б.Ц-д эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Чулуун овоот, * дүгээр гудамж, *-* тоот хаягт байрлах ** м.кв газрыг Ч.Н-н эзэмшилд шилжүүлэхгүй байгаа БЗД ЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль, журмын дагуу шилжүүлэхийг БЗД ЗД д даалгах, маргаан бүхий газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулахгүй байгаа БЗД ГА ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулахыг БЗД ГА нд даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н, хариуцагч БЗД ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, хариуцагч БЗД ГА ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие БЗД ЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжаар иргэн Б.Ц-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Чулуун овоот * дүгээр гудамж, *-* тоот хаягт байрлах ** м.кв талбай бүхий газрыг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр худалдан авсан. Тухайн үед уг газар ямар нэг байдлаар бусдын эзэмшил газартай давхцалгүй, тухайн тоот хаягт нь 2 гэрчилгээ олгогдсон асуудал байгаагүй.
Гэтэл 2013 он 01 дүгээр сард нэг газарт 2 эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Төмөр замын ******* /хуучин хаяг/ хаягийг *-* тоот болгож, 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Б.Ц-д шинээр гэрчилгээ гарган өгсөн боловч уг шинэ хаягт дахин Б.С гэх хүнд дахин олгосон байна.
БЗД ГА ны даргад хүсэлт гаргахад бичгээр ямар нэгэн хариу өгдөггүй байсан. Миний бие 2016 оны 6 сарын 16-ны өдөр Б.Ц-н эзэмшиж байсан газрыг Б.С-д давхардуулан олгосон БЗД ЗД-ын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаар захирамжийн Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгч Г.Мөнхтулга нь захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан боловч, намайг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10371 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Гэвч Ч.Н миний бие Б.Ц-д газрын үнийг бүрэн төлж дууссан, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Миний бие уг газарт 2012 оноос хойш амьдарсан бөгөөд Б.Ц-тай газрын төлбөр дууссан, одоо газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэсэн боловч уг газрыг Б.С-д давхардуулан эзэмшүүлэхдээ Б.Ц-н газрын мэдээллийг Кадастрын мэдээллийн нэгдсэн сангаас устгасан байна.
Үүнээс болж, уг газрыг миний эзэмшилд шилжүүлэхгүй, мэдээллийг Кадастрын мэдээллийн санд оруулах боломжгүй болж, иргэн миний хуулиар олгогдсон газар эзэмших эрх ашгийг маань зөрчсөөр байна.
Иймд БЗД ЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжаар иргэн Б.Ц-д эзэмшүүлсэн газрыг иргэн Б.С-д давхардуулан эзэмшүүлсэн БЗД ЗД-ын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаар захирамжийн Б.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, БЗД ЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжаар иргэн Б.Ц-д эзэмшүүлсэн Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Чулуун овоот * дүгээр гудамж, *-* тоот, ** м.кв газрыг Ч.Н миний эзэмшилд шилжүүлэхгүй байгаа БЗД ЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу шилжүүлэхийг БЗД ЗД д даалгах, БЗД ЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжаар иргэн Б.Ц-д эзэмшүүлсэн Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Чулуун овоот * дүгээр гудамж, *-* тоот, ** м.кв газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулахгүй байгаа БЗД ГА ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулахыг БЗД ГА нд даалгаж өгнө үү.
Хариуцагч зөвшилцөх санал тавьж, бид зөвшилцсөн боловч тухайн газарт байрлах байшингаа өмчилж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.” гэв.
Хариуцагч БЗД ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… БЗД ЗД-ын 2007 оны 336 дугаар захирамжаар тус дүүргийн ** дугаар хороо, Чулуун овоот АОС *-* тоот хаягт байрлах ** м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай Б.Ц-д эзэмшүүлсэн боловч Газрын мэдээллийн санд кадастрын зураг бүртгэгдээгүй байна.
Иргэн Б.Ц-ийн дүүргийн Газрын албанд маргаан бүхий газрыг эзэмших талаар хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр гаргасан ямар нэгэн өргөдөл, хүсэлт албан ёсоор бүртгэгдээгүй, учраас тухайн үед Б.Ц нь ямар үндэслэлээр маргаан бүхий газрыг эзэмшихээр болсон нь тодорхойгүй байна.
Харин Б.С нь 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дүүргийн Газрын албанд хандан гаргасан хүсэлтдээ: “... Миний бие нь ** дугаар хорооны Чулуутын *-* тоотод хүүхдүүдийн хамт 10 жил амьдарч байгаа тул энэхүү газрыг өөрийн болгож өгнө үү” гэжээ.
Иргэний гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн холбогдох шаардлагыг хангаж байсан тул дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Чулуутын АОС *-* тоотод байрлах, нэгж талбарын 1864*******10764167 дугаартай, ** м.кв газрыг 5 жилийн хугацаатай шилжүүлж, эзэмших эрх олгож шийдвэрлэсэн тул дээрх маргаан бүхий актын Б.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.
Иргэн Б.С нь дүүргийн Газрын албанд маргаан бүхий газрыг эзэмшихээр албан ёсоор хүсэлтээ гаргаж, дүүргийн Засаг даргын 2011 оны 423 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийг баталгаажуулж, улмаар Газрын мэдээллийн санд түүнийг газрын мэдээллийг албан ёсоор бүртгэж, НЗД өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуульд заасан журмын дагуу түүнд өмчлөх эрхийг олгосон.
2011 онд Б.С-д газар эзэмшүүлэхэд маргаан бүхий газарт давхцал байгаагүй тул түүний нэгж талбарын 1864*******10764167 дугаар бүхий ** м.кв газрыг албан ёсоор Газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн.
Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн ажиллагааг хийсэн. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *-* тоот газрыг эзэмших тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн зүгээс Б.Ц-с Б.С-д газрыг шилжүүлэх өргөдлийг гаргуулж, Б.С-с ******* тоот газрыг Ч.Н-т шилжүүлэх ажиллагааг хийсэн байдаг. Ч.Н анх Б.Ц-с ******* тоот хаягт байрлах газрыг эзэмшихэд татгалзах зүйлгүй гэсэн тул түүний нэр дээр уг хаягт байрлах газрыг эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэхээр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хууль зүйн үндэслэл бүрдсэн байна гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч, Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн. Харин нэхэмжлэгч түүний байшин, үл хөдлөх хөрөнгийн асуудлаар нэхэмжлэл гаргаагүй тул энэ хүрээнд ярих шаардлагагүй. Нэхэмжлэгч цаашид эрх бүхий байгууллагад өргөдөл, хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагч БЗД ГА ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...БЗД ЗД-ын 2007 оны 336 дугаар захирамжаар тус дүүргийн ** дугаар хороо, Чулуун овоот АОС *-* тоот хаягт байрлах ** м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай Б.Ц-д эзэмшүүлсэн боловч Газрын мэдээллийн санд кадастрын зураг бүртгэгдээгүй байна.
Иргэний гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн холбогдох шаардлагыг хангаж байсан тул дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Чулуутын АОС *-* тоотод байрлах, нэгж талбарын 1864*******10764167 дугаартай, ** м.кв газрыг 5 жилийн хугацаатай шилжүүлж, эзэмших эрх олгож шийдвэрлэсэн тул дээрх маргаан бүхий актын Б.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.
Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Ч.Н-н эзэмшилд байгаа гэх ямар нэгэн нотлох баримт байхгүй, тэрээр худалдаж авсан гэх газраа өөрийн эзэмшилд шилжүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн хүсэлт албан ёсоор гаргаагүй тул маргаан бүхий газрыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэхгүй байгаа дүүргийн Засаг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Мөн тухайн иргэн эзэмшүүлсэн газрыг өөр нэгэн иргэнд давхардуулан эзэмшүүлэх, өмнөх иргэний газрын мэдээллийг устгах ямар ч боломжгүй, зөвхөн газар эзэмших эрх шилжүүлж буй тохиолдолд нэрийг нь солих боломжтой байдаг.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанаар түүнийг маргаан бүхий газрыг худалдан авах үед тухайн газар нь бусдын эзэмшил газартай ямар нэгэн давхцалгүй байсан бол тэрээр кадастрын зургийг гаргуулсан байх ёстой байтал дүүргийн Газрын албаны архивд хадгалагдаж буй Б.Ц-н хувийн хэрэгт тухайн үеийн кадастрын зураг авагдаагүй болно.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Н, Ү.А нарыг харилцан тохиролцуулж, Ч.Н-н нэр дээр Ү-220******* бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Иргэн Б.С-д 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Чулуутын АОС-*-* тоот хаягт байрлах, нэгж талбарын 1864*******10764167 дугаартай, ** м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн байна.
Б.С нь Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл, загварын дагуу холбогдох нотлох баримт бичгийг бүрдүүлэн өгч, НЗД 2012 оны 462 дугаар захирамжаар “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн ** м.кв талбай бүхий газрыг өмчлүүлсэн байна.
Иймд дээрх маргаан бүхий захирамж нь иргэн Ч.Н эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Б.С болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-с шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Иргэн Б.С 10 жил амьдарч байсан өөрийн эзэмшлийн газрыг 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаар дүүргийн Засаг даргын захирамжаар 1864*******10764167 нэгж талбарыг хуулийн дагуу эзэмшсэн.
2012 онд Нийслэлийн Засаг даргын 462 дугаар захирамжаар өмчилсөн байна. Уг хашаа нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Чулуут овоо АОС-*-* тоотоор бүртгэгдсэн байдаг. Б.С нь Ч.Н-н хашаатай хил залгаа боловч тэдний хооронд газрын маргаан үүсээгүй өдийг хүрсэн.
Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх эргэлзээтэй байна. Учир нь БЗД ЗД түүний эрхийг зөрчсөн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэсэн ба Б.С-д газар эзэмшүүлсэн 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулна гэсэн байна.
Б.С-д газрыг давхардуулж олгосон гэсэн нь нотлогдохгүй байна. Ч.Н 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Ц “Газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн гэрээ” байгуулан, нэхэмжлэл гаргах эрх үүссэн гэжээ. Шүүхээр бус БЗД ГА нд хүсэлтээ гаргаж, өөрийн эзэмшиж буй газрын хил хязгаарыг тогтоолгон шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс түүний байшингийн бүртгэлийн асуудлыг ярьж байна. Б.Ц, Ч.Н нар Худалдах, худалдан авах гэрээ хийх үед ******* тоот гэсэн хаягт байсан гэж байна. Бодит байдалд Б.Ц-н нэр дээр бүртгэлтэй байсан хувийн сууцыг Ч.Н худалдаж авсан тул газар эзэмших эрхийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.
Түүнчлэн Ү.А-с Ч.Н-т газрыг шилжүүлсэн ба харин үл хөдлөх хөрөнгийн асуудал уг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н анх тус шүүхэд хандан “БЗД ЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжаар иргэн Б.Ц-д эзэмшүүлсэн газрыг иргэн Б.С-д давхардуулан эзэмшүүлсэн БЗД ЗД-ын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаар захирамжийн Б.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, БЗД ЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжаар иргэн Б.Ц-д эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Чулуун овоот, * дүгээр гудамж, *-* тоот хаягт байрлах ** м.кв газрыг Ч.Н-н эзэмшилд шилжүүлэхгүй байгаа БЗД ЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль, журмын дагуу шилжүүлэхийг БЗД ЗД д даалгах, маргаан бүхий газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулахгүй байгаа БЗД ГА ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулахыг БЗД ГА нд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа:
БЗД ЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжаар иргэн Б.Ц-д эзэмшүүлсэн газрыг иргэн Б.С-д давхардуулан эзэмшүүлсэн БЗД ЗД-ын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаар захирамжийн Б.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
уг газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/462 дугаар захирамжийн иргэн Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
БЗД ЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжаар иргэн Б.Ц-д эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Чулуун овоот, * дүгээр гудамж, *-* тоот хаягт байрлах ** м.кв газрыг Ч.Н-н эзэмшилд шилжүүлэхгүй байгаа БЗД ЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль журмын дагуу шилжүүлэхийг БЗД ЗД д даалгах,
маргаан бүхий газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулахгүй байгаа БЗД ГА ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулахыг БЗД ГА нд даалгах” хэмээн эцэслэн тодорхойлсон.
Шүүх нэхэмжлэгчийн энэхүү эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Ч.Н-н маргаж буй Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Чулуун овоотод байрлах АОС-ны *-* тоот ** м.кв газар нь анх 2006 онд Нийслэлийн Газрын албаны мэдээллийн санд нэгж талбарын 1864*******09968919 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Төмөр замын 1-р гудамж ******* тоот гэсэн хаягтайгаар 1021 м.кв хэмжээтэйгээр иргэн Б.Ц-н нэр дээр бүртгэгдсэн байх хэдий ч уг газрыг Б.Ц-д эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамж байхгүй болох нь хариуцагч БЗД ЗД , БЗД ГА ны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар, гэрч Б.Ц-н мэдүүлгээр тогтоогдож байна.
Энэ үед Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын 2006 оны 06 дугаар тогтоолоор “...зүүн, баруун жанжин, чулуут, чулуут АОС, Төмөр замын дугаар хэсгүүдийн хашааны хаягуудыг шинэчлэх” асуудлыг шийдвэрлэснээр нэгж талбарын 1864*******09968919 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Төмөр замын 1-р гудамж ******* тоот хашаа нь Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуун овоот АОС-*-* тоот болон өөрчлөгдсөн байна.
2. Улмаар Б.Ц-с гаргасан хүсэлт /2007 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Геосет” ХХК-ийн үйлдсэн ** м.кв талбай бүхий кадастрын зураг бүхий/-ийг үндэслэн БЗД ЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжаар иргэн Б.Ц-д Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуун овоот АОС-*-* тоот ** м.кв газрын эзэмшүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 0161802 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байх боловч 2008 оны Нийслэлийн Газрын албаны мэдээллийн санд нэгж талбарын 1864*******09968919 дугаартай газрын хэмжээг 893 м.кв гэж тэмдэглэсэн байсан болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 2/1652 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч болон гэрчээс шүүхэд ирүүлсэн бичмэл нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч Ч.Н-н нөхөр асан Н.Б /гуравдагч этгээд Б.С-н төрсөн хүү/ нь 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуун овоот *-* тоотод байрлах ** м.кв газрыг 12.000.000 төгрөгөөр худалдан авахаар, үүнээс 11 сая төгрөгийг бэлнээр, үлдэх 1 сая төгрөгийг дараа төлөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулжээ.
Улмаар тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8781 дүгээр даалгавар гүйцэтгүүлэх захирамжийн дагуу Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2/211 дүгээр албан бичгээр ирүүлсэн гэрч Б.Ц-н мэдүүлгээр иргэн Н.Б, нэхэмжлэгч Ч.Н нараас гэрээний үлдэгдэл төлбөр болох 1 сая төгрөгөөс 400.000 төгрөгийг дутуу төлсөн болох нь тодорхой болж, нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-тай Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг шинэчлэн хийж, төлбөр тооцоог бүрэн хийж дуусгасан байна.
Энэ хүрээнд, иргэн Н.Б, Ч.Н нарын гэрлэлтийг цуцлах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04096 дугаар шийдвэрт зохигчид Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут АОС 1-р гудамж, ******* тоотод байрлах хашаа байшинг Ч.Н, охин Б.Э нарын өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцсоныг тэмдэглэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
4. Энэ хооронд гуравдагч этгээд Б.С-с /нэхэмжлэгч Ч.Н-н хадам эх асан/ 2010 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн огноо бүхий газар эзэмших хүсэлтийг дүүргийн Газрын албанд гаргасан нь 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн огноогоор тус Газрын албаны бүртгэл хяналтын 1*******2-рт бүртгэгдсэн байх бөгөөд БЗД ЗД-ын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.С-д Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут АОС *-* тоот ** м.кв газрыг амины хашаа зориулалтаар 5 жилийн хугацаа эзэмшүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 0374119 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 462 дугаар захирамжаар уг газрыг гуравдагч этгээд Б.С-д өмчлүүлж шийдвэрлэжээ.
5. Хэрэгт авагдсан нотлох баримт болон маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр, нэхэмжлэгч Ч.Н нь бодит байдал дээр Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут АОС ******* тоотод, гуравдагч этгээд Б.С нь Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут АОС *-* тоотод тус тус оршин сууж байгаа болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь өөр өөрийн оршин сууж байгаа газрын эрхийг баталгаажуулж авахыг хүсэж байгаа болохоо илэрхийлж байна.
Үүнтэй холбоотойгоор хариуцагч БЗД ЗД болон дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх үүднээс түүний одоогийн оршин сууж буй Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут АОС ******* тоот газрын өмчлөгч болох Ү.А Ч.Н-г байлцуулан уулзаж, газрын асуудлыг шийдвэрлэхээр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч Ч.Н Ү.А нарын хооронд байгуулсан харилцан тохиролцох гэрээ, Ү.А******* болон Ч.Н нараас БЗД ГА нд хандан гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна.
6. Талуудын дээр дурдсан тохиролцоог үндэслэн БЗД ЗД-ын 2018 оны А/366 дугаар захирамжаар Б.Ц-д олгосон газрын байршлыг “нэгж талбар давхацсан” гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хөлийн гол ******* тоотод 700 м.кв газар болгон өөрчилж, улмаар БЗД ЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/571 дүгээр захирамжаар уг газрыг иргэн Ү.А-д эзэмшүүлж шийдвэрлэжээ.
7. Энэхүү захирамж гаргасантай холбогдуулан иргэн Ү.А харилцан тохиролцсон ёсоор өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут АОС ******* тоот газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ч.Н-т шилжүүлсэн нь эрхийн улсын бүртгэлийн Г-220******* дугаарт бүртгэгдэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0005 дугаар гэрчилгээ олгогдон, БЗД ГА наас нэхэмжлэгч Ч.Н-н газар өмчлөх эрхийг баталгаажуулан Нийслэлийн Газрын албаны мэдээллийн санд нэгж талбарын 1864*******0******* дугаар бүхий 309 м.кв газрыг Ч.Н-н өмчлөх эрхтэйгээр бүртгэж шийдвэрлэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0005 дугаар гэрчилгээ болон газрын кадастрын зургаар тус тус тогтоогдож байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д тус тус зааснаар дүүргийн Засаг дарга нь нутаг дэвсгэртээ газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон зөрчлийг арилгах арга хэмжээ авах бүрэн эрхтэй бөгөөд энэ хүрээндээ Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасанчлан газар эзэмших, ашиглах талаар иргэнд хооронд үүссэн маргааныг иргэдийн өөрсдийнх нь санал, санаачлагын үндсэн дээр шийдвэрлэх эсэх нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал юм.
Иймд, нэхэмжлэгч Ч.Н-н хүсэлтийг үндэслэн түүнд Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуут АОС ******* тоот газрыг өмчлүүлэхтэй холбоотойгоор хариуцагч БЗД ЗД ас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг шүүх зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий захиргааны үйл ажиллагаа хэмээн үзэж, нэгэнт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэн хэлэлцэх эрхийг хариуцагчийн зүгээс олгоогүй байгаа энэхүү нөхцөлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хэргийн оролцогчдоос шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахыг хүсэлтийг гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ч.Н-с гаргасан “БЗД ЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжаар иргэн Б.Ц-д эзэмшүүлсэн газрыг иргэн Б.С-д давхардуулан эзэмшүүлсэн БЗД ЗД-ын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаар захирамжийн Б.С-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/462 дугаар захирамжийн иргэн Б.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, БЗД ЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжаар иргэн Б.Ц-д эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Чулуун овоот, * дүгээр гудамж, *-* тоот хаягт байрлах ** м.кв газрыг Ч.Н-н эзэмшилд шилжүүлэхгүй байгаа БЗД ЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хууль, журмын дагуу шилжүүлэхийг БЗД ЗД д даалгах, маргаан бүхий газрын мэдээллийг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулахгүй байгаа БЗД ГА ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулахыг БЗД ГА нд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА