| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01088/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01516 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01516
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/01516
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 21-р хороо, Горькийн 28-р гудамж 1303А тоотод оршин суух, регистр ПН88073102, Хан жаргалант овогт Сосорын Дариймаад холбогдох 150 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Дариймаа нь манай компанитай 2014 оны 8-р сарын 12-ны өдөр 1132049 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. С.Дариймаа нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийг 120 000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд С.Дариймаагаас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 100 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 828 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 50 000 төгрөг, нийт 150 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 150 000 төгрөгөөс алданги 50 000 төгрөгөөсөө татгалзаж байна. Хариуцагч С.Дариймаа нь үлдэх 100 000 төгрөгийг 2017 оны 6-р сарын 30-ны дотор төлж барагдуулахаар талууд эвлэрч байна. Иймд эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь С.Дариймаад холбогдох 150 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь 50 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 100 000 төгрөгийг хариуцагч С.Дариймаа нь 2017 оны 6-р сарын 30-ны дотор төлөхөөр харилцан тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Жи мобайл ХХК, хариуцагч С.Дариймаа нар нь 150 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 100 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5150 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.Дариймаа 2575 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА