Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01169

 

 

 

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01169

Улаанбаатар хот

 

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

         Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 6-р байр 36 тоотод  оршин суух, регистр: УЗ88103025, Жонгоор овогт Наранбаатарын Шинэцаст холбогдох 326 211 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20175085 тоот гэрээ байгуулан 99104552 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт йлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан IPhоnе 6S Plus 64 GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон -гээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 100 000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 326 211 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Мобиком корпораци” ХХК-аас Н.Шинэцаст холбогдуулан 326 211 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 326 211  төгрөгийг 2017 оны 4-р сарын 16-ны өдөр бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Н.Шинэцаст холбогдох 326 211 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Н.Шинэцас нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Н.Шинэцаст холбогдох 326 211 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10436 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 5218 төгрөгийг, хариуцагч Н.Шинэцасаас 5218 төгрөгийг тус тус  гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА