Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01520

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01520

Улаанбаатар хот

                        

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8-р хороо, Ард аюушийн гудамж 10-р байр 106  тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ШВ62042366,  Бат-Очир овогт Самбуугийн Сониухорын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Сониухор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Сониухор шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оны 11-р сарын 05-ны өдрөөс Ногооны компинатад шилэн хүлэмжийн 2-р бригадад ногоочиноор ажилд орсон. 1984 онд тус байгууллага Ногооны компинат, Дэвшил сангийн аж ахуй, 1991 оны 12-р сард Дэвшил трейд ХХК , Агро Амгалан ХК болон хуваагдаж нэр өөрчлөгдөн ажиллаж байсан. Миний бие 1980 оноос 1984 онд өдрөөс Ногооны компинатад шилэн хүлэмжийн 2-р бригадад ногоочиноор, 1984 оноос 1991 оны 12-р сар Дэвшил сангийн аж ахуйд ногоочин, 1991 оны 12-р сараас 1995 оны 1-р сарын 1-ны өдөр хүртэл Дэвшил трейд ХХК-д ногоочиноор ажиллаж байсан ба 2011 оны 5-р сар хүртэл тус байгууллагад ногоочин, бригадын дарга, агрономич зэрэг ажил үүрэг гүйцэтгэж байсан билээ.  Би энэ хугацаанд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлж нотлох баримтгүй болсон.  Архиваас ажиллаж байсан тухай лавлагаа авахаар шүүлгэсан гарахгүй байна. Иймд 1980 оны 11-р сарын 05-наас 1995 оны 1-р сарын 01-ний өдөр  хүртэл Ногооны компинат, Дэвшил сангийн аж ахуй, 1991 оны 12-р сард Дэвшил трейд ХХК-д ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Сониухор нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

С.Сониухорын ажиллаж байсан талаарх ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь Архивын ерөнхий газарт хадгалагдаагүй нь 2016 оны 6-р сарын 13-ны өдрийн 379 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон байх ба ажиллаж байсан талаарх баримтыг өөрөөр олж авах боломжгүй байна.  

 

С.Сониухор нь 1980 оны 11-р сарын 05-наас 1995 оны 1-р сарын 01-ны өдөр хүртэл Ногооны комбинат, Дэвшил сангийн аж ахуй, Дэвшил трейд ХХК-д ногоочноор ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Улаанбаатар хотын Дэвшил сангийн аж ахуйн даргын 1984 оны 7-р сарын 02-ны өдрийн  “Ажилд батлах тухай” 01 дүгээр тушаал, татвар төлж байсныг нотлох Монголын үйлдвэрчний эвлэлийн  486088 дугаар гишүүний үнэмлэх, Монгол ардын хувьсгалт намын 111043 дугаар гишүүний үнэмлэх, МХЗЭ-ийн 60 жилийн ойг угтсан 1981 оны залуучуудын социалист уралдаанд тэргүүлэн 0969 дугаартай диплом, Ногооны компинатын 1983 оны 6-р сарын 11-ны өдрийн Талархал бичиг, Дэвшил сангийн аж ахуйн 1987 оны 7-р сарын 05-ны өдрийн 1-р байр эзэлсэн гэрчилгээ, 1989 оны 11-р сарны 12-р сарын Бүгд найрамдах монгол ард улсын засгийн газрын хүндэт жуух бичиг, гэрч  Д.Бархүү, Л.Дариймаа  нарын мэдүүлэг, түүний хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Иймд тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн С.Сониухорын хүсэлтийг хангах үндэстэй. 

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Самбуугийн Сониухорыг 1980 оны 11-р сарын 05-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Ногооны комбинат, Дэвшил сангийн аж ахуй, Дэвшил трейд ХХК-д ногоочиноор ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-рзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

      3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА