Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01284

 

 

 

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01284

Улаанбаатар хот

  

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө “БСБ Мегастор” их дэлгүүрийн байранд байрлах “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Б.Ганганбаатар нь “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК-аас 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 0596 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1 880 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай буюу 2016 оны 2-р сарын 27-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлсэн. Зээлдэгч Б.Ганганбаатар нь зээл авах үедээ Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо Баянголын 27-р гудамж 59А тоотод амьдардаг, утас 8813-0606, 8612-0606 дугаарын утастай байсан. Гэтэл зээлдэгч Б.Ганганбаатар нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2015 оны 3-р сараас эхлэн зээлийн төлбөр хийхээ больсон. Одоо Б.Ганганбаатарын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Б.Ганганбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

   “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Б.Ганганбаатартай 2015 оны 2-р сарын 27-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ“ байгуулж 1 880 000 төгрөгийг жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлүүлжээ. 

   Б.Ганганбаатар нь зээлийн гэрээний төлбөр гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо Баянголын 27-р гудамж 59А тоотод амьдарч байсан боловч тус хаягтаа амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

   Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

 Б.Ганганбаатар нь Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо Баянголын 27-р гудамж 59А тоотод амьдарч байсан, регистр УБ79031610, 8813-0606, 8612-0606 дугаарын утастай байсныг дурьдах нь зүйтэй,.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогтой  Баасангийн Ганганбаатарыг эрэн сурвалжилсугай.

 

            2. Б.Ганганбаатарыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

   4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА