Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2017/01251/И |
Дугаар | Дугаар 102/ШШ2017/00989 |
Огноо | 2017-04-07 |
Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/00989
2017 оны 04 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2017/00989 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 19-р хороо 4-р хороолол 52-р байр 92 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр:ГЗ86032916, Боржигон овогт Жигмэдсүрэнгийн Тулгыг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Алтан-Өлзий, гуравдагч этгээд Ж.Тулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ж.Тулга нь 2009 оноос байнга архидан согтуурч удаа дараа тус хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байсан ба гэр бүлийнхээ амгалан байдлыг алдагдуулдаг, айдас түгшүүр төрүүлдэг байна. 2017 оны 4-р сарын 3-ны өдөр архидан согтуурч бусдын амгалан байдлыг алдагдуулсан зөрчил гаргаж, албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан байх тул архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ж.Тулга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архины албадан эмчилгээнд явахад татгалзахгүй. Би сүүлийн 2 сар тасралтгүй архи уусан. Ар гэртээ агсам согтуу тавьдаггүй. Эрүүл мэндийн үзлэгээр орсон. Миний ах төрсөн эмэгтэй дүү хоёр 2017 оны 4-р сарын 03-ны өдөр намайг 2 сар архи уугаад ороод ирэхэд дагуулаад цагдаагийн хэлтэс дээр очиж 3 хоног баривчлуулаад би өнөөдөр ирсэн гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Ж.Тулгыг албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ж.Тулга нь 2012 оноос байнга архидан согтуурч, удаа дараа зөрчил гаргаж захиргааны арга хэмжээ авагдаж, эрүүлжүүлэгдсэн нь захиргааны зөрчлийн баримт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон байна.
Түүнчлэн Ж.Тулга нь 2017 оны 4-р сарын 03-ны өдөр согтуугаар Баянгол дүүргийн 19-р хороо 4-р хороолол 52-р байрны 92 тоотод амгалан тайван байдлыг алдагдуулсан захиргааны зөрчил гаргасан байх ба түүнийг архины албадан эмчлүүлэх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасан байна.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2017 оны 4-р сарын 05-ны өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт”-ээр 3 дугаар зэргийн архинд донтох өвчтэй нь тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Боржигон овогт Жигмэдсүрэнгийн Тулгыг албадан эмчилгээнд явуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА