Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01312

 

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01312

Улаанбаатар хот

 

      Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

       баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

             Нэхэмжлэгч: Сүхбаатар  дүүрэг, 1-р хороо, Скайтел плаза төвийн 3-р давхарт байрлах “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Баянгол дүүргийн 13-р хороо, 2г байрны 64 тоотод  оршин суух, регистр АИ47031206, Баатарын Янжиндуламд холбогдох 215 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Янжиндулам нь 2012 оны 1-р сарын 25-ны өдөр 4884 тоот Скаймедиа үйлчилгээний гэрээг “Скаймедиа корпораци” ХХК-тай байгуулсан. Энэхүү гэрээг Скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Б.Янжиндулам нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээнд заасны дагуу 2014 оны 11-р сарын 03-ны өдөр тасалбар болгон “Скаймедиа корпораци” ХХк-аас зогсоосон. Гэсэн хэдий ч үйлчилгээний төлбөр болох 215 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Б.Янжиндуламаас үйлчилгээний төлбөр 215 000 төгрөг, төхөөрөмжийн төлбөрийг үлдэгдэл, нотариатын зардалд 4500 төгрөг, нийт 215 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Скаймедиа корпораци” ХХК нь иргэн Б.Янжиндуламаас үйлчилгээний төлбөр нотариатын зардал нийт 215 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч тал нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь хариуцагч Б.Янжиндуламд  холбогдох 215 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Янжиндулам нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Б.Янжиндуламд холбогдох 215 000 төгрөг гаргуулахыг хүссэн “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7100 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 3550 төгрөгийг, хариуцагч Б.Янжиндуламаас 3550 төгрөгийг тус тус  гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА