| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00849/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01055 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01055
| 2017 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2017/01055 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47 өөрийн байранд байрлах “Жиашидэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 37-р байр 52 тоотод оршин суух, регистр: ЧМ65060907, Хиргис овогт Ганданповронгийн Сувдаад холбогдох 6 540 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2011 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Г.Сувдаа үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих 57 тоот гэрээг байгуулж БГД-ийн 18-р хороо Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 37 дүгээр байрны 1 орц 9 давхарын 52 тоот 44.52м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд гэрээний дагуу “Жиашидэ” ХХК-нд нийт 56 540 400 төгрөгийг төлөх ёстой байсан болно. Үл хөдлөх эд хөрнгө захиалгаар барих тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар 1 м.кв талбайн үнийг 1 270 000 төгрөгөөр тооцсон болно. “Жиашидэ” ХХК-ний зүгээс гэрээнд заасан орон сууц барих үүргийг зохих ёсоор, шударгаар хугацаанд бүрэн биелүүлж улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд Г.Сувдаа нь 2011 оны 09 сарын 21-ны өдөр орон сууцны урьдчилгаа төлбөц болох нийт үнийн дүнгийн 88% буюу 50 000 000 төгрөгийг төлсөнд талууд маргахгүй болно. Захиалагч Г.Сувдаа нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 6 540 400 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа юм. Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих тухай гэрээнд зааснаар улсын комисс хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиалагч нь үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ шударгаар биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг чирэгдүүлсээр байна. Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-ний зүгээс хариуцагч Г.Сувдаад 2015 оны 12-р сарын 25-ны өдөр, 2016 оны 02-р сарын 16-ны өдөр, 2016 оны 03-р сарын 17-ны өдөр, 2016 оны 04-р сарын 06-ны өдөр тус тус бичгээр үлдэгдэл төлбөрөө төлөх талаар хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байна. Г.Сувдаа нь мэдэгдлийг хүлээн авлаа гэж гарын үсэг зурсан бөгөөд 2016 оны 4-р сарын 06-ны өдрийн мэдэгдлийн хугацаа 2016 оны 05-р сарын 31-нд дууссан болно. Иймд Г.Сувдаагаас үл хөдлөх хөрөнгө
захиалгаар барих гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр болох 6 540 400 төгрөг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Сувдаа шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Сувдаа миний бие 2011 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих 57 тоот гэрээг “Жиашидэ” ХХК-тай байгуулж Баянгол дүүргийн 18-р хороо Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 37 дүгээр байрны 1 орц 9 давхарын 52 тоот 44.52 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд гэрээний дагуу “Жиашидэ” ХХК-нд нийт 56 540 400 төгрөгийг төлөх ёстой байсан. Орон сууцны урьдчилгаа болох 50 000 000 төгрөгийг төлсөн билээ. Г.Сувдаа миний бие шүүхээр явах хүсэлгүй байгаа тул үлдэгдэл төлбөр болох 6 540 400 төгрөгийг Жиашидэ ХХК-д бэлнээр төлсөн болно. Иймд хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь хариуцагч Г.Сувдаад холбогдох 6 540 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Г.Сувдаа нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.Сувдаад холбогдох 6 540 400 төгрөг гаргуулахыг хүссэн “Жиашидэ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Сувдаа биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 596 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 59 798 төгрөгийг, хариуцагч Г.Сувдаагаас 59 978 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА