Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01068

 

 

 

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01068

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Сөүлийн 11/1, 501 тоотод байрлах, “Кловер” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, Хасбаатарын гудамж 21-р байр 24 тоотод оршин суух, регистр: ХЙ84022738, Хатгид овогт Төмөрийн Сандагдоржид холбогдох 115 432 799 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч “Кловер” ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Сандагдорж нь 2015 оны 5 сарын 08-ны өдөр “ Кловер” ББСБ- рай ЗГО100150030 тоот “Зээлийн гэрээ” байгуулан 70 000 000  төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй зээлсэн юм. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 07 сарын 08-ны өдөр дуусгавар болсон юм. Т.Сандагдорж нь зээл авсанаас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, одоог хүртэл эргэн төлөлт хийгээгүй байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй Т.Сандагдоржоос зээлийн гэрээний үндсэн төлбөр 70 000 000 төгрөг, үндсэн зээлийн хүү 35 271 600 төгрөг, гэрээний 2.2-т зааснаар алданги 10 161 199  төгрөг буюу нийт 115 432 799 төгрөгийг нэхэмжилж байна. Т.Сандагдорж нь шүүхийн шатанд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрэний үүргийн гүйцэтгэлийг барьцааны эд зүйлс болох эд хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбасүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан ЗГ0100150030 дугаар бүхий зээлийн гэрээний үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 35 271 600 төгрөг, зээлийн гэрээ 2015 оны 7 сарын 08-ны өдөр дууссан ба хугацаа дууссанаас хойшхи нийт алданги 10 161 199 төгрөг нийт 115 432 799 төгрөгний төлбөрт талууд харилцан тохиролцсоны дагуу төлбөрийг дараах графикийн дагуу төлөхөөр тохиролцов. 2017 оны 4 сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 5 сарын 20-ны өдөр 30 000 000 төгрөг, 2017 оны 6 сарын 15-ны өдөр 38 000 000 төгрөг, 2017 оны 7 сарын 09-ний өдөр 37 432 800 төгрөгөөр бүрэн төлөхөөр эвлэрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Кловер” ББСБ ХХК  нь Т.Сандагдоржид холбогдох 115 432 799 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх шатанд хариуцагч Т.Сандагдорж нь нэхэмжлэлийн шаардлага 115 432 799  төгрөгийг 2017 оны 4 сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 5 сарын 20-ны өдөр 30 000 000 төгрөг, 2017 оны 6 сарын 15-ны өдөр 38 000 000 төгрөг, 2017 оны 7 сарын 09-ний өдөр 37 432 800 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Кловер” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 115 432 799  төгрөгийг 2017 оны 4 сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 5 сарын 20-ны өдөр 30 000 000 төгрөг, 2017 оны 6 сарын 15-ны өдөр 38 000 000 төгрөг, 2017 оны 7 сарын 09-ний өдөр 37 432 800 төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Т.Сандагдоржийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 735 114 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Т.Сандагдоржоос 367 557 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА