| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01478/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01286 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01286
| 2017 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2017/01286 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө “БСБ Мегастор” их дэлгүүрийн байранд байрлах “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Ж.Энхсайхан нь “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК-аас 2013 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 656 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1 569 800 төгрөгийг 3.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай буюу 2014 оны 6-р сарын 02-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлсэн. Зээлдэгч Ж.Энхсайхан нь зээл авах үедээ Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаа 3-р гудамж 113 тоотод амьдардаг, утас 9425-5756, 9996-6720, 9979-6055 дугаарын утастай байсан. Гэтэл зээлдэгч Ж.Энхсайхан нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2015 оны 4-р сараас эхлэн зээлийн төлбөр хийхээ больсон. Одоо Ж.Энхсайханы оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Ж.Энхсайханыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
“БСБ финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Ж.Энхсайхантай 2013 оны 6-р сарын 02-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ “ байгуулж 1 569 800 төгрөгийг жилийн хугацаатай, сарын 3.4 хувийн хүүтэйгээр зээлүүлжээ.
Ж.Энхсайхан нь зээлийн гэрээний төлбөр гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаа 3-р гудамж 113 тоотод амьдарч байсан боловч тус хаягтаа амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Ж.Энхсайхан нь Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаа 3-р гудамж 113 тоотод амьдарч байсан, регистр УВ90091316, 9425-5756, 9996-6720 дугаарын утастай байсныг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Буянт овогтой Жаргалсайханы Энхсайханыг эрэн сурвалжилсугай.
2. Ж.Энхсайханыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА