Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1024

  2021         09          22                                      2020/ШЦТ/1024

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,

Улсын яллагч Г.Цогтмагнай /томилолтоор/,

Хохирогч Н.У, Н.Ү,

Шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа /ҮД:3226/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Дд холбогдох 2009 02290 1184 дугаартай 3 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Рашаант суманд 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 дугаар гудамжны 18Б тоотод оршин суух хаягтай,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 606 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1090 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 2 дахин багасган 3 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хоёр дахин багасган 3 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, тэдгээр ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялд өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоож, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 2 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан Н овогт Нын Д /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.Д нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 502 дугаар байрны 01 тоотод байрлах “Сара” нэртэй үсчин, гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг газраас хохирогч Г.Отгонболорын эзэмшлийн Самсунг Эс-9 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч бусдад 615.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2а байрны 04 дүгээр орцны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Индра” салоноос хохирогч Н.Уийн Хуавэй Пи-20 лайт загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 365.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байранд байрлах “Номин” нэртэй үсчний газарт хохирогч Э.Баяржаргалын эзэмшлийн Рэд мин нөте-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сбингес” нэртэй үсчний салоноос хохирогч М.Баярцэцэгийн Ай фоне экс макс гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан,   

2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “SDS” нэртэй төвд үйлчилгээ явуулдаг үсчний газарт үйлчлүүлж байхдаа  Л.Хандрагчаагийн эзэмшлийн Самсунг-А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад 949.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элбэг дээл” нэртэй оёдлын газраас иргэн  Н.Үгийн эзэмшлийн Самсунг-А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лилия үсчин гоо сайхны салонд иргэн О.Энхчимэгийн түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Залилах гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан Лж Ви-30 плас загварын гар утасны ард талын хавтас дотор байсан иргэн Б.Нямцэцэгийн нэр дээрх ХААН банкны 5832145423 дугаарын данс бүхий картыг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-с 60.000 төгрөгийг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин зах доторх ХААН банкны АТМ-с 20.000 төгрөгийг нийт 80.000 төгрөгийг гаргаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, нийт 8 удаагийн хулгайн үйлдлээр бусдад 5.099.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Допэ барбер шоп” дотор иргэн Т.Сүрэнжавыг “гар утсыг чинь түр хэрэглээд буцаагаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, 200.000 төгрөгийн үнэ бүхий Лж Ви-30 плас загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Дгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Уийн өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын сүүлээр ажлаа хийж байхад энэ хүүхэд орж ирээд үсээ будуулна гэсэн. Тэгээд сандал дээр суулгаад үсний будгаа авах хооронд гар утсыг аваад гараад явсан байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Үгийн өгсөн: “... Хэзээ алдсан талаар санахгүй байна. “Элбэг” дээл оёдлын үйлдвэртээ ажиллаж байгаад Нарантуул зах руу бараагаа өгөх санаатай явах гэж байсан. Тэгэхэд өмдөө хасуулмаар байна гээд орж ирсэн. Тэгэхэд энэ хүүхэд “манай найз миний өмдийг авчирч өгнө” гэж байсан. Намайг 00 өрөө лүү орчхоод гараад ирсэн чинь гар утсыг минь аваад явсан байсан. Хяналтын камер шүүлгэтэл энэ хүүхэд мөн байсан. Би гар утсаа лизингээр авсан 750.000 төгрөгийн үнэлгээ гарсан байсан. Миний гар утсанд Ви-Чатын мэдээлэл байсан өвөр монгол хүмүүстэй харилцдаг байсан боловч алдсан учраас орлогын эх үүсвэрээ алдсан. Цар тахлын улмаас болж ажилгүй байна. Миний нөхөр Ковид-19 өөр нас барсан би бас Ковид-19 тусаад эдгэсэн. 750.000 төгрөгийн хохирол төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна. Миний лизинг 600.000 гаруй төгрөг үлдсэн байгаа учраас хохирол төлбөрөө нөхөн авмаар байна...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.4,156, хх.2.208, хх.3.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Отгонболорын өгсөн: “... Би 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өөрийн ажилладаг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Хангай хотхоны 502 дугаар байрны 1 тоотод байх үсчний газартаа ажиллаж байгаад өөрийн Самсунг Эс 9 загварын гар утсаа алдсан юм. Намайг ажиллаж байхад гаднаас нэг үл таних 20 гаран насны эрэгтэй орж ирээд “үсээ будуулах гэсэн юм” гэж хэлсэн, тухайн үед өөрийн гар утсаа хажуу талынхаа толины хажууд тавьчихсан байсан бөгөөд тухайн орж ирсэн залуу миний хажууд зогсож байгаад гар утсыг минь аваад явчих шиг боллоо... ” гэх мэдүүлэг /хх.1.08-09/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн насанд хүрээгүй гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Тэгээд арван хэд хонгийн дараа Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах Хангай хотхонд ганцаараа явж байгаад нэг байрны 1 давхарт байдаг үсчний газар луу орж үсчин эмэгтэйтэй нь юм ярьж байгаад цааш хархаар нь тавиур дээр тавьсан байсан энгийн Самсунг Эс-9 маркийн гар утас байхаар нь хулгайлж аваад гарсан. Тэгээд тэр утсыг Теди төв орж танихгүй ченжид 450.000 төгрөгөөр зарсан. Олсон мөнгөө өөртөө юм аваад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.1.12-13, 36-38/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний “... Г.Отгонболорын үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 615.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан /хх.1.17-18/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.26-27/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Уийн өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 19 цагийн үед өөрийн ажлын газар болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2А байрны 4 дүгээр орцны 1 давхарт байдаг Индра салон дотор байхдаа гар утсаа үсчний тэргэнцэр дотроо цэнэглээд орхичихсон байсан. Ингээд удалгүй нэг залуу үсээ будуулна гэж орж ирээд утсан дээрээ олон үсний зураг үзүүлээд “ингэж будуулбал ямар вэ” гэж асуугаад байхаар нь болно гэсэн харин нөгөө залуу “үсээ будуулъя” гэхээр нь би цаад өрөөнөөсөө үсний будаг авах гээд орсон чинь нөгөө залуу гараад явчихсан, тэгэхээр нь гайхаад хартал миний гар утсыг хулгайлаад аваад явчихсан байсан... Хуавей Пи-20 лайт маркийн хар өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх.1.52-55/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн насанд хүрээгүй гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 09 дүгээр сарын эхээр Сүхбаатар дүүрэг 3 дугаар хорооны байран дундуур явж байхад “Индра” гээд үсчний салон байхаар нь уг салон руу ороод “үс будах уу” гээд тэр эгч “будна” гэж хэлээд цаашаа явах хооронд үсчний хажууд байсан тавиур дээрээс Хуавэй пи 20 маркийн хар өнгийн ар таг нь хагархай гар утсыг аваад Монел дээр очоод гар утас авна гэж байсан хүнд 90.000 төгрөгөөр  зарсан.” гэх мэдүүлэг /хх.1.57/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний “... Н.Уийн үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 365.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан /хх.1.61-62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Баярцэцэгийн өгсөн: “... Сансарын туннелын эсрэг талд “Сбингс” үсчин гоо сайхны газарт хүний үс засаад байж байтал үл таних 20 гаран насны залуу орж ирээд үсээ янзлуулах гээд надаас элдэв янзын юм асууж байгаад “утсаар ярьчхаад гараад ирье” гэж хэлээд гарсан, тэгсэн миний шургуулга дотор хийсэн байсан Ай фоне икс загварын 2019 оны 06 дугаар сард 1.600.000 төгрөгөөр авсан гар утсыг маань аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.162/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн насанд хүрээгүй гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаад Баянцээлийн гудамжинд үйл ажиллагаа явуулдаг үсчний газар байхаар нь ороод “үс засах уу” гэж асуугаад “засна, хүлээж бай” гэхээр нь шатан дээр суугаад хүлээж байтал үсчин эмэгтэйн тавиур дээр Ай Фоне экс маркийн цагаан өнгийн гар утас байсан. Тэр эгчийг хүний үс засаад цаашаа харсан хойгуур би гар утсыг нь аваад гарсан. Монтел дээр очоод уг гар утсыг  ченжид зараад мөнгөөр нь хувцас хунар аваад өөртөө зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх.1.164-165/,

Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хохирлын үнэлгээний “... Э.Баяржаргалын үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар зах зээлийн үнэлгээгээр нийт 380.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан /хх.1.223/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний “... М.Баярцэцэгийн үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.146.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан /хх.1.167-168/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Баяржаргалын өгсөн: “...”Номин” нэртэй үсчин гоо сайхны газар буюу ажил дээрээ байж байхад үс засдаг эд зүйлээ тавьдаг тавиурын хамгийн дээд талд нь Ред Ми ноте 8 маркийн гар утсаа тавиад заалны хогоо шүүрдээд дуусаж байтал гаднаас хар өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн өмдтэй, хар бараан өнгийн үүргэвчтэй 170-180 см өндөртэй 20-25 орчим насны үл таних эрэгтэй хүн ганцаараа орж ирээд “үс цэнхэр өнгөөр будах уу” гэж асуусан, “будахгүй үзмэн ягаанаар маникюр л байна” гэж хэлээд би зөрж гараад гадна хогоо шүүрдчихээд орж ирээд гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байхаар нь өөрийн гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан, ямар нэгэн камерт бичигдсэн байж магадгүй гэж бодоод ажлын хажуу талд байдаг ломбардын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд миний гар утсыг хулгайлсан эрэгтэй тухайн ломбард руу орсон байсан....Үсчний газарт ямар ч хүн байгаагүй, надтай зөрж орсон эрэгтэйгээс гарцаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.208-209/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн насанд хүрээгүй гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр буюу хичээлийн шинэ жилийн  16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаад 9 дүгээр байрны баруун талд байрлах нэрийг нь мэдэхгүй нэг үсчний  газарт ороод “үс цэнхэр өнгөөр будах уу” гэж үсчнээс нь асуухад будна гээд тухайн үсчин гадаа гарч хогоо шүүрдэж байхаар нь би үсний каталог хараад зогсож байгаад тавиурынх нь дээд талаасаа хоёр дах тавиур дээр байсан гадуураа нэг кейстэй, цэнхэр өнгийн Рэд ми Нөт-8 маркийн гар утас хулгайлаад аваад гарсан. Тэгээд тэндээсээ би шууд Тэди гар утас худалдааны төв эр очоод үл таних нэг гар утасны ченжид 180,000 төгрөгөөр зарсан. Тухайн мөнгийг би өөрөө үрээд дуусгасан юунд үрснээ сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.213/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх.1.214-219/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Хандрагчаагийн өгсөн: “... Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 503 төвд үсчний ажлаа хийж байгаад өөрийн тавиур дээр утсаа тавиад үлдээсэн, үлдээснээс хойш 20 минут орчмын дараа хажуу талын үсчин залгаад миний утсыг холбогдохгүй байна гэж хэлсэн, тэгээд утсаа үзтэл гар утас байхгүй байсан, Самсунг А51 загварын ногоон өнгийн гар утас, 07 дугаар сард Мобикомоос худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх.2.03/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн насанд хүрээгүй гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 08 дугаар сарын ихээр 17 агийн үед Хархорины буудлын урд талд явж байхад хажуу талд нь шилэн барилга байсан. Дотор нь ороход 1 давхарт үсчний газар байсан. Үсчний газар луу ороход 3 эмэгтэй үсчин сууж байсан. Нэг үсчин эгч үс засдаг сандлын толины урд талын тавцан дээр гар утсаа тавьсан харагдсан. Тэгээд нөгөө хүнтэй юм ярьж байхаар нь эгчээр үсээ будуулъя гэж асууж зөвлөгөө авч байгаа хүн ирээд үсээ будуулахаар хажуу талын сандал суусан. Тэгээд 3-н үсчин эгч цэвэрлэгээ хийх гээд цаашаа хараад намайг анзаарахгүй байхаар нь сандлын урд талын толины урд тавцан дээр байсан гар утсыг нь аваад гарсан. Тэгээд Хархорины автобусны буудлаас Тэнгис Тэди орох чиглэлийн автобусанд суугаад Тэнгисийн автобусны буудал дээр буусан. Тэр үед цаг хэд болж байгааг анзаараагүй. Тэгээд би Тэди төвийн гадаа байдаг ченж ахад хулгайлж авсан Самсунг А51 маркийн гар утсыг 400.000 төгрөгөөр худалдсан. Гар утас худалдсан ахыг одоо харвал танихгүй...” гэх мэдүүлэг /хх.2.16-18/,

 “Дамно” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний “... Л.Хандрагчаагийн үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар  оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 949.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан /хх.2.06-07/,

   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Үгийн өгсөн: “... ажил дээрээ байж байтал гаднаас өндөр туранхай шар царайтай эрэгтэй хүүхэд орж ирээд өмд хасуулах гэсэн юм гээд хүлээж байх хоорондоо үнэлгээ болон яаж оёх талаар асуун ярилцаж байхад цуг ажилладаг хүний утас дуугараад унтаж байсан болохоор утсаа аваагүй, нөгөө хүн нь над руу залгаад би утсаа оёдлын машин дээрээс аваад ажилладаг хүндээ өгч яриулаад ярьж дуусахаар нь аваад эсгүүрийн ширээн дээр дээр тавьсан нөгөө хүү надаас бусад зүйлийг асууж байгаад, манай ажлын хүн унтаж байснаа босож ирээд, тэгэхээр нь “би нойл ороод ирье” гэж хэлээд орох хооронд нөгөө хүүхэд надтай цуг гараад би нойл руу орж нөгөө хүүхэд гараад явах шиг болсон, би нойлоос гараад буцаж ороод гар утсаа үзэхэд гар утас байхгүй байсан, гар утас холбогдох боломжгүй болцон байсан Самсунг галакси А51 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх.2.57-58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би тухайн өдөр яг хэдэн сарын хэдэн байсныг санахгүй байна. Ямар ч байсан 2020 оны 08 сар байсныг санаж байна. Би гадуур дэмий тэнээд явж байгаад 25-р эмийн сангийн ойролцоо 14:00 цагийн орчим замын ард доошоо шатаар буугаад ордог оёдлын газар ороод нэг эгч юмаа бэлдээд гадагшаа гарах гэж байсан, тэгээд би нөгөө эгчтэй өмд оёулах гэсэн юм гэхэд оёно гэж хэлэхээр нь одоо өмдийг хүн аваад ирж байгаа ирэхээр нь оёулъя гээд хүлээж байсан, гэтэл нөгөө эгч нойл орох гээд утас цүнхээ ширээн дээр орхиод нойл руу орохоор явсан тэгээд тэр утсыг нь аваад гарч гүйгээд Тэди төв рүү очоод тэнд 35-40 орчим настай орчим өндөртэй ахад 450.000 мянган төгрөгөөр зараад мөнгөө гадуур РС тоглоод юм авч идээд үрээд дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.2.69-70,85/,

 “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний “... тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 750.000 төгрөгөөр тогтоов...” гэсэн тайлан /хх.2.62/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх.2.73-76/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.211-212/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Энхчимэгийн өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн үед миний ХААН банкны 5134064240 дугаарын данснаас 500.000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь өөрийн түрийвчээ шалгаж үзэхэд миний түрийвч байгаагүй. Би өөрийн түрийвчээ өглөө ажил дээрээ ирээд үсчний багажаа тавьдаг шургуулгын дээд хэсэгт нь хийсэн байсан. Тухайн үед ажил дээр нийт 5 уулаа байсан. Тэгээд өнөөдөр манайд нэг ч хүн орж ирээгүй байж байгаад 13 цаг өнгөрч байх үед нэг өндөр 23-25 насны орчим эрэгтэй хүн орж ирээд оёдолчноос өмд хасуулах талаар асууж байгаад гарч явсан. Тэрнээс хойш ямар нэгэн хүн орж ирээгүй. Мөн манай ажилчдаас нэг нь ч орж гараагүй. Би тухайн орж ирсэн эрэгтэйг сэжиглэж байна. манайх дотроо ямар нэгэн хяналтын камергүй. Миний ХААН банкны нууц үг нь 0704 гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.2.218/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 03 дугаар сарын 16-ны өдөр 25 дугаар хороонд байрлах нэрийг нь мэдэхгүй нэг үсчинд үсээ засуулах гээд хүлээлгийн сандал дээр сууж байтал үсчин эгч утсаа оролдож байгаад амралтын өрөөнд яваад орсон хойгуур нь үсчний тавиур дээр байсан хар өнгийн түрийвчийг аваад гарсан. Тэгээд дотор нь байсан бэлэн 5000 төгрөг, жижигхэн нугалдаг цаасыг аваад явсан. Тэр цаасыг нээтэл нууц код гэсэн байхыг хараад хэтэвчнээс хаан банкны ногоон картаас 580.000 төгрөгийг аваад картыг Бөмбөгөр худалдааны төвийн хогийн цэг дээр хаясан...” гэх мэдүүлэг /хх.2.222-224/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний “... О.Энхчимэгийн үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 79.300 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан /хх.2.226-227/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Сүрэнжавын өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн орчимд манай найз Д манай ажил дээр ирээд бид хоёр юм яриад сууж байгаад би хоол ид гээд 10.000 төгрөг өгсөн. Д надаас “утсаа өгчих би чат оронгоо хоол идчихээд ирье” гэсэн болохоор нь би утсаа өгчихсөн. Гэтэл эргэж орж ирэлгүй тэр чигтээ миний утсыг аваад явчихсан бас утастай хамт байсан манай найз охины картаас 2 удаагийн оролдлогоор нийт 80.000 төгрөг авсан байсан болохоор цагдаад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх.3.13-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нямцэцэгийн өгсөн: “... миний данс нууц кодтой Дг 2020 оны 06 сараас хойш таньдаг болсон. Урьд хамт явж дэлгүүр орж уулздаг байсан, тэгэхэд миний картын нэвтрэх дугаарыг мэдчихсэн байх. Миний данс хаан банкны 5832145423 дугаарын данс Д нь эхлээд 60.000 төгрөгийг ATM-474 гэх угаартай АТМ-с авсан, харин 20.000 төгрөгийг АТМ-685 гэх дугаартай АТМ-ээс авсан...” гэх мэдүүлэг /хх.3.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Дгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр найз Сүрэнжавын ажил дээр юм яриад сууж байгаад Сүрэнжав хүний үс засахаар нь утсаар нь хүнтэй ярина гэж хэлээд утсыг нь аваад гарч явсан. Тэгээд гарч яваад баруун 4 зам дээр байдаг ХААН банк руу ороод ар талд нь байсан найз охиных нь картаас эхлээд 60.000 төгрөг, тэгээд Хархорин зах дээр очоод танихгүй хүнд гар утсыг нь 130.000 төгрөгөөр зарсан. ХААН банкны картаас дахиад 20.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.3.19/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний “... Б.Сүрэнжавын үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар  оны 03 дүгээр сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 200.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн тайлан /хх.3.22-23/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.67-94, 111-116/,

Нас тоолсон тэмдэглэлүүд /хх.1.220, 2.72/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Залилах гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан Лж Ви-30 плас загварын гар утасны ард талын хавтас дотор байсан иргэн Б.Нямцэцэгийн нэр дээрх ХААН банкны 5832145423 дугаарын данс бүхий картыг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны АТМ-с 60.000 төгрөгийг, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин зах доторх ХААН банкны АТМ-с 20.000 төгрөгийг нийт 80.000 төгрөгийг гаргаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, нийт 5.099.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол тус тус учруулж нийт хулгайн гэмт хэргийн улмаас  5.099.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Допэ барбер шоп” дотор иргэн Т.Сүрэнжавыг “гар утсыг чинь түр хэрэглээд буцаагаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, 200.000 төгрөгийн үнэ бүхий Лж Ви-30 плас загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Отгонболорын өгсөн: “... 20 гаран насны эрэгтэй орж ирээд “үсээ будуулах гэсэн юм” гэж хэлсэн, тухайн үед өөрийн гар утсаа хажуу талынхаа толины хажууд тавьчихсан байсан бөгөөд тухайн орж ирсэн залуу миний хажууд зогсож байгаад гар утсыг минь аваад явчих шиг боллоо... ” гэх мэдүүлэг /хх.1.08-09/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн насанд хүрээгүй яллагдагчаар өгсөн: “... Сүхбаатар дүүргийн 11-р хороонд байрлах Хангай хотхонд ганцаараа явж байгаад нэг байрны 1 давхарт байдаг үсчний газар луу орж үсчин эмэгтэйтэй нь юм ярьж байгаад цааш харахаар нь тавиур дээр тавьсан байсан энгийн Самсунг Эс-9 маркийн гар утас байхаар нь хулгайлж аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.36-38/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан /хх.1.17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Уийн өгсөн: “... нөгөө залуу гараад явчихсан, тэгэхээр нь гайхаад хартал миний гар утсыг хулгайлаад аваад явчихсан байсан... Хуавей Пи-20 лайт маркийн хар өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх.1.52-55/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн насанд хүрээгүй яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 09 дүгээр сарын эхээр Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хорооны байран дундуур явж байхад “Индра” гээд үсчний салон байхаар нь уг салон руу ороод үс будах уу гээд тэр эгч будна гэж хэлээд цаашаа явах хооронд үсчний хажууд байсан тавиур дээрээс Хуавэй пи 20 маркийн хар өнгийн ар таг нь хагархай гар утсыг аваад Монел дээр очоод гар утас авна гэж байсан хүнд 90.000 төгрөгөөр  зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.57/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан /хх.1.61-62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Баярцэцэгийн өгсөн: “... Сансрын тунелын эсрэг талд “Сбингс” үсчин гоо сайхны газарт хүний үс засаад байж байтал үл таних 20 гаран насны залуу орж ирээд үсээ янзлуулах гээд надаа элдэв янзын юм асууж байгаад утсаар ярьчхаад гараад ирье гэж хэлээд гарсан, тэгсэн миний шургуулга дотор хийсэн байсан Ай фоне икс загварын 2019 оны 06 дугаар сард 1.600.000 төгрөгөөр авсан гар утсыг маань аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.162/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн насанд хүрээгүй яллагдагчаар өгсөн: “... шатанд дээр сууж байхад үсчин эмэгтэйн тавиур дээр Ай фоне икс маркийн цагаан гар утас байсан. Тэр эгч хүний үс засаад цаашаа харсан хойгуур нь би гар утсыг нь аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.164/,

Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх.1.223/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан /хх.1.167-168/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Баяржаргалын өгсөн: “... 20-25 орчим насны үл таних эрэгтэй хүн ганцаараа орж ирээд үс цэнхэр өнгөөр будах уу гэж асуусан, будахгүй үзмэн ягаанаар маникюр л байна гэж хэлээд би зөрж гараад гадна хогоо шүүрдчихээд орж ирээд гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байхаар нь өөрийн гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.1.208-209/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн насанд хүрээгүй яллагдагчаар өгсөн: “... үсчин гадаа гарч хогоо шүүрдэж байхаар нь би үсний каталог хараад зогсож байгаад тавиурынх нь дээд талаасаа хоёр дах тавиур дээр байсан гадуураа нэг кейстэй, цэнхэр өнгийн Рэд ми Нөт-8 маркийн гар утас хулгайлаад аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.213/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн насанд хүрээгүй яллагдагчаар өгсөн: “... 3 үсчин эгч цэвэрлэгээ хийх гээд цаашаа хараад намайг анзаарахгүй байхаар нь сандлын урд талын толины урд тавцан дээр байсан гар утсыг нь аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх.2.16-18/,

“Дамно” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан /хх.2.06-07/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Үгийн өгсөн: “... би нойл ороод ирье гэж хэлээд орох хооронд нөгөө хүүхэд надтай цуг гараад би нойл руу орж, нөгөө хүүхэд гараад явах шиг болсон, би нойлоос гараад буцаж ороод гар утсаа үзэхэд гар утас байхгүй байсан, гар утас холбогдох боломжгүй болсон байсан, Самсунг галакси А51 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх.2.57-58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн яллагдагчаар өгсөн: “... нөгөө эгч нойл орох гээд утас цүнхээ ширээн дээр орхиод нойл руу орохоор явсан, тэгээд тэр утсыг нь аваад гарч гүйгээд Тэди төв рүү очоод тэнд 35-40 орчим настай орчим өндөртэй ахад 450,000 мянган төгрөгөөр зараад мөнгөө гадуур РС тоглоод юм авч идээд үрээд дуусгасан...” гэх мэдүүлэг /хх.2.69-70,85/,

 “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан /хх.2.62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Энхчимэгийн өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн үед миний ХААН банкны 5134064240 дугаарын данснаас 500.000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь өөрийн түрийвчээ шалгаж үзэхэд миний түрийвч байгаагүй. Би өөрийн түрийвчээ өглөө ажил дээрээ ирээд үсчний багажаа тавьдаг шургуулгын дээд хэсэгт нь хийсэн байсан. Тухайн үед ажил дээр нийт 5 уулаа байсан. Тэгээд өнөөдөр манайд нэг ч хүн орж ирээгүй байж байгаад 13 цаг өнгөрч байх үед нэг өндөр 23-25 насны орчим эрэгтэй хүн орж ирээд оёдолчноос өмд хасуулах талаар асууж байгаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.2.218/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн яллагдагчаар өгсөн: “... үсчин эгч утсаа оролдож байгаад амралтын өрөө шиг өрөөнд яваад орсон хойно үсчний тавиур дээр байсан хар өнгийн түрийвчийг аваад гараад явсан. Тэгээд түрийвчинд байсан бэлэн 5.000 төгрөг, жижигхэн нугалдаг цаасыг аваад нээтэл нууц код гэсэн байхыг хараад хэтэвч хаясан газраасаа аваад ХААН банкны ногоон өнгийн картыг аваад ... ХАС банкны АТМ байхаар нь хийгээд кодын эхний 4 орныг хийтэл дэлгэц дээр 580.000 төгрөг байсан ба 500.000 төгрөгийг аваад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.2.222-224, 237/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан /хх.2.226-227/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Сүрэнжавын өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн орчимд манай найз Д манай ажил дээр ирээд бид хоёр юм яриад сууж байгаад би хоол ид гээд 10.000 төгрөг өгсөн. Д надаас “утсаа өгчих, би чат оронгоо хоол идчихээд ирье” гэсэн болохоор нь би утсаа өгчихсөн. Гэтэл эргэж орж ирэлгүй тэр чигтээ миний утсыг аваад явчихсан, бас утастай хамт байсан манай найз охины картаас 2 удаагийн оролдлогоор нийт 80.000 төгрөг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх.3.13-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нямцэцэгийн өгсөн: “... миний данс нууц кодтой Дг 2020 оны 06 сараас хойш таньдаг болсон. Урьд хамт явж дэлгүүр орж уулздаг байсан, тэгэхэд миний картын нэвтрэх дугаарыг мэдчихсэн байх. Миний данс ХААН банкны 5832145423 дугаарын данс Д нь эхлээд 60.000 төгрөгийг ATM-474 гэх угаартай АТМ-с авсан, харин 20.000 төгрөгийг АТМ-685 гэх дугаартай АТМ-с авсан...” гэх мэдүүлэг /хх.3.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Дгийн яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр найз Сүрэнжавын ажил дээр очоод юм ярьж сууж байгаад утсаар нь хүнтэй ярина гэж хэлээд утсыг нь аваад гарч явсан. Тэгээд баруун 4 зам дээр байдаг ХААН банк руу ороод утасны ар талд байсан найз охиных нь картаас эхлээд 60.000 төгрөг, тэгээд Хархорин зах дээр очоод танихгүй хүнд гар утсыг 130.000 төгрөгөөр зарсан. Хархорин зах руу ороод ХААН банкны картаас дахиад 20.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.3.19 /,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан /хх.3.22-23/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Үгийн өгсөн: “... өмдөө хасуулмаар байна гээд орж ирсэн. Тэгэхэд энэ хүүхэд “манай найз миний өмдийг авчирч өгнө” гэж байсан. Намайг 00 өрөө лүү орчхоод гараад ирсэн чинь гар утсыг минь аваад явсан байсан. Хяналтын камер шүүлгэтэл энэ хүүхэд мөн байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Дгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Н.Дгийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Н.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч хулгайлах гэмт хэрэг, мөн “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хохирогч Т.Сүрэнжав нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, харин шүүгдэгч Н.Дгаас 615.000 төгрөгийг хохирогч Г.Отгонболорт, 365.000 төгрөгийг хохирогч Н.Ут, 380.000 төгрөгийг хохирогч Э.Баяржаргалд, 1.460.000 төгрөгийг хохирогч М.Баярцэцэгт, 949.000 төгрөгийг хохирогч Л.Хандрагчаад, 750.000 төгрөгийг хохирогч Н.Үд, 500.000 төгрөгийг хохирогч О.Энхчимэгт тус тус гаргуулж олгох нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Дгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

          Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоож, мөн уг ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, урьд нь хулгайлах болон залилах гэмт хэргийг удаа дараа үйлдэж, шүүхээс 2 удаа хорих ял шийтгэгдэж байсан, бусдын өмчлөх эрхийн эсрэг олон удаагийн гэмт хэрэг үйлдсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан энэ удаа түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Н.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин Н.Д нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоос огт нөхөн төлөөгүй, эсхүл хохирлыг нөхөн төлөхөө бодитоор илэрхийлж чадаагүй, мөн 18 насанд хүрсний дараа үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах болон хорих ялыг багасгах шаардлагагүй, түүнчлэн өршөөлийн хуульд хамааруулах шаардлагыг хангахгүй байх тул эдгээрийн талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Н.Дг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 181 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээвэл зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Н овогт Нын Дг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч хулгайлах гэмт хэрэг, “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Н.Даваанямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Н.Даваанямд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1090 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан нийт 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 2 сар 16 хоногийн хугацаагаар тогтоосугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Н.Дд оногдуулсан нийт 5 жил 2 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дг урьд нь цагдан хорьсон 181 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          7. Хохирогч Т.Сүрэнжав нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Н.Дгаас 615.000 төгрөгийг хохирогч Г.Отгонболорт, 365.000 төгрөгийг хохирогч Н.Ут, 380.000 төгрөгийг хохирогч Э.Баяржаргалд, 1.460.000 төгрөгийг хохирогч М.Баярцэцэгт, 949.000 төгрөгийг хохирогч Л.Хандрагчаад, 750.000 төгрөгийг хохирогч Н.Үд, 500.000 төгрөгийг хохирогч О.Энхчимэгт нарт тус тус гаргуулж олгосугай.

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР