| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01406/И |
| Дугаар | 102/ШШ2017/01140 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01140
| 2017 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/01140 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 11-р хороо Баруун-Ард Аюушийн 7-р гудамжны 118 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ОА66042603, Цороос овогт Балзангийн Энхцэцэгийг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Амартүвшин, гуравдагч этгээд Б.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Б.Энхцэцэг нь байнгын архидан согтуурч гэр орондоо агсам согтуу тавьж, эд зүйлээ эвдэлж түгшүүр төрүүлдэг архаг архичин. 2017 оны 4-р сарын 17-ны өдөр гэртээ арих ууж, маргааш нь шар тайлж дахин архи ууж хэрүүл маргаан үүсгэсэн тул гэр бүл нь гомдол гаргасан. Иймд архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Б.Энхцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөртэйгээ хамт Нарантуул зах дээр лангуу ажиллуулдаг. Нөхөр намайг зоддог, тэгээд сүүлийн 4 жил архи ууж байна. 2017 оны 4-р сарын 17-ны өдөр архи уусан маргааш нь 18-нд шараа тайлж, тал архи, өмнө уусан архины үлдэгдэл, 2 шил пиво уусан. Гэтэл нөхөр, бага охин 2 ирээд цагдаад дуудаж эрүүлжүүлэхэд өгсөн. Архины эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Б.Энхцэцэгийг албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Б.Энхцэцэг нь 2013 оноос эхлэн байнга архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэж, зөрчил гаргаж захиргааны арга хэмжээ авагдсан, захиргааны зөрчлийн баримт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон байна.
Түүнчлэн Б.Энхцэцэг нь 2017 оны 4-р сарын 17, 18-ны өдөр архи ууж, гэртээ хэрүүл маргаан үүсгэж хэл бусдын тайван байдлыг алдагдуулсан зөрчил гаргасан байх ба түүнийг архины албадан эмчлүүлэх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасан байна.
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2017 оны 4-р сарын 19-ний өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт”-ээр 3 дугаар зэргийн архинд донтох өвчтэй нь тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Цороос овогт Балзангийн Энхцэцэгийг албадан эмчилгээнд явуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА