| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00786/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01212 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01212
| 2017 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/01212 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7-р хороо, 4-р хороолол, 33-р байрны 40 тоотод оршин суух, УБЦТС ТӨҮГ-т гэрээний мэргэжилтэн ажилтай, регистр ЧР80092668, Хөтөл Отгонхүүгийн Насанбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, Богд-Ар хороолол, 9А-р байрны 180 тоотод оршин суух, Таван толгой, Хишиг арвин ХХК-д нүүрс ачилтын клейрек бичиг хүргэлтийн ажилтай, регистр ЦБ78112416, Сэрээнэн Сэргэлэнгийн Соёмбод холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Насанбаяр, хариуцагч С.Соёмбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Насанбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Соёмботой 2005 онд гэр бүл болж, бидний дундаас 2006 оны 1-р сарын 05-нд хүү С.Сүбэдэй, 2010 оны 7-р сарын 7-ны өдөр охин С.Сүрэндарь нар төрсөн. Хамт амьдарч байхдаа Срёмбо нь архи их уудаг, намайг зоддог байсан. Гэртээ байхаараа компьютер тоглодог, бараг донтсон байсан. Хүүхдүүдээ тоодоггүй, ялангуяа охиноо тоодоггүй, хүү Сүбэдэй аавтайгаа хамт байгаагүй, 2 хүүхдээ би өөрөө өсгөсөн. Бид 2012 оноос тусдаа амьдарч байгаа, би 2015 онд өөр хүнтэй сууж хүүхэд төрүүлсэн. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү. 2 хүүхдийг миний асрамжинд үлдээж тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Соёмбо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. 2 хүүхэддээ тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Насанбаяр нь С.Соёмбод холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
О.Насанбаяр, С.Соёмбо нар нь 2005 онд гэр бүл болж, 2006 оны 01-р сарын 05-нд хүү С.Сүбэдэй, 2010 оны 07-р сарын 07-ны өдөр охин С.Сүрэндарь нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.
Харин талууд хамт амьдрах хугацаанд бие биедээ халамж анхаарал тавьдаггүй, үзэл бодол таарахгүй байснаас хэрүүл маргаантай, хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2012 оноос тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, О.Насанбаяр нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж хүүхэд төрүүлсэн, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Харин гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд насанд хүрээгүй хүү хүү С.Сүбэдэй, охин С.Сүрэндарь нар эхийн асрамжинд байсан, цаашид эхийн асрамжид үлдээхээр тохирсон байх тул хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж эцэг С.Соёмбоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2016 оны 11-р сарын 10-ны өдөр дуусгавар болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Отгонхүүгийн Насанбаяр, Сэргэлэнгийн Соёмбо нарын гэрлэлтийг цуцалж, 2006 оны 01-р сарын 05-нд төрсөн хүү С.Сүбэдэй, 2010 оны 07-р сарын 07-ны өдөр төрсөн охин С.Сүрэндарь нарыг эх О.Насанбаярын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин С.Сүрэндарийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү С.Сүбэдэй, охин С.Сүрэндарь нарыг 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг С.Соёмбоор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.Соёмбоос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА