| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01499/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01287 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01287
| 2017 оны 05 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2017/01287 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу-3 Жигжиджавын гудамж -7/1 тоотод байранд байрлах Нийслэлийн газрын албаны хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Нийслэлийн газрын алба нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай байгууллага 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 6/919 тоот албан бичгээр нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6а-94 тоотод байрлах “Зиллион” ХХК-аас газрын төлбөр болох 352 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн юм. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3-р сарын 29-ний өдрийн 102/ШЗ2017/04936 тоот захирамжаар “Зиллион” ХХК нь бүртгэгдсэн хаяганд байдаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тус хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд “Зиллион” ХХК-ийн захирал Бэхжаргалын Баярааг эрэн сурвалжлуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нийслэлийн газрын алба нь “Зиллион” ХХК, захирал Б.Баярааг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нийслэлийн газрын алба нь “Зиллион” ХХК-тай 2013 оны 9-р сарын 23-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ“ байгуулжээ.
“Зиллион” ХХК нь газрын төлбөр гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6а-94 тоотод байрладаг боловч тус хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3-р сарын 29-
ний өдрийн 102/ШЗ2017/04936 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
“Зиллион” ХХК, захирал Б.Баяраагийн утас 9967-0525, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6а-94 тоотод байрладаг байсныг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгаланбат нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар “Зиллион” ХХК, захирал Б.Баярааг эрэн сурвалжилсугай.
2. “Зиллион” ХХК, захирал Б.Баярааг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА