Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01211

 

 

 

 

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01211

Улаанбаатар хот

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 53А байрны 93 тоотод байрлах “Тренд мебель” ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Батбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тренд мебель” ХХК-аас 2014 оны 11-р сарын 25-ны өдөр Амартүвшин нь 3 суудалтай диван захиалсан болно. Диваны нийт үнэ 1 100 000 төгрөг бөгөөд урьдчилгаа 600 000 төгрөгийг төлж гэрийн хаягаар хүргэлт хийлгэсэн бөгөөд үлдэгдэл 500 000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй болно. Иймд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч шүүх хариуцагч Хан-Уул дүүрэг, Зайсан Виллаж хотхон, 79Б байр 17 тоотод бүртгэлгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Амартүвшин нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх  тул хариуцагч Амартүвшинг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч “Тренд мебель” ХХК нь Амартүвшинг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

   “Тренд мебель” ХХК нь Амартүвшинд 2014 оны 11-р сарын 25-ны өдөр диван худалдсан гэх ба Амартүвшин нь  худалдаж авсан барааны үлдэгдэл төлбөр 500 000 төгрөг гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд  Хан-Уул дүүрэг, Зайсан Виллаж хотхон, 79Б байр 17 тоотод оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 03-ны өдрийн 102/ШЗ2015/29644 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

  Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суух газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

 Амартүвшин нь Хан-Уул дүүрэг, Зайсан Виллаж хотхон, 79Б байр 17 тоотод оршин суух хаягтай, 9910-3197, 9918-1118 дугаарын утастай болохыг дурьдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч А.Батбаатар нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар н.Амартүвшиныг эрэн сурвалжилсугай.

 

   2. н.Амартүвшиныг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА