Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01111

 

 

 

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/01111

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

          Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Сүхбаатарын талбай -02, Сэнтрал тауер 8-р давхарт байрлах “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, Чингүнжавын гудамж 25/2-1-р байр 704 тоотод оршин суух, регистр ЧИ86032905, Булгадар овогт Бэгз-Очирын Алтанзулд холбогдох 719 406 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Юнител ХХК, хариуцагч Б.Алтанзул нар харилцан тохиролцож 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 8800-2429 дугаарт S6-edge (соlог-green) маркийн гар утсыг (IМЕ1 соdе: 359521068813643) 12 сарын хугацаатай 2015 оны 06 дугаар сараас 2016 оны 06 дугаар сар хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2017 оны 1 дүгээр сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 8800-2429 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох 635 5187 төгрөг, гэрээний 4-р зүйлийн 4.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3%-ийн алданги болох 83 888 төгрөг, /13.2%/ төгрөг, нийт  719 406 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэг талаас Юнител ХХК, түүнийг төлөөлөн Өр барагдуулах авлагын ажилтан Г.Түвшинтөр нөгөө талаас иргэн Бэгз-Очир овогитой Алтанзул РД:/ЧИ86032905 бид Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу дараах эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд: Нэхэмжлэгчээс 2017 оны 04-р сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэлд холбогдох нийт 719 406 төгрөгөөс 635 518 төгрөгийг хүлээн зөвшөөрөн 2017 оны 07 сарын 20-ний дотор бүрэн төлөхөөр тохирч, “Юнител” ХХК нь алданги болох 83 888 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байгаа болно. Талууд энэ харилцаан дээр дахиж маргахгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь Б.Алтанзулд холбогдох 719 406 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч “Юнител” ХХК нь 83 888 төгрөгөөсөө татгалзаж, үлдэх 635 518 төгрөгийг Б.Алтанзул нь 2017 оны 07 сарын 20-ний дотор тус тус бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

             1. Нэхэмжлэгч “Юнител” ХХК хариуцагч Б.Алтанзул нар нь 719 406  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 635 518 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Б.Алтанзулд төлбөрийг 2017 оны 07 сарын 20-ний дотор бүрэн төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 816 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10 908 төгрөг, хариуцагч Б.Алтанзулаас 10 908  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.

 

             3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА