Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 44

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч З.Болдбаяр, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмббэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Зоригтын Болдбаярт холбогдох эрүүгийн 201608000058 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1985 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 113 дугаар байрны 01 тоотод оршин суух хаягтай, УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны харьяа Чойр цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид ээлжийн дарга ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 05 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, бие эрүүр, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, КД85051717 дугаарын регистртэй, Боржигин овгийн Зоригтын Болдбаяр,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч З.Болдбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Уулзварын 2 дугаар гудамжинд 2016 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан Т.Одгэрэл, Т.Нэргүй нарт хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, Т.Нэргүйгийн биемахбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч З.Болдбаярын:

2016 оны 04 дүгээр сарын 16-17 нд шилжих шөнө 3 цагийн үед найзуудтайгаа цуг сууж байгаад бие биенийгээ хүргэж өгөх гээд тараад явж байсан. Гэтэл манай нэг найз хүн буулгаж өгчихөөд буцаад гараад ирнэ гээд алга болчихсон. Манай хоёр охин гэртээ хоёулханаа байсан. Манай бага охиныг уйлаад байна гээд том охин утсаар ярьсан. Тэгэхээр нь би яараад машинаас буугаад алхсан. Явж байгаа Нэргүй, Одгэрэл нарын дундуур санамсаргүйгээр орсон. Гэтэл Одгэрэл араас дуудаад намайг цохих гээд гараа далайхаар нь би биеэ хамгаалаад цохьсон. Одгэрэл намайг зөрүүлээд цохьсон. Гэтэл араас Нэргүй намайг газар унатал цохьсон.  Үүнээс болоод зодооны эх үүсвэр эхэлсэн гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Т.Одгэрэлийн:

“...Тэгшжаргалын Нэргүй нь миний төрсөн ах байгаа юм. Харин Д.Мөнгөнчимэг нь түүний эхнэр байгаа юм. Нөгөө 2 хүнийг нь бол огт таньдаггүй байж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 17-ны шөнө гудманд Болдбаяр нь намайг мөрлөж гараад шууд цохьсон тэрнээс болж тэнд бөөн хэрүүл маргаан, зодоон болсон. Тэгээд цагдаа дээр ирсэн хойноо Болдбаяр, Баяржаргал нарыг таньдаг болсон. 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай ах Нэргүй эхнэр Мөнгөнчимэгийн хамт Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймагт манайд ирсэн. Би гэртээ ээж Ундармаа болон эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг юм. Манай ээж төмөр замын вокзал дээр суудал ирэх явах үеэр хоол хийж зардаг юм. Тэр орой манай ээж 21 цагийн суудал орохоор яваад шөнө ирэхгүй удаад байхаар нь би ах Нэргүй Түүний эхнэр Мөнгөнчимэг нарын хамт ээжийгээ хайхаар вокзал орсон. Вокзал ороход ээж байхгүй байсан. Утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгээд бид 3 Мөнхийн эгнээнд ээжийн найзынд очиход гэрэл унтарчихсан хүнгүй юм шиг болохоор нь бид 3 гэртээ харихаар явсан. Яг харих гээд Уулзварын 2 дугаар гудамжны 3 болон 4 дүгээр хаалганы харалдаа урд зүүн тийшээ алхаж явахад өөдөөс нэг явган хүн ирж яваа харагдсан. Тэр хүн Нэргүй ах бид хоёрын голоор мөрлөж гарсан. Тэгэхээр нь би ахаа та яагаад байгаа юм бэ? гэхэд тэр хүн ямар том бацаан бэ наашаа хүрээд ир гэхээр нь би дөхөж очиход над руу тэр хүн биеэрээ тулж ирээд миний цамцны энгэрээс барьж аваад шууд миний зүүн шанаанд баруун гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би эргүүлээд Болдбаярыг баруун гараараа зүүн шанаанд нэг удаа цохисон. Тэгээд бид 2 зууралдаад дээр доороо ороод ноцолдсон. Миний дээр Болдбаяр гараад нуруунаас хазсан /баруун далны орчмоос/. Бас миний баруун гуянд нэг удаа өвдөглөсөн. Тэгэхэд машинтай хүмүүс ирээд дотроос нь 2 эмэгтэй нэг эрэгтэй хүн бууж ирсэн. Тэр үед манай ах Нэргүй миний мөрөн дээгүүр намайг Болдбаяртай зууралдаад зогсож байхад түүний нүүрэнд нь буюу хамрын хэсэгт нь нэг удаа баруун гараараа миний дүүг яахаараа цохьдог юм гээд цохьсон. Тэгээд тэнд бөөн хэрүүл маргаан болсон. Машинтай ирсэн хүмүүс болон Болдбаяр нар бүгд согтуу байсан. Машины жолооч ах эрүүл байх шиг байсан. Мөнгөнчимэг эгч цагдаад дуудлага өгөх гэсэн юм гээд надаас хаяг асуухад Баяржаргал гэх эмэгтэй чи ямар их цагдаад дуддлага өгдөг овоо гар вэ? гээд үснээс нь зуураад цээжин хэсэг буюу заамдаад хойш нь хашаа руу түлхээд байсан. Бас намайг харж байхад Баяржаргал Мөнгөнчимэгийн гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд Нэргүй ах эхнэрээ өмөөрөөд Баяржаргалыг 2 удаа нүүрэнд нь цохьсон. Цохиулаад тэр эмэгтэй газар өвдөглөөд унаад өгсөн. Тэгэхэд Болдбаяр эхнэрээ өмөөрөөд Нэргүй ахыгтолгой болон нүүрлүү нь гараараа цохьсон. Тэгэхэд Нэргүй ах хойшоо хашаа налж ойчсон. Баяржаргалыг тэнд байсан эмэгтэй машиндаа суулгаж байгаа харагдсан. Намайг Болдбаяр хамгийн анх нүүрэнд нэг удаа цохьсон. Өөр хүн намайг зодоогүй. Болдбаярыг би анх намайг цохиход нь нэг удаа хальт цохьсон. Мөн Болдбаярыг манай ах Нэргүй миний мөрөн дээгүүр хамранд нь нэг удаа цохьсон. Баяржаргал Мөнгөнчимэгийн үснээс нь зуураад цээжин хэсэг буюу заамдаад хойш нь хашаа руу түлхээд байсан. Бас намайг харж байхад Баяржаргал Мөнгөнчимэгийн гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Баяржаргалыг Нэргүй ах 2 удаа нүүрлүү нь гараараа цохьсон. Нэргүйг Болдбаяр толгой руу нь нэг удаа цохиход хойшоо хашаа налаад унаж байгаа харагдсан. Миний харсан зүйл энэ л байна. Тухайн хэрэг нь шөнийн 03 цагийн үед болсон. Тэгэхэд гудамны гэрэл унтарчихсан. Үзэгдэх орчин 10-20 метр газар бүдэгхэн харагдаж байсан. Манай ах Нэргүй нь 1985 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. Манай хамгийн том ах байгаа юм. Бид нар эхээс дөрвүүлээ. Нэргүй ах 1993-2001 онд аймгийн ЕБС-ийн 1 дүгээр 10-н жилийн төгссөн. 2006 онд Төв аймагт 1 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Цэргээс ирээд нүүрсний уурхайд засварчин, жолооч зэрэг ажлуудыг хийж байгаад 2010 оноос хойш Улаанбаатар хотод одоог хүртэл ажиллаж амьдарч байна. Нэргүй одоо Улаанбаатар хотод Бумбод ХХК-д автын слесарийн ажлыг хийж байна. Манай ах нь архи уудаггүй тамхи таддаггүй муу зуршил байхгүй. Гэр бүлийн хувьд 2011 оноос хойш Мөнгөнчимэгтэй нэг гэр бүл болж хамт амьдарч байгаа дундаасаа нэг хүүхэдтэй. Зан байдлын хувьд төлөв томоотой хүнтэй эвтэй харьцдаг бусдын дунд биеэ зөв авч явдаг урьд өмнө нь хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. Яагаад ийм хэрэгт холбогдсон гэхээр Болдбаярын цэвэр буруутай үйлдлээс болж энэ явдал болсон. Нэг ёсондоо Болдбаяр намайг цохиод намайг өмөөрч Нэргүй Болдбаярыг цохиод ийм хэрэгт холбогдсон гэж бодож байгаа. Ер нь бүх зүйл тэр Болдбаяраас болсон шүү дээ зүв зүгээр явж байхад ах бид хоёрын голоор мөрлөж гараад шууд намайг цохьсон. Бид хэд нэг их анзаараагүй. Урдаас ирж л яваа харагдсан. Тэгээд доошоо хараад юм яриад явж байхад гэнэт л бид хоёрын голоор орж ирээд мөрлөөд гарсан. Миний бие дараа нь нуруу болон гуя хэсгээрээ жоохон хөндүүрлээд байсан. Бас гарын хуруу болон дух зүүн бугуйн жоохон жоохон шалбарсан байсан. Надад учруулсан гэмтлүүдийг бүгдийг нь Болдбаяр учруулсан би өөр хүнтэй зодолдоогүй. Одоо миний бие эрүүл саруул, ямар нэгэн хөндүүргүй болсон. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй....” /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

  2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Т.Нэргүйн:

“...Би 2016-04-16-ний өдөр Чойрт эхнэр Мөнгөнчимэгийн хамт ээжийндээ ирсэн. Манай ээжийг Ундармаа гэдэг бөгөөд Уулзварын 2-16 тоотод байдаг юм. Манай ээж Вокзал дээр хоол зарж амьдардаг юм. Тэр орой манай ээж 21-н цаг өнгөрч байхад вокзал орж хоол зарахаар яваад эргэж гэртээ ирэхгүй болохоор нь би гэртээ хүлээж байгаад санаа зовоод араас нь эхнэр Мөнгөнчимэг дүү Одгэрэл нарыг дагуулаад 01-цаг өнгөрч байхад вокзал явсан юм. Манай ээжийн утас холбогдохгүй байсан. Тэгээд бид хэдийг вокзал дээр очиход ээж байхгүй байсан. Тэгэхээр нь бид 3 Мөнхийн эгнээнд найзынд очсон. Тэгээд байхгүй байхаар нь бид 3 гэрлүүгээ явж байсан юм. Уулзварын 2 дугаар гудамжинд явж байхад өөдөөс нэг хүн ирж байгаа харагдсан. Тэгээд бид 3 хророндоо юм яриад явж байхад тэр хүн Одгэрэл бид 2-ын голоор мөрлөөд гарсан. Тэгэхэд Одгэрэл Тэр хүнийг та яаж байгаа юм бэ гэхэд яасан юм бэ? яасан юм? юун сүртэй юм бэ? гээд манай дүү ОДгэрэлийг барьж аваад шууД нүүрэнд нь нэг удаа цохьсон. Эхнэр намайг хүнтэй муудаж яах гээд байгаа юм бэ?гээд цааш нь аваад явчихсан. Тэгээд цаана очоод куртка тайлаад эхнэртээ өгчихөөд би дүүгээ очоод авья гээд Одгэрэл, Болдбаяр 2 дээр очсон. Очиход Ланд 80 маркийн машинтай хүмүүс зүүн талаасаа ирсэн. Тэгээд тэр машинаас 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүс бууж ирээд Одгэрэл, Болдбаяр 2 дээр бөөгнөрсөн. Тэгэхээр нь би Болдбаярыг дүүгийнхээ мөрөн дээгүүр давуулаад манай дүүг яахаараа цохьдог юм гээд баруун гараараа нүүрэнд нь буюу хамрын хэсэгт нэг удаа цохьсон. Тэгээд тэнд бөөн хэрүүд маргаан зодоон болсон. Тэр хүмүүс бүгдээрээ согтуу байх шиг байсан. Тэгэхэд манай эхнэр Одгэрэлээс цагдаад дуудлага өгөх гэсэн юм хаягийг нь хэлээд өгөөч гэж асуухад Баяржаргал гэх тэр эмэгтэй чи цагдаа дууддаг ямар овоо юм бэ гээд манай эхнэр Мөнгөнчимэгийг үсдээд, гэдэс рүү нь өшиглөөд зодож байгаа харагдсан тэгэхээр нь би эхнэрээ өмөөрөөд түүний нүүрэнд 2 удаа цохьсон. Цохиход тэр эмэгтэй урагшаа өвдөг дээрээ сөхөрч унасан. Тэгэхэд Болдбаяр эхнэрээ өмөөрөөд намайг хажуунаас толгой болон нүүр лүү гараараа цохьсон. Тэгэхэд би хойшоогоо нуруугаараа хашаа руу налж унасан. Тэгэхэд миний нуруу их өвдсөн дараа нь үзэхэд нурууны 2 дал болон бугалга тохойн хэсэгт шалбарч урагдсан байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирцгээсэн. Одгэрэл, Мөнгөнчимэг бид 3 бол архи дарс уугаагуй эрүүл байсан. Одгэрэлийг хамгийн түрүүнд Болдбаяр нэг удаа цохьсон. Харин Одгэрэл түүнийг цохиж байхыг хараагүй эхнэр намайг хориод цааш нь аваад явчихсан байсан. Машинтай хүмүүс ирсний дараа би Болдбаярыг нүүрэнд хамрын хэсэгт нэг удаа баруун гараар цохьсон мөн хашааны хажууд байхад нь дух руу нь хөлөөрөө нэг удаа өшиглесөн. Болдбаяр намайг толгой болон нүүрлүү цохиж хашааруу унагасан. Манай эхнэрийг Баяржаргал үсдээд гэдэс рүү нь өшиглөж байхыг харсан. Би эхнэрээ өмөөрөөд Баяржаргалыг нүүрэнд нь 2 удаа цохьсон. Зодоонд Нэргүй, Болдбаяр, Баяржаргал, Одгэрэл нар оролцсон. Бид нар урьд өмнө нь Баяржаргал, Болдбаяр нарыг огт таньдаггүй басйан. Цагдаа дээр ирсэн хойноо нэрийг нь мэддэг болсон. Миний 2 нүд хөхөрсөн. Далны орчим болон гар их хөндүүрлэж өвдөж байсан. Харин эмчилгээний зардал болон нааш цааш явсан унааны зардлаа нэхэмжилнэ. Одоогоор надад нийт 45,000 төгрөгний хохирол учраад байна. Болдбаяр гэх хүн тэр өдөр бид нарын голоор мөрлөж гарчихаад манай дүүг зодож цохиогүй байсан бол ийм зүйл болохгүй байх байсан. Бүх зүйл Болдбаяраас болсон. Хохирлоо барагдуулаад авчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлсэн Т.Нэргүйн:

“...Би 2016-04-16-ний өдөр Чойрт эхнэр Мөнгөнчимэгийн хамт ээжийндээ Улаанбаатар хотоос ирсэн. Манай ээжийг Ундармаа гэдэг бөгөөд Уулзварын 2-16 тоотод байдаг юм. Манай ээж Вокзал дээр хоол зарж амьдардаг юм. Тэр орой манай ээж 21-н цаг өнгөрч байхад вокзал орж хоол зарахаар яваад эргэж гэртээ ирэхгүй болохоор нь би гэртээ хүлээж байгаад санаа зовоод араас нь эхнэр Мөнгөнчимэг дүү Одгэрэл нарыг дагуулаад 01-цаг өнгөрч байхад вокзал явсан юм. Манай ээжийн утас холбогдохгүй байсан. Тэгээд бид хэдийг вокзал дээр очиход ээж байхгүй бай,сан. Тэгэхээр нь бид 3 Мөнхийн эгнээнд найзынд нь очсон. Тэгээд байхгүй байхаар нь бид 3 гэрлүүгээ явж байсан юм. Уулзварын 2 дугаар гудамжинд зүүн тийшээ алхаж явахад өөдөөс нэг хүн ирж байгаа харагдсан. Тэгээд бид 3 хоорондоо.юм яриад явж байхад тэр хүн Одгэрэл бид 2-ын голоор мөрлөөд гарсан. Тэгэхэд Одгэрэл тэр хүнийг та яаж байгаа юм бэ гэхэд яасан юм бэ? юун сүртэй юм бэ? гээд манай дүү Одгэрэлийг барьж аваад шууд нүүрэнд нь нэг удаа цохьсон. Эхнэр намайг хүнтэй муудаж яах гээд байгаа юм бэ? гээд цааш нь аваад явчихсан. Тэгээд цаана очоод куртка тайлаад эхнэртээ өгчихөөд би дүүгээ очоод авья гээд Одгэрэл, Болдбаяр 2 дээр очсон. Очиход Ланд 80 маркийн машинтай хүмүүс зүүн талаасаа ирсэн. Тэгээд тэр машинаас 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүс бууж ирээд Одгэрэл, Болдбаяр 2 дээр бөөгнөрсөн тэгэхээр нь би Болдбаярыг дүүгийнхээ мөрөн дээгүүр давуулаад манай дүүг яахаараа цохьдог юм гээд баруун гараараа нүүрэнд нь буюу хамрын хэсэгт нэг удаа цохьсон. Тэгээд тэнд бөөн хэрүүд маргаан зодоон болсон. Тэр хүмүүс бүгдээрээ согтуу байх шиг байсан. Тэгэхэд манай эхнэр Одгэрэлээс цагдаад дуудлага өгөх гэсэн юм хаягийг нь хэлээд өгөөч гэж асуухад Баяржаргал гэх тэр эмэгтэй чи цагдаа дууддаг ямар овоо юм бэ гээд манай эхнэр Мөнгөнчймэгийг үсдээд, гэдэс рүү нь өшиглөөд зодож байгаа харагдсан тэгэхээр нь би эхнэрээ өмөөрөөд түүний нүүрэнд 2 удаа цохьсон. Цохиход тэр эмэгтэй урагшаа өвдөг дээрээ сөхөрч унасан. Тэгэхэд Болдбаяр эхнэрээ өмөөрөөд намайг хажуунаас толгой болон нүүрлүү гараараа цохьсон. Тэгэхэд би хойшоогоо нуруугаараа хашаа руу налж унасан. Тэгэхэд миний нуруу их өвдсөн дараа нь үзэхэд нурууны 2 дал болон бугалга тохойн хэсэгт шалбарч урагдсан байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирцгээсэн. Одгэрэл, Мөнгөнчимэг бид 3 бол архи дарс уугаагүй эрүүл байсан. Одгэрэлийг хамгийн түрүүнд Болдбаяр нэг удаа цохьсон. Харин Одгэрэлийг түүнийг цохиж байхыг хараагүй эхнэр намайг хориод цааш нь аваад явчихсан байсан. Машинтай хүмүүс ирсний дараа би Болдбаярыг нүүрэнд хамрын хэсэгт нэг удаа баруун гараар цохьсон мөн хашааны хажууд байхад нь дух руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, Болдбаяр намайг толгой болон нүүрлүү цохиж хашааруу унагасан. Манай эхнэрийг Баяржаргал үсдээд гэдэс рүү нь өшиглөж байхыг харсан. Би эхнэрээ өМөөрөөд Баяржаргалыг нүүрэнд нь 2 удаа цохьсон. Зодоонд Нэргүй, Болдбаяр, Баяржаргал, Одгэрэл нар оролцсон. Бид нар урд өмнө нь Баяржаргал, Болдбаяр нарыг огт таньдаггүй басйан. Цагдаа дээр ирсэн хойноо нэрийг мэддэг болсон. Миний 2 нүд хөхөрсөн. Далны орчим болон гар их хөндүүрлэж өвдөж байсан. Би хохирогч Баяржаргал, З.Болдбаяр нартай сайн дураараа эвлэрсэн. Хохиролыг нь төлж барагдуулсан. Хохиролын тал дээр ямар нэгэн маргаангүй. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж байгаа тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” /хх-ийн 35, 49 дүгээр дугаар хуудас/,

 

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Баярцэнгэлийн:

“...Би Зоригтын Болдбаяр гэх хүнийг танина. Энэ хүнтэй би хамт ажилладаг юм. 2006 оноос хойш хамт ажиллаж байна. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Би Болдбаярыг 2006 оноос хойш мэднэ. Манай байгууллагад анх ороход нь танилцаж байсан юм. Болдбаяр анх гал сөнөөгчөөр ажилд ороод нэг жил гаруй хугацаанд ээлжийн тасгийн дарга албан тушаалд дэршин томилогдсон. Манай байгууллагын шйлдэг ажилчдын нэг байгаа юм. Зан характер амьдрал ахуйн хувьд боломжийн эхнэр 2 хүүхэдтэй төмөр замын 113-1 тоотод амьдардаг. Байгууллагаас болон аймаг, сум, замын ангиудаас зохион байгуулсан тэмцээн уралдаанд идэвхитэй оролцож байнга амжилт гаргадаг. Галын олон төрөлт спортын дэд мастер цолтой одоо манай ангийн галын олон төрөлт спортын дасгалжуулагчийн ажлын хажуугаар ээлжийн дарга хийдэг. Болдбаяр нь төлөв даруу зант^й ажилдаа үнэнч хийе гэсэн зүйлээ хийж байж санаа нь амардаг өөртөө зорилготой их мундаг залуу байгаа юм. Ээлжийн ахпагч гэхээр шөнө гарч байгаа ээлжээ болон Чойр өртөөний паркын харуул, 25 дугаар зөрлөгийн тэсэрч дэлбэрэх агуулах, ачаа хүргэгч нарыг хариуцан ажилладаг. Сопгууруулах ундааны зүйлийг байнга хэрэглээд байдаггүй. Хааяа тохируулж хэрэглэдэг би түүнтэй хамт ажиллаад 10-н жил болж байна. Их сайн залуу байгаа юм. Яагаад ийм хэрэгт холбогдсоныг нь би мэдэхгүй байна. Уг нь их тохьтой томоотой л хүн байгаа юм даа...” /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Пүрэвжавын:

“...Би Зоригтын Болдбаяр гэх хүнийг танина. Энэ хүнийг би 7 жилийн өмнөөс мэднэ. Бид нар гэр бүлийн найзууд би эхнэр Баяржаргалтай нь хамт ажилладаг. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Болдбаяр нь манай гэр бүлийн найз байгаа юм. Болдбаярыг 2009-оноос хойш танина. Эхнэртэй намт ажиллаж байгаад тэднийхээр орж гардаг болоод тэгээд танилцаж байсан.Түүнээс хошй бид хэд гэр бүлээрээ дотно найзалж нөхөрлөж байна. Миний мэдэхээр Болдбаяр элдэв ааш араншингүй, төлөв даруу зантай тийм л хүн эхнэр 2 охинтой гэр бүлдээ халамж анхаарал маш сайн тавьдаг. Хамт олон найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Архи дарс байнга хэрэглээд байдаггүй. Найз нөхдөөрөө хааяа уухад согтууруулах ундааг тохируулж хэрэглэдэг. Яагаад ийм хэрэгт холбогдсоныг нь би мэдэхгүй байна. Уг нь их тохьтой томоотой л хүн байгаа юм даа...” /хх-ийн 17 дугаар хуудас/

 

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч З.Болдбаярын:

“...Би 2016-04-16-ний орой намайг гэртээ байж байхад манай найз Мөнхбаатар манайд хүрээд ир гээд утсаар дуудаад байхаар нь эхнэр Баяржаргалын хамт хонхорт Мөнхбаатарынд очсон. Тэднийя очиход ойролцоогоор 21 цаг өнгөрч байсан байх. Тэднийд очиход Мөнхбаатар эхнэр Урангоо болон манай найз Оюунтогтох, эхнэр 2 хүүхдийн хамт бас нэг цэцэрлэгийн багш эмэгтэй /би нэрийг нь сайн санахгүй байна/ нар байсан. Намайг очиход тэр хэд нэг шил архи хувааж уугаад дуусчихсан сууж байсан. Тэгээд бид хэд найзуудаараа ярьж хөөрөлдөж сууцгаасан. Бид нар 1 шил 0,75 литрийн Болор архи, 2,5 литрийн савалгаатай нэг том пиво хувааж ууцгаасан. Би бол нэг их согтоогүй болсон үйл явдлыг тодорхой санаж байгаа. Тэгээд шөнө 02-цаг өнгөрч байхад гэр гэртээ харьцгаахаар болоход манай найз Мөнхбаатар бид нарыг машинтайгаа хүргэж өгөхөөр болсон. Мөнхбаатар архинаас уугаагуй эрүүл байсан. Тэгээд Мөнхбаатарын Ланд 80 маркийн машинтац хонхоррос хөдлөөд эхлээд манай найз Оюунтогтохыг хүргэж өгөхөөр урт дэнжид Зараагийн арын эгнээнд очсон. Тэднийд очиход гэр нь цоожтой байсан. Тэгэхэд Оюунтогтохын гэрийн түлхүүр Уулзварын 2-8 тоотод Ганбаатарынд байгаа гээд бид нар тийшээ очиж гэрийн түлхүүр авахаар машинтайгаа явсан. Тэгэхэд Оюунтогтох гэрийнхээ гадаа хашаандаа үлдсэн. Тэгээд Уулзварын 2-8 тоотод Ганбаатарын гадаа очоод Оюунтогтохын эхнэр Эрдээ түлхүүрээ авна гэж ороод гарч ирэхгүй удаад алга болсон. Тэдний 2 хүүхэд машинд сууж байсан. Манай том охин дүү уйлаад байна хурдан ир гээд орой намайг найз Мөнхбаатарынд байхаас хойш байн байн залгаад байсан. Эрдээг гарч ирэхгүй удаад байхаар нь би эхнэртээ түрүүлээд харьж байя гэж хэлээд хүүхдүүдрүүгээ яараад машинаас буугаад алхсан. Уулзварын 2 дугаар гудамжны эгнээгээр намайг баруун тийш алхаж байхад өөдөөс 2 эрэгтэй нэг эмэгтэй нийт 3 хүн ирж байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь алхаж байгаад тэр 3-ын голоор буюу 2 эрэгтэйгийн дундуур нь гарахдаа жижигхэн биетэй залуугийн мөрийг нь мөрөөрөө санамсаргүй шүргээд гарчихсан юм. Тэгэхэд тэр залуу намайг та яаж байгаа юм бэ? гэхээр нь би яасан юм бэ? санаандгүй шүргэчихлээ юун сүртэй юм гэхэд өөдөөс хүрээд ирэхээр нь би түүний цамцны энгэрээс бариад авахад намайг цохих гэж байна гэж бодоод баруун гараараа зүүн шанаа орчимд нэг удаа цохьсон. Тэгэхэд тэр эргүүлээд баруун гараараа миний зүүн шанаанд нэг удаа цохьсон. Тэгээд зууралдаад авахад машины гэрэл тусаад Мөнхбаатар болон манай эхнэр хамт явсан хүмүүс машинтайгаа ирээд буугаад ирсэн. Тэгээд тэнд бөөн бужигнаан болсон. Бужигнаан дунд хэн хэнийгээ яаж цохиж зодсоныг би сайн хараагүй. Намайг Одгэрэлтэй барьцалдаад зогсож байхад Нэргүй гэх тэр залуу дүүгийнхээ мөрөн дээгүүр миний хамарлуу нэг удаа гараараа цохьсон бас намайг хашааны хажууд газар уначихсан байхад Нэргүй миний дух руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Харин манай эхнэр Баяржаргалыг цагаан цамцтай залуу /цагдаа дээр ирсэн хойноо Нэргүй гэдгийг нь мэдсэн/ нүүрлүү нь баруун гараараа 2 удаа цохьсон. Цохиулаад манай эхнэр газар өвдөг дээрээ сөхөрч унасан. Манай эхнэрийг тэр залуу цохиход би анх мууддаг жижиг биетэй залуутай /цагдаа дээр ирсэн хойноо Одгэрэл гэдгийг нь мэдсэн/ зууралдаад хажууд нь 4-5 алхмын зайтай байсан. Тэгэхээр нь би Одгэрэлийн гарыг нь тавиулаад шууд Нэргүй дээр гүйж очоод чи эмэгтэй хүн яахаараа цохьдог юм бэ?гээд барьж аваад нүүрэнд нь нэг удаа баруун гараараа цохьсон тэгээд хойш нь хашааруу түлхэж унагасан. Тэгээд бид хоёрыг Мөнхбаатар, Урангоо нар салгасан. Тэгээд цагдаа дуудаад тэндээ байж байгаад бөөнөөрөө цагдаа дээр ирсэн. Тэр өдөр цагдаа ирээд нэрийг нь мэддэг болсон. Урд өмнө нь таньдаггүй байсан. Манай эхнэр Баяржаргал машинаас бууж ирээд намайг тэр хэдээс салгах гэж явж байгаад зодуулчтхсан юм шиг байналээ. Яг юунаас болсныг мь мэдээгүй манай эхнэр Нэргүйгийн эхнэр МөнгөнчимЗгтэй хэрэлдээд байх шиг байсан. Намайг харж байхад л манай эхнэр Баяржаргалыг Нэргүй 2 удаа нүүрлүү нь цохиод унагачихсан. Тэрнээс өмнө бол яасныг нь би хараагүй. Сартай байсан үгүйг сайн санахгүй байна. Миний баруун нүдний хараа муу учраас шөнө их муу хардаг. Тэр шөнө гудамжны гэрэл унтарчихсан байсан. Намайг гудамжинд явж байхад ойролцоогоор 10 метр газар хааш хаашаагаа бүдэгхэн харагдаж байсан. Би бол зодоогүй гэж бодож байгаа. Зодож байхыг нь хараагүй. Салгах гэж яваад л зодуулчихсан байх. Би хамгийн түрүүнд Одгэрэлийг нэг удаа баруун гараараа зүүн шанаанд хальт цохьсон. Зөрүүлээд Одгэрэл намайг баруун гараараа зүүн шанаанд хальт цохьсон. Түүний дараа Нэргүй Одгэрэлийн мөрөн дээгүүр миний хамарлуу нэг цохьсон. Намайг хашааны хажууд ойччихсон байхад Нэргүй миний дух руу өшиглөсөн. Бас Нэргүй манай эхнэрийг нүүрэнд 2 удаа цохьсон. Би Нэргүй нүүрэнд нэг удаа цохиж хашаа руу шахаж унагасан. Өөр хэн хэн нь яаж зодож цохисныг би хараагүй миний харсан зүйл энэ л байна. Миний мэдэхээр зодоонд Нэргүй, Одгэрэл бид 3 оролцсон. Бусдыг нь мэдэхгүй байна. Би доошоо харж явж байгаад голоор нь гарахдаа санаандгүй мөрлөчихсөн түүнээс болж зодоон болсон. Намайг цохих гэж байна гэж ойлгоод түрүүлээд цохьчихья гэж бодоод цохьчихсон юм. Би мөрлөж гарснаараа би буруутай. Бие биенээ үл ойлгоцоогүйгээс болж зодоон болсон. Миний хамар мурийсан баруун нүд хөхөрсөн. Дух шалбарч урагдсан тохой хөндүүрлээд байгаа. Одоо миний хамар болон тохой өвдөөд байгаа. Би хамар болон толгойны зурашг авхуулахад 20,000 төгрөг хамраа тэгшлүүлэхэд 40,000төгрөг болсон. Одоогоор нийт 60,000 төгрөг болоод байна. Цаашид эмчилгээ хийлгэнэ. Надад учирсан эмчилгээ, эм тарианы мөнгийг барагдуулбал надад санал хүсэл хүсэлт, гомдол байхгүй...” /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн З.Болдбаярын:

“...Би 2016 оны 04 дүгээр сарын 16-ны орой намайг гэртээ байж байтал манай найз Мөнхбаатар манайд эхнэртэйгээ хүрээд ир гээд дуудаад байсан. Би тэгээд эхнэр Баяржаргалыг дагуулаад 21-н цагийн үед Мөнхбаатарынд хонхорт гэрт нь очсон. Тэднийд очиход Мөнхбаатар эхнэр Урангоо болон манай найз Оюунтогтох, эхнэр 2 хүүхдийн хамт бас нэг цэцэрлэгийн багш эмэгтэй /би нэрийг нь сайн санахгүй байна/ нар байсан. Намайг очиход тэр хэд нэг шил архи хувааж уугаад дуусчихсан сууж байсан. Тэгээд бид хэд найзуудаараа ярьж хөөрөлдөж сууцгаасан. Намайг очсоноос хойш бид нар 1 шил 0,75 литрийн Болор архи, 2,5 литрийн савалгаатай нэг том пиво хувааж ууцгаасан. Би бол нэг их согтоогүй, болсон үуд явдлыг тодорхой санаж байгаа. Намайг Мөнхбаатарынд сууж байхад манай том охин /10 настай/ дүү уйлаад байна хурдан ир гээд байн байн залгаад байсан. Тэгээд бид хэд гэртээ харихаар болоход Мөнхбаатар архи уугаагүй байсан болохоор машинаараа хүргэж өгөхөөр болсон. Тэгээд Оюунтогтох эхнэр 2 хүүхэдтэйгээ, би эхнэртэйгээ, Мөнхбаатар эхнэртэйгээ бид хэд түүний Ланд 80 маркийн машинтай дэнж рүү явсан. Эхлээд бид хэд Оюунтогтохыг буулгахаар гэрийнх нь гадаа очиход тэдний гэр нь цоожтой байсан. Тэдний том охин байж байгаад гэрээ түгжээд баз хүргэн Ганбаатарынд очихоор явчихаж гээд Эрдээ уулзварын 2-8 тоотоос очиж авна гээд бид нартай хамт 2 хүүхдээ аваад хөдөлсөн. Харин Оюунтогтох гэрийнхээ гадаа хашаандаа ьанцаараа үлдсэн. Тэгээд бид уулзварын 2-8 тоотын гадаа очиход Эрдээ 2 хүүхдээ машинд үлдээгээд гэрийнхээ түлхүүрийг авахаар Ганбаатарынд ороод удаад алга болсон. Тэр үед манай том охин залгаад хурдан ир гээд байсан. Эрдээг гарч ирэхгүй удаад байхаар нь би хүүхдүүдрүүгээ яараад тэр хэдэд би түрүүлээд очиж байя гээд машиннаас буугаад гэрлүүгээ алхсан. Уулзварын 2 дугаар гудамжны эгнээгээр намайг баруун тийш алхаж байхад өөдөөс 2 эрэгтэй нэг эмэгтэй нийт 3-хүн ирж байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь алхаж байгаад тэр 3-ын голоор буюу 2 эрэгтэйгийн дундуур нь гарахдаа жижигхэн биетэй залуугийн мөрийг нь мөрөөрөө санамсаргүй шүргээд гарчихсан юм. Тэгэхэд тэр залуу намайг та яаж байгаа юм бэ? гэхээр нь би яасан юм бэ? санаандгүй шүргэчлээ юу н сүртэй юм гэхэд өөдөөс хүрээд ирэхээр нь би түүний цамцны энгэрээс бариад авсан. Тэгээд би тэр залууг намайг цохих нь гэж дотроо бодоод баруун гараараа зүүн шанаа орчимд нэг удаа цохьсон. Тэгэхэд тэр эргүүлээд баруун гараараа миний' зүүн шанаанд нэг удаа цохьсон. Минйи анх цохьсон залууг Одгэрэл гэдэг юм билээ. Дараа нь цагдаа дээр очсон хойноо нэрийг нь мэдсэн. Түүнээс хойш болсон үйл явдлыг би өмнөх өгсөн хохирогчийн мэдүүлэг дээр тодорхой ярьсан байгаа. Түүн дээр нэмж ярих зүйл байхгүй байна* Зодоон уулзварын 2 дугаар гудамжны 3 болон 4 дугаар хаалганы харалдаа урд гудманд болсон...” /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч З.Болдбаярын:

“...Би Одгэрэлийг анх мөрлөж гараад эргэж ирэхэд нь нэг удаа нүүр буюу шанаанд нь нэг удаа цохьсон. Мөн дараа бөөнөөрөө бужигналдаад зодолдож байх явцад Одгэрэлийг газар уначихсан байхад нь дээр нь дарж байгаад нурууны дээд хэсгээс хазсан. Өөрөөр бол зодож цохиогүй. Манай эхнэрийг Нэргүй цохихоор нь би чи эмэгтэй хүн яахаараа цохьдог юм бэ? гээд барьж аваад нүүрэнд нь нэг удаа баруун гараараа цохьсон тэгээд хойш нь хашаа руу түлхэж унагасан. Өөрөөр зодож цохиогүй. Би 1985 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. Эхээс тавуулаа дээрээ нэг эгч, нэг ахтай доороо 2 эрэгтэй дүүтэй. Би айлын дундах хүүхэд манайх ер нь л Чойрын хүмүүс би 1992 онд Шивээговь сумын 3 дугаар сургуульд нэгдүгээр ангид элсэн орж 2001 онд тус сургуульдаа 10 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд 2003-2004 онуудад Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд технологи дамжлагын нүүрсний уурхайд ажиллаж байсан. 2004 оны намар нэг жилийн хугацаатай цэргийн албыг Налайхын 014 дугаар ангид алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 2005 онд Говь-Гео геологи хайгуулын ангид туслах ажилтан хийж байгаад 2006 он хүртэл ажиллаж байгаад 2006 оны 06 дугаар сарын 15-аас Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны Чойр дахь гал унтра ангид гал сөнөөгчөөр ажилд ороод одоог хүртэл тус ангид ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа би 2007 болон 2008 онуудад аймгийн аваргын марш тактиктийн тэмцээнээс багаараа мөнгөн медаль авч байсан. Албаны аварга шалгаруулах тэмцээнд /галын олон төрөлт тэмцээн/ 2007-2012 оны хооронд тасралтгүй 6-н удаагийн аврага болж байсан. 2012 онд хөнгөн атлетикийн дэд мастерийн болзол хангаж авсан. 2008 оны 12 дугаар сар 30-ны өдрөөс ээлжийн даргаар томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Одоо ангийн даргын орлон үүрэг гүйцэтгэгчээр бэлтгэгдэж байна. 2015 онд Монголын залуучууд холбооноос хөдөлмөрийн алдар медиалаар шагнуулсан. 2015 оны төмөр замын Чойр зангилааны аварга болсон. Нийт энэ байгууллагад 10-н жил ажиллахдаа 9-н жилд нь мөнгөн шагналаар шагнагдаж байсан. Би эхнэр Баяржаргалтай 2006 онд танилцаж нэг гэр бүл болж тэр ондоо бид 2 охинтой болсон. Одоо том охин 4 дүгээр анги, бага охин 2012 онд төрсөн. Одоо 4 настай Баясал цэцэрлэгт хүмүүжиж байна. Манай эхнэр Боржигон чуулгад няравын ажил хийдэг. Манайх төмөр замын 113-1 тоотод амьдардаг. Албан ёсоор төм замын 125-10 тоот гэсэн хаягтай байдаг. Энэ хаяган дээр амьдарч байгаад 2013 оноос хойш одоогийн амьдарч байгаа байрандаа амьдарч байна. Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр гэрлүүгээ яарч яваад санаандгүй тэр хүмүүсийн голоор гарч шүргэсний төлөө тэр хүмүүс надаас хэрүүл өдөж ирээд ийм юм болсон. Би хохирогч Т.Нэргүйтэй сайн дураараа эвлэрсэн. Хохиролыг нь төлж барагдуулсан...” /хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

 

 

2.6. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 122 дугаар дүгнэлтэд:

   “...З.Болдбаярын биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, духанд, баруун нүдний зовхинд, хүзүүнд, баруун бугалга суганы орчимд цус хуралт, баруун тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

   2.7. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 123 дугаар дүгнэлтэд:

   “...С.Баяржаргал-н биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд няцарсан шарх, баруун дээд 1 дугаар шүдний ганхалт, баруун дээд 2 дугаар шүдний хугарал, баруун нүдний зовхинд, баруун хацарт, баруун зүүн өвдгөнд цус хуралт, гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2016 оны 04 дүгээр сарын 17-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд 2 дугаар шүдний хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна...” /хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

2.8. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 126 дугаар дүгнэлтэд:

    “...Т.Одгэрэлийн биед баруун далны дотор ирмэгээр, баруун гуянд цус хуралт, духанд, зүүн бугуйнд, зүүн гарын 3 дугаар хурууны угаар зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2016 оны 04 дүгээр сарын 17-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно...” /хх-ийн 61 дүгээр хуудас/

 

2.9. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дугаар дүгнэлтэд:

“...Д.Мөнгөнчимэгийн биед тархи доргилт, өвчүүний дээд хэсгээр зулгаралт гэмтэл учирчээ.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2016 оны 04 дүгээр сарын 17-нд үүсгэгдсэн байх боломжтой, урагт нөлөөгүй болно.

Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Д.Мөнгөнчимэг нь 2 сар гарантай жирэмсэн байна...” /хх-ийн 63 дугаар хуудас/

 

2.10. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаар дүгнэлтэд:

   “...Т.Нэргүй-н биед тархи доргилт, баруун нүдний зовхинд, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд, зүүн хамар уруулын гурвалжинд, зүүн далны орчимд, баруун далны дээд . доод хэсэгт, зүүн тохойнд, зүүн гарын 4,5 дугаар хурууны угаар зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2016 оны 04 дүгээр сарын 17-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно...” /хх-ийн 65 дугаар хуудас/,

 

  Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

3.1. Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

3.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

3.3. З.Болдбаяр, С.Баяржаргал нарын согтуурлын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

3.4. С.Баяржаргал, Т.Нэргүй нарын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

3.5. З.Болдбаярын гомдол саналгүй, Т.Нэргүйн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

3.6. Т.Нэргүй, З.Болдбаяр, С.Баяржаргал, Т.Одгэрэл нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Д.Мөнгөнчимэг, Т.Нэргүй нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, З.Болдбаяр, Т.Нэргүй, С.Баяржаргал нарын иргэний үнэмлэхийн болон эд хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, З.Болдбаярын 2006 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн шүүхээр шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, С.Баяржаргал, З.Болдбаяр нарын оршин суугаа газрын тодорхойлолт, З.Болдбаярын ажлын газрын тодорхойлолт, З.Болдбаяр, С.Баяржаргал, Т.Нэргүй нарын харицлагч банкны дансны болон үлдэгдлийн талаарх мэдээлэл, Т.Нэргүйн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээр шийтгүүлсэн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн системд З.Болдбаярт холбогдох зөрчлийн талаар хайсан тэмдэглэл /хх-ийн 67-110 дугаар хуудас/

3.7. Т.Нэргүй, С.Баяржаргал нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолууд /хх-ийн 118-123 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч З.Болдбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Уулзварын 2 дугаар гудамжинд бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан Т.Одгэрэл, Т.Нэргүй нарт хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, Т.Нэргүйгийн бие махбодид тархи доргилт, баруун нүдний зовхинд, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд, зүүн хамар уруулын гурвалжинд, зүүн далны орчимд, баруун далны дээд . доод хэсэгт, зүүн тохойнд, зүүн гарын 4, 5 дугаар хурууны угаар зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч Т.Одгэрэлийн ...Нэргүй ах бид хоёрын голоор мөрлөж гарсан. Тэгэхээр нь би ахаа та яагаад байгаа юм бэ? гэхэд тэр хүн ямар том бацаан бэ наашаа хүрээд ир гэхээр нь би дөхөж очиход над руу тэр хүн биеэрээ тулж ирээд миний цамцны энгэрээс барьж аваад шууд миний зүүн шанаанд баруун гараараа нэг удаа цохьсон...,

 

  хохирогч Т.Нэргүйн ...тэр хүн Одгэрэл бид 2-ын голоор мөрлөөд гарсан. Тэгэхэд Одгэрэл Тэр хүнийг та яаж байгаа юм бэ гэхэд яасан юм бэ? яасан юм? юун сүртэй юм бэ? гээд манай дүү Одгэрэлийг барьж аваад шууд нүүрэнд нь нэг удаа цохьсон..., ...Болдбаяр эхнэрээ өмөөрөөд намайг хажуунаас толгой болон нүүр лүү гараараа цохьсон...,

 

хохирогч З.Болдбаярын ...Уулзварын 2 дугаар гудамжны эгнээгээр намайг баруун тийш алхаж байхад өөдөөс 2 эрэгтэй нэг эмэгтэй нийт 3 хүн ирж байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь алхаж байгаад тэр 3-ын голоор буюу 2 эрэгтэйгийн дундуур нь гарахдаа жижигхэн биетэй залуугийн мөрийг нь мөрөөрөө санамсаргүй шүргээд гарчихсан юм. Тэгэхэд тэр залуу намайг та яаж байгаа юм бэ? гэхээр нь би яасан юм бэ? санаандгүй шүргэчихлээ юун сүртэй юм гэхэд өөдөөс хүрээд ирэхээр нь би түүний цамцны энгэрээс бариад авахад намайг цохих гэж байна гэж бодоод баруун гараараа зүүн шанаа орчимд нэг удаа цохьсон..., ...манай эхнэрийг тэр залуу цохиход би Нэргүйг нүүрэнд нь нэг удаа баруун гараараа цохьсон тэгээд хойш нь хашаа руу түлхэж унагасан... гэх мэдүүлгүүд, 

шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 122, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 123, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 126, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 125 дугаар дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

          Харин шүүх хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч З.Болдбаярын согтуурлын зэргийг тогтоосон тухай тэмдэглэл нь хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт байна гэж дүгнэн нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзсэн болно.

         

          Иймд шүүгдэгч З.Болдбаярыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Дүгнэвэл: Шүүх шүүгдэгч З.Болдбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Болдбаярын өмгөөлөгч Б.Батчимэг нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зөвтгөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 болгон зүйлчилж өгнө үү... гэх тайлбарыг гаргаж маргаж байгаа ч энэ нь дээрхи хохирогчид, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр нотлогддог ба хохирогч Т.Одгэрэл, Т.Нэргүй нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шууд нотлогддог бөгөөд хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг шууд зааж байгаа энэ нөхцөл байдлуудаар өмгөөлөгч тайлбар няцаагдаж байна.

 

Иймд шүүгдэгч нь үл ялих зүйлийг шалтаг шалтгаан болгож бусдын илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайрах явцдаа үргэлжилсэн үйлдлээр хохирогч Нэргүйгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирласан гэж шүүх үзэхээр байна.

 

Шүүгдэгч З.Болдбаяр хэдийгээр урьд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 05 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдал нь дууссан байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтанд шүүгдэгч З.Болдбаяр нь хохирогч Т.Нэргүйд 45.000 төгрөгийн хохиролтой гэж байгаа ч энэ нь хавтаст хэргийн 114 дүгээр хуудсанд авагдсан мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэлд бичигдсэн хохирогч Т.Нэргүйгийн хүсэлт, тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч З.Болдбаярыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж болохоор байна.  

 

Шүүгдэгч З.Болдбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Харин шүүх хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг дүгнэхэд Т.Нэргүй, С.Баяржаргал нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд тэдэнд холбогдох үйлдэл холбогдлуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүх улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд тухайн хэргийг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн

290.3., 295-297., 298., 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн Зоригтын Болдбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигин овгийн Зоригтын Болдбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигин овгийн Зоригтын Болдбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 01 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Боржигин овгийн Зоригтын Болдбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай. 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигин овгийн Зоригтын Болдбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 01 /нэг/ хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Боржигин овгийн Зоригтын Болдбаярт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ГАНДАНСҮРЭН