Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01039

 

 

 

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01039

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-рхороо, 44Ф-р байрны 71 тоотод оршин суух, “Гэрэлт өнгө” ХХК-д арьс гоо заслын их эмч ажилтай, регистр ХБ86031509, Монгол овогтой Нямдоржийн Ариунцэцэгийн хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ариунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                             

Нэхэмжлэгч Н.Ариунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ц.Ганбаттай 2004 оны 5 сард танилцаж, 2004 оны 10 сараас хамт амьдарч эхэлсэн. Түүнээс хойш хамт амьдарч байгаад 2009 оны 01-р сарын 11-ний өдөр охин Ганбатын Өлзийцэцэнг төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. 2009 оны 9 сарын 10-аас Ц.Ганбат бид 2-ын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдрах болсон. Ц.Ганбат охиноо байнга эргэдэг сайн аав байсан. Гэтэл Ц.Ганбат 2016 оны 10-р сарын 14-нд авто ослоор зуурдаар нас барсан. Охин Ганбатын Өлзийцэцэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 2004 оны 10 сарын 01-ээс 2009 оны 09 сарын 10 хүртэл хамтр амьдарч байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ариунцэцэг нь Ц.Ганбаттай хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Н.Ариунцэцэг нь Ц.Ганбаттай 2004 оноос 2009 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хамтран амьдрахдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй байжээ.

 

Тэдний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 01-р сарын 11-ний өдөр охин Г.Өлзийцэцэн төрсөн, харин Ц.Ганбат 2016 оны 10-р сарын 14-нд нас барсан нь нэхэмжлэгчийн тайлбар, нас барсныг бүртгэсэн 0000185704 тоот гэрчилгээ, гэрч Ц.Лхагвадорж, М.Нямдорж нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд Н.Ариунцэцэгийн хүсэлтийг хангаж, насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор Ц.Ганбаттай хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Нямдоржийн Ариуцэцэг, Ачнууд овогт Цэвээний Ганбат нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                    

  

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА