| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2021/0021/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/20 |
| Огноо | 2021-04-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.С |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Н-р хөтлүүлэн,
Улсын яллагч Б.С,
Шүүгдэгч Д.С, Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн 2024000000000 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: * Улсын иргэн, *төрсөн, 00 настай, эрэгтэй, *. * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. *аягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.С /РД:*/,
Шүүгдэгч: * Улсын иргэн, *төрсөн, 00 настай, эмэгтэй, халх. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. * хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Э /РД:*/.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Д.С, Н.Э нар нь бүлэглэн “D D” гэх нэртэй фэйсбүүк цахим хэрэгслийг ашиглан “үхэр зарна” гэсэн зарыг фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд байрлуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн Н.Г-ээс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн ойролцоо 200,000 төгрөгийг 00000000 дугаартай дансаар, 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Т.элмэн сумын Өвөгдий багт 100,000 төгрөгийг 0000000000000 дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч залилан, хохирогч Н.Гд 300,000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.С, Н.Э нар нь бүлэглэн “D D” гэх нэртэй фэйсбүүк цахим хэрэгслийг ашиглан “үхэр зарна” гэсэн зарыг фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд байрлуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн Д.Г-аас 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Драгон төвийн ойролцоо 1,200,000 төгрөгийг 00000000 дугаартай дансаар шилжүүлэн авч залилан, хохирогч Д.Г-т 650,000 төгрөгийн, хохирогч Б.Т-т 550,000 төгрөгийн хохирол учруулсан,
Д.С нь ганцаараа 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Г.М-д идэшний үхэр өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан, хохирогч Г.М-аас 700,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч Г.М-д 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.С, Н.Э нар нь бүлэглэн “D D” гэх нэртэй фэйсбүүк хаяг ашиглан “үхэр зарна” гэсэн зарыг олон нийтийн цахим сүлжээнд байрлуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн Н.Ггээс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөгийг 000000000 дугаартай дансаар, 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөгийг 000000000 дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч, хохирогч Н.Гд 300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-Н.Ггээс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан: “...Д.С нь намайг хуурч мөнгө авлаа...” гэсэн агуулга бүхий өргөдөл, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зүс таних залуу идэшний үхэр зарна гэж 300,000 төгрөг авч залиллаа” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ1-ийн 5-6 дугаар хуудас/,
-Н.Эийн Хаан банк дахь 000000000 тоот дансанд Н.Ггийн Ханн банк дахь 000000000 тоот данснаас 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 200,000 төгрөг, Б.Мын Хаан банк дахь 000000000 дансанд Н.Иын Хаан банк дахь 000000000 тоот данснаас 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 100,000 төгрөг шилжүүлсэн талаар бичилт бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ1-ийн 9-13, 15-16 дугаар хуудас/,
-Хохирогч Н.Ггийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн:”...2020 оны 8 дугаар сарын сүүлээр Д.С өөрийн фэйсбүүк хаягтаа мал зарна гээд зар оруулчихсан байсан. Тэгэхлээр нь би Д.Стай утсаар холбогдоод хонь ямар үнэ ханштай худалдаж байгаа талаар асуухад төлөг 60,000-70,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгсэн 8 дугаар сарын 31-ний орой над руу утсаар залгаад “дүү нь Улаанбаатар хотоос ачааны машин аваад Тэлмэн сум руу гарах гэсэн бензин тосны мөнгөгүй болчихлоо, би танд хонь өгье, та надад 300,000 төгрөг өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би “эхний ээлжинд 200,000 төгрөгийг өгнө, харин 100,000 төгрөгийг хонио авчирч өгөхдөө ав” гэж хэлсэн. Тэгээд бид 2 тохиролцоод өөрийнхөө 000000000 дугаарын данснаас түүний найз охин гэх Н.Э гэгчийн 000000000 дугаарын данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа буюу 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Д.С над руу залгаад “дахиад мөнгө зээлээч” гэхээр нь “одоо миний мөнгөний бололцоо алга” гэсэн чинь “тэгвэл үлдэгдэл 100,000 төгрөгөө шилжүүлчих” гэхээр нь таньдаг хүмүүс байна, болох байх гэж бодоод эгч Н.И руу холбогдоод түүний данснаас 100,000 төгрөгийг Мөнхзул гэгчийн эзэмшлийн 000000000 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 48-49 дүгээр хуудас/,
-Гэрч Н.Иын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн:”...Манай дүү Н.Г 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр над руу утсаар залгаад “танд 100,000 төгрөг байна уу, хүн рүү шилжүүлэх гэсэн юм” гэж хэлсэн. Би “байна” гэтэл “удахгүй тань руу дансны дугаар очих байх, тэр данс руу 100,000 төгрөг хийчихээрэй” гэж хэлсэн. Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа нэг утаснаас дансны дугаар мессежээр ирэхээр нь нөгөө данс руу нь өөрийн эзэмшлийн 000000000 дугаарын данснаас 100,000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. Түүний дараа удаа ч үгүй Н.Г надаас зээлсэн мөнгөө буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 55 дугаар хуудас/,
-Гэрч Б.Мын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн:”...2020 оны 9 дүгээр сарын 05-ны орой Улаанбаатар хотоос ирлээ гэсээр Д.С манай гэрт ирж хоносон. Тэгээд маргааш өглөө нь гадуур явж байгаад ирээд “би найзаасаа мөнгө авах гэсэн юм, та надад дансаа өгөөч” гэхээр нь би өөрийн ХААН банкны 000000000 дугаарын дансыг хэлээд мөн карт болон картын нууц дугаараа өгсөн. Миний дансанд 100,000 төгрөгийн орлого орсон талаар түүнд хэлээд “чи юун хүнээс мөнгө авч байгаа юм бэ” гэж асуухад “би Тосонцэнгэл суманд байдаг найз Г мөнгө зээлж байгаа юм” гэж хэлээд гарсан. Тэгээд удаа ч үгүй буцаж ирээд “мөнгөө дэлгүүрээс гаргуулаад авчихлаа” гээд миний картыг өгчихөөд явсан...” гэсэн мэдүүлэг / /ХХ1-ийн 58 дугаар хуудас/,
-Гэрч Н.Эын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн:”...Н.Эт нэр дээр нь тоолуулах мал байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 59-60 дугаар хуудас/,
-Гэрч С.Д-н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн:”... Н.Эт нэр дээр нь тоолуулах мал байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 61-62 дугаар хуудас/,
-Гэрч Н.Д-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн:”... Н.Эт нэр дээр нь тоолуулах мал байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 63-64 дүгээр хуудас/,
-Д.Сгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: ...Би 2020 оны 9 дүгээр сарын үед өөрийн D D гэх нэртэй фэйсбүүк хаягаар Завхан аймгийн Тэлмэн сумын зарын сайт дээр “үхэр зарна” гэх пост оруулсан юм. Тэгтэл тухайн зарын дагуу миний хуучин барьж байсан * дугаарын утас руу хүмүүс холбогдон “хэдэн настай үхэр зарах гэж байгаа юм” гэж асуугаад эхэлсэн. Би утсаар холбогдсон хүн бүрт өөрийн зарах гэж байгаа үхрийн нас болон амьдын жинг хэлж ярьж байсан. Хэд хоногийн дараа Н.Г ах миний дугаар руу залган “хонь зарж байгаа юу” гэж асуухаар нь би “хонь зарахгүй, идэшний үхэр зарж байгаа” талаар хэлсэн. Н.Г ахаас “та хэдэн хонь авах юм” гэж асуухад “4-5 хонь авна” гэж надтай ярьсан. Тухайн үед би түүнд “хүнээс хонь зарах талаар асуучихаад эргээд таньтай ярья гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэж яриад дуусахад манай найз хүүхэн болох Н.Э “чи хэнтэй утсаар яриад байгаа юм бэ” гэж асуухаар нь Г ахтай ярьлаа гэж хэлсэн. Энэ хүн идэшний 4-5 хонь сурж байна гэж ярихад Н.Э “аан за за, хонь хэдтэй байгаа юм бол гэж надаас асуухаар нь төлөг 70,000 төгрөгийн ханштай байгаа юм байна гэж хэлсэн. Тэгтэл Н.Э “тэгвэл чи 5 төлөг зарна гээд хэлчих” гэхээр нь тэр даруйдаа Н.Г ах руу залгаад “дүү нь танд 4-5 төлөг өгье” гэж яриад хонины үнэ 300,000 төгрөг шилжүүлэн авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 79-81 дүгээр хуудас/,
-Н.Эийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: ...Д.С нь надад иргэний үнэмлэх байхгүй гээд хүмүүсээс авах мөнгөө миний данс руу хийлгэж, би өөрийн данснаасаа мөнгийг нь гаргуулан авдаг байсан. ...нэг хүнээс “хонины мөнгө” гээд 200,000 төгрөг миний данс руу шилжээд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 88-90 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Д.С, Н.Э нар нь бүлэглэн “D D” гэх нэртэй фэйсбүүк хаяг ашиглан “үхэр зарна” гэсэн зарыг олон нийтийн цахим сүлжээнд байрлуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар зарын дагуу холбогдсон иргэн иргэн Д.Г-аас2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1,200,000 төгрөгийг 000000000 дугаартай дансаар шилжүүлэн авч, Д.Г-т 655,000 төгрөгийн, Б.Т-т 545,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-Д.Г-аас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан: “...Д.С нь үхэр өгнө гээд эхнэрийнхээ дансаар 1,150,000 төгрөг шилжүүлэн авч намайг хуурлаа...” гэсэн агуулга бүхий өргөдөл, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан: “2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр зүс таних залуу идэшний үхэр зарна гээд 1,150,000 төгрөг авч залиллаа” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ1-ийн 102-103 дугаар хуудас/,
-Д.Г-ын Хаан банк дахь 000000000 тоот данснаас Н.Эийн Хаан банк дахь 000000000 тоот дансанд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 650,000 төгрөгийг, 550,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, Б.Г-ын Хаан банк дахь 000000000 тоот дансанд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 00000000000 тоот данснаас 545,000 төгрөгийн орлого хийгдсэн талаар бичилт бүхий депозит дансны хуулга /ХХ1-ийн 107-109,127 дугаар хуудас/,
-Хохирогч Д.Г-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн орчимд фэйсбүүк-д байх Тэлмэн сумын групп дээр “Идэшний үхэр зарна” гэсэн зар байхаар нь D D гэх хаягаар холбогдож асуусан чинь “би машин авах гэсэн мөнгөний хэрэг гараад үхэр зарах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд над руу зарах гэж байгаа үхэр гээд зураг явуулахаар нь би өөрөө зургийг нь харчихаад хүргэн Т руугаа залгаад “Тэлмэн сумын С гэх залуу идэшний үхэр хямдхан зарж байгаа юм байна, чи идэшний үхэр авах уу” гэж асуутал “тэгье” гэхээр нь би Т руу үхрийх нь зургийг явуулаад, Т бор халзан зүсмийн, соёолон настай,сарлагийн эр үхэр, би эвэртэй, хар зүсмийн сарлагийн хязаалан үхэр, мөн халтар зүсмийн, соёолон настай хайнаг, нийт 3 үхэр худалдаж авах тухайгаа Сд хэлтэл “мөнгөө одоо шилжүүлчих” гэхээр нь би “жижүүрт гарч байна, жижүүрээс бууж байгаад шилжүүлье” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр С манай эхнэрийн данс гээд 000000000 дугаарын Эгэх хүний данс явуулахаар нь уг данс руу би өөрийнхөө данснаас эхлээд 650,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Таас миний данс руу орж ирсэн 550,000 төгрөгийг мөн нөгөө данс руу шилжүүлээд үлдсэн мөнгийг нь үхрээ авсныхаа дараа өгөхөөр тохиролцсон... ” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 136-139 дүгээр хуудас/,
-Хохирогч Б.Т-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 9 дүгээр сарын эхээр манай хадам дүү Д.Г- над руу утсаар залгаад Тэлмэн сумын С гэх залуу идэшний үхэр хямдхан зарж байгаа юм байна, идэшний үхэр авах уу гэж асуугаад над руу фэйсбүүкээр үхэрний зураг явуулсан. Би уг зурагнаас хараад бор халзан зүсмийн, соёолон настай, сарлагийн эр үхрийг авья гэж хэлсэн. Тэгсэн удаа ч үгүй Д.Г- утсаар залгаад нөгөө залуу урьдчилгаа мөнгөө авч байя гэж байна, чи над руу мөнгөө шилжүүлчих гэхээр нь би өөрийн данснаас Д.Г-ын * дугаарын данс руу 545,000 шилжүүлсэн. Тэгээд Д.Г- нь С гэгч рүү миний мөнгө болон өөрийнхөө үхэр авах мөнгийг тус тус шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 142-145 дугаар хуудас/,
-Гэрч П.Д-н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: ...Сгийн өөрийнх нь нэр дээр мал ахуй байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 151 дүгээр хуудас/,
-Гэрч Д.Д-н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: ...Сгийн эзэмшилд мал ахуй байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 153 дугаар хуудас/,
-Д.Сгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: ...Би 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөрийн фэйсбүүк хаягаар Завхан аймгийн Тэлмэн сумын зарын групп дээр “үхэр зарна” гэсэн пост оруулсан. Тэгээд 2020 оны 9 сарын эхээр буюу 10-дын үеэр шиг санагдана, миний хуучин барьж байсан * дугаарын утас руу нэгэн үл таних хүн холбогдоод “үхэр зарах зарын дагуу ярьж байна, хэдэн настай үхэр зарах юм бэ” гэж асуусан. Тухайн үед би “хязаалан болон соёолон үхэр байгаа, хязаалан үхрээ 500,000-550,000 төгрөгөөр, соёолон үхрээ 650,000-700,000 төгрөгөөр зарах юм” гэж ярьсан. Тэгээд би утсаар ярьсан, үл таних Г гэх хүнд найз хүүхэн болох Н.Эийн дансны дугаарыг өгсөн. Тэгсэн маргааш өдөр нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шиг санагдана, манай найз хүүхэн Н.Эийн данс руу идэшний үхрийн мөнгө гэх гүйлгээний утгатай 650,000 төгрөг шилжиж ирсэн. Тэр үед Н.Э “миний дансанд 650,000 төгрөг шилжин орж ирлээ, юун учиртай мөнгө вэ” гэж надаас асуухаар нь би түүнд “үхэр зарсан мөнгө шилжин орж ирж байгаа юм байна” гэж хэлсэн. Тэгээд би Н.Эийн хамт гадагш гарч түүний данснаас мөнгө авч хоол, хүнсний зүйл, хувцас хунар худалдан авсан. Тэгтэл уг өдрөө хэдхэн цагийн дараагаар бас үхрийн мөнгө гэх гүйлгээний утгатай 550,000 төгрөг Н.Эийн данс руу шилжин орж ирснийг Н.Э “түрээсэлж байсан байрны эзэн түрээсийн мөнгө нэхээд байсан, өгнө гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 167-169 дүгээр хуудас/,
-Н.Эийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2020 оны 9 сарын эхээр шиг санагдана, нэг өдөр Д.С нь “чиний дансанд мөнгө орчихсон байгаа, банк руу явж очоод дансны мэдээллээ шалгаад үзээдхээч” гэж хэлсэн. Тэгээд бид 2 банк руу очиж дансны үлдэгдлээ шалгасан чинь “идэшний үхэр” гэсэн гүйлгээний утгатай 650,000 төгрөг шилжин орж ирсэн байсан. Юун учиртай мөнгө болох талаар Сгаас асуухад “би идэшний үхэр зарна гэж хүнтэй ярьсан байсан, тэгээд чиний дансны дугаарыг өгсөн, тэр мөнгө орж ирж байгаа юм” гэж хэлсэн. Мөн уг өдрөө хэдхэн цагийн зөрүүтэй идэшний үхэр гэсэн гүйлгээний утгатай 550,000 төгрөг миний данс руу шилжин орж ирсэн. “Энэ бас юун мөнгө вэ” гэж Сгаас асуухад “идэшний үхрийн мөнгө байгаа юм” гэж хэлж байсан. ...Эхний 650,000 төгрөгөөр С нь өөртөө болон дүүдээ хувцас, хүнсний зүйл авсан. Мөн ээжийнхээ данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Бас нэг үл таних эмэгтэй хүн рүү 70,000 төгрөгийг шилжүүлсэн. Эхний 650,000 төгрөгөөс би мөнгө аваагүй. Дараагийн 500,000 төгрөгийг би байрны түрээсийн төлбөрт өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 175-177 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Д.С нь 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр идэшний үхэр өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч Г.М-аас 700,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Г.М-аас цагдаагийн байгууллагад гаргасан: “Завхан аймгийн Тэлмэн суманд суух С гэгч нь идэшний үхэр өгнө гэж 1,200,000 төгрөг авчихаад сураггүй алга болсон тул шалгаж өгнө үү” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /ХХ2-ын 9, 11 дүгээр хуудас/,
-Г.М Хаан банк дахь 000000000 тоот данснаас 000000000 тоот дансанд 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 450,000 төгрөг, Г.М-ын Хаан банк дахь 000000000 тоот данснаас 000000000 тоот дансанд 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 250,000 төгрөг шилжүүлсэн талаар бичилт бүхий депозит дансны хуулга /ХХ2-ын 12-18 дугаар хуудас/,
-Хохирогч Г.М-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 9 сарын эхээр Доржоо гэгч над руу залгаад, бас чатаар холбогдоод “хотод явж байгаад машинаа журамлуулчихлаа, мөнгөний хэрэг байна, мөнгө байвал өгөөч, 9 сардаа багтаагаад Архангай аймгаас идэшний үхэр аваачиж зарах гэж байгаа юм” гэхээр нь би гэрийхэнтэйгээ ярилцаж байгаад 4 үхэр нийт 2,400,000 төгрөгөөр авахаар тохироод тал мөнгийг нь шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхэд тэр залуу өөрийн дансаар авдаггүй байсан шиг санагдаж байна. 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн 000000000 тоот данснаас 250,000 төгрөг, эгч Мы 000000000 тоот данснаас 450,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш утсаа авахаа болиод, фэйсбүүкийн чатаар холбогдохоор эхэндээ хариу бичиж байгаад сүүлдээ хариу бичихээ болиод фэйсбүүкийн өөрийн зургуудаа устгаад, надтай холбоо барихаа больсон...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 22-24 дүгээр хуудас/,
-Гэрч Г.-ы хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 9 сарын 17-ны өдөр байх манай төрсөн дүү М над руу залгаад “хүн хямдхан үхэр зарна гэж байна, би авах гэсэн юм, танд мөнгө байна уу, байвал энэ данс руу 450,000 төгрөг шилжүүлчих” гээд нэг данс өгөхөөр нь би тэр данс руу 450,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 26 дугаар хуудас/,
-Гэрч А.Дын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Сгийн найз охин нь гээд Э гэж нэг хүүхэн 2020 оны 7 сард манайд ирсэн байсан. Тэр хүүхэнтэйгээ хот орж ажил хийнэ гээд 8 сард явсан. Тэр хүүхэнтэй хотод байх хугацаандаа үхэр зарна гэж хүмүүсээс мөнгө авсан байсан. Тэр хүүхэн нь Стай нийлж үхэр зарна гэж хэлээд баахан мөнгө хүмүүсээс авчихаад сүүлдээ Сгаас зугтсан юм шиг байсан. Сд нэг ч үхэр байхгүй, манайд ч үхэр байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 28 дугаар хуудас/,
-Гэрч Д.Б-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны орой чөлөөт цагаараа өөрийн эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай соната-6 маркын тээврийн хэрэгслээр таксинд явж байсан. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны 32 дугаар байрны автобусны буудал дээр зогсож байсан нэг танихгүй залуу гар өргөхөөр нь зогсож машиндаа суулгасан. Тэр хүн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын 13-ын автобусны буудал орьё гэж хэлсэн. Тэгээд явж байхад тухайн залуу “ахаа таны дансаар найзаасаа мөнгө шилжүүлээд авчихья, би согтуу машин жолоодож яваад цагдаад баригдаад бичиг баримтуудаа цагдаад хураалгачихсан чинь данснаасаа мөнгө авах боломжгүй болчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө мөнгө авах гэж байгаа хүний 00000000 дугаарын утас руу өөрийн 0000000 дугаарын утсаар залгахад нэг эмэгтэй хүн тухайн дугаарын утсыг авсан бөгөөд би “таксины жолооч байна, энэ хүн миний дансаар өөрөөс чинь мөнгө авна гэж байна, болох юмуу гэж асуухад болно, наад хүн чинь миний найз байгаа юм” гэж надад хэлсэн. Тэгээд миний 000000000 тоот дансаар 250,000 төгрөг шилжүүлэн авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 31-32 дугаар хуудас/,
-Д.Сгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 9 сарын эхээр Улаанбаатар хотод ганцаараа амьдарч байгаад мөнгө хэрэг болоод байхаар нь Завхан аймгийн төвд байдаг найз М гэх хүнтэй утсаар яриад “найз нь чамд идэшний үхэр өгье, чи надад 700,000 төгрөг өгөөч” гэж хэлсэн. Тэгтэл М надаас “найдвартай юмуу” гэхээр нь би “найдвартай” гэж хэлээд манай хажуу өрөөнд амьдардаг байсан Б гэдэг хүний Хаан банкны дансаар 450,000 төгрөг, дараа нь таксины жолооч ахын дансаар 250,000 төгрөг шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Д.С, Н.Э нар нь хохирогч Н.Гд учруулсан 300,000 төгрөгийн, хохирогч Д.Г-т учруулсан 655,000 төгрөгийн, хохирогч Б.Т-т учруулсан 545,000 төгрөгийн хохирлыг, шүүгдэгч Д.С нь шүүгдэгч Г.М-д учруулсан 700,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь:
-Хохирогч Н.Ггийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...Би хохиролоо бүрэн дүүрэн барагдуулж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 51 дүгээр хуудас/,
-Хохирогч Д.Г-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: ...450,000 төгрөгийн хохирлыг барагдуулан авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ1-ийн 139 дүгээр хуудас/,
-Хохирогч Г.М-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: ...Миний данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Өөр хохирол барагдуулаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ2-ын 24 дүгээр хуудас/,
-2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Б.Т-ын 000000000 тоот дансанд 750,000 төгрөгийг, Г.М-ын 000000000 тоот дансанд 400,000 төгрөгийг шилжүүлж, хохирол төлсөн мөнгөн шилжүүлэгийн баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Д.С, Н.Э нарын дээрх үйлдлүүдийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.С, Н.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Д.С, Н.Э нарыг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдан эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.С, Н.Э нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.С, Н.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан тэдэнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд тэдэнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.
Шүүгдэгч Д.С, Н.Э нар нь залилах гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид тэднээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд, шүүгдэгч Д.Сгаас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй учир түүний хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.С, Н.Э нарыг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, Н.Э нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, Н.Э нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, Н.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
5. Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Д.С, Н.Э нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, шүүгдэгч Д.Сгийн хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН