| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00901/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01201 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01201
| 2017 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/01201 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, бага тойруу гудамж 46/3-р байр 14 тоотод оршин суух, регистр ЙР80060769, Маани овогт Цэрэндагвийн Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, Өнөр хороолол 39-р байр 242 тоотод оршин суух, регистр ШЖ76021004, Хотгойд овогт Үрчгэрийн Ганцэцэгт холбогдох 44 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2016 оны 3-р сарын 22-ны өдөр хариуцагч Ү.Ганцэцэгтэй 2 сарын хугацаатай сарын 4.5%-ийн хүүтэй Зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны төгрөгийн 5007664254 тоот дансруу шилжүүлсэн. Мөн үүргийн гүйцэтгэлд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн Толгойт 1810 Москвагийн гудамж 48а байр 873 тоот Ү2201042840 дугаартай орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад Ү.Ганцэцэг нь хугацааг сунгах санал тавьж зээлийн гэрээний сунгалтын гэрээг 2016 оны 5-р сарын 23-ны өдөр бичгээр байгуулж 9 сарын хугацаатай сунгаж сар бүр 4.5 хувийн хүүтэйгээр 20 000 000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны төгрөгийн 5007664254 тоот данс руу шилжүүлсэн. Үүргийн гүйцэтгэлд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хороо үйлдвэр гудамж хд/102-р байр 144 тоот хаягт байршилтай 31.20 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад Ү.Ганцэцэг нь хугацаа сунгах санал тавьж зээлийн гэрээний сунгалтын гэрээг 2016 оны 9-р сарын 21-ний өдөр бичгээр байгуулж 5 сарын хугацаатай сунгаж сар бүр 4.5 хувийн хүү төлж байхаар харилцан тохиролцсон. Зээлийн гэрээнүүдийн хүүг сар бүр төлөхөөр тохиролцсон бөгөөд хугацааг бага зэрэг хожимдуулсан байдлаар сар бүрийн хүүг бол хариуцагч төлж ирсэн бөгөөд дээрх 2 гэрээний дагуу хүлээн авсан 40 000 000 төгрөгийн хамгийн сүүлийн 2017 оны 2-р сарын 23-ний өдөр төлөх байсан хүү болох 1 800 000 төгрөгийг төлөөгүй. Ингээд зээлийн гэрээнүүдийн хугацаа 2017 оны 2-р сарын 23-ны өдөр дуусаж хариуцагчтай удаа дараа утсаар холбогдсон боловч одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй тул үндсэн зээлийн 40 000 000 төгрөг, сүүлийн 1 сарын хүү 1 800 000 төгрөг, хугацаа хэтэрүүлсэн 10 хоногт 2 400 000 төгрөгийн алданги нийт 44 200 000 төгрөг нэхэмжлэж байна. Хариуцагч нь 44 200 000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Толгойтын 1810 Москвагийн гудамж 48а байр 873 тоот Ү-2201042840 дугаартай орон сууц, мөн Хан-Уул дүүргийн 2-р хороо үйлдвэр гудамж хд-102-р байр 144 тоот хаягт байршилтай 31.20 м.кв талбайтай орон сууц бүхий барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ц.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй Ү.Ганцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 44 200 000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, харуицагч Ү.Ганцэцэг нар дараах байдлаар тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Ү.Ганцэцэг нь нэхэмжлэгчийн шаардлагаас 43 000 000 төгрөгийг 2017 оны 6-р сарын 13-ны дотор бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн болно. Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь 1 200 000 төгрөгийн нэхэмжлэгчийн шаардлагаасаа татгалзаж байна. Ү.Ганцэцэг нь 2017 оны 6-р сарын 13-ны дотор 43 000 000 төгрөг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Толгойтын 1810 Москвагийн гудамж 48а байр 873 тоот Ү-2201042840 дугаартай орон сууц, мөн Хан-Уул дүүргийн 2-р хороо үйлдвэр гудамж хд-102-р байр 144 тоот хаягт байршилтай 31.20 м.кв талбайтай орон сууц бүхий барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь Ү.Ганцэцэгт холбогдох 44 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь 1 200 000 төгрөгөөсөө татгалзаж, үлдэх 43 000 000 төгрөгийг хариуцагч Ү.Ганцэцэг 2017 оны 6-р сарын 13-ны дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг хариуцагч Ү.Ганцэцэг нар нь 44 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 43 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Ү.Ганцэцэг төлбөрийг 2017 оны 6-р сарын 13-ны дотор бүрэн төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Ү.Ганцэцэг нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Толгойтын 1810 Москвагийн гудамж 48а байр 873 тоот Ү-2201042840 дугаартай орон сууц, Хан-Уул дүүргийн 2-р хороо үйлдвэр гудамж хд-102 байр 144 тоот хаягт байршилтай 31.20 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 189 475 төгрөг, хариуцагч Ү.Ганцэцэгээс 189 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгт олгосугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА