Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/01054

 

 

 

 

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/01054

Улаанбаатар хот

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

         Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Баянгол дүүргийн 23-р хороо, Зүүн ард аюушийн 15-р гудамж 413 тоотод  оршин суух, регистр АВ72021112, Оодгор овогт Бүрэгдаагийн Болдбаатарт холбогдох 330 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Болдбаатар нь манай компанитай 2014 оны 8-р сарын 20-ны өдөр 1132230 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Б.Болдбаатар нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийг 220 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Б.Болдбаатараас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 220 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 930 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 110 000 төгрөг, нийт 330 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Болдбаатараас нэхэмжилсэн 330 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Б.Болдбаатарт холбогдох 330 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Болдбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Б.Болдбаатарт холбогдох 330 000 төгрөг гаргуулахыг хүссэн “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10550 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 5275 төгрөгийг, хариуцагч Б.Болдбаатараас 5275 төгрөгийг тус тус  гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА