Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/01112

 

 

 

 

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/01112

Улаанбаатар хот

 

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

          Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8-р хороо, 7-3-р байрны 25 тоотод оршин  суух, регистр:МЗ81102017  Бүрэн овогт Пүрэвсүрэнгийн Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй,

 

      Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 52-р байранд байрлах “Эрдэнийн дууллага” ХХК-д холбогдох 150 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч П.Мягмарсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 1-р сарын 09-ний өдөр “Эрдэнийн дууллага” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд анкет бөглөж ажилд орсон. Нийт 24 цагаар 9 гараа гарсан. Үүний 4 гарааны цалингаа авсан. Одоо 5 гарааны цалин болох 150 000 төгрөг авах гэсэн боловч олон дахин очсон ч өгөхгүй байна. Иймд 150 000 төгрөгийг “Эрдэнийн дууллага” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Мягмарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Эрдэнийн дууллага” ХХК-аас нэхэмжилсэн 150 000 төгрөгөө авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч П.Мягмарсүрэн нь хариуцагч “Эрдэнийн дууллага” ХХК-д холбогдох 150 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч “Эрдэнийн дууллага” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. “Эрдэнийн дууллага” ХХК-д холбогдох 150 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч П.Мягмарсүрэн нь татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5100 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 2550 төгрөгийг, хариуцагч “Эрдэнийн дууллага” ХХК-аас 2550 төгрөгийг тус тус  гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА