| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0114/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/102 |
| Огноо | 2021-08-18 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/102
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
орчуулагч, хэлмэрч Б.Ар,
улсын яллагч Б.Б,
шүүгдэгч Э.М ын өмгөөлөгч Б.Г,
шүүгдэгч Э.Б ын өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч Т.А , О.Б , Д.Б нарын өмгөөлөгч К.Е ,
шүүгдэгч А.А , Б.Т нарын өмгөөлөгч Х.А,
шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б , Э.Б , А.А , Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.М , Т.А , Д.Б , О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Э.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт, А.А , Б.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2013000170210 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг гэх, Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, у мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Э.М , Регистрийн дугаар: ОЗ******,
2. Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, у мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Т.А , Регистрийн дугаар ОЙ********,
3. Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, у мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 78/А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Д.Б , Регистрийн дугаар: ОП********,
4. Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, у мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, О.Б , Регистрийн дугаар: ОП********,
5. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, у мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, Э.Б , Регистрийн дугаар БЭ********,
6. Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, у мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоногийн баривчлах ял, мөн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 34/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, А.А ,
7. Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, у мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б.Т , Регистрийн дугаар: БК*******.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б нар бүлэглэж 2019 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн А.А гийн 11 тооны үхрийг Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрээс хулгайлж, 9.100.000 төгрөгийн хохирол учруулсан;
7. Шүүгдэгч Э.Б , Б.Т нар бүлэглэн, “Лого” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.Т ын өвөлжөөний малын хашаанаас 3 тооны хонь хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.
2. Шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
4. Шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгнө үү гэв.
5. Шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Гэм буруутай, хохирогч нарын хохирлыг төлж өгнө гэв.
6. Шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж өгнө гэв.
7. Шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахиж хэрэг үйлдэхгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000170210 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч А.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 233-234 дүгээр хуудас/,
2. Гэрч Х.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 95-97 дугаар хуудас/,
3. Гэрч Т.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 99-100 дугаар хуудас/,
4. Гэрч Ч.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 108-110 дугаар хуудас/,
5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 11 тооны үхрийн махыг нуусан гэх Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн иргэн О.Б ын амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 129-136 дугаар хуудас/,
6. Хулгайд алдагдсан 11 тооны үхрийг ачиж тээвэрлэсэн яллагдагч Д.Б ийн эзэмшлийн бор өнгийн 0000 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, яллагдагч Э.М ын эзэмшлийн цагаан саарал өнгийн УАЗ-31512 загварын 0000 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 192-198 дугаар хуудас/,
7. Шинжээч “Мөнх эстимейт” ХХК-ны 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20/032 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтасны 214-216 дугаар хуудас/,
8. Хохирогч К.Т ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 246-250 дугаар хуудас/,
9. Хохирогч М.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 3-7 дугаар хуудас, 4 дүгээр хавтасны 164 дүгээр хуудас/,
10. Гэрч М.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 64-66 дугаар хуудас/,
11. Гэрч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны хэргийн 67-68 дугаар хуудас/,
12. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан “...Улаан шонхор нэртэй цагаан өнгийн тамхины иш болон “Silder” гэх бичигтэй тамхины ишийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хэргийн газарт үүссэн тээврийн хэрэгслийн мөр, мотоциклийн мөрийг бэхжүүлэн авсан зураг /1 дүгээр хавтасны 101-104, 201 дүгээр хуудас/,
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.П ын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2167 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтасны 125-129 дүгээр хуудас/,
14. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Б гийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр дугаартай дүгнэлт /2 дугаар хавтасны 159-161 дүгээр хуудас/,
15. Яллагдагч Э.Б ын эзэмшлийн улбар шар өнгийн мустанг-5 загварын мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 186-187 дугаар хуудас/,
16. Яллагдагч Э.М ын эзэмшлийн цагаан саарал өнгийн Уаз-31512 загварын машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 188-190 дугаар хуудас/,
17. Шинжээч “Мөнх эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Х.К ын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 20/029 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтасны 182-184 дүгээр хуудас/,
18. Хохирогч Д.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 223-228 дугаар хуудас/,
19. Хохирогч А.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 208-214 дүгээр хуудас/,
20. Хохирогч А.И ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 216-220 дугаар хуудас/,
21. Гэрч Э.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 36-37 дугаар хуудас/,
22. Гэрч Ж.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 41-42 дугаар хуудас/,
23. Гэрч К.И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 45-46 дугаар хуудас/,
24. Гэрч Н.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 54-55 дугаар хуудас/,
25. Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан “Улаан шонхор” нэртэй цагаан өнгийн тамхины иш, 2.5 литрийн сэрүүн нэртэй пивоны сав, шар өнгийн суран аргамжийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хэргийн газарт үүссэн тээврийн хэрэгслийн мөр, гутлын мөрийг бэхжүүлэн авсан зураг /1 дүгээр хавтасны 105-107, 109-113 дугаар хуудас/,
26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.П ын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2167 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтасны 125-128 дугаар хуудас/,
27. Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч цагдаагийн хошууч Х.Б гийн 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 40 дүгээр дугаартай дүгнэлт /2 дугаар хавтасны 143-145 дугаар хуудас/,
28. Шинжээч “Мөнх эстимэйт" ХХК-ийн үнэлгээчин Х.К ын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 20/030 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтасны 198-200 дугаар хуудас/,
29. Хохирогч Х.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 238-243 дугаар хуудас/,
30. Гэрч А.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 121-122 дугаар хуудас/,
31. Гэрч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 111-112 дугаар хуудас/,
32. Гэрч К.И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 118-120 дугаар хуудас/,
33. Хэргийн газрын үзлэг болон хулгайд алдагдсан 5 тооны үхрийн махыг нуусан гэх амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 125-126, 127-128 дугаар хуудас/,
34. Хулгайд алдагдсан гэх 5 тооны үхрийн мах ачсан гэх Э.М ын эзэмшлийн цагаан саарал өнгийн Уаз-31512 загварын 0000 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 197-199 дүгээр хуудас/,
35. Шинжээч “Мөнх-Эстимэйт” ХХК-ны үнэлгээчин К.Е ын 20/33 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтасны 227-228 дугаар хуудас/,
36. Яллагдагч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 82-85 дугаар хуудас/,
37. Яллагдагч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 92-98 дугаар хуудас/,
38. Яллагдагч О.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 105-109 дүгээр хуудас/,
39. Яллагдагч Т.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 119-121 дүгээр хуудас/,
40. Яллагдагч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтасны 134-135 дугаар хуудас/,
41. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтасны 35-37 дугаар хуудас/,
42. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээчин Ч.Ж гийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-21-40 дугаартай дүгнэлт дүгнэлт /6 дугаар хавтасны 9-13 дугаар хуудас/,
43. Хохирогч М.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 123-126 дугаар хуудас/,
44. Гэрч С.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 176 дугаар хуудас/,
45. Гэрч Х.К гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 179-180 дугаар хуудас/,
46. Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 192-193 дугаар хуудас/,
47. Гэрч Д.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 185 дугаар хуудас/,
48. Гэрч Х.М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 188-189 дүгээр хуудас/,
49. Яллагдагч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 104 дүгээр хуудас/,
50. Хохирогч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 116-119 дүгээр хуудас/,
51. Гэрч Е.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 150-154 дүгээр хуудас/,
52. Гэрч М.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 158 дугаар хуудас/,
53. Гэрч А.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 163 хуудас хуудас/,
54. Гэрч А.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 168-169 дүгээр хуудас/,
55. Т.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны хэргийн 174 дүгээр хуудас/,
56. Э.Б , А.А нарыг таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтасны 48-50, 51-53, 54-56, 57-59 дүгээр хуудас/,
57. Гэрч Е.С ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтасны 60-62 дугаар хуудас/,
58. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтасны 30-34 дүгээр хуудас/,
59. 07-80 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтасны 67-73 дугаар хуудас/,
60. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээчин Ч.Ж гийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-21-47 дугаартай дүгнэлт /5 дугаар хавтасны 246-250 дугаар хуудас/,
61. Яллагдагч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 100-101 дүгээр хуудас/,
62. Яллагдагч А.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 107-109 дүгээр хуудас/,
63. Хохирогч Т.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 107-109, 113 дугаар хуудас/,
64. Гэрч Т.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 129-130, 133-134 дүгээр хуудас/,
65. Гэрч А.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтасны 137-138 дугаар хуудас/,
66. Яллагдагч Б.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 112-113 дугаар хуудас/,
67. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтасны 27-29 дүгээр хуудас/,
68. Малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтасны 39-47 дугаар хуудас/,
69. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээчин Ч.Ж гийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн БӨА-00-00 дугаартай дүгнэлт /5 дугаар хавтасны 199-203 дугаар хуудас/,
70. Яллагдагч нарын хувийн байдлыг тодорхойлсон багийн Засаг дарга нарын тодорхойлолтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б , Э.Б , А.А , Б.Т нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 заалтад заасан мал хулгайлах, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт, шүүгдэгч А.А , Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дахь заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б , Э.Б , А.А , Б.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн дүгнэлтээ гаргаж, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
Нэг. Шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б нар бүлэглэж 2019 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн А.А ы 11 тооны үхрийг Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрээс хулгайлж, 9.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:
- Хохирогч А.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суудаг бөгөөд өөрийн гэсэн хэдэн тооны мал малладаг ба тэтгэврийн хүн юмаа. Миний өөрийн гэсэн нийт 15 тооны үхэр байснаас 2019 оны 12 дугаар сарын 07-наас 08-нд шилжих шөнө гэнэт 11 тооны үхэр байхгүй болж хулгайд алдагдсан. Уг үхрийг миний хүү болох Х.Ж хэд хэдэн удаа хайж олоогүй байсан.
...Эхэндээ манай үхэр малыг хулгайлсан залуучуудын хоёр нь шоронд байна гэж сонсож байсан. Гэтэл Т.А гэх залуу шоронгоос гарч ирсний дараа нөгөө хоёр залуугийн хамт манай гэрт ирж надаас уучлалт гуйсан. Дээр нь надад учруулсан хохирлыг бүрэн төлж өгч барагдуулсан. Би тэр залуучуудыг өрөвдөж байна. Тэд нар өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулж өгсөнд баярлаж байна. Надад О.Б , Д.Б нар гурав гурваар нийт 6 үхэр мал авч ирж өгсөн байсан. Дараа нь Т.А хоёр үхэр өгсөн ба Э.М гэх хүний эгч нь гэх нэг хүн 3 үхэр мал төлж өгсөн. Өөрөөр хэлбэл хулгайд алдсан 11 үхэр малаа буцаад 11 үхэр малаар бүрэн төлүүлж авсан болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 233-234 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Баяннуур сумын 5 дугаар багт ээж болох А.А ы гэрт хамт амьдардаг. Манайд 2019 оны байдлаар нийт 17 тооны монгол үхэр байсан ба 2019 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр манай хотоны доод талд 200 метрийн зайтай газарт байсан үхэр сүрэг дотроос 6 үхэр орой гэрт ирсэн ба үлдсэн 11 тооны үхэр ирээгүй байсан. Тэгээд маргааш нь өглөө хайхад нийт 11 тооны монгол үхэр хулгайд алдагдсаныг мэдсэн. Тэгээд би Баяннуур сумын бүх нутаг дэвсгэрээс мориор, машинаар, мотоциклээр 10 хоног хайсан боловч олоогүй байсан. Тэгээд Ж.Е ын машинаар Увс аймгийн Өмнөговь, Өлгий, Наранбулаг сум болон Хар тэрмэст, Ховд аймгийн Дөргөн, Мянгад, Эрдэнэбүрэн сумуудаар явж 20 гаруй хоног явж хайж сурагласан. Зарим үед хүйтэн болохоор машинаар, зарим үед мотоциклээр хайсан болно” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 95-97 дугаар хуудас/,
- Гэрч Т.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Увс аймгийн сумуудаас түүхий эд болон мал, мах худалдан авч буцааж зараад дундаас хэдэн төгрөгийн ашиг үздэг юмаа. 2019 оны 12 сарын эхээр Увс аймгийн Ховд сумаас мал мах авч эхэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын эхээр байх сайн санахгүй байгаа бөгөөд ямар ч байсан сарын дунд үед Увс аймгийн Ховд сумын төвд захиргааны урд мал, малын мах авч байхад миний найз болох Даваажав овогтой Б ирж надад нядалсан монгол үхрийн мах байна гэж хэлж байхад нутгийн залуу болох Э овогтой М ирсэн. Тэгээд би Ховд сумын төвд байрлах О овогтой Б ын байшин дотор байсан үхрийн жижиглэсэн махыг худалдан авсан. Тухайн мах нь монгол үхрийн мах байсан бөгөөд зарим махнууд нь жижиг үхрийн мах байсан. Тэгээд уг махыг хиллэж үзээд тухайн орон нутгийн ханш болох 1 кг-ийг 5000 төгрөгөөр тооцож нийт 4 сая төгрөг гарсан ба 3 сая төгрөгийг газар дээр нь бэлнээр Д.Б , Э.М хоёрт тоолж өгсөн. Үлдсэн 1 сая төгрөгийг Д.Б ийн эхнэр болох Б.Н гийн дансанд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дансаар шилжүүлсэн байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 99-100 дугаар хуудас/,
- Гэрч Ч.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би нөхөр болох О.Б нэг охинтой хамт Увс аймгийн Ховд сумын төвд амьдардаг. Э.М бол манай нөхрийн хамаатан бөгөөд Т.А , Д.Б нарыг гаднаас нь таньдаг ба манай гэрт ганц хоёр удаа нөхөртэй хамт ирж байсан. Би 2019 оны 12 дугаар сарын дундуур байх нэг өдөр өглөө өвлийн байшинд ороход нэлээн үхрийн мах гуя, хаа, бусад махнууд байсан ба тэр шөнө нөхөр болох О.Б гэрээс гарч явсан ба хашаанд машинтай орж гараад байсан. Тэгээд нөхрөөс энэ ямар мах вэ гэж асуухад М ахын Баян-Өлгий аймаг руу авч явах мах гэж хэлсэн. Манай амбаараас нэг удаа нэлээн үхрийн жижиглэсэн махыг харсан болно. Манай нөхөр болох О.Б 2 удаа утсаар ярьж шөнийн цагаар гэрээс гарч яваад үүрээр 4-5 цагийн хооронд гэрт ирдэг байсан ба нэг л сэжигтэй яваад байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 108-110 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 11 тооны үхрийн махыг нуусан гэх Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн иргэн О.Б ын амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 129-136 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан 11 тооны үхрийг ачиж тээвэрлэсэн яллагдагч Д.Б ийн эзэмшлийн бор өнгийн 0000 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, яллагдагч Э.М ын эзэмшлийн цагаан саарал өнгийн УАЗ-31512 загварын 0000 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 192-198 дугаар хуудас/,
- Шинжээч “Мөнх эстимейт” ХХК-ны үнэлгээчин Х.К ын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20/032 дугаартай малын үнэлгээ тогтоосон дүгнэлт /2 дугаар хавтасны 214-216 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар;
Хоёр. Шүүгдэгч Э.М , Д.Б , Э.Б нар бүлэглэж 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 2 дугаар багийн иргэн К.Т , М.М нарын 3 тооны адууг тус сумын “Хөх ам” гэх газраас хулгайлж, 4.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:
- Хохирогч К.Т ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний 28 адуунд хамаатан дүү болох М.М нэг тооны азаргаа нийлүүлсэн байсан ба нийт 29 тооны адуун сүрэг Ногооннуур сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар арал” гэх газарт бэлчээрт байсан. Тухайн адуун сүргийг өдөр бүр тоолдог байсан. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүрэн тоогоор нь байсан, харин 12 дугаар сарын 13-ны өглөө би аймаг руу явсан ба миний хүү Т.А над руу залгаж манай адуун сүргээс 3 адууг алга болсон талаар хэлсэн. Тэгээд ойр хавиас эрж хайж явж байхад “Хөх ам” гэх газарт гурван адууны гэдэс байсныг харсан байна. Тэр үед би цагдаагийн газарт дуудлага өгч шалгуулсан. Цагдаагийн алба хаагч нар уг хэргийг олон хоног шалгах явцад миний нэг адуу, нэг гүү болон манай адуун сүрэг дотор байсан М.М ийн нэг азаргыг Э.М , Д.Б , Э.Б нар бүлэглэн хулгайлж нядалсан болохыг тогтоож бид нарт хэлсэн үед мэдсэн.
...би өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлж авсан. Тийм болохоор одоо миний зүгээс хэн нэгэн хүнд холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 246-250 дугаар хуудас/,
- Хохирогч М.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны үед манай ах болох К.Т ий адуун сүрэг дотроос гурван адуу мал алга болсон үед тэр үед алга болсон гурван адууны нэг азарга нь миний азарга байсан.
Тэгээд би өөрөө мал маллаж хөдөө амьдардаг болохоор манай ах Т энэ хэргийн араас орж, их хөөцөлдсөн байсан. Нэг өдөр Т ах над руу залгаж манай адууг хулгайлсан залуучууд баригдсан байна гэж хэлсэн үед сонсож мэдсэн. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан 1.200.000 төгрөгийн хохирлын 450.000 төгрөгийг Э.Б төлж өгсөн. Үлдсэн мөнгийг ойрын хугацаанд төлж өгнө гэсэн болохоор би хэнээс ч ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 3-7 дугаар хуудас, 4 дүгээр хавтасны 164 дүгээр хуудас/,
- Гэрч М.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 13-ны К.Т миний утас руу залгаж миний адуун сүргээс 3 тооны адуу байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд К.Т ий хүү Т.А бид хоёр ойр орчмын хүмүүсээс сурагласан боловч тухайн 3 адууны сураг гараагүй. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Т.А бид хоёр адууны мөрийг дагаж явахад уг адууны мөр Ногооннуур сумын 2 дугаар багийн нугат дэвсгэр болох “Хөх ам” гэх газарт очсон байсан. Тухайн газар нь уул хадтай, олон жалгатай байсан. Уг жалгыг дагаж явж байхад тухайн жалга дотор гурван тооны адууны дотор гэдэс, уушиг, зүрх, элэг, цус байсныг хараад ах К.Т д хэлж мэдэгдсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 64-66 дугаар хуудас/,
- Гэрч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 13-ны өглөө адууг тоолж үзэхэд гурван тооны адуу байхгүй байсан. Тэгээд аав болох А.Т д утсаар мэдэгдэж, өөрөө ойр орчмоос сурагласан боловч манай адуун дотроос алдагдсан 6 насны бор хүрэн зүсмийн алх тамгатай гүү, 5 насны хар саарал зүсмийн алх тамгатай адуу, хамаатан ах болох М.М ийн хар зүсмийн алх тамгатай, 5 насны азарга байхгүй байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр М.Ж ийн хамт адууны мөрийг дагаж явахад Ногооннуур сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх ам” гэх газарт манай адууг тууж аваачиж тухайн газраас гурван адууг барьж авсан юм шиг байсан. Тухайн газарт хятад мотоцикл болон орос Уаз-469 загварын машины мөр байсан. Дараа нь уг мөрийг дагаж явж байхад жалга дотор гурван адууны гэдэс байсныг олж авч, цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 67-68 дугаар хуудас/,
- Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан ...Улаан шонхор нэртэй цагаан өнгийн тамхины иш болон “Silder” гэх бичигтэй тамхины ишийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хэргийн газарт үүссэн тээврийн хэрэгслийн мөр, мотоциклийн мөрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 101-104, 201 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээч Ш.П ын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2167 дугаартай “...Э.М гэх цус нь ДНХ- ийн тогтцоороо 191300440 дугаартай хэрэгт хэргийн газраас бэхжүүлж авсан 1, 2 гэж тэмдэглэсэн тамхины иш болон 201300017 дугаартай хэрэгт хэргийн газраас бэхжүүлж авсан гэх 1 ширхэг тамхины ишээс илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Э.Б гэх цус нь ДНХ-ийн тогтцоороо 191300440 дугаартай хэрэгт хэргийн газраас бэхжүүлж авсан 3 гэж тэмдэглэсэн тамхины ишнээс илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтасны 125-129 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Б гийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай “....Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөр нь гэрч Э.М ын эзэмшлийн УАЗ-31512 загварын 0000 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөрөөр үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /2 дугаар хавтасны 159-161 дүгээр хуудас/,
- Яллагдагч Э.Б ын эзэмшлийн улбар шар өнгийн мустанг-5 загварын мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 186-187 дугаар хуудас/,
- Яллагдагч Э.М ын эзэмшлийн цагаан саарал өнгийн Уаз-31512 загварын машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 188-190 дугаар хуудас/,
- Шинжээч “Мөнх эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Х.К ын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 20/029 дугаартай үнэлгээ тогтоосон дүгнэлт /2 дугаар хавтасны 182-184 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар;
Гурав. Шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б нар бүлэглэж 2019 оны 12 дугаар сарын 20-ны үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн А.Б ы 7 адуу, иргэн Д.Б ий 1 гүү, иргэн А.И ы 1 гүү, нийт 9 тооны адууг Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрээс хулгайлж, 9.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:
- Хохирогч Д.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би өөрөө эхнэр хүүхдүүдийн хамт Баяннуур сумын төвд оршин сууж амьдардаг бөгөөд өөрийн хоёр гүүг эхнэрийн төрсөн дүү нь болох А.Б ы адуун сүрэг дотор нийлүүлсэн байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр миний нэг гүү хүзүүндээ аргамжтай явж байна гэж сонсоод голын эргээс адуу мал бэлчиж байсан газарт очиход миний нэг гүү ганцаараа явж байсан газраас нь олж авсан. Тэр үед адуу сүрэг хулгайд алдсан байна гэдгийг мэдээд өдөр бүр адуу мал бэлчиж байдаг байсан газарт очиж хайж явж байгаад 8 адууг нядалсан байсныг олж харсан. Тэр үед нядлагдсан 8 адуун дотор миний нэг гүү байсан.
...Манай адуу малыг хулгайлж авсан гэх Д.Б , О.Б нар ирж уулзсан. Тэгээд О.Б А.Б ы хохирлыг төлж өгөх болсон ба Д.Б А.И бид хоёрын хохирлыг төлж өгөхөөр болж тохиролцсон. Тэгээд Д.Б надад нэг гунжин гүү болон 400.000 төгрөг бэлнээр өгсөн. Өөрөөр хэлбэл би өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 223-228 дугаар хуудас/,
- Хохирогч А.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нийт 18 толгой адуун сүрэг мал байсан ба 2019 оны 12 дугаар сарын 21-ний орой адуу малаа тоолж харахад Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрт буюу голын нөгөө талын эрэгт бүрэн бүтэн бэлчиж байсан. Маргааш нь манай адуун сүрэг өмнөх өдөр байсан газарт байхгүй байхаар нь ойр хавиас эрж хайж явж байхад адуун сүрэг дотор байсан нэг гүү хүзүүндээ суран аргамжтай явж байсан газраас нь олж авсан. Тэгээд үлдсэн адуу малыг эрж хайж явж байгаад 8 морь бэлчиж байсан газраас нь олж авсан. Дараа нь үлдсэн 9 адуу мал байхгүй байхаар нь энд тэндээс эрж хайж явж байхад манай 8 адууг Увс аймгийн Өмнөговь сумын Салхитын давааны доод талд М гэх айлын хаваржааны дээд талын уулын энгэрт нядалж, арьс шийр, гэдэс, толгойг нь хаяж, махыг нь аваад явсныг нь олж хараад шууд сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байсан.
...Э.М ын эгч нь гэх хүн хоёр адуу, О.Б хоёр адуу, Т.А хоёр үхэр өгсөн. Дараа нь бүгдээрээ авч ирж өгч байна гэж хоёр адуу өгсөн. Нийтдээ 6 адуу, хоёр үхэр мал авч хохиролгүй болсон. Тийм болохоор би тэд нараас өөр юм нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 208-214 дүгээр хуудас/,
- Хохирогч А.И ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад нэг гүү, хоёр морь байсан ба хоёр морио өөрөө хашаандаа уядаг байсан. Харин ганц гүүгээ төрсөн дүү болох А.Б ы адуун сүрэг дотор нийлүүлсэн байсан. Уг адуун сүргийг хулгайлж нядалсан залуучуудын нэг нь болох Д.Б гэх залуу миний гүүгийн оронд нэг морь өгсөн. Өөрөөр хэлбэл нэг адуу малын оронд нэг адуу малаар төлүүлж авсан. Энэ хэрэгт холбоотой миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр үед хамгийн олон гүү алдсан хүн бол миний дүү А.Б байгаа юм. Одоо хулгай хийсэн хүмүүс миний дүүгийн хохирлыг төлж өгөх юм бол боллоо. Миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 216-220 дугаар хуудас/,
- Гэрч Э.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Өлгий сумын 5 дугаар багт байрлах өөрийн гэрт амарч байхад миний сайн таньдаг найз болох Э овогтой М Увс аймгийн Ховд сумын төвд хэдэн тооны адууны мах байгаа, ирж ачиж яваад Баян-Өлгий аймагт хүргүүлэх гэсэн юмаа. Та таксинд явах уу гэж хэлэхээр нь би наад маханд гарал үүслийн гэрчилгээ болон ариун цэврийн бичиг баримт байгаа уу гэхээр бүх юм нь бүрэн байгаа, та хүрээд ир гэхээр нь би орой нь өөрийн Истана загварын 0000БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ганцаараа Увс аймгийн Ховд сумын төвд очсон. Тэгээд миний урьдаас М нэг залуутай хамт тосож авсан. Тэгээд бид нар Б гэх хүний хашаа байшингаас очиж нийт 8 тооны адууны мах ачиж дуусаад Б надтай хамт аймаг руу явсан ба М нөгөө хамт явж байсан залуутай Ховд суманд үлдсэн байсан. Тэгээд Б бид хоёр аймгийн төвд өглөө 10 цагийн үед орж ирээд гэрт 30 минут гаруй байж байгаад Б тэй хамт хуучин Улаанбаатар гарах зам дагуу байрлах “Угур” ХХК-ны хойд талд байрлах махны ченж Д , Елеухан нарын махны үйлдвэрт хүргэж адууны махыг хиллэж буулгасан.
Тэгээд би Б ийг Увс аймгийн Ховд сумын таксинд суулгаж машины хөлсөнд 150.000 төгрөг авч гэр лүүгээ явсан байсан. Надад тухайн адууны махны гарал үүслийн гэрчилгээ байгаа бөгөөд манай эхнэр Ж.Б авч ирж өгөх байх” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 36-37 дугаар хуудас/,
- Гэрч Ж.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр байх сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг өдөр Э.А г Увс аймгийн Ховд сумаас Э.М гэх залуу Э.А гийн гар утас луу залгаж таксинд яваад өгнө үү гэж дуудсан. Тэгээд Э.А өөрийн истана загварын 0000 бөт улсын дугаартай машинаар шөнийн 23 цагийн үед явж маргааш нь өглөө 09 цагийн үед хажуудаа Б гэх хүнтэй хамт адууны мах ачиж ирсэн. Тэгээд манай нөхөр Э.А Б тэй хамт яваад 30 минутын дараа адууны махыг машинаас буулгаж хажуудаа байгаа Б гэх залууг Ховд сумын таксинд суулгаж явуулсан гэж гэрт ирсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 41-42 дугаар хуудас/,
- Гэрч К.И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Эрэв овогтой А гэх хүнийг гаднаас таньдаг бөгөөд Даваажав овогтой Б гэх хүнийг огт танихгүй болно. Би уг хүмүүсээс 2019 оны 12 дугаар сарын сүүлээр байх миний мах авна гэж өгсөн зарын дагуу Э.А ярьж адууны мах өгөх талаар ярьсан. Тэгээд би Э.А г манай Толбо сум руу явах зам дагуу байрлах “8 Жанат” нэртэй махны агуулахад дуудсан. Тэгээд Э.А хажуудаа үл таних нэг монгол хүнтэй хамт Истана загварын машинаар ирсэн. Тэгээд 1 адууны махыг 4 хуваасан махнуудыг буулгаж махны агуулахад оруулсан. Тэгээд тооцоог Н.Д хийсэн болно. Тухайн үед орон нутгийн ханш 1 кг адууны мах 5000 төгрөг байсан ба уг адууны махыг орон нутгийн ханшаар авсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 45-46 дугаар хуудас/,
- Гэрч Н.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Эрэв овогтой А гэх хүнийг огт танихгүй ба надтай хамт К овогтой И гэх хүн хамт ажилладаг бөгөөд 2019 оны 12 дугаар сарын сүүлээр хүйтний улирал байсан ямар ч байсан нэг өдөр миний санаж байгаагаар хоёр монгол хүн манай махны агуулгад Истана загварын машинаар ирж адууны мах өгсөн ба уг мах өгсөн хүмүүс нь К.И гийн утас руу нь залгаад ирсэн юм шиг байна. Манай махны агуулахад шууд хүрээд ирсэн. Тэгээд бид нар уг адууны махыг хиллэж авсан бөгөөд хэдэн кг мах гарсныг сайн санахгүй байгаа болно. Тухайн үед миний санаж байгаагаар Н гэх хүний данс руу нэг сая төгрөгийг өөрийн данснаас шууд шилжүүлсэн бөгөөд үлдсэн мөнгийг бэлнээр өгсөн юм шиг санагдаж байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 54-55 дугаар хуудас/,
- Хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан “Улаан шонхор” нэртэй цагаан өнгийн тамхины иш, 2.5 литрийн сэрүүн нэртэй пивоны сав, шар өнгийн суран аргамжийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хэргийн газарт үүссэн тээврийн хэрэгслийн мөр, гутлын мөрийг бэхжүүлэн авсан зураг /1 дүгээр хавтасны 105-107, 109-113 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн лабораторийн ахлах шинжээч Ш.П ын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2167 дугаартай “...Э.М гэх цус нь ДНХ- ийн тогтцоороо 191300440 дугаартай хэрэгт хэргийн газраас бэхжүүлж авсан 1, 2 гэж тэмдэглэсэн тамхины иш болон 201300017 дугаартай хэрэгт хэргийн газраас бэхжүүлж авсан гэх 1 ширхэг тамхины ишээс илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Э.Б гэх цус нь ДНХ-ийн тогтцоороо 191300440 дугаартай хэрэгт хэргийн газраас бэхжүүлж авсан 3 гэж тэмдэглэсэн тамхины ишнээс илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтасны 125-129 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Б гийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 40 дүгээр дугаартай “...Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөр нь гэрч Э.М ын эзэмшлийн УАЗ-31512 загварын 0000 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөрөөр үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /2 дугаар хавтасны 143-145 дугаар хуудас/,
- Шинжээч “Мөнх эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Х.К ын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 20/030 дугаартай үнэлгээ тогтоосон дүгнэлт /2 дугаар хавтасны 198-200 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар;
Дөрөв. Шүүгдэгч Э.М , Т.А , О.Б нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шар мод” гэх газраас иргэн Х.Б гийн 5 тооны үхрийг хулгайлж, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:
- Хохирогч Х.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Увс аймгийн Ховд сумын Ховд баг буюу өвөлжөө болох “Шар мод” гэх газарт өвөлждөг байсан бөгөөд манай хотонд байсан үхэр сүрэг дотроос 2019 оны 12 дугаар сарын сүүлээр гэнэт 5 тооны монгол эх үхэр алга болсон ба хулгайд алдагдсан талаар мэдсэн. Уг үхрүүдийг хөрш айл болох Э овогтой М хулгайлсан гэж сэжиглэн тухайн үед Ховд сумын цагдаагийн хэсэгт бүртгүүлсэн байсан. Уг хулгайд алдагдсан үхрүүд нь улаан хүрэн алаг, хар алаг, хүрэн цоохор, 2 хар зүсмийн зөв талын чих нь шоргоолж, буруу талын чих нь шуурхай имтэй ямар нэгэн тамга байхгүй байсан.
...Би Э.М тай уулзаагүй. Т.А , О.Б нар ирж уулзаж уучлалт гуйсан. Би өөрөө эдгээр залуучуудыг сайн таньдаг байсан. Э.М манайд худ ургийн хамааралтай хүн байсан. Э.М надтай уулзаагүй ч түүний ах, эгч нар нь байнга утсаар ярьдаг. Харин Т.А , О.Б нар өөрсдөө биеэрээ ирж надаас уучлалт гуйсан. Т.А , О.Б болон Э.М ын ар гэрийн хүмүүс надад учруулсан хохирлыг бүрэн төлж өгч барагдуулсан.
...О.Б нэг үхэр болон нэг үхрийн үнэ болох 900.000 төгрөг өгч хоёр үхрийн хохирлыг төлж өгч барагдуулсан. Т.А нэг үхрийн үнэ болох 900.000 төгрөг өгсөн. Харин үлдсэн хоёр үхрийн оронд Э.М ын ар гэрийн хүмүүс хоёр үхэр авч ирж өгсөн. Өөрөөр хэлбэл би хулгайд алдсан таван үхэр малаа бүрэн төлүүлж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 238-243 дугаар хуудас/,
- Гэрч А.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Увс аймгийн Ховд сумын төвд Эрүүл сүрэг хоршооны малын эмч хийдэг. Би Э овогтой М ыг сайн таньдаг бөгөөд 2019 оны 12 дугаар сарын дотор 2 удаа гарал үүслийн гэрчилгээ бичиж өгсөн бөгөөд эхний удаа 5 адууны маханд бичиг бичиж өгөөд дараагийн удаа 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 3 тооны үхрийн маханд гарал үүслийн гэрчилгээ бичиж өгсөн. Надад 3 тооны үхрийг тууж ирээд үзүүлсэн бөгөөд тухайн үхрүүд нь улаан хээр алаг, хар алаг, хүрэн цоохор зүсмийн дандаа эх үхрүүд байсан. Би тухайн үед Э.М д бичиж өгсөн гарал үүслийн гэрчилгээг өөрийн бүртгэлд бүртгэж авсан байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 121-122 дугаар хуудас/,
- Гэрч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Э.А гийн хашаанд К овогтой И гэх ченжтэй хамт очиход саарал өнгийн Уаз-31512 загварын машинтай үл таних 2 монгол залуу машин дотор ачсан 3 тооны үхрийн мах гэж хэлсэн хуваагдсан махыг худалдаж авсан. Тэгтэл 3 үхрийн махнаас илүү байсан бөгөөд малын гарал үүслийн гэрчилгээнд 3 тооны үхэр гэж бичээстэй болохоор сайн анзаараагүй байсан. Тэгээд бид нар тухайн үхрийн махыг орон нутгийн ханш болох 5000 төгрөгөөр бодож авсан байсан. Тухайн үед хэдэн кг мах гарсныг сайн санахгүй байна. Бид нар тухайн махыг хулгайн малын мах биш үү гэж асуухад бид нарт гарал үүслийн гэрчилгээтэй, өөрсдийн малын мах байгаа юмаа бид нар мянгат малчин, эндээс машин авах гэж яваа хүмүүс юмаа гэж хэлсэн. Тэгээд бид нар бичигтэй болохоор итгэсэн. Би О.Б гэх залуу хажууд үл таних монгол залуугаас нэг удаа мах авсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 111-112 дугаар хуудас/,
- Гэрч К.И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Э.А гийн хашаанд Булан овогтой С гэх ченжтэй хамт очиход цагаан саарал өнгийн Уаз-31512 загварын машинтай үл таних 2 монгол залуу машин дотор ачсан 3 тооны үхрийн мах гэж хэлсэн хуваагдсан махыг худалдаж авсан. Тэгэхэд 3 үхрийн махнаас илүү байсан бөгөөд малын гарал үүслийн гэрчилгээнд 3 тооны үхэр гэж бичээстэй болохоор сайн анзаараагүй байсан. Тэгээд бид нар тухайн үхрийн махыг орон нутгийн ханш болох 5000 төгрөгөөр бодож авсан байсан. Тухайн үед хэдэн кг мах гарсныг сайн санахгүй байна. Бид нар мал, мах болон түүхий эдийн ченж учраас аймгийн 9-ийн мэдээ болон бусад мэдээнд мал, мах, түүхий эд авна гэж зар өгсөн байсан ба бид нарын зар байнга явж байдаг. Тийм учраас зарын дагуу дуудаж Э.А гийн хашаанаас очиж Э овогтой М гэх хүн хажуудаа үл таних залуутай хамт 2 хүнээс үхрийн мах худалдаж авсан байсан. Тухайн үед бид нар үхрийн махыг орон нутгийн ханшаар 1 кг махыг 5000 төгрөгөөр бодож авсан ба доогуур үнээр аваагүй болно. Бид нар тухайн махыг хулгайн малын мах биш үү гэж асуухад бид нарт гарал үүслийн гэрчилгээтэй, өөрсдийн малын мах байгаа юмаа, бид нар мянгат малчин, эндээс машин авах гэж яваа хүмүүс юмаа гэж хэлсэн. Тэгээд бид нар гарал үүслийн бичигтэй болохоор итгэсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 118-120 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг болон хулгайд алдагдсан 5 тооны үхрийн махыг нуусан гэх амбаарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 125-126, 127-128 дугаар хуудас/,
- Хулгайд алдагдсан гэх 5 тооны үхрийн мах ачсан гэх Э.М ын эзэмшлийн цагаан саарал өнгийн Уаз-31512 загварын 0000 УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 197-199 дүгээр хуудас/,
- Шинжээч “Мөнх-Эстимэйт” ХХК-ны үнэлгээчин К.Е ын 20/33 дугаартай үнэлгээ тогтоосон дүгнэлт /2 дугаар хавтасны 227-228 дугаар хуудас/,
- Яллагдагч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Д.Б гэх хүнтэй тэр өдөр л анх удаа танилцсан. Тэр хоёр хоорондоо юу ярьсныг мэдэхгүй. Ямар ч байсан надтай Э.М утсаар ярьж дуудсан. Дараа нь би уг адууг нядалж өгч туслаад явсан. Харин бүх махыг тэд нар өөрсдөө аваачиж зарж борлуулсан. Би энэ тухай юу ч мэдэхгүй.
...Эхэндээ Э.М надад хулгай хийнэ гэж хэлээгүй, зүгээр л хүрээд ирээч гэж дуудсан. Дараа нь би мотоциклтэй очсон үед Э.М надад “би нэг машин худалдаж авах гэж байна, чи надад адуу нядлахад туслаач” гэж гуйгаад байхаар нь түүнд туслахыг л бодсон. ...би бусадтай бүлэглэн гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна, гэрт хөгшин ээжийг асарч амьдарч байгаа. Миний ээжийг харж хандах хүнгүй байгаа. Би бусдад учруулсан хохирлыг төлж өгч барагдуулсан байгаа. Дараа нь хэзээ ч малын хулгайн гэмт хэрэгт холбогдохгүй. Иймд миний энэхүү байдлыг харгалзан үзэж, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү, өөр хэлж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 82-85 дугаар хуудас/,
- Яллагдагч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие нийт гурван удаагийн малын хулгайн гэмт хэрэгт оролцсон. Үүнд Э.М , Т.А , О.Б бид дөрөв нийлж 9 адуу хулгайлж, нэг адууг алдаж, үлдсэн 8 адууг нядалсан. Дараа нь Э.М , Т.А , О.Б бид дөрөв нийлж 11 үхэр хулгайлж нядалсан. Мөн Э.М , Э.Б нартай бүлэглэн 3 адуу хулгайлж нядалсан. Өөрөөр хэлбэл миний бие дээрх нэр бүхий хүмүүстэй нийлж гурван удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Би маш их гэмшиж байна.
...Миний оролцсон гурван удаагийн малын хулгайн хэрэгт намайг оролцуулсан хүн бол Э.М байсан.
Эхний удаа 11 үхэр хулгайлсан үед машины зардал гэж 300.000 төгрөг өгсөн. Дараагийн 3 адууг хулгайлсан үед надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Хамгийн сүүлд 9 адуу хулгайлж, найман адууг нядлах үед зардлын мөнгө гэж 20.000 төгрөг өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 92-98 дугаар хуудас/,
- Яллагдагч О.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие өөрийн оролцсон гэмт хэргүүдийн талаар үнэн зөвөөр мэдүүлэх болно. Миний бие 10-аад хоногийн дотор нийт гурван удаагийн малын хулгайн гэмт хэрэгт холбогдсонд маш их харамсаж байна. Энэ тухай тайлбарлаж хэлэх юм бол хамгийн түрүүнд 2019 оны 12 дугаар сарын 17-ны үе байсан байх, нэг өдөр гэрт байхад над руу Э.М утасдаж “чи Т.А тай хамт нэг газарт яваад ирээч” гээд гуйгаад байхаар нь Т.А ын мотоциклд сундалдаж суугаад Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэр “Салхитын даваа” гэх газраас уруудаж явж байгаад зогссон. Тэгээд Т.А дурангаа гаргаж ирээд дурандсан ба дараа нь дахиад мотоцикл унаад голын эрэгт ирсэн. Тэгээд голын эрэгт байсан 11 үхрийг туугаад “Салхитын даваа”-нд гаргаж ирэхэд урдаас Э.М өөрийн саарал өнгийн тээврийн хэрэгслээр, харин Д.Б өөрийн бор ногоон өнгийн тээврийн хэрэгслээр хүрээд ирсэн. Тэгээд тухайн газраас Э.М ын тээврийн хэрэгслийн дотор нь 4 үхрийг оруулж, чирч явсан чиргүүлд 3 үхэр ачсан. Харин Д.Б ийн тээврийн хэрэгсэл дотор 4 үхрийг оруулж, нийт 11 үхрийг Увс аймгийн Ховд сумын нутаг дэвсгэрт аваачиж нядалсан. Уг үхрийн махыг Э.М зарж борлуулсан ба надад тухайн үед 300.000 төгрөг өгсөн.
Дараа нь мөн л Э.М ын гуйснаар Т.А ын хамт өмнө 11 үхэр хулгайлсан газарт ирсэн ба мөн л тухайн газраас бэлчээрт байсан 9 тооны адууг Т.А бид хоёр мотоциклээр тууж уулын хөвөөнд аваачиж хашсан ба тухайн газарт уг 9 адууг барьж олсоор уяж тавьсан. Тэгээд Т.А бид хоёр захаас нь эхэлж адуу нядалж байхад Э.М ын саарал өнгийн тээврийн хэрэгслээр Д.Б ийг дагуулж ирсэн. Тэгээд бид дөрөв уг адуунуудыг нядалж байхад нэг адуу аргамжтай зугтаж явсан ба Т.А бид хоёр араас нь хөөж барьж чадахгүй алдсан. Тэгээд буцаж ирээд үлдсэн найман адууг нядлаад махыг нь Э.М ын машинд ачиж аваад явсан. Тухайн үед уг 9 адууг хулгайлж 8 адууг нядлах үед Э.М надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй.
Харин хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Э.М , Т.А бид гурав Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн иргэн Х.Б гийн бэлчээрт байсан 5 үхрийг хулгайлж аваад Э.М ын гэрийн ойролцоо голын эрэгт нядалж гэмт хэрэг үйлдсэн. Тухайн 5 үхрийг хулгайлж нядлах үед 100.000 төгрөг өгсөн. Би Э.М ын үгэнд орж гурван удаагийн малын хулгайн гэмт хэрэгт холбогдсонд маш их харамсаж байна. Үйлдсэн хэргийн төлөө маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 105-109 дүгээр хуудас/,
- Яллагдагч Т.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие бусадтай бүлэглэн 4 удаагийн малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Үүнээс нэг хэрэгт ял шийтгүүлж хорих ялаа биеэр эдэлж гарсан. Би ял эдэлж байх хугацаанд бусад гурван хэрэг ил болсон байгаа. Одоо уг гурван хэргийн талаар дэлгэрэнгүй үнэн зөвөөр ярихыг хүсэж байна.
Миний бие 2019 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Э.М , О.Б , Д.Б нартай бүлэглэн Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрт Баяннуур сумын голын нөгөө талын эрэгт бэлчээрт байсан 11 тооны үхэр хулгайлсан. Үүний дараа Э.М , О.Б , Д.Б бид дөрөв арваад хоногийн дараа мөн л өмнө үхэр хулгайлсан газарт очиж, Салхитын даваа гэх уулын бэлд явж байсан 9 адууг хулгайлж, тэр газарт нядалж байгаад нэг адууг аргамжтай алдаж байсан. Дараа нь тухайн сарын сүүлээр би гэрт байхад над руу Э.М миний гар утас руу залгаж “миний машин О.Б ын хашаанд байна, чи миний машиныг аваад ирээч” гэж байгаа газраа хэлсэн үед би шөнийн 00 цагийн үед гэрээсээ гараад О.Б ын хашаанд байсан Э.М ын тээврийн хэрэгслийг жолоодож, ногооны хашааны дээд талд очиход Э.М , О.Б хоёр үхэр нядалдсан байсан ба би очсоны дараа үлдсэн гурван үхрийг нядалж, нийт 5 үхрийн махыг О.Б ын хашаанд аваачиж амбаарт нь оруулж өгч явсан. Эхний 11 үхэр болон 8 адууг нядлах үед Э.М над руу залгаж “би нэг машин авах гэж байна, мал хулгайлмаар байна, чи эхлээд мотоциклтэй очиж мал байгаа газрыг судалж бай, би араас чинь машинтай очно” гэж хэлснээр би түүнд “би ганцаараа явж чадахгүй” гэж хэлэхэд “О.Б д хэлсэн байгаа, түүнийг дагуулж яваарай” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн мотоциклтэй О.Б ын дагуулж түрүүлж явж, мал байгаа газрыг олж харсны дараа Э.М руу утасдаж хэлэх байдлаар эхний хоёр удаагийн малын хулгайн гэмт хэрэгт оролцсон. Харин сүүлийн 5 үхэр хулгайлж нядлах үед би юу ч мэдээгүй байсан ба зөвхөн машиныг хүргэж өг гэснээр Э.М ын машиныг нь хүргэж өгөх гэж байгаад уг хулгайн хэрэгт холбогдсон. Тэр үед уг хэргүүдийг бид нар үйлдсэнийг хэн ч мэдээгүй байсан.
2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөн л Э.М ын хэлснээр малын хулгайн хэрэгт холбогдож байгаад баригдсан. Сүүлийн баригдсан малын хулгайн хэргээр ял эдэлсэн ба тэр үед өмнөх хэргүүдээ илчилж хэлээгүйд одоо хүртэл харамсаж явдаг юм. Би тухайн үед зөвхөн Э.М ын хэлж гуйснаар түүнд туслах гэж байгаад малын хулгайн гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 119-121 дүгээр хуудас/,
- Яллагдагч Э.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие 2019 оны 12 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна, нутгийн залуучууд болох Т.А , О.Б , Д.Б нарын хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд хил залгаа Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэр Салхит гэх газарт бэлчээрт байсан 11 үхэр хулгайлсан, өөр нэг өдөр тэр залуучуудын хамт 9 адуу хулгайлж, нэг адууг аргамжтай алдсан ба үлдсэн 8 адууг нядалж гэмт хэрэг үйлдсэн. Дараа нь Д.Б , Э.Б нарын хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрээс гурван тооны адуу хулгайлж нядалсан. Дараа нь Т.А , О.Б бид гурав нийлж манай сумын иргэн Х.Б гийн 5 үхэр малыг хулгайлж нядалсан. Өөрөөр хэлбэл миний бие бусадтай бүлэглэн нэг сарын дотор дөрвөн удаагийн малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би бусадтай бүлэглэн малын хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөн үйлдсэн хэрэгт маш их гэмшиж байна. Би бусадтай бүлэглэн малын хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан тухай хэнд ч хэлж байгаагүй. Энэ тухай манай гэр бүлийн хүмүүс мэдэхгүй. Би гэмт хэрэг үйлдсэн талаараа тухайн үед хууль хяналтын байгууллагуудад мэдэгдээгүй байсандаа харамсаж байна. ...би өөрийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж өгч барагдуулах болно. Би үүнээс хойш дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 134-135 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар;
Тав. Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын дунд үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Бугын гол” гэх газраас иргэн М.Д гийн цагаан амтай улаан зүсмийн 1 тооны үхэр хулгайлж, 980.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтасны 35-37 дугаар хуудас/,
- Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээчин Ч.Ж гийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн БӨА 21-40 дугаартай үнэлгээ тогтоосон дүгнэлт /6 дугаар хавтасны 9-13 дугаар хуудас/,
- Хохирогч М.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Бугат сумын 3 дугаар багт оршин суудаг бөгөөд өөрийн гэсэн хэдэн тооны монгол үхрийг Бугат сумын 4 дүгээр баг Бугын голд байрлах дүү болох М.С ын үхэр сүрэгт нийлүүлдэг байсан. Тэгээд 2018 оны идшэнд нядлах гэж байсан өөрийн улаан зүсмийн цагаан амтай халзан том биетэй, эвэртэй, цав хэсгээр цагаантай, номхон сувай монгол эх үхрийг 2018 оны 11 дүгээр сарын 15-16-ний өдөр Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Бугын гол гэх газраас дүү болох М.С ын үхэр сүрэг дотроос хулгайд алдагдсан. Тэгээд хүү болох Д.М 2 удаа хайгаад олоогүй байсан. Тухайн үед Бугат сумын цагдаад тэмдэглүүлсэн байсан. Миний хулгайд алдагдсан гэх үхэр нь улаан зүсмийн цагаан амтай халзан дуу том биетэй, эвэртэй, цав хэсгээр цагаантай, номхон сувай Монгол эх үхэр байсан бөгөөд зөв талын чих нь цуулбар буруу талын чих нь үзүүрээс доголон имтэй байсан. Ямар нэгэн тамгагүй нас гүйцсэн үхэр байсан. 2018 онд нийт хэдэн тооны мал тоолуулсныг сайн санахгүй байна. Маргааш багийн даргаас малын тооллогыг авч ирж өгөх болно. Миний санаж байгаагаар 7-8 монгол үхэр тоолуулсан байсан. Манай дүү болох С ын хүү Баяршагай зүс, им, тамгаар нь сайн мэдэж байгаа бөгөөд хулгайд алдагдсан өдрийг ч сайн мэдэж байгаа болно.
...Би өөрт учирсан 980.000 төгрөгийн хохирлыг төлүүлж авахыг хүсэж байна” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 123-126 дугаар хуудас/,
- Гэрч С.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай үхэр сүрэг дотор хамаатан ах болох Д 2010 оноос хойш өөрийн хэдэн тооны үхрийг нийлүүлдэг байсан ба хамгийн сүүлийн үхрийг 2019 онд аваад явсан. Ах болох Д гийн үхэр манай үхэр сүрэг дотор явж байгаад 2017 онд нэг тооны цар үхэр, 2018 онд нэг тооны сувай эх үхэр тус тус дараалан идэшний үед хулгайд алдагдсан бөгөөд дараа жил нь үлдсэн үхэр сүргийг манай үхэр сүргээс аваад явсан. Одоо Д гээс ямар нэгэн үхэр байхгүй болно. 2018 оны 11 дүгээр сарын дундуур үед Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Бугын гол гэх газарт бэлчээрт байсан ах болох Д гийн манай үхэр сүрэгт нийлүүлсэн 1 тооны улаан зүсмийн цагаан амтай халзан дуу том биетэй, эвэртэй, цав хэсгээр цагаантай, номхон сувай монгол эх үхэр хулгайд алдагдаад ах болох Д д тухайн үед мэдэгдсэн. Уг үхрийг хайгаад олоогүй байсан. Манай ах болох Д гийн хулгайд алдагдсан 1 тооны цагаан амтай Монгол эх үхрийг маш сайн таньж байгаа бөгөөд манай үхэр сүрэгт хэд хэдэн жил хамт байсан ба зөвхөн зуун өөрсдөө аваад бусад улиралд манай үхэр сүрэг дотор байсан болохоор би сайн мэдэж байгаа болно. Уг үхэр нь улаан зүсмийн цагаан амтай халзан дуу том биетэй, эвэртэй, цав хэсгээр цагаантай, номхон сувай монгол эх үхэр байсан. Уг шинжээр нь сайн мэдэж байгаа болно. Манай аав хараа муутай хүн бөгөөд манай хавийн малыг би өөрөө хариулдаг болохоор би л сайн мэдэж байгаа болно. Аав мал хариулдаггүй юм.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 176 дугаар хуудас/,
- Гэрч Х.К гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр идэшэнд том биетэй цагаан амтай, халзандуу, эвэртэй, цавь хэсгээр жижиг цагаантай улаан зүсмийн монгол эм 6-7 насны номхон үхэр байсан. Уг үхрийг Бугат сумын 4 дүгээр багийн иргэн Э.Б гэх хүнээс худалдаж авсан бөгөөд 2018 оны намар нэг портер өвс өгнө гэж хэлээд 200.000 төгрөг бэлэн авсан ба дараа нь манай дэлгүүрээс зээл авч нийт 400.000 төгрөг хүрсэн. Тэгээд 400.000 төгрөгт тааруулж Э.Б аас тухайн үхрийг худалдаж авсан. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр байсан нэг өдөр Э.Б ирж та нарт өвс өгөх боломжгүй болсон, та нарт 400.000 төгрөгт тааруулж нэг тооны идэшний тарган үхэр өгье гэж хэлээд манай нөхөр болох Х.Х г Э.Б дагуулж явсан. Тэгээд маргааш нь манай гэрт том биетэй цагаан амтай, халзандуу, эвэртэй, цавь хэсгээр жижиг цагаантай улаан зүсмийн 6-7 насны Монгол эм номхон үхрийг авч ирж хашаанд хашсан байсан. Тэгээд 2 хоног манай хашаанд байсан ба нэг өдөр орой 20 цагийн үед манай нөхөр болох Х.Х , Х.М /К/, Д.Х нар нядалсан бөгөөд би ганцаараа гэдэс дотрыг цэвэрлэсэн. 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр идэшэнд манай гэрт нядалсан үхэр нь том биетэй эвэртэй улаан халзан зүсмийн цагаан амтай жижиг цагаан цавьтай 6-7 насны монгол эм үхэр байсан бөгөөд тухайн үед им тамгыг сайн анзаараагүй байсан. Миний охин болох Х.Н 2018 оны идэшний үед Улаанбаатар хотод сургуульд сурч байсан бөгөөд хүү болох Х.Б нь цэрэгт байсан. Тухайн үхрийг нядлах үед би ганцаараа гэдэс дотрыг цэвэрлэсэн бөгөөд өөр хүн байгаагүй байсан. Би үхэр нядалсан жилийг сайн санаж байгаа бөгөөд ганц хүү Х.Б 2018 оны хавар цэрэгт яваад 2019 оны хавар цэргээс ирсэн. Хүү болох Х.Б цэрэгт байх жил идэшэнд үхэр нядалсныг сайн санаж байгаа болно. Манай гэрт 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр идэшэнд том биетэй цагаан амтай, халзандуу, эвэртэй, цавь хэсгээр жижиг цагаантай улаан зүсмийн 6-7 насны монгол эм номхон үхэр нядалсан бөгөөд уг үхрийг хөрш болох Д.Х , Х.М /К/, миний нөхөр Х.Х нар нядалсан ба би ганцаараа гэдэс дотрыг цэвэрлэсэн” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 179-180 дугаар хуудас/,
- Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай гэрт нядалсан том биетэй эвэртэй улаан халзан зүсмийн цагаан амтай жижиг цагаан цавьтай Монгол эм үхрийг хулгайн үхэр гэдгийг огт мэдээгүй. Манай хашаанд авч ирээд 2 хоног байсан ба Э.Б аас 450.000 төгрөгт худалдаж авсан болохоор хулгайн мал гэж бодоогүй. Тухайн үед Э.Б нь миний өөрийн үхэр гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 192-193 дугаар хуудас/,
- Гэрч Д.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр байх идэшний үед нэг удаа Х.Х гэрт орой очиход нэг тооны монгол үхэр нядалж байхад тааралдсан бөгөөд түүнээс хойш ямар нэгэн мал нядалж байсныг хараагүй. 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр байх идэшний үе байсан. Нэг өдөр орой 20 цагийн үед хөрш болох Х.Х гэрт очиход Өлгий сумын 10 дугаар багт байрлах Х.Х гэрийн гадаа улаан зүсмийн цагаан амтай халзан дуу том биетэй, эвэртэй, цав хэсгээр цагаантай, номхон сувай нас гүйцсэн Монгол сувай эх үхрийг нядалж байсныг хамт нядалсан. Уг Монгол үхрийн арьсыг нь гаргаж дуусаагүй байхад өөрийн гарыг хутгаар зүсэж аваад цус тогтохгүй байхаар нь би явсан.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 185 дугаар хуудас/,
- Гэрч Х.М ы /К/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны өвөл идэшний үед хөрш болох Х.Х нэг өдөр орой манай гэрт ирж манай гэрт нэг тооны үхэр байгаа идшинд гаргах гэсэн юмаа та туслах боломж байгаа уу гэхээр нь орой 20 цагийн үед Х.Х гэрт очиход том биетэй цагаан амтай, халзандуу, эвэртэй, цавь хэсгээр жижиг цагаантай улаан зүсмийн Монгол эм үхэр байсан ба уг үхрийг Х.Х бид хоёр эхлээд нядалсан. Тэгээд бид нар нядалж байхад манай хүргэн Д.Х гэх залуу ирж тусалсан. Тэгээд уг үхрийг гаргаж дуусаагүй байхад Д.Х нь гараа зүсээд яваад өгсөн. Тэгээд Х.Х бид хоёр нядалсан. Х.Х эхнэр болох Х.К гэдэс дотрыг цэвэрлэсэн” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 188-189 дүгээр хуудас/,
- Яллагдагч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие нэг үхэр хулгайлж Х д худалдсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед би өр зээлээ хаах зорилгоор хулгай хийсэн. Уг гэмт хэргийг миний бие хэнтэй ч бүлэглэн үйлдээгүй, ганцаараа үйлдсэн. Уг үхрийг авсан Х энэ тухай юу ч мэдээгүй. Миний хувьд хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 104 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар;
Зургаа. Шүүгдэгч Э.Б , А.А нар нь бүлэглэн, 0000 БӨҮ улсын дугаартай, “королла” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж 2020 оны 12 дугаар сарын 20-ны орой Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн Бугын гол гэх газарт иргэн Б.С ын малын хашаанаас 3-4 насны 1 тооны эр ямааг хулгайлж, 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:
- Хохирогч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хараа муутай учир миний бие малд гардаггүй юм. Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, миний эхнэр болон хүүхдүүд 2020 оны сүүлээр малаа тоолоход орог зүсмийн 3-4 насны сэрх алга байна гэж хэлсэн. Яг хэзээ аас алга болсныг мэдээгүй болохоор тухайн үед Цагдаагийн байгууллагад мэдэгдэж хэлээгүй болно.
...Миний нэг тооны сэрхийг Э.Б , А.А нар хулгайлсан болохыг цагдаа нараас сонсож мэдсэн. Манай сэрхийг хулгайлж авсан залуусаар сэрх ямааг төлүүлж авахыг хүсэж байна” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 116-119 дүгээр хуудас/,
- Гэрч Е.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие өөрийн 0000 БӨҮ улсын дугаартай, королла загварын тээврийн хэрэгслээр аймаг дотор таксинд явдаг юм. Яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна, 2020 оны 12 дугаар сарын 18-ны үед миний бие Өлгий сумын 9 дүгээр багт байрлах Андууд хүнсний дэлгүүрийн урд зогсоолд таксинд явах хүн хүлээгээд зогсож байхад 20 цагийн үед хоёр залуу ирж Бугат сумын Буга гэх газар луу яваад ирэх үү, бусад таксины жолооч нар 40.000 төгрөг асуугаад байна, та 30.000 төгрөгөөр яваад ирэх үү, аавын гэрээс мал аваад буцаад хүрээд ирэхийн гэхээр нь би километрээр нь тооцоод яваад ирье, гарсан километрийн мөнгийг өгчих гэхэд нөгөө хоёр залуу тэгье гэж тохиролцсон тул би ганцаараа явахаас айгаад таксинд явдаг Ж гэдэг залууг дагуулаад авсан юм. Тэгээд нөгөө хоёр залууг суулгаж аваад Бугат сумын Бугын гол гэх газарт очиж мөсөөр гараад зогсоход Б гэх залуу манай аавын гэр энд байгаа, хэдүүлээ манай найзынд очиж уулзаад явъя гэхээр нь за тэгье гээд цаашаа явж байхад Б гэдэг залуу найз маань гэртээ байхгүй байж магадгүй буцаад явъя гэхээр нь буцаж эргээд нөгөө зогссон газарт ирж зогссон юм. Тэр үед нөгөө хоёр залуу Ж бид хоёрт та хоёр машин дотор хүлээгээд сууж байгаарай бид хоёр яваад авч явах малыг аваад ирье гэсэн. Тухайн үед би машинтай очоод авъя гэхэд ийшээ машин явахгүй, чиний машин тулаад явж чадахгүй, замаар явбал тойруу болчихно, явган явбал ойрхон газар байгаа, бид хоёр удахгүй гэхээр нь би та хоёр худлаа яриад ирэхгүй бол яах уу гэхэд тэгвэл барьцаанд хүрмээ үлдээгээд явъя гэхээр нь итгээд явуулсан юм.
Нөгөө хоёр залуу яваад 15-20 минутын дараа нэг ямаа аваад ирсэн. Ямааг хойд талын тээшинд хийж аваад буцаад аймгийн төв руу 21 цаг 30 минутын үед орж ирж Андуудын урд Ж ийг буулгасан юм. Тэгээд Өлгий сумын 09 дүгээр багт оршин суудаг нэг айлд очиход нэг залуу гарч ирсэн ба тэр залуу энд нэг мал авдаг хүн байгаа гэж хэлээд тэдний гэрээс 2, 3 айлын дараа байдаг нэг айлд дагуулж очсон. Тухайн айлаас настай эмэгтэй хүн гарч ирээд нөгөө ямааг худалдаж авсан юм. Тэгээд бид хэдийг дагуулж очсон залуу явган гэр лүүгээ явсан ба бид хэд анх хөдөлсөн газар болох Андууд дэлгүүрийн урд ирээд зогсоход 37 км гарсан ба надад 37000 төгрөг өгөөд нөгөө хоёр залуу яваад өгсөн болно.
... Урд нь огт танихгүй хүмүүс байсан ба нэг нь монгол, нөгөөдөх нь казах залуу байсан. Монгол залууг Б гэж хэлж байсан ба казах залуугийн нэрийг нь мэдээгүй болно. Харин тухайн үед надтай хамт явсан Ж нөгөө хоёр залуутай танилцаж, нэр усыг нь асуугаад байсан.
... Тухайн үед авч ирсэн ямаа нь орог зүсмийн 3-4 насны сэрх байсан бөгөөд имийг нь анзаараагүй болно” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 150-154 дүгээр хуудас/,
- Гэрч М.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие жижүүрээс буусан үед өөрийн 0000 БӨТ улсын дугаартай, Ниссан пулсар загварын тээврийн хэрэгслээр аймаг дотор таксинд явдаг юм. Яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна, 2020 оны 12 дугаар сарын 20-ны үед байх миний бие Өлгий сумын 9 дүгээр багт байрлах Андууд хүнсний дэлгүүрийн урд зогсоолд таксинд явах хүн хүлээгээд зогсож байхад 20 цагийн үед таксинд явдаг Е.С надад 2 залуу хөдөө яваад ирье гэж байна, та надтай хамт яваад ирээч гэхээр нь таксигаар авсан хоёр залууг суулгаж авсан ба хоёулаа халамцуу байсан. Тэгээд Бугат сумын Бугын гол гэх газарт очиж 2 удаа мөсөөр гараад зогсоход Б гэх залуу манай аавын гэр энд байгаа, хэдүүлээ манай найзынд очиж уулзаад явъя гэхээр нь за тэгье гээд цаашаа явж байхад Б гэдэг залуу найз маань гэртээ байхгүй байж магадгүй, буцаад явъя гэхээр нь буцаж эргээд нөгөө зогссон газарт ирж зогссон юм. Тэр үед нөгөө хоёр залуу Е.С бид хоёрт та хоёр машин дотор хүлээгээд сууж байгаарай бид хоёр яваад авч явах малыг аваад ирье гэсэн. Тухайн үед Е.С машинтай очоод авъя гэхэд ийшээ машин явахгүй, чиний машин тулаад явж чадахгүй, замаар явбал тойруу болчихно, явган явбал ойрхон газар гэж хэлээд нөгөө хоёр залуу яваад 20- 25 минутын дараа нэг орог зүсмийн сэрх аваад ирсэн. Сэрхийг хойд талын тээшинд хийж аваад буцаад аймгийн төв руу 21 цаг 30 минутын үед орж ирж Андуудын урд намайг буулгасан юм.
... Урд нь огт танихгүй хүмүүс байсан ба нэг нь монгол, нөгөөдөх нь казах залуу байсан. Монгол залууг Б гэж хэлж байсан ба казах залуу нэрээ хэлсэн боловч мартчихсан байна.
... Тухайн үед авч ирсэн сэрх нь орог зүсмийн 3-4 насны сэрх байсан бөгөөд имийг нь анзаараагүй болно” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 158 дугаар хуудас/,
- Гэрч А.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна. 2020 оны 12 дугаар сарын үед байсан байх 21-нээс 22 цагийн хооронд миний бие гэртээ сууж байхад А.А над руу утсаар холбогдож ямаа авах уу гэж асуусан. Тухайн үед би надад ямаа авах бэлэн мөнгө байхгүй, миний махны ченж хийдэг Б гэдэг бэр эгч байгаа тэр хүн авч магадгүй гэж хэлсэн юм. Удалгүй А.Ахан дахиад залгаж бид нар ирчихлээ гэхээр нь гадаа гарахад манай хашаанд суудлын жижиг машин ирсэн байсан ба дотор нь А.А , үл таних монгол залуу болон машины жолооч байсан. Би тэдний ирсэн машинд суугаад манай гэрээс 3 айлын цаана байдаг Б ийн гэрт дагуулж очсон юм. Тэгээд машины тээшнээс эвэртэй, орог зүсмийн жижигхэн биетэй сэрх буулгаж үзүүлсэн ба хоорондоо тохиролцож манай бэр эгч худалдаж авсан юм. Ярилцаж байхад би дараад машинд ороод суусан ба хэдэн төгрөгөөр худалдсаныг мэдээгүй болно. Тухайн сэрхийг зарсны дараа би гэртээ явган харьцан ба нөгөө хэд машинд суугаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 163 хуудас/,
- Гэрч А.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна. 2020 оны 12 дугаар сарын 20-ны үед байх. Би гэртээ сууж байхад миний хадам дүү болох А.Ж манай гэрт ирж манай найзууд сэрх аваад ирсэн байна та авах уу, би авах гэсэн боловч мөнгө байхгүй байна гэхээр нь гадаа гарахад манай хашааны дотор суудлын машин зогсож байсан ба тухайн машинаас үл таних хоёр залуу бууж ирж машины хойд талын тээшнээс жижиг биетэй нэг сэрх буулгаад ирсэн. Тухайн үед би нөгөө залуучуудаас энэ хулгайн сэрх юм биш үү, яагаад шөнийн цагаар сэрх худалдах гээд явж байгаа юм вэ гэж асуухад бид нарын өөрсдийн сэрх, машин эвдрээд мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь 70.000 төгрөгөөр худалдаж авсан юм.
...Гарал үүслийн гэрчилгээ байхгүй байсан. Тухайн үед гарал үүслийн гэрчилгээ асуухад нөгөө хоёр залуу бид нарын өөрсдийн сэрх байгаа юм. Машин эвдрээд мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь авчихсан юм. Нөгөө хоёр залуугаас хулгайн мал биш юм уу гэж асуухад бидний өөрсдийн сэрх гэж хэлсэн юм. ... Им тамгыг нь анзаараагүй, жижиг биетэй орог зүсмийн сэрх байсан. Би Ах дам захын махны худалдааны төвд өдөр болгон мах худалддаг болохоор байнга хүмүүсээс мал худалдан авч нядлаад махыг нь зах дээр авч ирж худалддаг юм. Тухайн сэрхийг мөн адил нядлаад махыг нь зарчихсан юм.
... Миний хүү болох Талгатын А нядалсан болно. Өдөр болгон олон хүн ирж мах авдаг болохоор тухайн үед хэн гэдэг хүнд худалдсан талаар одоо санахгүй байна. ... Арьсыг нь худалдсан юм. Толгойг нь тухайн үед хайчихсан юм. Өдөр болгон мал нядалж, өдөр болгон арьс худалддаг болохоор тухайн сэрхийн арьсыг хэн гэдэг ченжид худалдсаныг одоо санахгүй байна.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 168-169 дүгээр хуудас/,
- Гэрч Т.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие ээжээсээ тус амьдардаг болохоор яг хэн гэдэг хүнээс худалдаж авсан талаар мэдээгүй, 2020 оны 12 дугаар сарын 20-ны үед байх өглөө ээж нэг сэрх нядлаад өгчих гэхээр нь миний бие орог зүсмийн нэг сэрх нядалж өгсөн юм. Орог зүсмийн сэрх байсан бөгөөд ямар имтэй байсныг сайн анзаараагүй байна. Өдөр болгон ээжид мал нядалж өгдөг болохоор одоо санаад орж ирэхгүй байна” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 174 дүгээр хуудас/,
- Э.Б , А.А нарыг таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтасны 48-50, 51-53, 54-56, 57-59 дүгээр хуудас/,
- Гэрч Е.С ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтасны 60-62 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтасны 30-34 дүгээр хуудас/,
- 07-80 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтасны 67-73 дугаар хуудас/,
- Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээчин Ч.Ж гийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн БӨА-21-34 дугаартай “3-4 насны нэг тооны сэрх ямаа 2020 оны 12 дугаар сарын байдлаар 140.000 төгрөгийн үнэтэй” болохыг тогтоосон дүгнэлт /5 дугаар хавтасны 229-230 дугаар хуудас/,
- Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээчин Ч.Ж гийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-21-47 дугаартай машины үнэлгээ хийсэн дүгнэлт /5 дугаар хавтасны 246-250 дугаар хуудас/,
- Яллагдагч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие өдрийг нь сайн санахгүй байна 2020 оны 12 дугаар сарын сүүлээр нэг өдөр найз болох А.А /хоч Азат/-тай уулзсан ба бид хоёр нэг шил архийг хувааж ууж сууж байхад хоёулаа нэг мал хулгайлж зарахаар болж ярилцсан. Тэр үед мал хулгайлах газрыг би олохоор болсон ба А уг малыг зарах газрыг олохоор болж ярилцаж тохиролцсон. Тэгээд хоёулаа гүүрийн нөгөө талд гараад нэг такси авсан ба уг таксины жолоочид “Өөрсдийн малнаас нэг мал авч ирмээр байна” гэж худлаа хэлж уг таксиг хөлсөлж авсан. Тэр үед уг таксины жолооч өөр нэг таксины жолоочид “Хамт яваад ирье” гэж дагуулж авсан. Тэгээд дөрвүүлээ тэр машинаар Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бугын гол гэх газарт очиход гадаа нийлээд харанхуй байсан болохоор машинаа нэг газарт үлдээгээд жолооч болон хамт явж байсан залууд “та нар энд хүлээж байгаарай, бид нар очиж аваад ирье, эндээс цааш машин явахгүй” гэж хэлээд А.А бид хоёр явган алхаж явж байгаад С ын хороонд тааралдсан. Тэр хүмүүс нь унтсан байх тул А.А бид хоёр малын хашаанд нь орж, нэг сэрхийг барьж авч гарч ирсэн. Тэгээд тухайн газарт очсон таксигаар нөгөө сэрхийг аймгийн төвд авч ирсэн ба А нэг хүн рүү утасдаж байгаад нэг малын ченж хүнд 75.000 төгрөгөөр худалдсан. Уг мөнгөнөөс 30.000 төгрөгийг такинд өгөөд үлдсэн мөнгийг А бид хоёр хувааж авсан. Би тухайн үед архи ууж сууж байгаад А.А тай үгсэн тохиролцоод бусдын нэг тооны сэрх ямааг хулгайлж гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Өөрийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж өгөх болно. Иймд миний үйлдсэн хэрэгт хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 100-101 дүгээр хуудас/,
- Яллагдагч А.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие 2020 оны 12 дугаар сарын сүүлээр байх өдрийн сайн санахгүй байна, найз болох Э.Б тай уулзаж, нэг шил архи хувааж ууж сууж байхдаа нэг мал хулгайлж, түүнийгээ зарж мөнгө болгохоор ярилцсан. Тэр үед Э.Б мал хулгайлах газрыг олохоор болж, түүнийг нь зарах газрыг би олохоор болж ярилцан тохиролцсон. Тэгээд хоёулаа архиа ууж дуусаад гүүрний цаанаас нэг такси авч Э.Б уг таксины жолоочид “Бугын голд очиж өөрийн малнаас нэг мал авч ирмээр байна” гэж хэлээд явж ирэх талаар тохирч, уг таксиг хөлсөлж авсан үед уг таксины жолооч өөрийн нэг таньдаг жолоочийг дагуулж авсан ба бид дөрөв аймгийн төвөөс гарсан. Тухайн үед Э.Б зам зааснаар Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Бугын гол гэх газарт очсон. Гадаа нэлээн харанхуй болсон болохоор очиж таксигаа нэг газарт үлдээгээд таксины жолооч болон хамт явж байсан залууд “та нар эндээ хүлээж байгаарай бид хоёр очоод малаа аваад ирье” гэж хэлсэн үед тухайн таксины жолооч бид нарын үгэнд итгэхгүй байхаар нь гадны куртикээ тайлж үлдээгээд “таны машин цааш нь явж чадахгүй, та нар хүлээж бай бид хоёр аваад ирнэ” гэж хэлээд Э.Б бид хоёр явган явж байгаад нэг айлын малын хашаа руу дөхөж очсон. Тэр үед Э.Б надад “чи эндээ хүлээж бай” гэж хэлээд өөрөө малын хашаа руу орсон ба би гадна талаас нь харж байхад Б нэг сэрхийг барьж аваад гараад ирсэн. Харин би урьдаас нь очиж тусалсан ба би хоёр уг сэрхийг анх очсон таксигаар аймгийн төвд авч ирээд би 95455568 гэсэн утасны дугаартай малын ченж рүү залгаж, тухайн сэрхийг 70.000 төгрөгөөр худалдсан. Миний бие тухайн үед Э.Б тай үгсэн тохиролцож бусдын нэг тооны ямааг хулгайлж гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж, харамсаж байна. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 107-109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар;
Долоо. Шүүгдэгч Э.Б , Б.Т нар бүлэглэн, “Лого” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.Т ын өвөлжөөний малын хашаанаас 3 тооны хонь хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Т.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Улаанхус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Мянган” гэх газарт өвөлждөг. Манай өвөлжөө аймгаас явах төв зам дагуу байрлалтай бөгөөд аймгаас 30-35 км-ийн зайтай байнга машин явдаг. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагийн үед эхнэр гадаа гарч аймаг талаас жижиг гэрэлтэй машин манай тал руу ирж байна гэхээр нь хэсэг хугацааны дараа хувцсаа өмсөж гадаа гараад ирэхээр малын хашааны доод талд нэг машин байсан ба машины хажууд 1 тооны хонь барьж байсан. Уг хүний хажууд үл таних монгол залуу байсан ба уг залуу ч нэг хонь барьж байсан. Тэгээд би дөхөж очиход нэг хонийг тавьж явуулсан. Тэгээд машины хажууд байсан 2 хүнийг дагуулан малын хашаа руу явж байхад урьдаас нэг хонь чирсэн хүнийг барьж авсан. Тэгээд авч ирж байгаа 2 тооны хонийг хашаа руу оруулж 3 залууг дагуулан гэрт ирсэн. Гэрт ирээд цагдаа дуудсан. Уг залуучууд манай малын хотноос нийт 3 тооны хонь хулгайлж байгаад баригдсан бөгөөд нэг нь улаан хүрэн зүсмийн эр хонь, 2 нь улаан хүрэн зүсмийн эм хонь байсан” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 107-109, 113 дугаар хуудас/,
- Гэрч Т.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би сумын төвд 7-8 хоноод яваад ирэхээр ах болох Т манай мал сүргээс хэдэн тооны мал хулгайд алдсан. Тэгээд ээлжээр малыг шөнийн цагаар манадаг болсон. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр яваад 7-8 хоногийн дараа ирэхэд үл таних 3 залуу манай малын хашаанаас 3 тооны хонь хулгайлж байгаад баригдсан гэж сонссон” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 129-130, 133-134 дүгээр хуудас/,
- Гэрч А.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... миний бие өөрийн “Лого” загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж өдөр тутмын хэрэглээг олж амьдарч байгаа хүн юм. 2021 оны 01 дүгээр сарын 30-ны орой 20 цаг 30 минутын үед гүүрийн аманд өөрийн тээврийн хэрэгслээр таксинд гарч байхад үл таних 2 залуу ирж та таксинд явах уу гэж асуухаар нь явна гэж хэлсэн. Уг хоёр залуугийн нэг нь монгол, нэг нь казах залуу байсан. Хоёулаа архи уусан байдалтай, архи үнэртэж байсан. Аймгийн төвөөс талдаа 30 км-ийн зайтай газраас өөрийн малын хотноос 3 тооны эр хонь авч ирэх гэсэн юм, тээврийн хөлсөнд нийт 80.000 төгрөг өгнө гэхээр нь би миний машинд 3 хонь багтахгүй 2 хонь байвал явна гэхээр нь тэгвэл 2 тооны хонь ачиж ирнэ гэж тохироод Улаанхус сум чиглэлд явсан. Тэгээд харанхуй шөнө байсан ба казах залуу машиныг зогсоогоод өөрөө буугаад дээшээ яваад өгсөн. Тэгээд монгол залуу бид хоёр машины хажууд зогсож байхад казах залуу нэг хонийг чирч бид нар луу ирж байхад урьдаас монгол залуу очиж уг хонийг барьж байсан. Тэгээд казах залуу дахиж яваад өгсөн. Монгол залуу нэг хонийг тууж машины хажууд ирэхэд би хулгайн мал авч байгааг мэдээд монгол залууд хэлсэн. Танай найз өөрийн малын хотноос мал хулгайлж байгаа юм биш үү гэхээр нь монгол залуу ч тийм боллоо гэж өөрийн барьж байсан хонийг тавьж явуулсан. Тэр хооронд казах залуу дахиж нэг тооны хонь чирч ирээд монгол залууд өгөөд эхний явуулсан хонины араас гүйж явахад уг хотны нохойн дуу гарахаар нь гэрээс нэг хүн гарч ирээд манайд хулгай орсон гэж чанга дуугаар хашхирч машины хажууд ирсэн” гэх мэдүүлэг /5 дугаар хавтасны 137-138 дугаар хуудас/,
- Яллагдагч Б.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байсан байх зүс таньдаг Б тай уулзаж, бид хоёр архи ууж сууж байхад яаж мөнгө олох талаар ярилцаад мал хулгайлж зарах талаар ярилцсан. Тэгээд хоёулаа нэг таксигаар хөдөө явж Улаанхус сумын иргэн Т.Т гэх хүний малын хашаанаас гурван хонь хулгайлах гэж байгаад баригдсан. Тэр айлын хүмүүс цагдаа дуудсан үед цагдаа нар ирж бид нарыг барьж авсан. Э.Б бид хоёр архи ууж сууж байгаад мал хулгайлах талаар ярилцсан” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 112-113 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтасны 27-29 дүгээр хуудас/,
- Малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5 дугаар хавтасны хэргийн 39-47 дугаар хуудас/,
- Хонда лого загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /5 дугаар хавтасны 63-66 дугаар хуудас/,
- Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээчин Ч.Ж гийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн БӨА-00-00 дугаартай машины үнэлгээ хийсэн дүгнэлт /5 дугаар хавтасны 199-203 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эзэмшлээс авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид 17.1 дүгээр зүйлд заасан ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэргийн шинжийг зааж хуульчилсан байна.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлж, мөн хэсгийн тайлбарт “олон тооны мал” гэж найман бог, түүнээс дээш малыг ойлгохоор тайлбарласан байна. Мөн мал хулгайлах гэмт хэргийг “бүлэглэж”, “машин механизм ашиглаж” гэх гэмт хэргийн шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж хуульчилжээ.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байх ба шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх...” хууль зүйн үндэслэлд хамаарч байна.
Харин шүүгдэгч Э.Б ын үйлдсэн гэмт хэргийн зарим үйлдэл холбогдол нь дээр дурдсанчлан өмнөх хуулийн үйлчлэлд хамаарах боловч улсын яллагчаас үйлдсэн яллах дүгнэлтэд түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан, үйлдэл холбогдол нь нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдсон тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан бусдын малыг хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.А , Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Амар хялбар аргаар мөнгө олно гэсэн шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б , Э.Б , А.А , Б.Т нарын шунахай сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь болсон гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.А д 9.100.000 төгрөгийн, хохирогч К.Т , М.М нарт 4.050.000 төгрөгийн, хохирогч А.Б , Д.Б , А.И нарт 9.900.000 төгрөгийн, хохирогч Х.Б д 4.500.000 төгрөгийн, хохирогч М.Д д 980.000 төгрөгийн, хохирогч Б.С т 140.000 төгрөгийн, хохирогч Т.Т ад 500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хулгайд алдагдсан малын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.А , К.Т , М.М , А.Б , Д.Б , А.И , Х.Б нарын өгсөн мэдүүлэг, тайлбараас үзэхэд шүүгдэгч нараас учруулсан хохирлыг төлүүлж авсан, хохирогч Т.Т нь 3 тооны хонийг шүүгдэгч Э.Б , Б.Т нар мал хулгайлах гэмт хэргийг үйлдэх явцад үйлдэл дээр нь барьж авсан учраас хохиролгүй болохыг тус тус мэдүүлсэн байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Б нь хохирогч М.Д д хохирол 980.000 төгрөгийг, хохирогч Б.С т хохирол 70.000 төгрөгийг, шүүгдэгч А.А хохирогч Б.С т хохирол 70.000 төгрөгийг тус тус төлж өгөхөө илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б аас 980.000 төгрөг гаргуулан хохирогч М.Д д, 70.000 төгрөг гаргуулан хохирогч Б.С т, шүүгдэгч А.А аас 70.000 төгрөг гаргуулан хохирогч Б.С т тус тус олгож, шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б , Б.Т нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М д 7 жилийн хорих ял, шүүгдэгч Т.А , Д.Б , О.Б нарт 6 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б т 4 жилийн хорих ял, Б.Т т 3 жилийн хорих ял, шүүгдэгч А.А д 2 жил 6 сарын хорих ял шийтгэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэж хохирогч нарт учруулсан хохирлыг төлж өгсөн, төлж өгөхөө тус тус илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б , Э.Б , А.А , Б.Т нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б нар нь учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба шүүгдэгч Э.Б , А.А , Б.Т нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.
Мөн шүүгдэгч О.Б нь урьд ял шийтгүүлж байгаа ба шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , Э.Б , А.А , Б.Т нар нь урьд шүүхээр ял шийтгүүлж байжээ.
Шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан эдгээр шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн үндэслэлд хамаарч байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б , Э.Б , А.А , Б.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б нарын тус бүрд 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б т 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.А д 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Т т 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.А нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ХМШЗ/99 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж эдлээгүй үлдсэн 2 сар 28 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 2 сар 28 хоногийн хорих ялаар тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б нарын тус бүрд оногдуулсан 4 жилийн хорих ялыг, шүүгдэгч Э.Б т оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг, шүүгдэгч А.А д оногдуулсан 3 жил 2 сар 28 хоногийн хорих ялыг, шүүгдэгч Б.Т т оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М ын цагдан хоригдсон 79, шүүгдэгч Э.Б ын цагдан хоригдсон 53 хоногийг тус тус эдлэх хорих ялаас хасаж тооцов.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “...шүүгдэгчид... энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан байх ба шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Э.Б хохирогч М.Д д 980.000 төгрөгийг, Б.С т 70.000 төгрөгийг, шүүгдэгч А.А нь хохирогч Б.С т 70.000 төгрөгийг тус тус төлж өгөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Э.Б ын хохирогч М.Д гийн 1 тооны үхэр хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн бөгөөд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б нарын тус бүрд оногдуулсан 4 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б т оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг, шүүгдэгч А.А д оногдуулсан 3 жил 2 сар 28 хоногийн хорих ялыг, шүүгдэгч Б.Т т оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б нарын нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг тус бүрд 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Б ын нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч А.А ы нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жил 2 сар 28 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Б.Т ийн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 5 сарын хугацаагаар тус тус тогтоох нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б нарын тус бүрд оногдуулсан 4 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Увс аймгийн Ховд сумын нутаг дэвсгэрээс явахыг, шүүгдэгч Э.Б т оногдуулсан 3 жил 5 сарын, шүүгдэгч А.А д оногдуулсан 3 жил, 2 сар, 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явхийг, шүүгдэгч Б.Т т оногдуулсан 2 жил, 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглож, шүүгдэгч нарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б , Э.Б , А.А , Б.Т нарын зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх ажиллагаанд хяналт тавьж биелэлтийг хангуулахыг Баян-Өлгий, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б , Э.Б , А.А , Б.Т нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй гэж үзлээ.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.А , Д.Б , О.Б , А.А , Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б , Э.Б , А.А , Б.Т нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Улаан шонхор” нэртэй тамхины иш болон “silber” нэртэй тамхины иш, мөн 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пивоны сав, шар өнгийн суран аргамж, мөн “Улаан шонхор” нэртэй тамхины иш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Д.Б ийн эзэмшлийн 0000 УВА улсын дугаартай бор өнгийн Уаз 31512 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5/55 дугаартай тогтоолыг хэвээр нь үлдээж, иргэн А.Б ын эзэмшлийн ногоон өнгийн Хонда лого загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, мөн иргэн С.Ж ийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн Тоёота королла загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Д.Б ийн цахим үнэмлэх 1 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, шүүгдэгч О.Б ын цахим үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, шүүгдэгч Э.М ын цахим үнэмлэх 1 ширхэг, 02607012 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, 03107905 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг тус тус эзэмшигч, өмчлөгч нь болох шүүгдэгч Д.Б , О.Б , Э.М , иргэн С.Ж , А.Б нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.М аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.600.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.200.000 төгрөгийг, шүүгдэгч О.Б ас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.800.000 төгрөгийг, шүүгдэгч Т.А аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.000.000 төгрөгийг, шүүгдэгч Э.Б аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35.000 төгрөгийг, шүүгдэгч А.А аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35.000 төгрөгийг, мөн шүүгдэгч Э.Б аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох улбар шар өнгийн мотоциклийн үнэ 250.000 төгрөгийг, Тоёота королла загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг, Хонда лого загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 750.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Т ээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хонда лого загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 750.000 төгрөгийг, шүүгдэгч А.А аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота королла загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг тус тус тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, шүүгдэгч Д.Б ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 0000 УВА улсын дугаартай бор өнгийн Уаз 31512 загварын тээврийн хэрэгслийг хурааж тус тус улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б , А.А , Б.Т нарт урьд нь хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Э.Б т урьд авсан “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б нарыг бусадтай бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
Шүүгдэгч Э.Б ыг бусдын малыг хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд;
Шүүгдэгч А.А , Б.Т нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б нарын тус бүрд 4 жилийн хугацаагаар хорих ял;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б ыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.А ыг 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Т ийг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ХМШЗ/99 дугаартай захирамжаар шүүгдэгч А.А ы хорих ялаас хугацаанаас өмнө суллаж эдлээгүй үлдсэн 2 сар 28 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн шүүгдэгч А.А ы биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 2 сар 28 хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б нарын тус бүрд оногдуулсан 4 жилийн хорих ялыг, шүүгдэгч Э.Б т оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг, шүүгдэгч А.А д оногдуулсан 3 жил, 2 сар, 28 хоногийн хорих ялыг, шүүгдэгч Б.Т т оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М ын цагдан хоригдсон 79 (далан ес), шүүгдэгч Э.Б ын цагдан хоригдсон 53 (тавин гурав) хоногийг тус тус эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б аас 980.000 төгрөг гаргуулан хохирогч М.Д д, 70.000 төгрөг гаргуулан хохирогч Б.С т, шүүгдэгч А.А аас 70.000 төгрөг гаргуулан хохирогч Б.С т тус тус олгож, шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б , Б.Т нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Т.А , Д.Б , О.Б , А.А , Б.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Улаан шонхор” нэртэй тамхины иш болон “silber” нэртэй тамхины иш, мөн 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пивоны сав, шар өнгийн суран аргамж, мөн “Улаан шонхор” нэртэй тамхины иш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж, хэрэгт шүүгдэгч Д.Б ийн эзэмшлийн 0000 УВА улсын дугаартай бор өнгийн Уаз 31512 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 5/55 дугаартай тогтоолыг хэвээр нь үлдээж, иргэн А.Б ын эзэмшлийн ногоон өнгийн Хонда лого загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, мөн иргэн С.Ж ийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн Тоёота королла загварын 0000 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Д.Б ийн цахим үнэмлэх 1 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, шүүгдэгч О.Б ын цахим үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, шүүгдэгч Э.М ын цахим үнэмлэх 1 ширхэг, 02607012 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, 03107905 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг тус тус эзэмшигч, өмчлөгч нь болох шүүгдэгч Д.Б , О.Б , Э.М , иргэн С.Ж , А.Б нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслах Т.Х д даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.М аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.600.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Б ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.200.000 төгрөгийг, шүүгдэгч О.Б ас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.800.000 төгрөгийг, шүүгдэгч Т.А аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.000.000 төгрөгийг, шүүгдэгч Э.Б аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35.000 төгрөгийг, шүүгдэгч А.А аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35.000 төгрөгийг, мөн шүүгдэгч Э.Б аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох улбар шар өнгийн мотоциклийн үнэ 250.000 төгрөгийг, Тоёота королла загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг, Хонда лого загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 750.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Т ээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Хонда лого загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 750.000 төгрөгийг, шүүгдэгч А.А аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота королла загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг тус тус тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, шүүгдэгч Д.Б ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 0000 УВА улсын дугаартай бор өнгийн Уаз 31512 загварын тээврийн хэрэгслийг хурааж тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.М , Т.А , О.Б , Д.Б , А.А , Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Б т урьд авсан “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ын хохирогч М.Д гийн 1 тооны үхэр хулгайлсан үйлдэл холбогдлыг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б нарын тус бүрд оногдуулсан 4 жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б т оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг, шүүгдэгч А.А д оногдуулсан 3 жил, 2 сар, 28 хоногийн хорих ялыг, шүүгдэгч Б.Т т оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б нарын нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг тус бүрд 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Б ын нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч А.А ы нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жил, 2 сар, 28 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Б.Т ийн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 5 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б нарын тус бүрд оногдуулсан 4 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Увс аймгийн Ховд сумын нутаг дэвсгэрээс явахыг, шүүгдэгч Э.Б т оногдуулсан 3 жил 5 сарын, шүүгдэгч А.А д оногдуулсан 3 жил, 2 сар, 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг, шүүгдэгч Б.Т т оногдуулсан 2 жил, 5 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглож, шүүгдэгч нарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
14. Шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б , Э.Б , А.А , Б.Т нарын зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх ажиллагаанд хяналт тавьж биелэлтийг хангуулахыг Баян-Өлгий, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б , Э.Б , А.А , Б.Т нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
17. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.М , Т.А , Д.Б , О.Б , А.А , Б.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Б т авсан “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ