Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/605

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

        шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

        улсын яллагч Ц.Батбямба

        шүүгдэгч А.Д-түүний өмгөөлөгч Б.Балжидмаа

шүүгдэгч П.Т-, түүний өмгөөлөгч Ц.Амар

өсвөр насны шүүгдэгч М.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Болормаа,  өмгөөлөгч Б.Отгонтөгс

шүүгдэгч Г.Д-, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа

         шүүгдэгч У.А-, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

        Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Д-Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, П.Т-, У.А-, өсвөр насны М.Б- нарыг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, Г.Д-ийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102000970113 дугаартай 2 хавтаст  хэргийг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх 2 дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Өнөр хорооллын тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 03 сар 05 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэн, /РД: / А.Д-.

           

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хууль сахиулах их сургуулийн  дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эх, ах нарын хамт Баянгол дүүргийн  дугаар хороо, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: / Г.Д-.

 

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн  дугаар хороо тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 671 дугаартай Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, /РД: / П.Т-.

 

4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Оросын Холбооны улсын Воронеж хотын Цэргийн нисэхийн сургуулийн хэлний бэлтгэл ангийн оюутан, ам бүл 4, эцэг, эх,  нарын хамт Баянгол дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, У.А-.  

 

5. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны  дугаар сарын -нд Улаанбаатар төрсөн, 17 нас, 9 сар, 22 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Оюуны-Ундраа цогцолбор сургуулийн дугаар ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянгол дүүргийн  дугаар хороо,  байрны  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/ М.Б-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

А.Д-нь 2020 оны 8 дугаар сард Дархан-Уул аймгийн нутгаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн,

мөн 2021 оны 2 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон байрны 3 дугаар байрны 1 өрөө орон сууцанд У.А-, П.Т-, М.Б-, Г.Д-нарт 80,000 төгрөгөөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан,

2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Ногоон байрны 3 дугаар байрны 1 өрөө орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 25,6 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта- 9 . тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

У.А- нь П.Т-, М.Б-, Г.Д-нартай үйлдлээр санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо ногоон байрны 3 дугаар байрны 1 өрөө орон сууцанд түр оршин суух А.Д-Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан олж авсан үйлдэлд гүйцэтгэгчээр оролцсон,

П.Т- нь У.А-, М.Б-, Г.Д-нартай үйлдлээр санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо ногоон байрны 3 дугаар байрны 1 өрөө орон сууцанд түр оршин суух А.Д-Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан олж авсан үйлдэлд хамтрагчаар оролцсон,

Өсвөр насны шүүгдэгч М.Б- нь П.Т-, У.А-, Г.Д-нартай үйлдлээр санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Ногоон байрны 3 дугаар байрны 1 өрөө орОн сууцанд түр оршин суух А.Д-Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан олж авсан үйлдэлд хамтрагчаар оролцсон,

Г.Д-нь У.А-, П.Т-, өсвөр насны яллагдагч М.Б- нартай үйлдлээр санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 2 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Ногоон байрны 3 дугаар байрны 1 өрөө орон сууцанд түр оршин суух А.Д-Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан олж авсан,

мөн ганцаараа 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүртэл Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутагт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 0,4 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 төтрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Д-шүүхийн хэлэлцүүлэгт “Би мөрдөн байцаалтанд холбогдсон хэргийн талаар мэдүүлгээ үнэн зөв өгсөн.  Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Би мансууруулах бодис энэ хүүхдүүдэд 80000 төгрөгөөр зарсан нь үнэн.” гэв.

 

        Шүүгдэгч Г.Д-шүүхийн хэлэлцүүлэгт “Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Маш их гэмшиж байна.” гэв.

 

Шүүгдэгч У.А- шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтанд бүх үнэнээ хэлсэн.  Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

 

Шүүгдэгч П.Т- шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа зөвшөөрч байгаа. Үйлдсэн хэргээ мөрдөн байцаагчид үнэнээ хэлсэн.” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч М.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “Би үнэнээ байцаагчид хэлж мэдүүлсэн. Өөрийнхөө гэм буруутайг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч М.Б-ын хууль ёсны төлөөлөгч эх Н.Болормаа

шүүхийн хэлэлцүүлэгт “ Би хүүхдэдээ анхаарал муу тавьсанаас болж манай хүү М.Б-ийм асуудалд орсон байна. Хүү М.Б-миний үгэнд сайн ордог.” гэв.

 

        Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Д-г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад худалдсан” гэмт хэрэгт;

         Г.Д-ийг үргэлжилсэн үйлдлээр,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан олж авсан, хадгалсан”  гэмт хэрэгт;

        П.Т-, У.А-, М.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

        Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч А.Г.Д-хэрлэн, Г.Д-, П.Т-, У.А-, өсвөр насны М.Б- нарын тус тусын үйлдэл хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байдлыг авч үзвэл;

 

       Нэг. Шүүгдэгч А.Д-нь 2020 оны 8 дугаар сард Дархан-Уул аймгийн нутгаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн,

2021 оны 2 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо ногоон байрны 3 дугаар байрны 1 өрөө орон сууцанд У.А-, П.Т-, М.Б-, Г.Д-нарт 80000 төгрөгөөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан,

2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Ногоон байрны 3 дугаар байрны 1 өрөө орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 25,6 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта- 9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

         Гэрчээр А.Д-мөрдөн байцаалтанд “...Би хамгийн анх 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед өвс гэх мансууруулах бодис хэрэглэсэн. Тэрнээс хойш ямар нэгэн төрлийн мансууруулах бодис хэрэглээгүй. Болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэх чадвартай байна. Би 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Дархан хот руу ажил амжуулах зорилгоор очсон юм. Тэр үед Дархан хотын ойролцоо замын хажууд мансууруулах өвс ургамал ургаж байхыг олж харсан юм. Тэгээд тэр ургамлаас бага зэргийг түүж аваад өөрийн биедээ өнөөдрийг хүртэл хадгалж хэрэглэж байсан. Энэ хугацаанд У.А- гэх залууд хоёр удаа өөрт байсан мансууруулах ургамлаас өгсөн юм. У.А- надаас мансууруулах ургамал авсныхаа төлөө надад мөнгө өгөөгүй, харин надад туслах үүднээс 40.000 төгрөг өгсөн. Би ганцаараа амьдраад гурван жил гаруй хугацаа болж байна. Сүүлийн үед ажил олдохгүй, мөнгө санхүүгийн хувьд хэцүү байсан. У.А- надад зөвхөн туслах гэж мөнгө өгсөн...Би уг мансууруулах бодисыг зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор түүж авсан юм. Би У.А-аас өөр хүнд мансууруулах өвснөөсөө өгч байгаагүй. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53/

         Гэрчээр А.Д-дахин өгсөн “2020 оны 7 дугаар сараас би өвс татаж эхэлсэн. 2020 оны 8 дугаар сарын дундуур Дархан-Уул аймаг руу шуудангийн автобусаар хүнтэй уулзах ажлаар явсан. Очиж явах замд автобус замд зогссон. Бие засах гээд жалга руу ортол каннабис нэртэй өвс ургасан байсан. Тухайн өвснөөс би жижиг уутны ёроолоор түүгээд буцаад автобусандаа суусан. Ажлаа дуусгаад хот руу буцаж ирээд Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо, 20-26 тоотод авч ирж хатааж хадгалсан. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр санагдаж байна. Гуравдугаар эмнэлгийн ард талын нийтийн байранд түрээсээр нэг өрөөнд амьдарч байсан. 2021 оны 02 дугаар сард амьдарч байсан. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр миний “Cerry huxle” гэх хаяг руу өвс асуусан утгатай мессеж ирсэн байсан. Байн байн асуугаад байхаар нь би ирээд жоохон авбал ав гэж хариу бичсэн. Миний таньдаг хүүхэд учир итгээд ав гэж хэлсэн. У.А- тухайн өдөр ирээгүй, хоёр залуу ирээд надтай утсаар ярьж гэр заалгаад надаас тамхины хайрцагны гадуур байдаг гялгар уутны талаар хийж өгсөн. Тэгээд У.А- руу залгаад чи өөрөө ирэхгүй байсан юм уу гэхэд манай найз байгаа юм би өөрөө гэрээсээ гарч чадахгүй байна гэж хэлээд Голомт банкны 2025123159 тоот данс руу 40.500 төгрөгийг хүнсэндээ хэрэглээрэй ажилгүй байгаа юм чинь гээд надад өгсөн. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр над руу чатаар У.А- залгаад дахиад байгаа юу гэж асуухаар нь байгаа ирж ав гэж хэлсэн. 18 цаг өнгөрч байхад манай гэрт У.А- ганцаараа ирсэн. 40.000 төгрөг надад өгөөд өчигдөр авсан хэмжээтэй адил хэмжээгээр өгсөн. 00 цаг өнгөрч байхад манай гэрт Хар тамхитай тэмцэх газрын цагдаа нар орж ирсэн...Миний хадгалж байсан өвс уутны хамт 35.4 грамм жинтэй байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57/

         Яллагдагчаар А.Д-мөрдөн байцаалтанд “2020 оын 8 дугаар сарын 11-ний өдөр Дархан хот руу ажил бүтээхээр очсон. Замд явж байхад Дархан орохын наана сууж явсан тээврийн хэрэгсэл зогссон. Хүмүүс буугаад бие засах нь засаад тамхи татах нь тамхиа татаж байсан. Замын хажуугаар каннабис гэх нэршилтэй ургамал ургасан байсан. Тухайн ургамлаас би түүж аваад уутанд хийж өөрийн үүрч явсан цүнхэндээ хийж цааш явсан. Дарханд нэг хоночихоод буцаад хот руу замын унаанд сууж ирсэн. Хотод ирээд гэртээ тухайн өвсийг хатааж хадгалсан.  2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр У.А- миний фейс хаяг руу өвс асуусан утга бүхий чат явуулахаар нь би У.А-ыг таних учир ахад нь бага хэмжээтэй байгаа гэсэн. Тухайн өдөр У.А- өөрөө ирээгүй, танихгүй хоёр залуу ирж манай гэрийн гадна уулзаад тамхины хайрцагны гялгар уутны талаар өвс аваад явсан. Би ирэх үед нь У.А- руу утсаар залгаад чи өөрөө ирэхгүй яасан юм бэ  гэхэд манай хоёр найз байгаа юмаа гэсэн.  2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр У.А- над руу чатаар залгаад дахиад байгаа юу гэж асуухаар нь байгаа ирж авбал ав гэж хэлсэн. Орой 18 цаг өнгөрч байхад У.А- манай гэрт ганцаараа ирээд 40000 төгрөг өгөөд хүнсэндээ хэрэглээрэй гэж хэлээд өгсөн. Өмнө өдөр дансаар 40000 төгрөг бас өгсөн.” гэх мэдүүлэг /2хх-ийн 136/

Яллагдагчаар У.А- мөрдөн байцаалтанд “...би гарч очиход Бат-Оргил, Г.Д-, П.Т- нар байсан...А.Д-ахын гэрт очсон. Хаалгыг нь тогшоод П.Т-ийн өгсөн 40.000 төгрөгийг өгч тамхины хайрцгийн гадна гялгар уутны талаар хийсэн ургамлыг авсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 90-21/

        Яллагдагчаар П.Т- мөрдөн байцаалтанд “...Бид гурав Хаан банкны АТМ-ны байр руу орж хүлээсэн. Тухайн газарт бараг цаг гаруй хүлээсэн. Цаг гаруйн дараа У.А- ирж байхыг хараад бид нар гарч уулзсан. Тэгээд за за болчихлоо гэж хэлээд зам урагшаа гарсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 100-101/

        Өсвөр насны яллагдагч М.Б- мөрдөн байцаалтанд “...2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр П.Т-, Г.Д- бид гурав байрны гадна уулзаад У.А-тай холбогдож өвс байгаа гэх хүний утасны дугаарыг авч 10-р хороололд очиж тухайн хүнээс өвсийг 40000 төгрөгөөр авсан. 2021 оны 02 дугаар сарын 09-ний  өдөр мөнгийг П.Т- ганцаараа 40000 төгрөг гаргасан.  2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөнгийг бид нар хувааж гаргасан. Би У.А-ын данс руу 10000 төгрөг ээжийг шилжүүлчих гээд шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 121-122/

         Яллагдагчаар Г.Д-мөрдөн байцаалтанд “...П.Т- 40000 төгрөг бэлэн өгсөн. У.А- нь Г.Д-хэрлэнтэй уулзаад ирье гээд явсан. Цаг орчмын дараа У.А- буцаж ирэхээр нь бид гурав өөдөөс нь очиж уулзахад авчихсан гэж хэлээд надад тамхины хайрцагны гялгар уутны талаар хийсэн өвс өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 111/

 

         Нэгжлэг хийсэн тухай “ А.Д-би энэ байранд амьдраад 14 хоног болж байна. Энэ байранд хар тамхи болон хэрэглүүр байгаа гэж хэлээд ширээний доод талд байрлах “Tescoma” гэсэн бичиглэлтэй цаасан хайрцаг дотроос зиплок түгжээтэй гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал гарж ирснийг 1 гэж тэмдэглэв, паарны ард талаас цагаан өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл гаргаж ирснийг 2 гэж тэмдэглэв, ариун цэврийн өрөөнд паарны дэргэдэх Экос гэсэн бичигтэй шошготой хажуу талд 1 цоорхойтой, цоорхойд хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт шургуулсан, хуйлсан 100 төгрөгийн гадна талын үзүүрт тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг тунгалаг цаастай бонго гэх  хэрэглүүр гаргаж өгөв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 43-44/

Мөрдөгчийн тэмдэглэлд “2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хар тамхитай тэмцэх газрын 406 тоот өрөөнд А.Д-мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгах ажиллагааг эхлүүлж үр дүнг нь харахад “...10 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос 5 дугаар багана буюу THC /марихуан/ илэрч ЭЕРЭГ утга заасан  болохыг тэмдэглэлд тусгаж шээсийг битүүмжлэн ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов”. гэжээ./1хх-ийн 20-21/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1117 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн А.Г.Д-хэрлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэсэн хаягтай шээснээс...дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 153-155/

А.Г.Д-хэрлэнгийн гэрээс хураагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 49, 50/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1116 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйл, NJ8188339 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, хуйлсан мөнгөлөг цаас зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно. 3 гэсэн хаягтай “ЭКОС” гэсэн шошготой хуванцар савтай шингэнээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 25.9 г, цэвэр жин нь 16.4 гр,  2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 9.2 гр, цэвэр жин нь 7.8 гр байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 130-131/

          Худалдаа хөгжлийн банкны 452636327 тоот У.А-ын эзэмшлийн харилцах данснаас 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 40.000 төгрөг, 20.000 төгрөгийн зарлагын гүйлгээ Голомт банкны 2025123159 тоот харилцах данс руу А.Д-гэсэн гүйлгээний утгатай хийсэн лавлагаа /1хх-ийн 187/

Голомт банкны 2025123159 тоот А.Г.Д-хэрлэнгийн эзэмшлийн харилцах дансны 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн У.А-аас 40.500, 20.000 төгрөгийн орлогын гүйлгээний лавлагаа /2хх-ийн 30/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

          Хоёр. Шүүгдэгч У.А- нь П.Т-, Г.Д-өсвөр насны М.Б- нар үйлдлээрээ санаатай нэгдэж 2021 оны 2 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг  дэвсгэрт байрлах Ногоон байрны 3 дугаар байрны 1 өрөө орон сууцанд түр оршин суух А.Д-Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдан олж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:    

Гэрчээр У.А- мөрдөн байцаалтанд “Би Г.Д-тэй 2015 онд хөл бөмбөгийн Хараацай клубт хөл бөмбөг тоглодог байх үед танилцсан. Би тэр үед “Ди Эм Юу” клубт хөл бөмбөг тоглодог байсан. М.Б-манай хажуу талын байранд амьдардаг. Жилийн өмнө писи тоглоомын газарт танилцсан. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн манай гэрийн гадна миний 88788478 гэсэн дугаар руу залгаад байрны чинь гадаа байна гараад ир гэж хэлэхээр нь би за гээд гарсан. Би гараад очиход Г.Д-, М.Б-болон танихгүй өөрийгөө, П.Т- гэх залуу байсан. Надаас А.Д-ахын дугаарыг олоод өгөөч гэхээр нь А.Д-гэх ахын Черри хагс гэсэн хаяг руу би холбогдож утасны дугаарыг авч тэд нарт өгсөн. Тэд нар яваад өгсөн 17 цагийн үед над руу утсаар залгаад чатаар данс явуулсан чи дансаа өгөөч бид нар мөнгө шилжүүлье гэсэн...Би хэний данс болохыг нь мэдээгүй. Худалдаа хөгжлийн банкны 452636327 тоот миний данс руу Бат-Оргилын гэрээс бололтой Оргил гэсэн утгатай 10.000 төгрөг, Г.Д-өөс 10.000 төгрөг ирэхээр нь би над руу явуулаарай гэж өгсөн данс руу нь 20.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн дансыг цээжээрээ мэдэхгүй байна. Сүүлд А.Д-ахын данс болохыг мэдсэн. Би ямар учиртай гүйлгээ болохыг нь мэдээгүй. Тэд нарын нэг нь над руу залгаад саяны данс руу 40.000 төгрөг нэмээд хийчих маргааш мөнгөтэй болоод буцаад өгье гэхээр нь надад мөнгө байсан болохоор нэмээд тэр данс руу шилжүүлсэн. Цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Маргааш өдөр нь буюу 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Бат-Оргил, Г.Д- болон өчигдөр хамт ирсэн залуугийн хамт ирчихээд...өчигдрийн ах руу чат бичээд гэртээ байгаа юу асуугаад өгөөч гэхээр нь А.Д-ах руу чат бичихэд хариу бичихгүй байхаар нь би орлоо цахимаар хичээлтэй холбоо баривал гэж хэлээд гэр рүүгээ орсон. Тэгээд 18 цагийн үед А.Д-ахын чатнаас байна гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь өчигдрийн хүүхдүүд таныг гэртээ байгаа юм уу гэж асуугаад байна гэхэд байна гэсэн хариу ирсэн. Над руу залгахаар нь гэртээ байгаа юм байна шүү гэхэд хэлэхэд чи гараад ир танай гадаа байна гэхээр нь гараад очиход нөгөө гурав үүдэнд зогсож байсан. Хамт явахад ирье гээд шалаад байхаар нь хамт такси бариад 3 дугаар эмнэлгийн тийшээ А.Д-ахын түрээсийн байр руу явсан. Гуравдугаар эмнэлгийн орчим таксинаас буухад яг хэн нь мэдэхгүй байна. Нэг нь надад 40.000 төгрөг өгсөн. Чи очоод аваад ир гэж Г.Д- надад хэлсэн. Би байр давхрыг нь заалгуулж аваад А.Д-ахын гэр лүү нь очоод хаалгыг нь тогшсон. 5 давхар түрээсийн байранд амьдардаг юм байна лээ. А.Д-ах мөн үү гэхэд мөн гэсэн би сайн танихгүй өмнө ганц нэг удаа харж байсан учир лавлаж асуугаад нөгөө хүүхдүүд явууллаа гэж хэлээд яг 40.000 төгрөг өгөхөд надад ууттай юм өгсөн. Гарч ирээд нөгөө гурав дээр очиход Хаан банкны АТМ-с гарч ирсэн. Автобусны буудал дээр ийм юм өглөө гээд Г.Д-д өгөхөд аваад халаасандаа хийж байсан. Бид нар буцаад таксигаар тэр хоёр луу таксигаар явсан. 162-р цэцэрлэгийн сааданд орж суусан. Г.Д- халааснаасаа ууттай зүйлээ гаргаж ирээд цаасанд ороож тамхи шиг болгоод татсан. Надаа өгөхөөр нь би сонирхоод 2-3 удаа сороод буцаагаад өгсөн. Бат-Оргил, Г.Д- хоёр сорж байгаа харагдсан. Тэр хоёр хүүхдийн төрсөн өдөрт явлаа гээд яваад өгсөн. Миний ойлгосноор Г.Д-, М.Б-нарын гэрээс 2021 оны 03-р сарын 08-ны өдөр данс руу мөнгө шилжүүлсэн учир тэр хоёрыг гэж бодож байна. Маргааш өдрийн мөнгийг надад Г.Д- өгсөн санагдаж байна. Би тэр зүйлийг өмнө хүүхдийн ярианаас сонсож байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 116-117/,

Яллагдагчаар У.А- мөрдөн байцаалтанд “2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр над руу М.Б-инстаграмаар мессеж бичиж өвс олдох уу гэхээр нь би хүнээс асууя гэж хариулсан. Би өмнө хүүхдүүдээс А.Д-ах өвс татдаг гэж сонсож байсан учир тэр ахаас асууж өгье гэж бодоод утасны дугаарыг нь олж өгсөн юм. Маргааш нь над руу 15 цагийн үед танихгүй дугаараас залгасан. Би утсаа автал М.Б-байсан. Намайг гараад ирээч гэхээр нь би гарч очиход Бат-Оргил, Г.Д-, П.Т- нар байсан. Би тэр үед П.Т-ийг таньдаггүй байсан. А.Д-ахаас өвс дахиад байна уу асуугаад өгөөч гэхээр нь би месенжер чат руу юм бичсэн чинь  хариу бичихгүй байсан. Би тухайн үед цахим хичээлтэй байсан учир буцаад гэр лүүгээ орсон. 18 цагийн үед А.Д-ахаас хариу ирсэн. Танд өчигдрийн хүүхдүүд авсан юмнаас чинь дахиад байна уу үлдсэн бол авья гэхэд байгаа ирээд ав гэж хэлсэн. Би М.Б-руу байгаа гэнээ ирээд ав гэж байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа над руу залгасан. М.Б-гэрийн гадна байна ирчихсэн байна гараад ир гэхээр нь би гарч очиход Бат-Оргил, Г.Д-, П.Т- нар байсан. Намайг хамт очоод аваад өгчих гээд шалаад байхаар нь би зөвшөөрөөд хамт явсан. 10 дугаар хороололд очоод би гэрийг нь заалгаад А.Д-ахын гэрт очсон. Хаалгыг нь тогшоод П.Т-ийн өгсөн 40.000 төгрөгийг өгч тамхины хайрцгийн гадна гялгар уутны талаар хийсэн ургамлыг авсан. Буцаад нөгөө хэд дээр очиход Хаан банкны АТМ-ээс нөгөө 3 гарч ирсэн. Би Г.Д-д авчихлаа гээд өвсийг нь өгсөн. Танксинд суугаад 162 дугаар цэцэрлэгийн хашаанд орж сааданд суусан. Юм ярингаа нөгөө өвсөө ороож тойруулж сорсон. Их муухай байсан учир би ханиалгаад больсон. Би харилаа гээд гэр лүүгээ орсон.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 90-21/

        Гэрчээр П.Т- мөрдөн байцаалтанд “2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр чатаар Г.Д-тэй холбогдоод уулзах уу гэж бичсэн чинь тэгье тэгье уулзъя гээд бид хоёр гэрээсээ гараад байрны сааданд уулзахаар хүлээж байх үед М.Б-над дээр хүрч ирсэн. Надтай мэндэлснийх нь дараа юу хийж байгаа юм гэхэд Г.Д-тэй уулзах гэж байна гэж хэлсэн. Би ч гэсэн уулзах гэж байна гэж хэлэхэд Г.Д-өө хүрээд ирсэн. Тэгээд бид гурав уулзсан М.Б-надаас утсаа өгч бай ганц мессеж бичээдэхье гэж хэлсэн. Тэгээд хүнтэй юм бичээд байсан. М.Б-миний утсаар хүнтэй яриад байсан.Тэгээд 10 дугаар хорооллын тийшээ явсан. Нэг хүнтэй утсаар М.Б-яриад нааш цааш алхаад байсан. М.Б-хүн дуудсан чинь гарч ирэхгүй байна гээд явах гэж байтал нөгөө хүн нь залгасан. Тэгээд бид гурав буцаад очсон чинь саравчтай малгайтай хүн ирээд Бат-Оргилтой хамт алхаад явсан. М.Б-удалгүй буцаад ганцаараа хүрээд ирсэн. Тэгээд такси бариад модны хоёр дээр очсон. Би тэгээд гэр лүүгээ орсон. Унтаж сэрээд маргааш өдөр 14 цагийн алдад над руу залгаад маньдаа мөнгө зээлчих гэсэн. Хэдэн төгрөг юм бэ гэхэд болвол 50-60 мянган төгрөг гэж хэлсэн. Надад тийм их мөнгө алга надад байгаа нь 40.000 төгрөг байна гэж хэлсэн. Өчигдөр уулзсан саадандаа Г.Д-тэй уулзсан. Нэг танихгүй залуу Бат-Оргилын хамт ирсэн. Тэгээд бид 4 дахиад нөгөө газар руугаа явсан. Таксидаж очоод Хаан банкны АТМ дотор хүлээсэн. Танихгүй залуу явснаа хэсэг хугацааны дараа эргэж ирсэн. Миний утсаар Г.Д-өө хүнтэй ярьсан. Бид нар модны 2 дээр ирээд 162 дугаар цэцэрлэг дээр очсон. Тамхи татаад юм ярьж байгаад салаад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 97-98/

         Яллагдагчаар П.Т- мөрдөн байцаалтанд “2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр найз Г.Д-тэй чатаар холбогдож 12 цагийн үед санагдаж байна байрныхаа хажуу талд уулзахаар яваад очиход М.Б-байсан. Доороос Г.Д- өгсөөд ирж байсан. Г.Д- миний утсыг гуйж аваад хүнтэй утсаар яриад байсан. Тамхи татаад зогсож байхад 10-р хороолол ороод ирье гэж Г.Д- хэлэхээр нь бид нар такси бариад 10-р хороолол орсон. 10-р хорооллын хойд талын автобуснаас буугаад урагшаа зам гарсан. Г.Д- миний утсыг аваад хүнтэй ярьж байсан. Надад миний утсыг өгсний дараа М.Б-гуйж аваад хүнтэй утсаар ярьж байсан. Бид хоёроос холдоод утсаар ярьж байсан. Бид гурав нилээн хүлээсэн 10-р хорооллын урд талын автобусны буудал дээрээс такси барих гээд гараа өргөөд зогсож байхад миний гар утсанд дуудлага ирэхээр нь чиний ярьсан дугаар мөн үү гээд Бат-Оргилд утсаа өгсөн. Такси барихаа болиод М.Б-тэр хүнтэй утсаар яриад ертөнцийн зүгээр урд зүг рүү алхаад явсан. Бат-Оргилын араас хэсэг хугацааны дараа алхаад араас нь явсан. Тэр үед өөдөөс гараад ирсэн. Тэгээд бид гурав таксиндаа суугаад буцаад явсан. Буцаад модны хоёрт хүрч ирээд би гэр рүүгээ очсон. Маргааш өдөр нь буюу 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Г.Д- над руу 16 цагийн үед утсаар залгаад 50-60 мянган төгрөг байвал зээлээч гэхээр нь надад 40.000 төгрөг байгаа гэж хэлтэл болно болно гээд надад зээлүүлчих өчигдрийн газраа уулзъя гэсэн. Тэгээд би гэрээс гараад саадан дээр ирэхэд хүн байгаагүй. Г.Д- доороос алхаад ирж байсан. Удалгүй М.Б-бас хүрээд ирсэн. Удалгүй У.А- бид нар хүрч ирсэн. У.А- бид нартай уулзсаныхаа дараа У.А- өөрийнхөө утсаар хүнтэй ярьж байсан. Г.Д- өчигдрийнхөө  газар руу хамт явчхаад ирье гэхээр нь тэгье гээд бид дөрөв модны хоёрын гол руу гараад такси бариад 10-р хороолол руу явсан. Замын хойно Хаан банкны АТМ-ны урд таксинаас буусан. У.А- Г.Д-тэй холдож юм ярьж байгаад буцаж ирээд урагшаа ахынх руу орчихоод ирье гэж хэлээд У.А- явсан. Бид гурав Хаан банкны АТМ-ны байр руу орж хүлээсэн. Тухайн газарт бараг цаг гаруй хүлээсэн. Цаг гаруйн дараа У.А- ирж байхыг хараад бид нар гарч уулзсан. Тэгээд за за болчихлоо гэж хэлээд зам урагшаа гарч такси бариад модны хоёр луу очоод 162-р цэцэрлэг ороод юм ярьж тамхи татсан. Би явлаа гэж хэлээд гэртээ харьсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 100-101/

         Өсвөр насны гэрч М.Б- мөрдөн байцаалтанд “Өнөөдөр гэртээ байж байхад 15 цагийн үед Г.Д-өө ах миний инстаграммаар над руу уулзах уу юу хийж байна гэхээр нь за яасан ч яахав уулзъя гэж хэлсэн. Уулзах гээд байж байхад П.Т- над руу хаана байгаа юм уулзах уу гэхэд би гарч Г.Д-өө ахтай уулзах гэж байна тэгвэл би хамт уулзъя гэсэн. Би гэрээс гараад Элегансын сааданд яваад очиход П.Т- зогсож байсан. Араас нь Г.Д-өө ах ирсэн. Уулзаад байж айхад П.Т- надад мөнгө байна та хоёрт өвс олдох уу гэж хэлэхэд Г.Д-өө ах юм дуугараагүй. Надад өвс олдохгүй гэж хэлсэн. У.А-ын гэрийн ойролцоо байсан учир би П.Т-ийн утсаар У.А- руу уулзъя доор чинь байна гэж хэлээд дуудсан. Би утсаар ярьж дуусчхаад дэлгүүр явсан. Эргээд ирэхэд У.А- гараад ирчихсэн нөгөө хоёртой уулзаад юм яриад зогсож байсан. У.А- өвч өгөх хүн утсаа авахгүй байна 16 цагаас хичээлтэй гээд гэр рүүгээ буцаад орсон. У.А- хэсэг хугацааны дараа гар ирээд нөгөө хүнтэйгээ холбогдчихлоо 10 дугаар хороолол явъя гэж хэлээд  бид нар зам дээрээс гар өргөж таксинд суугаад 10 дугаар хорооллын туслах зам дагуу байдаг Хаан банкны урд зогсоод бид нар таксинаас буугаад У.А- хүнтэйгээ уулзана гэж хэлээд явсан. Бид гурав Хаан банкны АТМ-ны байр руу орж зогссон. Хэсэг хугацааны дараа У.А- буцаад ирэхээр нь бид нар гараад уулзсан чинь болчихлоо гээд тамхины хайрцгийн гадна гялгар уутанд хийчихсэн өвс харуулсан. Модны хоёр руу буцаж таксигаар яваад 162-р цэцэрлэгийн орчим буугаад тус цэцэрлэгийн хашаанд орж сааданд очиж суусан. Өвс У.А- гаргаж ирээд тухайн тамхийг цаасанд ороож бид нар хэрэглэсэн. Би тэр ороосон өвсийг аваад нэг удаа сорсон чинь дотор муухай оргиод бөөлжөөд дахиж сороогүй. Тухайн үед бид нар тарах болоод цэцэрлэгийн хашаанаас гарсан. П.Т-, У.А- хоёр явлаа гээд явсан. Г.Д-өө ах бид хоёр хорооллын эцэс рүү хамт таксигаар явсан. Тэгээд хорооллын эцэст очиж Мөнхтүвшин гэх хүний гэрт орсон. Г.Д-өө ах найз нартайгаа гараад явчихсан би тухайн айлд хүлээгээд сууж байхад цагдаа нар орж ирж бид нарыг шалгасан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 69-70/

       Өсвөр насны яллагдагч М.Б- мөрдөн байцаалтанд “2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Г.Д- ах надтай уулзъя гээд чат бичсэн. Бид хоёр уулзахаар болоод гэрийн гадна 13 цагийн үед уулзахад П.Т- бас ирчихсэн байсан. Тэгээд явж У.А-ын гэрийн гадна очсон. П.Т-өөс утсыг аваад У.А-ыг утсаар дуудчихаад би дэлгүүр рүү явсан. Эргээд гараад ирэхэд У.А- гараад ирчихсэн байсан. У.А- нөгөө хүнтэй холбогдчихлоо гэж хэлээд бид нар 10 дугаар хороолол руу очсон. У.А- нөгөө хүнтэйгээ уулзах гээд ганцаараа 30-40 минутын дараа У.А- буцаж ирээд болчихсон гээд тамхины хайрцгийн гадна талын уутанд хийчихсэн өвс үзүүлсэн. Буцаад бид нар модны хоёр руу такси бариад явсан. Тухайн өвсийг тамхины цаасанд ороогоод бид нар хэрэглэсэн. Би тэр ороосон өвсийг нэг удаа сорсон. Дотор муухай оргиод  дахиж сороогүй. Тухайн үед бид нар сараал цэцэрлэгийн хашаанаас гараад Г.Д-ий хамт хорооллын эцэст Мөнхтүвшин гэх хүний түрээслэн амьдардаг газарт очсон. Г.Д- ах найз нартайгаа гараад явсан. Тухайн айлд хүлээгээд сууж байхад  цагдаа нар орж ирсэн. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр П.Т-, Г.Д- бид гурав байрны гадна уулзаад У.А-тай холбогдож өвс байгаа гэх хүний утасны дугаарыг авч 10-р хороололд очиж тухайн хүнээс өвсийг 40000 төгрөгөөр авсан. 2021 оны 02 дугаар сарын 09-ний  өдөр мөнгийг П.Т- ганцаараа 40000 төгрөг гаргасан.  2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөнгийг бид нар хувааж гаргасан. Би У.А-ын данс руу 10000 төгрөг ээжийг шилжүүлчих гээд шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 121-122/

 

        Гэрчээр Г.Д-мөрдөн байцаалтанд “2021 оны 02 дугаар сарын 09-ний 15 цагийн найз дүү Бат-Оргилтой инстаграммаар чатлаад уулзах уу гараад ир гэж хэлээд  модны хоёрын “Елаганс Таур” дээр уулзахаар болсон. Гэртээ байж байгаад 15 цагийн үед гэрээс гарч Бат-Оргилтой уулзсан. М.Б-П.Т- гэх зүс таних залуутай хамт байсан. 40.000 төгрөг байна маш удаан өвс хэрэглэсэнгүй ээ олдох уу гэхээр нь би тэр үед нь У.А-аас асуугаад үзье гэж хэлээд У.А-ын гэрт нь очиж дуудаж уулзсан. У.А-аас өвс олдох уу гэхэд асуугаад үзье болох нь уу гэж хэлсэн. У.А- утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд У.А- 16 цагт хичээлтэй гээд гэр лүүгээ орсон.18 цагийн үед У.А-тай инстаграммаар холбоо барихад болчихлоо гэж хэлээд бид нар “Елаганс Таур”-ын гадна уулзсан. Бид нар өвс авахаар такси бариад 10 дугаар хорооллын Дашваанжил газ ШТС-н тэнд очсон. У.А- 40.000 төгрөгийг П.Т- гэх залуугаас аваад явсан. Бид гурав Хаан банкны АТМ-ны байр руу орж хүлээсэн. Хэсэг хугацааны дараа У.А- буцаад хүрээд ирсэн. Тамхины хайрцгийн гадуурх уутны талаар өвс авч ирээд иймэрхүүг авлаа гэж хэлтэл болно гээд бид нар Модны хоёр руу таксигаар явсан. Модны хоёрын “Елаганс Таур”-ын хажуу талд байдаг 162-р цэцэрлэгийн хашаан дотор тухайн өвсөө татаж хэрэглэсэн. Хашаанаас гараад бид нар салаад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64-65/

 

        Яллагдагчаар Г.Д-мөрдөн байцаалтанд “...П.Т- 40000 төгрөг бэлэн өгсөн. У.А- нь Г.Д-хэрлэнтэй уулзаад ирье гээд явсан. Цаг орчмын дараа У.А- буцаж ирэхээр нь бид гурав өөдөөс нь очиж уулзахад авчихсан гэж хэлээд надад тамхины хайрцагны гялгар уутны талаар хийсэн өвс өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 111/

 

        У.А-ын X-R маркийн андройд хар өнгийн гэртэй, хар өнгийн гар утас байх ба 88788478 дугаарын сим карт Facebook чат хэсэг рүү inbox хэсэгт нэвтэрч үзлэг хийхэд “Cherry Hule” гэх хаягаас бичсэн захидал хэрэгт ач холбогдолтой байсан тул гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тэмдэглэл /1хх-ийн 14-15/

         М.Б-ын биед үзлэг хийж, үзлэгээр биеэс гарч ирсэн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 12/

         Мөрдөгчийн тэмдэглэлд “2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хар тамхитай тэмцэх газрын 406 тоот өрөөнд Г.Д-мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгах ажиллагааг эхлүүлж үр дүнг нь харахад “...10 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос 5 дугаар багана буюу THC /марихуан/ илэрч ЭЕРЭГ утга заасан  болохыг тэмдэглэлд тусгаж шээсийг битүүмжлэн ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов”. гэжээ./1хх-ийн 22-23/

        Мөрдөгчийн тэмдэглэлд “2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хар тамхитай тэмцэх газрын 406 тоот өрөөнд М.Б- мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгах ажиллагааг эхлүүлж үр дүнг нь харахад “...10 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос 5 дугаар багана буюу THC /марихуан/ илэрч ЭЕРЭГ утга заасан  болохыг тэмдэглэлд тусгаж шээсийг битүүмжлэн ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов”. гэжээ /1хх-ийн 24-25/

        Мөрдөгчийн тэмдэглэлд “2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хар тамхитай тэмцэх газрын 406 тоот өрөөнд У.А- мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгах ажиллагааг эхлүүлж үр дүнг нь харахад “...10 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос 5 дугаар багана буюу THC /марихуан/ илэрч ЭЕРЭГ утга заасан  болохыг тэмдэглэлд тусгаж шээсийг битүүмжлэн ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов”. гэжээ /1хх-ийн 25-26/

        Мөрдөгчийн тэмдэглэлд “2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хар тамхитай тэмцэх газрын 103 тоот өрөөнд П.Т- мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгах ажиллагааг эхлүүлж үр дүнг нь харахад “...сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй гэж хариу байгааг тэмдэглэлд тусгаж шээсийг битүүмжлэн ШШҮХ-д шинжээч томилж хүргүүлэхээр тогтов”. гэжээ /1хх-ийн 29/

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1117 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн У.А-ын 2 дугаар сарын 10-ны өдөр гэсэн хаягтай шээс, М.Б-ын 2 дугаар сарын 10-ны өдөр гэсэн хаягтай шээс, Г.Д-ий 2 дугаар сарын 10-ны өдөр гэсэн хаягтай шээс зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 153-155/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

         Гурав. Шүүгдэгч Г.Д-2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүртэл Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан нийт 0,4 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 төтрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

яллагдагчаар Г.Д-мөрдөн байцаалтанд“...Би өөртөө байгаа У.А-аас авч үлдсэн бага хэмжээтэй өвсөө сайн дураар гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 64-65/,

Г.Д-ий биед үзлэг хийж, үзлэгээр биеэс тамхины гадуур гялгар уут гаргаж ирсэн ба дотор нь ногоон өнгийн ургамал мэт зүйл байх ба цахилгаан жин дээр жинлэж үзэхэд уутны хамт 0.6 грамм жинтэй байх ба шинжилгээнд хүргүүлэхээр түр авав гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 16-18/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1118 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно. Гялгар уутанд хийсэн бор өнгийн ургамал мэт зүйл гялгар уутны хамт жин нь 1.8 грамм, цэвэр жин 0.4 грамм байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 169-171/ зэрэг хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

        Гэм буруу  эрүүгийн хариуцлага  хохирол хор уршгийн талаар: 

        Улсын яллагчаас “шүүгдэгч А.Д-Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, П.Т-, У.А-, өсвөр насны шүүгдэгч М.Б- нарыг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Д-ийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” шүүгдэгч А.Г.Д-хэрлэнд 3 жил, шүүгдэгч У.А-т 1 жил,  шүүгдэгч П.Т-т 2 жил, шүүгдэгч Г.Д-д 1 жил 6 сарын, өсвөр насны шүүгдэгч М.Б-д 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, У.А-, П.Т-, Г.Д-, М.Б-д нарын үйлдсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-д зааснаар өршөөлд хамруулж хорих ял оногдуулсан мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, А.Д-хууль бус орлого 80000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах санал дүгнэлт гаргалаа.

       Нэр бүхий 5 шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

       Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч А.Г.Д-хэрлэнгийн өмгөөлөгч Б.Балжидмаагаас “...А.Г.Д-хэрлэнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1-д заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн,

        шүүгдэгч П.Т-ийн өмгөөлөгч Ц.Амараас “...хорих ялын хамгийн бага хугацааг оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэж өгнө үү” гэсэн,

        шүүгдэгч Г.Д-ий өмгөөлөгч Ш.Оюумаагаас “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ял оногдуулж, оногдуулсан ялыг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэсэн,

        шүүгдэгч У.А-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэгээс“...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн,

         өсвөр насны шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Б.Отгонтөгсөөс “...оногдуулсан ялын тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэсэн тус тусын санал дүгнэлтүүд гаргаж оролцлоо.

 

         Шүүгдэгч нарын тус тусын үйлдлийг зүйлчилсэн яллах дүгнэлт болон гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч;

         Шүүгдэгч А.Д-“мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад худалдсан” гэмт хэрэгт,

        шүүгдэгч Г.Д-ийг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан, хадгалсан”  гэмт хэрэгт,

         шүүгдэгч П.Т-, У.А-,  өсвөр насны шүүгдэгч М.Б- нарыг  “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан ” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

 

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь нууц далд аргаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг юм.

        Энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарах “хууль бусаар бэлтгэх” гэдэг нь  байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд хэлбэрээр гаргаж авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж үзнэ.

 “Хууль бусаар олж авах” гэдэг нь тухайн бодисыг хууль бусаар өөрийн эзэмшлийн болгоход чиглэгдсэн бусдаас буюу өөрөө арилжиж,  худалдаж олж авсан бэлэг, өр зээлээр болон бусад аргаар өөрийн болгосон идэвхтэй үйлдэл юм.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсаныг хууль бус гэж үзнэ.

“Хууль бусаар хадгалах” гэдэг нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, орон байр, агуулах сав буюу автомашин, нуувч газарт байлгахыг, “Худалдах” гэдэг нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох зэрэг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг ойлгодог.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

 “Хууль бусаар худалдсан” гэдэг нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх, эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг ойлгоно.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн хувьд олон нийтийн аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулах хор уршигтай юм.

           Иймд эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” талаар гаргасан санал дүгнэлтүүдийг шүүх хүлээн аваагүй болно.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч А.Г.Д-хэрлэн, Г.Д-, П.Т-, У.А-, өсвөр насны шүүгдэгч М.Б- нарт эрүүгийн хуулийн гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

         Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5-д заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй. 

Шүүхээс шүүгдэгч А.Д-Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар,

          шүүгдэгч Г.Д-ийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч П.Т-, У.А-, өсвөр насны шүүгдэгч М.Б- нарыг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.

 

           Өсвөр насны шүүгдэгч М.Б- Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэхээр хуульчилсан ба шүүгдэгч М.Б- нь 2003 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас, 4 сар, 6 хоногтой байсан бөгөөд насанд хүрээгүй байсан болох нь хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаарх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад “...хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгаж оногдуулна” гэж заасныг баримтлан 2 дахин багасгаж түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг зургаан сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

            2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

Шүүгдэгч Г.Д-, П.Т-, У.А-, өсвөр насны М.Б- нарын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь   Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна. 

 

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан шүүгдэгч Г.Д-ий 1 жил 3 сарын,  П.Т-, У.А- нарыг 1 жилийн, өсвөр насны М.Б-ыг 6 сарын хугацаагаар  хорих ялуудыг  Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын эдлээгүй үлдсэн буюу Г.Д-ийг 1 жил 3 сарын,  П.Т-, У.А- нарыг тус бүр 1 жилийн, өсвөр насны М.Б-ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солив. 

 

              П.Т-, Г.Д-, У.А-, өсвөр насны шүүгдэгч М.Б- нарын зорчих эрхийг шүүхээс тэдний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

        Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг П.Т-, Г.Д-, У.А-, М.Б- нарт анхааруулав.  

 

        Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шударгаар мэдүүлсэн шүүгдэгч А.Г.Д-хэрлэн, Г.Д-,  П.Т-, У.А- нарын хувийн байдлыг харгалзан тэдгээрт  оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад,  өсвөр насны шүүгдэгч М.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

        Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.

        “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

 

         Иймд А.Г.Д-хэрлэнгийн гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 80.000 төгрөгийг түүнээс гаргуулж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын төсөвт  шилжүүлэх нь  зүйтэй.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин П.Т- болмогц Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа  Экос гэсэн хаягтай, жижиг цэвэр усны хуванцар сав, ИЖ8188339 гэсэн серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт нэг ширхэг, хуйлсан мөнгөлөг цаас нэг ширхэг, 1 гэсэн хаягтай гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл уутны хамт 25.9 грамм, цэвэр жин 16.4 грамм, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйл, гялгар уутны хамт жин нь 9.2 грамм, цэвэр жин 7.8 грамм, гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйл гялгар уутны хамт жин нь 1.8 грамм, цэвэр жин 0.4 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодис зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

       Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааны явцыг бэхжүүлэн авсан дүрс бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурьдаж байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Д-“мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад худалдсан” гэмт хэрэгт,

        шүүгдэгч Г.Д-ийг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан, хадгалсан”  гэмт хэрэгт,

        шүүгдэгч П.Т-, У.А-,  өсвөр насны шүүгдэгч М.Б- нарыг  “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар худалдаж олж авсан ” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

         

2. Шүүгдэгч А.Д-Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ялаар,

          шүүгдэгч Г.Д-ийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч П.Т-, У.А-, өсвөр насны шүүгдэгч М.Б- нарыг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялын хугацааг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

           4. Шүүгдэгч А.Г.Д-хэрлэн, Г.Д-,  П.Т-, У.А- нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад,  өсвөр насны шүүгдэгч М.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

           5. Шүүгдэгч Г.Д-,  П.Т-, У.А-, өсвөр насны М.Б- нарт  оногдуулсан хорих ялуудыг  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялын эдлээгүй үлдсэн буюу Г.Д-ийг 1 жил 3 сарын,  П.Т-, У.А- нарыг тус бүр 1 жилийн, өсвөр насны М.Б-ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

           6. П.Т-, Г.Д-, У.А-, өсвөр насны шүүгдэгч М.Б- нарын зорчих эрхийг шүүхээс тэдний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

           7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг П.Т-, Г.Д-, У.А-, М.Б- нарт анхааруулсугай.  

 

              8. А.Г.Д-хэрлэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

  9. А.Г.Д-хэрлэнгийн гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 80000 төгрөгийг гаргуулж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын төсөвт  шилжүүлсүгэй.

10. П.Т-, Г.Д-, У.А-, өсвөр насны шүүгдэгч М.Б- нар цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

            11. Хэргийн хамт ирүүлсэн мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааны явцыг бэхжүүлэн авсан дүрс бичлэг бүхий сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин П.Т- болмогц Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа  Экос гэсэн хаягтай, жижиг цэвэр усны хувцанцар сав, ИЖ8188339 гэсэн серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгрэт нэг ширхэг, хуйлсан мөн_гөлөг цаас нэг ширхэг, 1 гэсэн хаягтай гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл уутны хамт 25.9 грамм, цэвэр жин 16.4 грамм, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйл, гялгар уутны хамт жин нь 9.9 грамм, цэвэр жин 7.8 грамм, гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйл гялгар уутны хамт жин нь 1.8 грамм, цэвэр жин 0.4 грамм жинтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодис зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин П.Т- болтол П.Т-, Г.Д-, У.А-, өсвөр насны М.Б- нарын хувийн баталгаа гаргах, А.Г.Д-хэрлэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ДАЙРИЙЖАВ