Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01429

 

 

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01429

Улаанбаатар хот

   

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

         Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 23-р хороо, Зүүн ард аюушийн 11-р гудамж 327 тоотод  оршин суух, регистр УА96110214, Боржигон овогт Гомбожавын Түвдэнд холбогдох 180 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Түвдэн нь манай компанитай 2014 оны 8-р сарын 21-ний өдөр 1135941 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Г.Түвдэн нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийг 120 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Г.Түвдэнгээс “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 120 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 828 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 60 000 төгрөг, нийт 180 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Г.Түвдэнгээс нэхэмжилсэн 180 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Г.Түвдэнд холбогдох 180 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Г.Түвдэн нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Г.Түвдэнд холбогдох 180 000 төгрөг гаргуулахыг хүссэн “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6050 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 3025 төгрөгийг, хариуцагч Г.Түвдэнгээс 3025 төгрөгийг тус тус  гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА