Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00972

 

 

 

 

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00972

Улаанбаатар хот

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

         Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, 4А байр 94 тоотод  оршин суух, регистр ХН79030200, Мэргэд овогт Оюунболдын Удвалжаргалд холбогдох 122 822 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Удвалжаргал нь манай компанитай 2011 оны 7-р сарын 14-ны өдөр 9811-9823 дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан. О.Удвалжаргал нь дээрх дугаарыг тодорхой хугацаанд ашигласан төлбөр 81 921 төгрөгийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Иймд алданги 40 960 төгрөг, ярианы төлбөр 81 921 төгрөг, нийт 122 882 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч О.Удвалжаргалаас нэхэмжилсэн 122 882 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч О.Удвалжаргалд холбогдох 122 882 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч О.Удвалжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. О.Удвалжаргалд холбогдох 122 882 төгрөг гаргуулахыг хүссэн “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 2275 төгрөгийг, хариуцагч О.Удвалжаргалаас 2275 төгрөгийг тус тус  гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА