Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2017/00949/И |
Дугаар | Дугаар 102/ШШ2017/01225 |
Огноо | 2017-04-27 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01225
2017 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2017/01225
| Улаанбаатар хот
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, өөрийн байранд байрлах “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 6-р байр 35 тоотод оршин суух, регистр ГЙ86031512, Хазаадай овогт Шижирбаатарын Гантөмөрт холбогдох 2 579 156 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Гантөмөр нь 2014 оны 01 сарын 20-ны өдөр Голомт банктай ЗГ1405014327 дугаарт зээлийн гэрээг байгуулж 7 000 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай цалинг барьцаалан зээлж авсан. Зээллэгч нь ЗГ1405014327 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 сарын 20-ны өдөр дууссан боловч зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна. 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт, зээлийн үндсэн төлбөр 2 217 167 төгрөг, зээлийн хүү 244 2658 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117 723 төгрөг нийт 2 579 156 төгрөгийг Шижирбаатарын Гантөмөрөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Гантөмөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Голомт банкнаас 2014 онд 7 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд зээлийн төлбөрийн үлдэгдэл 2 579 156 төгрөгийг 2017 оны 7-р сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Занабазар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Голомт банкны нэхэмжлэлтэй Ш.Гантөмөрт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2 579 156 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь Ш.Гантөмөрт холбогдох 2 579 156 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ш.Гантөмөр нь
нэхэмжлэлийн шаардлага болох 2 579 156 төгрөгийг 2017 оны 7-р сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжилсэн 2 579 156 төгрөгийг 2017 оны 7-р сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Ш.Гантөмөрийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 217 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 28 108 төгрөг, хариуцагч Ш.Гантөмөрөөс 28 108 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА