Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Г-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч Ю.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн 2124000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, * төрсөн, 00 настай, эрэгтэй, *. * боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. *хаягаар оршин суудаг, урьд *шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ю.А /*/.

Шүүгдэгч Ю.А нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багт байрлах өөрийн гэртээ согтуугаар О.Бын баруун гуя руу 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ю.А нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багт байрлах өөрийн гэртээ согтуугаар О.Бын баруун гуя руу 1 удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр орой А ахынд архи уучихсан орсон юм. Намайг ороход А ах архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би А ах та бас л уугаад сууж байна уу гэсэн чинь А ах миний ууж идэх чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд мах идээд сууж байсан хутгаараа миний гуя руу дүрчих шиг болсон. Тэгээд Оын бүсийг цуулж хутгалуулсан гуяа Мтай нийлж байгаад хүлж боогоод нэг шил архи байсан тэрийг нь хувааж уугаад тэгээд тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-24 дүгээр хуудас/,

-Гэрч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би А ахынд очоод гарч яваад Энхээ гэдэг айлд очсон чинь тэнд Б тэднийд байсан. Тэгээд Б надад хандаж хоёулаа А ахаас очиж уучлалт гуйя гээд бид хоёр А ахынд орсон чинь А ах хутга аваад Б-г хутгалсан. Тэгээд М бид 2 Бгийн хөлийг нь боогоод тэгээд Бг зүгээр үү гэсэн чинь зүгээр гэсэн. А ах Б-ын гуянд нэг удаа хутгалсан. Шардуу өнгийн иштэй хутга байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30-31 дүгээр хуудас/,

-Гэрч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Б нь сумын цагдаа Гтой эмнэлэгт орж ирсэн. Орж ирэхдээ согтуу байсан. Бын өмсөж явсан өмдний баруун тал нь нэлэнхүйдээ цус болсон байдалтай орж ирсэн. Тэгээд өмдийг нь тайлаад гуяыг нь үзэхэд баруун гуяа шар өнгийн бүсээр чангалуур тавьж боосон байсан. Гуянаас нь цус гоожиж дусаад байсан. Хутгалуулсан шарх байсан. Тэгээд Н эмч ирээд цус тогтоох тариа, өвчин намдаах тариа, мэдээ алдуулах тариа хийгээд оёдол тавьсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33 дугаар хуудас/,

-Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр өдөр гэрээсээ гараад хэдэн уут хомоол ууталчхаад гудамжинд явж байтал А ахтай дэлгүүрүүдийн тэнд таараад тэгээд гэрт нь орж хоол хийж идээд сууж байсан. А ах нэлээн согтуу байсан. Тэгээд бууз идчихээд сууж байтал гаднаас О, Б 2 согтуу орж ирсэн. Яг хэдэн цаг болж байсныг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд дөнгөж орж иртэл А энэ -г ална гээд хутга бариад босохоор нь барьж авахын хооронд Бын гуянд хутгалчихсан. Тэгээд А ахыг салгаад Бын хөлийг үзтэл орчихсон байхаар нь Оын бүсийг цуулж боож өгөөд тэгээд Б гараад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 37 дугаар хуудас/,

-Яллагдагч Ю.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэр орой гэртээ хэдэн найзуудтайгаа архи уугаад сууж байсан. Тэгээд тэд нартай архи уугаад сууж байсан чинь покер Б орж ирсэн. Тэгэхээр нь Б-г чи манайхаас гар, манайд хүмүүс байна. Чи бид хоёрын дунд хэрүүл шуугиан болохын нэмэр гэсэн. Тэгээд Б бид хоёр маргалдаад би хутга аваад Б-гийн баруун гуя руу дүрчихсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 64-65 дүгээр хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 000000038 дугаартай: “...О.Бын биед гэмтэл учирсан байна. Хурц ир, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. О.Бын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 45 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Ю.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...О.Бын биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Ю.Аийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ю.Ат холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ю.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ю.Ат ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ю.Аийн гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Ю.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч О.Бт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ю.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.А-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ат энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийн хуванцар иштэй, шар өнгийн хадаасаар тавлаж хадсан ажлын хэсгийн урт 9 см гар хийцийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Ат өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН