Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01202

 

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01202

Улаанбаатар хот

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

         Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 67-р байр 111 тоотод байрлах “Тээлийн шонхор” ХХК-д холбогдох 82 745 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Жи-Мобайл” ХХК нь 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Тээлийн шонхор” ХХК-тай ЖМ10/434 тоот үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээ Гэрээний дагуу дараа төлбөрт үйлчилгээний 7 дугаарыг /93113151, 98003151, 98103151, 98663151, 98773151, 98883151/ барьцаа бүртгэлийн хураамжаас чөлөөлөн олгож 98222848 интернэт модемын хэрэглэгч болж барьцаа 55 000 төгрөгийг байршуулан байгууллагын нэр дээр ашиглаж эхэлсэн. Дээрх дугааруудыг тодорхой хугацаанд ашиглаж 93113151 дугаарын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 10-р сарын 1-ний өдрийг хүртэлх ярианы төлбөрийн үлдэгдэл 22 795 төгрөг, 98222848 интернэт модемны 2012 оны 8 сарын 1-ээс 9 сарын 1 хүртэлх хугацааны 54 450 төгрөг, 9 дүгээр сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэлх төлбөрт 60 500 төгрөгийг нийт 137 745 төгрөгийг төлөөгүй байна. Үүнээс 98222848 дугаарын барьцаанд байршуулсан 55 000 төгрөгийг хасч, одоогийн байдлаар 82 745 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр 82 745 төгрөгийг “Тээлийн шонхор” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч “Тээлийн шонхор” ХХК-аас нэхэмжилсэн 82 744 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч “Тээлийн шонхор” ХХК-д холбогдох 82 744 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч “Тээлийн шонхор” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. “Тээлийн шонхор” ХХК-д холбогдох 82 744 төгрөг гаргуулахыг хүссэн “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 2275 төгрөгийг, хариуцагч “Тээлийн шонхор” ХХК-аас 2275 төгрөгийг тус тус  гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА