| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01091/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01038 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01038
| 2017 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2017/01038 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо, Баянцагааны 7-р гудамж 20 тоотод оршин суух, “АМОБ” ХХК-д захирал ажилтай, регистр ЙР73122811, Монгол овогт Пагамын Мягмардоржийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, 15-р хороолол 38Б байрны 39 тоотод оршин суух, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Агаарын бохирдлыг бууруулах газарт дотоод болон шуурхай алба хариуцсан мэргэжилтэн ажилтай, регистр УХ77011023, Боржигон овогт Нарангэрэлийн Одгэрэлд холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Мягмардорж, хариуцагч Н.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Мягмардорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1994 онд Н.Одгэрэлтэй танилцаж, улмаар 1998 оны 9-р сарын 14-нд гэрлэлтийн ПА-548 дугаар баталгаагаар гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 1998 оны 8-р сарын 21-нд хүү М.Алтан-Од, 2007 оны 9-р сарын 23-нд хүү М.Билгүүн-Од нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2012 оноос тусдаа амьдарч байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгө, хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй ба том хүү М.Алтан-Од оюутан, бага хүү М.Билгүүн-Од нь надтай хамт амьдарч байгаа гэв.
Хариуцагч Н.Одгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд хариу гаргасан тайлбартаа: Бид 1994 онд танилцаж, 1998 онд гэрлэлтээ батлуулсан. 2 хүүхэдтэй, 2012 онд гэр бүлийн харилцаанаас болоод салсан. Одоо хоёулаа тус тусдаа амьдралтай болсон. Гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй. Бага хүү Билгүүн-Од аавтайгаа амьдардаг. Эд хөрөнгө болон хүүхдийн асрамжийн маргаангүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Мягмардорж нь Н.Одгэрэлд холбогдох гэрлэлт цуцлуулах тухай хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг
хангаж шийдвэрлэлээ.
П.Мягмардорж, Н.Одгэрэл нар нь 1994 оноос хамт амьдарч 1998 оны 9-р сарын 14-нд гэрлэлтээ батлуулсан, улмаар 1998 оны 8-р сарын 21-нд хүү М.Алтан-Од, 2007 оны 9-р сарын 23-нд хүү М.Билгүүн-Од нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.
Харин талууд хамт амьдрах хугацаандаа бие биеэ үл хүндэтгэх, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2012 оноос тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон, улмаар гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Харин гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд насанд хүрээгүй хүү М.Билгүүн-Од эцгийн асрамжинд байсан, цаашид эцгийн асрамжинд үлдээхээр тохирсон байна.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2017 оны 3-р сарын 20-ны өдөр дуусгавар болгожээ.
Зохигч хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийг маргаангүйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Пагамын Мягмардорж, Нарангэрэлийн Одгэрэл нарын гэрлэлтийг цуцалж, 2007 оны 9-р сарын 23-нд хүү М.Билгүүн-Одыг эцэг П.Мягмардоржийн асрамжинд үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Н.Одгэрэлээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА