| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01191/И |
| Дугаар | 102/ШШ2017/01283 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/01283
| 2017 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2017/01283 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 23-р хороо, Зүүн ард аюушийн 25-р гудамж 5 тоотод оршин суух, регистр УХ94110241, Боржигон овогт Дэмбэрэлсайханы Хаш-Эрдэнэд холбогдох 330 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Хаш-Эрдэнэ нь манай компанитай 2014 оны 8-р сарын 22-ны өдөр 1123243 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Д.Хаш-Эрдэнэ нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийг 220 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Д.Хаш-Эрдэнээс “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 220 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 933 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 110 000 төгрөг, нийт 330 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.Хаш-Эрдэнээс нэхэмжилсэн 330 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Д.Хаш-Эрдэнэд холбогдох 330 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Д.Хаш-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Хаш-Эрдэнэд холбогдох 330 000 төгрөг гаргуулахыг хүссэн “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10550 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 5275 төгрөгийг, хариуцагч Д.Хаш-Эрдэнээс 5275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА