Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01285

 

 

 

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01285

Улаанбаатар хот

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө “БСБ Мегастор” их дэлгүүрийн байранд байрлах “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Ц.Болдбаатар нь “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК-аас 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 0443 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1 805 000 төгрөгийг 3.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай буюу 2016 оны 2-р сарын 12-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлсэн. Зээлдэгч Ц.Болдбаатар нь зээл авах үедээ Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Орчлон хороолол 41-р байр 190 тоотод амьдардаг, утас 9914-7665, 8819-3407, 89067665 дугаарын утастай байсан. Гэтэл зээлдэгч Ц.Болдбаатар нь  зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2015 оны 5-р сараас эхлэн зээлийн төлбөр хийхээ больсон. Одоо Ц.Болдбаатарын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Ц.Болдбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

   “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Ц.Болдбаатартай 2015 оны 2-р сарын 22-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ “ байгуулж 1 805 000 төгрөгийг жилийн хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлүүлжээ. 

   Ц.Болдбаатар нь зээлийн гэрээний төлбөр гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Орчлон хороолол 41-р байр 190 тоотод амьдарч байсан боловч тус хаягтаа амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

   Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

 Ц.Болдбаатар нь Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Орчлон хороолол 41-р байр 190 тоотод амьдарч байсан,  регистр УЖ82081417, 9914-7665, 8819-3407, 89067665 дугаарын утастай байсныг дурьдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогтой Цэрэнгийн Болдбаатарыг эрэн сурвалжилсугай.

 

            2. Ц.Болдбаатарыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

   4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА