Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01490

 

 

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01490

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байр, Ти Ди Би лизинг ХХК /РД:5735513/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, Ажилчны гудамж 131/4 тоот, Уул уурхайн үндэсний олборлогч ХХК /РД:5440904/-д холбогдох 4 818 413 530 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ти Ди Би лизинг ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ти Ди Би лизинг ХХК нь Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн хүсэлтийн дагуу 2014 оны 3-р сарын 27-ны өдөр FLA005/2014 тоот өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээг, мөн СТБГ005 тоот барьцааны гэрээг, 2015 оны 12-р сарын 31-ний өдөр FLA005/2014-2 тоот нэмэлт гэрээг, 2016 оны 12-р сарын 16-ны өдөр FLA005/2014-3 тоо нэмэлт гэрээг, Мондулаан трейд ХХК-тай 2014 оны 3-р сарын 27-ны өдөр СТБДГ005 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулан 2 635 923,81 ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг, сарын 1.0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай санхүүгийн түрээсээр өгсөн. Ти Ди Би лизинг ХХК нь Трансвест Монголиа ХХК-тай 2014 оны 8-р сарын 07-ны өдөр SPA008/2014 тоот худалдах-худалдан авах гэрээг байгуулж Komatsu HD785-7 маркын, улсын 0899 ТТА дугаартай, арлын KMTHD023A29030746 дугаартай өөрөө буулгагч ачааны машин, Komatsu HD785-7 маркын, улсын 0898 ТТА дугаартай, арлын KMTHD023L29030750 дугаартай өөрөө буулгагч ачааны машин, Komatsu HD785-7 маркын, улсын 2858 ТТА дугаартай, арлын KMTHD023VED030780 дугаартай өөрөө буулгагч ачааны машин зэрэг тоног төхөөрөмжүүдийг худалдан авч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн. Түрээслэгч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК нь FLA005/2014 тоот өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээ, мөн СБТГ005 тоот барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн арилжааны банкууд дансны орлого, түүхий эд, бараа материал, бэлэн бүтээгдэхүүн, авлага, борлуулалтын орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Өнөөдрийн байдлаар санхүүгийн түрээсээр авсан Komatsu HD785-7 маркийн, улсын 0899 ТТА дугаартай, арлын KMTHD023A29030746 дугаартай өөрөө буулгагч автомашин, Komatsu HD785-7 маркийн, улсын 0898 ТТА дугаартай, арлын KMTHD023L29030750 дугаартай өөрөө буулгагч ачааны машин, Komatsu HD785-7 маркийн, улсын 2858 ТТА дугаартай, арлын KMTHD023VED030780 дугаартай өөрөө буулгагч ачааны машин зэрэг тоног төхөөрөмжүүд нь Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн эзэмшилд байна. Өнөөдрийн байдлаар түрээслэгч нь үндсэн төлбөр болох 2 635 923,81 ам.доллароос 1 017 399.86 ам.доллар, төлбөл зохих хүүгийн төлбөрт 642 865.73 ам.доллароос 422 044.20 ам.доллар, төлбөр зохих алдангийн төлбөр 205 867.41 ам.доллароос 145.709 ам.долларыг тус тус төлсөн байна. Түрээслэгч нь FLA005/2014 тоот өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, түрээсийн төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу түрээсийн үндсэн төлбөр, хүү, алдангийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байсан учир нь FLA005/2014 тоот өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээний 13.2-т заасан үндэслэлээр түрээслүүлэгчийн зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. 2017 оны 05 сарын 01-ний өдрийн байдлаар түрээслэгч нь дараах үндсэн төлбөр, түрээсийн хүү, алдангийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Түрээсийн төлбөр 1 618 523.95 ам.доллар, түрээсийн хүү 220 821.53 ам.доллар, алданги 60 158.41 ам.доллар байна. Түрээслэгч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-тай байгуулсан FLA005/2014 тоот өмчлөх эрх шилжих нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээг цуцлаж байгаа тул санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр мөн хүү, алдангид 1 899 503.59 ам.доллар буюу 2017 оны 5-р сарын 01-ний өдрийн Монгол банкны албан ханш /2 419.02 төгрөг/ 4 594 937 900 төгрөгийг Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-иас гаргуулж Ти Ди Би лизинг ХХК-д олгож өгнө үү. Түрээслэгч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн эзэмшилд байгаа Komatsu HD785-7 маркын, улсын 0899 ТТА дугаартай, арлын KMTHD023A29030746 дугаартай өөрөө буулгагч автомашин, Komatsu HD785-7 маркийн, улсын 0898 ТТА дугаартай, арлын KMTHD023L29030750 дугаартай өөрөө буулгагч ачааны машин, Komatsu HD785-7 маркийн, улсын 2858 ТТА дугаартай, арлын KMTHD023VED030780 дугаартай өөрөө буулгагч ачааны машинуудыг манай компанийн эзэмшил, удирдлагад шилжүүлж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн түүхий эд, бараа материал, бэлэн бүтээгдэхүүн мөн өмчлөл, эзэмшлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаа худалдаж манай компанийн төлбөрийг албадан төлүүлэх, Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн эзэмшилд Komatsu HD785-7 маркын, улсын 0899 ТТА дугаартай, арлын KMTHD023A29030746 дугаартай өөрөө буулгагч автомашин, Komatsu HD785-7 маркийн, улсын 0898 ТТА дугаартай, арлын KMTHD023L29030750 дугаартай өөрөө буулгагч ачааны машин, Komatsu HD785-7 маркийн, улсын 2858 ТТА дугаартай, арлын KMTHD023VED030780 дугаартай өөрөө буулгагч ачааны машинуудыг манай компанийн эзэмшил, удирдлагад шилжүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ти Ди Би лизинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн  нэхэмжлэлдээ: Ти Ди Би лизинг ХХК нь Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн хүсэлтийн дагуу 2014 оны 3-р сарын 27-ны өдөр FLA005/2014 тоот өмчлөх эрх шилжүүлэх нөхцөлтэй санхүүгийн түрээсийн гэрээг, мөн СТБГ005 тоот барьцааны гэрээг, 2015 оны 12-р сарын 31-ний өдөр FLA005/2014-2 тоот нэмэлт гэрээг, 2016 оны 12-р сарын 16-ны өдөр FLA005/2014-3 тоо нэмэлт гэргээг, Мондулаан трейд ХХК-тай 2014 оны 3-р сарын 27-ны өдөр СТБДГ005 тоо батлан даалтын гэрээг тус тус байгуулан 2 635 923.81 ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг сарын 1.0 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай санхүүгийн түрээсээр өгсөн.  Уул уурхайн үндэсний олборлогч ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир Ти Ди Би лизинг ХХК-ийн зүгээс 2017 оны 5-р сарын 02-ны өдөр 28/17 тоот нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Ти Ди Би лизинг ХХК нь Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-иас нийт 4 594 937 900 төгрөгийг гаргуулхаар нэхэмжлэл гаргасан бөгөөд өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагыг 223 475 631 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 4 818 413 530 төгрөг болгож байна гэжээ.                                                                                                                                                                                                                             

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ти Ди Би лизинг ХХК, Уул уурхайн үндэсний олборлогч ХХК нар нь холбогдох хууль тогтоомжийг үндэслэн харилцан тохиролцсоны дараах байдлаар төлбөрийг төлөхөөр эвлэрлийн байгуулж байна.  2017 оны 5-р сарын 31-ний өдөр 500 000 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 10-ны өдөр 400 000 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 30-ны өдөр 350 000 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 10-ны өдөр 400 000 000 төгрөг, 2017 оны 7- сарын 30-ны өдөр 350 000 000 төгрөг, 2017 оны 8- сарын 30-ны өдөр 500 000 000 төгрөг, 2017 оны 9- сарын 30-ны өдөр 500 000 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 30-ны өдөр 500 000 000 төгрөг, 2017 оны 11-р сарын 30-ны өдөр 500 000 000 төгрөг, 2017 оны 12-р сарын 30-ны өдөр 818 413 530.90 төгрөг, нийт 4 818 413 530 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцлоо. Хариуцагч нь энэхүү эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд төлбөрийг зөрчлийг гаргасан цаг мөчөөс эхлэн түрээслүүлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй болно. Түрээслэгч нь гэрээний хугацаанд хуваарьт төлбөрийг төлөөгүй эсхүл зөрчил үүсгэсэн тохиолдолд түрээсийн зүйл болох Komatsu HD785-7 маркын, улсын 0899 ТТА дугаартай, арлын KMTHD023A29030746 дугаартай өөрөө буулгагч автомашин, Komatsu HD785-7 маркын, улсын 0898 ТТА дугаартай, арлын KMTHD023L29030750 дугаартай өөрөө буулгагч ачааны машин, Komatsu HD785-7 маркын, улсын 2858 ТТА дугаартай, арлын KMTHD023VED030780 дугаартай өөрөө буулгагч ачааны машинуудыг хураан авахыг зөвшөөрч байна. Иймд эвлэрлийн гэрээг батлаж шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ти Ди Би лизинг ХХК нь хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 4 818 413 530 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд 2017 оны 5-р сарын 22-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, 4 818 413 530 төгрөгийг 2017 оны 5-р сарын 31-нд өдөр 500 000 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 10-нд 400 000 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 30-нд 350 000 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 10-нд 400 000 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 30-д 350 000 000 төгрөг, 2017 оны 8-р сарын 30-нд 500 000 000 төгрөг, 2017 оны 9-р сарын 30-нд 500 000 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 30-нд 500 000 000 төгрөг, 2017 оны 11-р сарын 30-нд 500 000 000 төгрөг, 2017 оны 12-р сарын 30-нд 818 413 530 төгрөгийг хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК нь төлөхөөр харилцан тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Нэхэмжлэгч Ти Ди Би лизинг ХХК хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК  нар нь 4 818 413 530 төгрөгийг 2017 оны 5-р сарын 31-нд 500 000 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 10-нд 400 000 000 төгрөг, 2017 оны 6-р сарын 30-нд  350 000 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 10-нд 400 000 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 30-нд 350 000 000 төгрөг, 2017 оны 8-р сарын 30-нд 500 000 000 төгрөг, 2017 оны 9-р сарын 30-нд 500 000 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 30-нд 500 000 000 төгрөг, 2017 оны 11-р сарын 30-нд 500 000 000 төгрөг, 2017 оны 12-р сарын 30-нд 818 413 530 төгрөгөөр бүрэн  төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 273 040 төгрөгийг хэвээр үлдээж,  улсын орлогоос 12 548 184  төгрөг, хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-иас 12 548 184 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Би Ди Би лизинг ХХК ХХК-д олгосугай.

 

           3. Хариуцагч Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-иас нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  түрээсийн зүйл болох Komatsu HD785-7 маркийн, улсын 0899 ТТА дугаартай, арлын KMTHD023A29030746 дугаартай өөрөө буулгагч автомашин, Komatsu HD785-7 маркийн, улсын 0898 ТТА дугаартай, арлын KMTHD023L29030750 дугаартай өөрөө буулгагч ачааны машин, Komatsu HD785-7 маркийн, улсын 2858 ТТА дугаартай, арлын KMTHD023VED030780 дугаартай өөрөө буулгагч ачааны машинуудыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугй.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт зохигч зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                       ШҮҮГЧ                                         Р.АЛТАНТУЯА