Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01037

 

 

 

 

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01037

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эврэлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

             Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Туулын гудамж 89а байрны 89 тоотод оршин суух, регистр ВЮ74090818, Буурал овогт Цээдэвийн Гантулгын нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, 3 байрны 18 тоотод  оршин суух, регистр ПБ74070877, Ховог овогт Ганбатын Эрдэнэ-Очирт холбогдох 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Содончимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Нарандолгор, хариуцагч Г.Эрдэнэ-Очир шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Ц.Гантулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 7-р сард Г.Эрдэнэ-Очироос Хино ачааны автомашиныг  25 000 000 төгрөгөөр худалдан авч урьдчилгаа  4 500 000 төгрөг өгсөн, машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, мөн 2014 оны 8 сард дансаар 3 000 000 төгрөг төлсөн. Төлөвлөсөн ажил, тээвэр санхүүжилт хийгдэхгүй болж Г.Эрдэнэ-Очиртой ярилцаад 10-р сарын 02-ны өдөр машиныг буцааж өгсөн. Энэ 3 сарын хугацаанд уг машиныг ажилд оруулахаар бэлтгэж засвар сэлбэгт 1 000 000 гаруй төгрөг зарцууулсан. Г.Эрдэнэ-Очир нь миний төлсөн урьдчилгаа төлбөрийг одоо болтол буцааж өгөхгүй байгаа учир машин худалдан авахад өгсөн мөнгөнөөс 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Содончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Содончимэг нь 5 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч Г.Эрдэнэ-Очиртой 3 500 000 төгрөгийг 2017 оны 5-р сарын 12-нд төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байна гэв.

 

Хариуцагч Г.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 500 000 төгрөгийг 2017 оны 5-р сарын 2-ны дотор төлөхөөр эвлэрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч Ц.Гантулга нь Г.Эрдэнэ-Очирт холбогдох 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, 5000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 500 000  төгрөгийг хариуцагч Г.Эрдэнэ-Очир нь 2017 оны 5-р сарын 12-нд төлөхөөр харилцан тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Гантулга, хариуцагч Г.Эрдэнэ-Очир нар нь 5 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Г.Эрдэнэ-Очироос 47 475 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

 3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА