Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01224

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01224

Улаанбаатар хот

 Хариуцагчийн зөвшөөрдийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

            Нэхэмжлэгч:  Баянгол  дүүргийн 17-р  хороо,  4-р хороолол,  41-р  байр 153 тоодод байрлах “Жиашидэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 37-р байр 20 тоотод  оршин суух, регистр: ИЭ82102011, Хаг сартуул овогт Гомбодоржийн Батцоожид холбогдох 37 377 200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Г.Батцоожтой үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих 80 тоот гэрээг байгуулж Баянгол дүүргийн 18-р хороо Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 1 орц 4 давхарын 20 тоот 51.28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд гэрээний дагуу “Жиашидэ” ХХК-нд нийт 63 587 200 төгрөгийг төлөх ёстой байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар 1 м.кв талбайн үнийг 1 240 000 төгрөгөөр тооцсон болно. “Жиашидэ” ХХК-ний зүгээс гэрээнд заасан орон сууц барих үүргийг зохих ёсоор, шударгаар хугацаанд бүрэн биелүүлж улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд Г.Батдорж нь нийт үнийн дүнгийн 41% буюу 2011 оны 10 сарын 26-ны өдөр орон сууцны урьдчилгаа төлбөр болох 26 210 000 төгрөгийг төлсөнд тлууд маргахгүй болно. Захиалагч Г.Батцоож нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 37 377 200 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих тухай гэрээнд зааснаар улсын комисс хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиалагч нь үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ шударгаар биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг чирэгдүүлсээр байна. Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-ний зүгээс хариуцагч Г.Батцоожид 2015 оны 12-р сарын 25-ны өдөр, 2016 оны 02-р сарын 16-ны өдөр, 2016 оны 03-р сарын 17-ны өдөр, 2016 оны 04-р сарын 06-ны өдөр тус тус бичгээр  үлдэгдэл төлбөрөө төлөх талаар хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Г.Батцоож нь  мэдэгдлийг хүлээн авлаа гэж  гарын үсэг зурсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байна. Иймд Г.Батцоожоос үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр болох 37 377 200 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Г.Батцоож шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Гомбодорж овогтой Батцоож нь Баянгол дүүргийн 18-р хорооны Жалханц хутагт дамдинбазарын гудамж 37-р байрны 20 тоотод эхнэр 3 хүүхдийн хамтаар оршин суудаг болно. Жиашидэ ХХК-тай 2011 оны 10 сарын 26 өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны Жалханц хутагт дамдинбазарын гудамжны 37-р байрны 20 тоотын 51,28 мЗ талбайтай 2 өрөө байрыг нийт 63 587 200 төгрөгийн үнийн дүнтэйгээр үл хөдлөх хөрөнгийн гэрээ (гэрээний №80) байгуулж, тухайн хугацаанд урьдчилгаа төлбөр болох 41%-ийг буюу 26 210 000 төгрөг барагдуулсан нь үнэн болно. Үлдэгдэл төлбөр болох 51% буюу 37 377 200 төгрөгийг байрны ордер, улсын комиссын акт бусад бичиг баримтыг гаргуулж, банкны хөнгөлөлттэй зээлэнд орох зорилготой байсан болно. Жиашидэ ХХК нь 2011 оны 12 сарын 30 ны дотор захиалсан байрыг бүрэн ашиглалтанд оруулж байрны ордер, улсын комиссын акт болон бусад шаардлагатай бичиг баримтыг захиалагчид гаргаж өгөх үүрэгтэй байсан. Энэ үүрэг нь хугацаандаа биелүүлэгдээгүй 2011 оны 12 сарын 30 наас 2015 оны 12 сарын 25 өдрийг хүртэл 4 жилийн хугацаанд удаа дараа байрны материалыг гаргуулахаар нэмэмжлэн лавласан боловч гүйцэтгэгч Жиашидэ ХХК нь тухайн газрын эзэнтэй маргаан үүсгэж, шүүхээр шийдвэрлүүлэхээр хүлээлгэсэн. Тус компани нь цаг хугацаандаа байрны бичиг баримтыг бүрэн гаргаж өгсөн бол банкны хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах бүрэн боломжтой байсан болно. Миний бие 2005 оноос өнөөдрийг хүртэл геологи, уул уурхайн чиглэлийн компани болох “РЕО” ХХК-д геологийн инженер мэргэжлээр ажиллаж ирсэн. Улс нийгэмд төдийгүй, салбар салбарын аж ахуй нэгжүүд хямралд их багаар өртсөн, тэр дундаа уул уурхайн салбарууд хямралтай байгаатай холбоотой “РЕО” компани нь 2015 оны эхний улирлаас хөрөнгө оруулалт, санхүүжилтийн улмаас сар бүрийн цалин тогтмол, тасалдалтай өгч байсан нь өнөөдрийн банкны хөнгөлөлттэй зээлэнд хамрагдахад хүндрэл үүсч, Хаан банкинд удаа дараа байрны үлдэгдэл зээл хүссэн материалыг хянуулж байсан ч сар бүрийн цалин тасалттай гэсэн хариу өгч байсан нь үнэн болно. Тус банкинд зээл хүссэн материалаа хянуулж, тус компаниас өгсөн нийт 3-4 удаагийн нэхэмжлэлийн дагуу барагдуудахаар ажиллаж байна. Мөн ганц Хаан банк биш Улаанбаатар банк, Худалдаа хөгжлийн банкинд тус тус байрны үлдэгдэл төлбөрийг хүссэн материалыг хянуулан ажиллаж байна. Иймд “Жиашидэ” ХХК-тай 2011 оны 10-р сарын 26-ны өдөр хийсэн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 37 377 200 төгрөгийг ямар нэгэн маргаангүйгээр барагдуулна. Дээрх ажлын хөдөлгөөн, үлдэгдэл төлбөрийг барагдуулахаар ажиллаж байгаа нөхцөл байдлыг маань харгалзан үзэж “Жиашидэ” ХХК нь банкны хөнгөлөлттэй зээл шийдвэрлэгдэх хүртэл боломж олгож туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Г.Батцоож нь хариу тайлбартаа үлдэгдэл төлбөр болох 37 377 200 төгрөгийг ямар нэгэн маргаангүйгээр барагдуулна гэжээ. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь хариуцагч Г.Батцоожид холбогдох 37 377 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Хэрэг   хянан   шийдвэрлэх   ажиллагааны  шатанд  хариуцагч  Г.Батцоож  нь

нэхэмжлэлийн шаардлага болох 37 377 200 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-ийн нэхэмжилсэн 37 377 200 төгрөгийг бүрэн төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Г.Батцоожийн зөвшөөрлийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 836 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 172 418 төгрөгийг, хариуцагч Г.Батцоожоос 172 418 төгрөгийг тус тус  гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА