Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/588

 

 

 

 

2021             9            16                                    588

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Тайжнар овогт А. Г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2105000001075 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ........... А.Г

 

Шүүгдэгч А.Г нь согтуугаар 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны гадна үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас хорхирогч Э.Т маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ:

Би өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Өөрийнхөө буруу үйлдэлдээ гэмшиж байна. Зуны амралтаараа ажил хийгээд олсон мөнгөөрөө хохиролд 140 000 төгрөг төлсөн. Улсын яллагчийн санал болгосон 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Т мэдүүлэхдээ:

2021 оны 7 дугаар сарын 11-ний орой 22 цаг 30 минутын орчимд гэрийнхээ ойролцоо дэлгүүрээс 2 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво аваад гэртээ орох гэхэд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 3 дугаар орцны гадаа 20 гаруй насны эрэгтэй, эмэгтэй хоёр тэргэн дээр хүүхдээ салхилуулж байгаа бололтой байсан. Тэгээд тэр залуу нь гар утсан дээрээ хараалын үгтэй дуу сонсоод, дагаж дуулаад, гар хуруугаа хөдөлгөөд над руу заагаад байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр залуу дээр очоод “чи надад хандаж дуулаад байгаа юм уу” гэхэд чи яадаг юм, намайг цохичих, араа дааж чадах уу, би маргааш гонжирноо гээд байсан. Тэгээд би нээх зүйл ярихгүй гэртээ орсон. Тэгээд дахиад тамхи авахаар дэлгүүр явж байтал нөгөө залуу нь байхгүй эмэгтэй нь хүүхэдтэйгээ байж байсан. Би тэр охин дээр очоод “сая зогсож байсан залуу чиний юу вэ” гэхэд “миний найз залуу” гэж хэлсэн. Би гэр рүүгээ орохоор алхаж байхад тэр залуу сааданд зогсож байсан бөгөөд би тэр залуу дээр очоод “чи яаж байгаа юм бэ, зүгээр явж байгаа хүнийг хэл амаар доромжилж болж байгаа юм уу” гээд маргаан үүссэн бөгөөд бид хоёр цээж рүүгээ түлхэлцээд, тэр залуугийн нүүр рүү нэг удаа мангасдсан. Тэр залуугийн найз охин, мөн холоос нэг охин хүрч ирээд болиулаад 50 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэнд хэсэг хэрүүл маргаан хийж зогссон. Тэр залуу миний нүүрэн хэсэгт нэг удаа цохиод зугтаахаар нь би цагдаад дуудлага өгсөн. Миний нүд орчимд хөхөрсөн байсан. Одоо зүгээр болсон. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. (хэргийн 12 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Ш мэдүүлэхдээ:

2021 оны 7 дугаар сарын 11-ний орой 22 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 3 дугаар орцны гадаа эгчийнхээ 3 сартай хүүхдийг салхилуулангаа А.Г-ын хамт гадаа сууж байсан. А.Г нь нэг хараалын үгтэй дуу сонсоод, амандаа дуулж байсан чинь хажуугаар өнгөрч байсан ах “чи намайг доромжиллоо, надад зориулж хэлээд байгаа юм уу” гээд байсан. Тэгээд тэр ах маргалдаж байгаад цаашаа явсан. Тэгээд Г гэр рүүгээ орж гутлаа солих хооронд тэр ах орцноосоо гараад, буцаж ирээд надад “тэр танай нөхөр чинь юм уу, би дэлгүүр ороод ирье, намайг буцаж ирэхээр надаас уучлалт гуйлгаарай” гээд явсан. Тэр хооронд Г гарч ирээд хамт байж байхад ирээд Г-ыг алгадсан. Тэгээд тэр хоёр маргалдаад, цаашаа явж байгаад тэр ах намайг хэл амаар доромжилсон чинь Г тэр ахыг хоёр удаа толгойн хэсэг рүү нь цохисон. гэжээ. (хэргийн 56-57 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6252 тоот дүгнэлтэд:

1. Э.Т-ийн биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой байна. 

3. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

А.Г нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар 29-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба тус аймгийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ДШМ/60 дугаартай магадлалаар түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А.Г нь согтуугаар 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны гадна үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас хорхирогч Э.Т маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Т, гэрч Х.Ш нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6252 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Э.Т нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар 100 000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан гаргаж өгсөн ба хохирлоо бүрэн төлүүлсэн, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул А.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч А. Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг А.Г-д даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН