Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/620

 

                                 

 

 

 

 

 

 

     2021          9          28                                    2021/ШЦТ/620

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч Ц.Э-

шүүгдэгч-хохирогч Д.М-, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх /онлайнаар/

хохирогч Б.Ө-, түүний өмгөөлөгч Д.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.М-, Ц.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005011410211 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын техник, программ хангамжийн мэргэжилтэй, “” ХХК-д захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дүгээр хорооны  дүгээр байрны  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД:/ Д.М-.  

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дугаар сарын -нд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, “” ХХК-д  хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  байрны  тоотод оршин суух хаягтай,

урьд 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 03 жил 01 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  /РД: / Ц.Э-.

 

 

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.М- нь 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Женус” нэртэй зочид буудлын орчим хохирогч Б.Ө-тай “барилгын хашаа бариулахгүй” гэх шалтгааны улмаас маргалдан гараараа нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “баруун шүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ц.Э-нь 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Женус” нэртэй зочид буудлын орчим хохирогч Д.М-тай “барилгын хашаа бариулахгүй” гэх шалтгааны улмаас маргалдан гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, цус хуралт, доод уруулд язрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

       Шүүгдэгчээр Д.М- шүүхийн хэлэлцүүлэгт “Миний бие хохирогч Б.Ө-ыг нэг удаа цохисноо хүлээн зөвшөөрч байна. Энэ нь миний буруу. Гэхдээ Б.Ө- намайг тойрч ирээд баруун гараараа миний нүүр рүү цохисон. Энэ талаарх камерын бичлэг надад байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд авчирч ирээгүй. Өмгөөлөгчид өгсөн. Харин Ц.Э- миний дагз руу цохисон. Б.Ө- Ц.Э- нар намайг хоёулаа цохисон.” гэв

       Шүүгдэгчээр  Ц.Э-шүүхийн хэлэлцүүлэгт: Миний бие үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би Д.М-ын нүүр хэсэг болон дагз руу нь цохисон нь үнэн. “гэв.

       Хохирогчоор Д.М- шүүхийн хэлэлцүүлэгт: Би Ц.Э-т гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Харин үйл болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлж өгнө үү л гэж хүсэх байна. Миний нүүр хэсэгт Б.Ө- цохисон байхад Б.Ө-ын өмнөөс Ц.Э- хэрэг хүлээгээд сууж байна. Өнөөдөр Б.Ө- надтай адил яллагдагчийн ширээнд сууж байх байтал  хохирогчийн ширээнд сууж байгаад би гомдолтой байгаа юм.” гэв.

       Хохирогчоор Д.Б.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт: Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд манай компани барилгын хашаа хатгаж байсан юм. Тэгэхэд барилгын хашаа бариулахгүй гээд Д.М- миний нүүр хэсэгт Д.М- гараараа цохиж миний биед гэмтэл учруулсан. Тухайн үед би хэсэг манараад нүүрээ дараад хэсэг суусан. Миний баруун хацар одоо болтол мэдээ орохгүй байгаа. Би нэг удаа ухаан алдаж унасан. Би  нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орсон зардал нийт 2.586.990 төгрөг, ажилгүй байсан 3 сарын хугацааны цалинд нийт 4.500.000 төгрөг, Турк улс руу явж эмчилгээ хийлгэсний зардал 9.113.600 төгрөг, буудлын зардалд 3.937.000 төгрөг, онгоцны тийзний үнэ 7.000.000 төгрөг нийт 27.137.590 төгрөгийг шүүгдэгч Д.М-аас би нэхэмжилж байна.  Би Д.М-ыг цохиж зодсон асуудал байхгүй. Би гомдолтой байна.” гэв.

 

       Хавтаст хэргээс хохирогч Д.Б.Ө- мөрдөн байцаалтанд “Би “Тэргүүн чансаа” ХХК-нд менежерийн ажил хийдэг. Манай байгууллага БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн засаг даргын шийдвэрээр дахин төлөвлөлтийн барилга барьж байгаа юм. 2020 оны 3 дугаар сарын 29-нд би өөр барилга дээр ажилтай байхад манай хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер Ц.Э-над руу залгаад намайг хүрээд ирээ энд хашаа бариулахгүй маргаан болоод байна гэхээр нь би очиход барих гэж байгаа барилгын арын “Женус” нэртэй зочид буудлын ажилтан гээд harrier машинтай махлаг настай ах бас нэг жижиг машинтай залуу хоёр хашаа барих хэсгийг машинаараа хаачихсан байсан зодоон маргаан болсон асуудал байгаагүй. Тэгээд би очоод махлаг ахтай бид нар улсын ажил хийж байна та гомдолтой байгаа бол холбогдох байгууллагад гомдлоо гаргачихаа гэсэн тэгээд манай байгууллагын ажилчид хашаагаа барих гэхэд  махлаг ах, нэг залуу хоёр бариулахгүй гээд хашаа татаад байсан. Ц.Э-тэр ахад улсын ажил явагдаж байна та битгий саад болоо гээд тайлбарлаад хэлсэн. Тэгээд байж байхад Lexus 570 машинтай ахимаг насны ах ирээд машинтайгаа сигналдахад манай ажилчид холдсон. Тэгэхэд машинаараа ажлын багаж дайрч орж ирээд хашаа руу машинаа шахаад байрлуулсан тэгээд машинаасаа бууж ирээд шууд хулгайч нараа зайлцгаа Монголоор хэлээд ойлгохгүй байна уу, хужаа нараа хужаагаар хэлж өгөх үү, гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд эхлээд байсан махлаг ах хашаа татаад буулгах гээд байсан. Ц.Э-бид хоёр хашаагаа нураалгахгүй гээд барьсан байсан тэгээд таталцаад байж байхад цаанаас нэг танихгүй эгч гарч ирээд наад хүмүүс чинь ажил төрлөө хийж байна шүү дээ гэхэд Lexus 570 машинтай хөгшин ах машинтайгаа дайраад байсан. Тэгээд уг эгч рүү саарал цамцтай махлаг залуу чи наадуулаасаа хэдэн төгрөг авсан болохоор өмөөрөөд байгаа юм гэсэн тэгэхээр нь би чи ээж шигээ хүнийг яагаад байгаа юм бэ, хүн доромжлох хуультай шүү гэсэн тэгэхэд уг саарал цамцтай залуу над руу тулж ирээд байсан тэгээд хашаа барих гээд налуулаад тавьсан байсан хашаа руу уг Lexus 570 машин дайраад тулсан. Тэгээд уг ахын ажилчид нь хашаа татаж холдуулах гээд байсан. Ц.Э-бид хоёр хашаагаа өгөхгүй гээд нөгөө талаас нь татсан тэгэхэд над руу саарал цамцтай махлаг залуу ирээд миний гэдэс элэг хэсэгт гараараа нэг удаа цохиод хөлөн дээр гишгээд нуруугаараа түлхсэн. Би яаж байна аа гээд уг залууг түлхсэн. Тэгээд хашаагаа таталцаж байсан чинь хажуугаас Ц.Э-уг залууг салгахад уг залуу Ц.Ц.Э-ын цаана гараад зогссон. Тэгээд би зайлаач гээд уг залуу руу гараа далайсан тэгэхэд уг залуу миний баруун нүд хэсэг рүү гараараа цохисон. Тэгэхэд миний хамар амнаас цус гараад нүд эвгүй болоод би нүдээ дараад доошоо тонгойсон тэгээд нүд гайгүй болоод босоход harrier жижиг машин хоёр явсан байсан. Lexus 570  машинтай ах хашаагаа хатга бид нар явдаг газраараа явна гэсэн. Тэгэхэд хүүхэд нь гээд залуу ирсэн байсан бид нарыг доромжлоод байсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирсэн тэгээд Lexus 570 машинтай ахад тайлбарлаж хэлээд машинаа холдуул гэж хэлтэл холдохгүй байгаад байсан. Тэгээд цагдаагийн газар ирж би өргөдөл гаргасан, тэгээд мэргэжлийн хяналт ажилчид ирсэн хашаа хатгах нь хуулийн дагуу зөв байна гэж хэлсэн. Тэгэхэд л эсэргүүцээд байсан тэгээд би мэдүүлгээ өгөөд явсан. Өдөр бүр эмчилгээ хийлгэж байгаа би сахрын өвчтэй нүдний ухархай ясны хагалгаа хийлгэх гэхээр бас сахрын өвчтэй болохоор эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн. Би нүдний хагалгаанд орох гэж байгаа одоогийн байдлаар хоёр сая гаран төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байгаа баримт нь байгаа одоо авч ирээгүй байна дахин эмчилгээ хийлгээд зардлаа нэгтгэж байгаад баримтыг нь өгье. Гомдолтой байна. Зүгээр ярилцаж байхад цаанаас 570 машинтай ах ирээд ажилчдаа өдөөн хатгаж турхирсанд маш их гомдолтой байна. Хүн турхирч ажилчдаа дайруулаагүй бол миний биед гэмтэл учрахгүй байх байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-53/

      Гэрч М.М-мөрдөн байцаалтанд “2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах компани дээрээ 12-оос 13 цагийн үед ирэхэд барилга барих зорилгоор манай “Женус” зочид буудлын урд байрлах замыг хааж хашаа барьж эхэлж байсан. Би манай ресейпшн болох Мөнхжаргал манай урд замыг хааж хашаа бариад байна гэж надад хэлэхээр нь би хүрч ирээд тухайн хашаа руу орох гэтэл барилгын ажлын хүмүүс миний машиныг хааж зогссон байсан. Миний машины буудаг талд барилгын хашаа байхаар нь манай ажлын хоёр залуу миний хаалгыг онгойлгох зорилгоор хашааг чирээд холдуулах гэхэд миний машины урд зогсож байсан хүн манай ажилтныг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд удалгүй Д.М-ын дагз руу инженер гэх нэг залуу цохисон. Манай Д.М-ыг барилгын хүмүүс бүлэглэн зодсон. Би машинаасаа буугаад очиход зодоон дууссан байсан. Цагдаа ирээд Д.М-ыг барилгын ажлын хүмүүстэй аваад явсан байсан...Д.М-ын толгой руу цохисон, уруул хэсгээс нь цус гарсан байсан, барилга барих гэж байсан залуугийн хамраас нь цус гарсан байсан. Д.М- уг барилга барих гэж байсан залууг цохисон, Д.М-ыг уг барилгын ажилчид дайраад цохисон” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68-69, 87-88/

            Хохирогчоор Д.М- мөрдөн байцаалтанд “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Женус” зочид буудалд IT инженер хийдэг ажил дээрээ хонож ажиллаад өглөө нь буюу 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг өнгөрч байхад байгууллагын урд хашаа барьж барилга барихаар хүмүүс ирсэн. Тэгээд би гараад барилга барих зөвшөөрлөө үзүүлчих зөвшөөрөл байвал хамаагүй гэж хэлсэн. Тухайн үед зөвшөөрөл байгаа нэг дэх өдөр цаасаар үзүүлнэ гэсэн тэгээд хашаагаа цаашаа барь гээд хашаа барих хүмүүстэй хоорондоо маргалдсан. Тэгээд М.М-захирал ирсэн. Машины хашаа цаашаа болгоно болгохгүй гээд хашааны төмрийг 2 талаасаа таталцаад байсан...М.М-ах машинаасаа бууж чадахгүй байсан тэгээд нураах гэж байгаа орцны үүдэнд шахагдаад очихоор нь нэг инженер гээд байгаа залууг түлхээд холдуулсан. Тэгэхэд миний уруул хэсэгт цохисон. Тэгээд тойроод үүдний хэсэгт очиход араас хамт байсан залуу нь ирээд миний дагз хэсэг рүү цохисон. Тэгээд би урагшаа алхаж байтал урд инженер залуу байсан. Тэгэхээр нь би чи бас намайг цохих гэж байгаа юм уу гээд нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд салаад холдоод байж байтал над руу битгий ойрт зодолдмооргүй байна гэж хэлээд зогссон. Тэгэхэд миний цохисон залуу амнаасаа цус гаргаж хаяад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн газар ирсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60-62/

            Гэрчээр Д.М- мөрдөн байцаалтанд “2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 11 цагийн үед ажил болох “Берритек” ХХК-аас гараад явсан. Намайг гарах үед “Женус” буудлын үүдэнд цагдаагийн алба хаагч нар болон хүмүүс маргалдаад байсан. Өчигдөр надад “Женус” буудлын захирал болох М.М-нь нийтийн эзэмшлийн зам хаагаад хашаа барих гээд байгаа учраас намайг анзаарч байгаад хэлээрэй гэж хэлсэн. Би тухайн маргалдаж байсан хүмүүс рүү очоод энэ нийтийн эзэмшлийн зам дээр хашаа барих зөвшөөрөл нь байгаа юм болов уу, гэж асуухад цагаан куртиктэй эмэгтэй хүн нь энэ бол улсын ажил та нарт бичиг баримт харуулах шаардлага байхгүй гэсэн. Дараагаар нь би барилга хариуцаж байгаа инженерээс нь барих зөвшөөрөл, кадастрын зураг байгаа юм болов уу, гэж асуухад та нарт үзүүлэх шаардлага байхгүй, кадастрын зураггүй барилга гэж юу байсан юм бэ, гээд намайг доромжилсон, хэдэн төгрөг өгвөл болох юм бэ гээд томроод байсан. “Женус” буудлын захирал болох М.М-гэх хүн машинтайгаа орж ирэхэд хоёр барилгын инженер өөрсдөө явах замыг хааж зогссон байсан. М.М-машинаасаа буух гэхэд хашааны бэлдэц байхаар нь тухайн бэлдэц холдуулах гэж байхад манай байгууллагын өмчийн бэлдэц гээд уурлаад над руу дайраад ирэхээр нь зодолдсон. Энэ нь миний биеэ хамгаалах үйлдэл гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 74-75/

            Гэрч Ч.Г-мөрдөн байцаалтанд “2020 оны 3 дугаар сарын 29-нд БГД-ийн 1 дүгээр хороо “Женус” нэртэй зочид буудлын ойролцоо явж байхад М.М-ах над руу залгаад зочид буудлын урд зам хаах гээд байна чи очоод уулзаадах гэсэн. Би яваад очиход машин зам руу оруулаад хашаа барьсан байсан тэгэхээр нь би та нар машин зам хаагаад юу болж байна аа, зам хааж барих зөвшөөрлөө харуулчих зөвшөөрөл байгаа бол юм хэлэхгүй явлаа гэж хэлсэн. Тэгэхэд зөвшөөрөл ирж байгаа бид нар ажлаа хийж баймаар байна гэсэн. Тэгэхээр нь би болохгүй та нар энэ байшингийн кадастрт зааснаар барь гээд зам руу оруулж хашаагаа барьж болохгүй гэхэд барина гэсэн. Тэгэхээр нь би замыг нь машинаараа хаасан. Тэгэхэд за уулзъя ярилцъя гэсэн бид нар хашаагаа замаараа барихгүй бол хөрсний нуранги үүснэ хэцүү гэсэн. Би тэгвэл зам дээрээ машин явах зам үлдээгээд хашаагаа барьчих гэсэн. Тэгэхэд за гээд зөвшилцөөд хэмжээгээ аваад барих газраа тэмдэглээд явж байхад уг залуугийн гар утас нь дуугарсан. Тэгээд уг залуу утсаар яриад зүүн тийш алхаад явсан баруун талаас хар хувцастай өндөр залуу ирээд ярилцсанаараа биш хааж барина гээд би бариулахгүй гээд маргаан гарсан. Тэгээд нүх гаргаад намайг чирч холдуулсан. Тэгэхээр нь би М.М-ах руу яриад зам хаагаад хашаа барьж байна гээд хэлэхэд би очиж байна гэхээр нь би хүлээгээд байж байсан юм. Тэгээд уг хүмүүс нүхээ цоолоод дахин хашаа барина гээд байсан тэгэхэд манай ажилтан Цогоо ирсэн, араас нь М.М-ах ирсэн.  Цогоо машинтайгаа явах гэхэд явуулахгүй байсан. Тэгээд Цогоо миний машины араас машинаа байрлуулсан. М.М-ах орох гэхээр оруулахгүй хааж зогсоод багажаа авч машин доогуур нь хийгээд шинэ багаж авахуулна гээд байсан. М.М-ахын машин явах гэхээр байшин налуулсан хашаа тулаад байсан. Тэгээд М.М-ах намайг хашааг холдуулчих би зөрөөд явъя гэсэн цагдаа нар ирээд уг барилгын хүмүүстэй юм яриад намайг машинаа холдуул гээд явсан. Тэгээд би М.М-ахын машиныг явуулах гээд хашааг нь холдуулах гээд машинаас буугаад хашаа руу очиход өндөр хар хувцастай залуу баячууд пизданууд гээд М.М-ахын машины урд гуппер хэсэг рүү өшиглөсөн би яаж байгаа юм гэж хэлтэл уг өндөр хар хувцастай залуу ална шүү хуц пизда минь гээд миний машин руу нулимаад ийм машин хэд бол хэдийг аваад өгнө гэсэн. Тэгээд гараа зангидаад эргээд М.М-ахын машины копуд руу цохиод хонхойлгосон. Тэгээд хашааг нь холдуулах гээд очиход Д.М- хашааг түлхэж байсан. Тухайн үед Д.М-ыг өндөр хар хувцастай залуу нүдний шилтэй залуу хоёр пизда минь хашаанд битгий хүрээд бай миний өмч гээд Д.М-тай зууралдаад хоорондоо зодолдоод цаашаа баруун тийш явсан. Тэгээд би хашаа түлхээд холдуулахад гагнуурчин гэх залуу намайг чи яах гээд байгаа юм бэ гээд заамдсан тэгээд намайг түлхсэн. Тэгэхэд хар хувцастай өндөр залуу машиныг нь эвдээд хаячихъя пизда гээд уг хашааг М.М-ахын машин дээр унагааж хашааг өшиглөсөн. Би холдоод машиндаа орж суугаад машинаа гаргаад явсан. Маргаан бол бид нарын хооронд зам хааж хашаа барьсантай холбоотой маргасан. Харин зодоон нь Д.М- уг хар хувцастай өндөр залуугийн хооронд болсон. Өөр асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79-81/

            Гэрч Ц.Ц-мөрдөн байцаалтанд “2020 оны 3 дугаар сарын 29-нд БГД-ийн 1 дүгээр хороо “Женус” зочид буудлын гадаа хашаа барьж байсан. Тэгээд би машинтай очоод Гантөмөр ахын машины ард байрлуулаад Гантөмөр ах руу уг барилга барьж байсан хүмүүс хэл амаар доромжлоод хоорондоо маргалдаад зууралдсан байхаар нь би салгасан.  Хашаа бариад зогсож байсан  барилга барьж байсан хүмүүс буудлын ажилчидтай маргалдаад байсан. Тэгээд Д.М- уг барилгын ажилтантай маргаад хоорондоо зодолдсон. Тэгээд цэнхэр ажлын куртиктэй залуу бас Д.М-ыг цохиод байсан тэгээд маргаан намжаад хоёр цагдаа ирээд уг маргалдаад байсан хүмүүс цагдаагийн газар руу аваад явсан. Барилгын ажилтан  хар хувцастай өндөр залуугийн амнаас нь цус гарсан нүдээ аниад явж байсан...”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 82-83/

            Гэрч Т.М-мөрдөн байцаалтанд “...2020 оны 3 дугаар сарын 29-нд би ээлжнээс бууж байсан. Манай буудлын урд дахин төлөвлөлтийн барилга баригдаж байгаа юм. Хуучин барилгыг нураах гээд хашаа барьж байсан уг хашааг манай буудлын урд замын зогсоол руу барилаа гээд маргаан болсон юм байна лээ. Би буудлын гадаа зогсож байхад Д.М- буудлаас гарч ирээд та нарт бичиг баримт байгаа юу, үзүүлэх юм байна уу, гэхэд бичиг баримт байгаа чи үзүүлээд ойлгох юм уу гэсэн.  Д.М- ойлгоно гэсэн. Тэгээд Д.М-ыг мөргөөд уг барилга барьж байгаа залуутай зодолдсон. Тэгээд уг барилгын залуучууд Гантөмөр ах руу дайраад маргаад байсан. Тэгээд Гантөмөр ах явчих  гэхээр нь Д.М- өрөө рүүгээ яваад орчихсон. Тэгээд маргаан гайгүй болчих шиг болохоор нь би явчихсан. Тухайн үед уг барилгын залуугийн ах хамраас нь цус гарсан байсан, хэл амтай залуу байсан. Д.М-ын ам нь цус болсон байсан өөр гэмтэл шархтай хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн  84-85/

          Яллагдагчаар Д.М- мөрдөн байцаалтанд “ 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Женус зочид буудлын урд байрлах 12 дугаар байрны гадаа нийтийн эзэмшилд хашаа хатгах гэж байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөл байгаа юм уу гээд маргалдаж эхэлсэн. Тэр Б.Ө- гэх хүнтэй би маргалдсан тэгээд Б.Ө- намайг түлхсэн тэгэхээр нь би нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон юм. Ийм зүйл болсон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.  Би Б.Ө-ын нүүрэн тус газарт нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Б.Ө- нь нийтийн эзэмшилд хашаа барина гээд барьж байсан. Тэгээд би зөвшөөрөл байхгүй бол бариулахгүй гэтэл намайг Б.Ө- түлхсэн тэгэхээр нь би нүүр рүү нь цохисон. Ц.Э- гэх залуу нь намайг цохисон.  Б.Ө- нь нийтийн эзэмшилд хашаа барина гээд би зөвшөөрөл байхгүй бол бариулахгүй гэхэд Б.Ө- намайг түлхэхээр нь би нүүр рүү нь цохисон.”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 135/

         Яллагдагчаар Ц.Э-мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Женус зочид буудлын урд байрлах 12 дугаар байрны гадаа битүүлэх хашаа барьж байсан. Тэр үед Д.М- гэх залуу гарч ирээд хашаа бариулахгүй гэж эсэргүүцэж эхэлсэн юм. М.М-гээд тухайн Женус зочид буудлын эзэн гэх эрэгтэй намайг машинаараа дайрах шахуу орж ирээд урагш зүтгээд байсан. Манай менежер Б.Ө- хашаа барина, Д.М- бариулахгүй гэснээс маргалдаж эхэлсэн. Тэгтэл Д.М- нь Б.Ө-ыг гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Б.Ө- нүүрээ дараад тонгойгоод суучихсан тэгэхээр нь би Д.М-ыг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд маргалдаад болиод байж байтал цагдаа нар ирээд Б.Ө-, Д.М- хоёрыг аваад явсан. Би Д.М-ын нүүрэн тус газарт нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 142-143/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4134 дугаартай “...Б.Ө-ын биед баруун нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 92-93/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын ,2-ны өдрийн 4135 дугаартай “...Д.М-ын биед дээд уруулд шарх, цус хуралт, доод уруулд язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 98-99/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1165 дугаартай нэмэлт шинжилгээгээр “...Б.Ө-ын биед баруун нүдний ухархайн дотор  болон доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл учирчээ. Тухайн гэмтлүүд нь дээрх хэрэг гарсан гэх 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ирүүлсэн материалд Б.Ө-ын нүүрний мэдрэлийн салааны гэмтлийг оношилсон шинжилгээ хийгдээгүй байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах буюу 4 долоо хоногийн дотор эдгэрэх боломжтой гэмтлүүд байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 123-126/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 523 дугаартай хэргийн материалаар хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан “Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4134 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Б.Ө- нь гэмтлээс үүдсэн нүүрний баруун талын гурвалсан мэдрэлийн эмгэгшил, тархи сульдал өвчнөөр өвдсөн байна. Энэ нь баруун нүдний ухархайн дотор, доод ханын цөмөрсөн хугарал гэмтлээс үүссэн байна.” гэсэн дүгнэлт /2хх-ийн 01-03/

         Хохирогч Б.Ө-аас гаргасан хохиролын баримтууд /1хх-ийн 29-46, 93-204/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /1хх-ийн 11/, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хүлээн авсан прокурорын тогтоол /1хх-ийн 192/

         Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Д.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 166/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 153/, Ц.Ц.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 167/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 156/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

        Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.М-, Ц.Э-нарын холбогдсон хэрэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд;

        Нэг. Шүүгдэгч Д.М- нь 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Женус” нэртэй зочид буудлын орчимд “барилгын хашаа бариулахгүй” гэснээс хохирогч Б.Ө-тай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун шүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

         Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.М-ын “...би нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60-62/, мөн яллагдагчаар мэдүүлэхээ “....Би Б.Ө-ын нүүрэн тус газарт нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Б.Ө- нь нийтийн эзэмшилд хашаа барина гээд барьж байсан. Тэгээд би зөвшөөрөл байхгүй бол бариулахгүй гэтэл намайг Б.Ө- түлхсэн тэгэхээр нь би нүүр рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 135/, гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 11/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/, хохирогч Б.Ө-ын “....уг залуу миний баруун нүд хэсэг рүү гараараа цохисон тэгэхэд миний хамар амнаас цус гараад нүд эвгүй болоод би нүдээ дараад доошоо тонгойсон тэгээд нүд гайгүй болоод босоход harrier жижиг машин хоёр явсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-53/, яллагдагч Ц.Ц.Э-ын “...Тэгтэл Д.М- Б.Ө-ыг гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 142-143/, Гэрч М.Монхорын “...Д.М- уг барилга барих гэж байсан залууг цохисон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68-69, 87-88/, гэрч Ч.Гантөмөрийн “...Д.М-тай зууралдаад хоорондоо зодолдоод цаашаа баруун тийш явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79-81/, гэрч Ц.Цогтгэрэлийн “...Тэгээд Д.М- уг барилгын ажилтантай маргаад хоорондоо зодолдсон. Тэгээд цэнхэр ажлын куртиктэй залуу бас Д.М-ыг цохиод байсан тэгээд маргаан намжаад хоёр цагдаа нар ирээд уг маргалдаад байсан хүмүүс цагдаагийн газар луу аваад явсан. Барилгын ажилтан  хар хувцастай өндөр залуугийн амнаас нь цус гарсан нүдээ аниад явж байсан...”гэсэн мэдүүлэг /1хх-ийн 82-83/, гэрч Т.Мөнхжаргалын “...Д.М-ыг мөргөөд уг барилга барьж байгаа залуутай зодолдсон. Тэгээд уг барилгын залуучууд Гантөмөр ах руу дайраад маргаад байсан. Тэгээд Гантөмөр ах явчих  гэхээр нь Д.М- өрөө рүүгээ яваад орчихсон... Тухайн үед уг барилгын залуугийн ах хамраас нь цус гарсан байсан, хэл амтай залуу байсан. Д.М-ын ам нь цус болсон байсан өөр гэмтэл шархтай хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн  84-85/, шинжээчийн 4134 дугаартай дүгнэлт /1хх-ийн 92-93/, шинжээчийн 1165 дугаартай дүгнэлт /1хх-ийн 123-126/,  бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан дүгнэлт /2хх-ийн 01-03/ хохирлын баримтууд /1хх-ийн 29-46, 93-204/ зэрэг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

         Хоёр. Шүүгдэгч Ц.Э-“Женус” зочид буудлын орчим хохирогч Д.М- “барилгын хашаа бариулахгүй” гэснээс  маргалдан гараараа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, цус хуралт, доод уруулд язрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ц.Ц.Э-ын“...Д.М- Б.Ө-ыг гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Б.Ө- нүүрээ дараад тонгойгоод суучихсан тэгэхээр нь би Д.М-ыг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 142-143/, гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 15/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/, хохирогч Д.М-ын “...Тэгэхэд миний уруул хэсэгт цохисон. Тэгээд тойроод үүдний хэсэгт очиход араас хамт байсан залуу нь ирээд миний дагз хэсэг рүү цохисон. Тэгээд би урагшаа алхаж байтал урд инженер залуу байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60-62/,  гэрч М.Монхорын “...Д.М-ын толгой руу цохисон, уруул хэсгээс нь цус гарсан байсан, барилга барих гэж байсан залуугийн хамраас нь цус гарсан байсан. Д.М- уг барилга барих гэж байсан залууг цохисон, Д.М-ыг уг барилгын ажилчид дайраад цохисон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68-69, 87-88/, гэрч Ч.Гантөмөрийн “...Тухайн үед Д.М-ыг өндөр хар хувцастай залуу нүдний шилтэй залуу хоёр пизда минь хашаанд битгий хүрээд бай миний өмч гээд Д.М-тай зууралдаад хоорондоо зодолдоод цаашаа баруун тийш явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79-81/, гэрч Ц.Цогтгэрэлийн “...Хашаа бариад зогсож байсан  барилга барьж байсан хүмүүс буудлын ажилчидтай маргалдаад байсан. Тэгээд Д.М- уг барилгын ажилтантай маргаад хоорондоо зодолдсон. Тэгээд цэнхэр ажлын куртиктэй залуу бас Д.М-ыг цохиод байсан тэгээд маргаан намжаад хоёр цагдаа нар ирээд уг маргалдаад байсан хүмүүс цагдаагийн газар руу аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 82-83/, гэрч Т.Мөнхжаргалын “...Д.М-ыг мөргөөд уг барилга барьж байгаа залуутай зодолдсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 84-85/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4135 дугаартай дүгнэлт /хх-ийн 98-99/ зэрэг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Тодруулбал БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Женус” зочид буудлын орчим “Тэргүүн чансаа” ХХК-ийн менежер ажилтай Б.Ө-,  хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай Ц.Э-нар дахин төлөвлөлтийн барилгын хашааг барих явцад  “Женус” зочид буудалд IT инженер ажилтай Д.М- нь “барилгын хашаа бариулахгүй, зөвшөөрлөө үзүүл” гэснээс  маргалдаж Д.М- нь Б.Ө-ын биед баруун нүдний ухархайн дотор доод ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, Ц.Э-нь хохирогч Д.М-ын биед дээд уруулд шарх, цус хуралт, доод уруулд язрал бүхий хөнгөн хохирол,  учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.  

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ц.Э-, Д.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч Ц.Э-нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

 

Шүүгдэгч Д.М- болон түүний  өмгөөлөгч У.Хүрэлсүх нар гэм буруугийн шүүх хуралдаанд “...хэрэгт камерын бичлэг авагдаагүй, тухайн үед Б.Ө- Д.М-ын нүүрэн тус газарт цохисон талаарх ажиллагаа хийгдээгүй тул хэргийг прокурорт буцааж нэмж ажиллагаа хийлгэх”  агуулга тайлбар бүхий санал дүгнэлт гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд “...Д.М- нь би хөдөө явж байна, удахгүй очих байх, бас хэрэг болох үед хийгдсэн бичлэгийг флаш дискнээс сидинд буулгаж чадаагүй байгаа, тэр бичлэгийг нэг мөр сидинд буулгаад хэрэгт хавсаргах хэрэгтэй байгаа. Тийм болохоор би хот руу очсон даруй энэ утсаар чинь ярьж байгаад очно...” гэж, /1хх-ийн 17/, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд “...Д.М- нь гар утсаа аваад...байцаагчаа би 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бичлэгээ аваад очъё.” гэж, /1хх-ийн 19/,  2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд “...байцаагчаа би 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бичлэгээ аваад очъё гэсэн боловч ирээгүй байх тул 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө 10 цаг 47 минутад залгахад утсаа авахгүй байсан...” /1хх-ийн 20/  гэжээ.  Мөрдөгчийн удаа дараагийн эдгээр тэмдэглэлүүдээс үзэхэд шүүгдэгч Д.М-ад “ Б.Ө- нь Д.М-ын нүүрэн тус газарт гараараа цохиж байгаа...” гэх бичлэг байгаа эсэх нь эргэлзээтэй байна.  Хэргийн үйл баримтыг нотолсон гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан камерийн бичлэгээр хохирогч Б.Ө- нь Д.М-ын нүүрэн тус газарт цохисон үйл баримт тогтоогдоогүй болно.

        Иймд шүүгдэгч-хохирогч Д.М-ын өмгөөлөгч У.Хүрэлсүхээс гаргасан “...нэмж ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах ” санал хүсэлтийг  хүлээн авах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

        Гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.М-, Ц.Э-нарыг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт  тус тус гэм буруутайд тооцов.

 

        Хохирол төлбөрийн талаар  

        Хохирогч Б.Ө- нь өөрт учирсан хохирол хор уршигтай холбогдуулан Нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд ороход болон бусад эмчилгээнд зарцуулагдсан 2.586.990 төгрөгийн, ажилгүй байсан 3 сарын хугацааны цалинд нийт 4.500.000 төгрөг, Турк улс руу явж эмчилгээ хийлгэсний зардал 9.113.600 төгрөг, буудлын зардалд 3.937.000 төгрөг, онгоцны тийзний үнэ 7.000.000 төгрөг буюу нийт 27.137.590 төгрөгийг шүүгдэгч Д.М-аас нэхэмжилж байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Ө-ын хохиролтой холбогдох баримтуудаас /имплант/ 1.100.000 төгрөгийн эмийн сангийн баримт  /1хх-ийн 29/, эмчилгээний  60.000 төгрөг /1хх-ийн 33/, тарианы 60.000 төгрөг /1хх-ийн 34/,   эмчилгээний  60.000 төгрөг /1хх-ийн 35/, тарианы 60.000 төгрөг /1хх-ийн 36/,  Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлсэн 200.000 төгрөг /1хх-ийн 37/, Мөнхийн Тун эмийн сангийн эм тарианы 33.400 төгрөгийн баримт /1хх-ийн 38/, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлсэн 301.840 төгрөгийн баримт /1хх-ийн 39/, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 12.500 төгрөг төлсөн баримт /1хх-ийн 40/, Монос эмийн сангийн 100.650 төгрөгийн баримт /1хх-ийн 41/,  томографи хийлгэсэн 120.000 төгрөгийн баримт /1хх-ийн 44/, эмчилгээ хийлгэсэн 140.000 төгрөгийн  баримт /1хх-ийн 46/ зэрэг нийт 2.188.390 төгрөгийн баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх ба нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Д.М-аас хохиролд 2.188.390 төгрөг гаргуулж хохирогч Б.Ө-д олгох нь зүйтэй.

 

Эмчилгээний зардалтай холбогдох бусад баримтуудын зарим нь И баримт болон бэлэн мөнгөний орлогын баримт нь хоорондоо он сарын зөрүүтэй, зарим  баримтууд нь тодорхой бус байх тул шүүх хэлэлцэхгүй орхив.

 

Мөн  хохирогч Б.Ө- ажилгүй байсан 3 сарын хугацааны цалинд нийт 4.500.000 төгрөг, Турк улс руу явж эмчилгээ хийлгэсний зардал 9.113.600 төгрөг, буудлын зардалд 3.937.000 төгрөг, онгоцны тийзний үнэ 7.000.000 төгрөг нэхэмжилсэнтэй холбоотой баримтууд нь энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхэд хангалттай бус байна.

 

Иймд хохирогч Б.Ө-ын хохиролтой холбогдох нийт 27.137.590 төгрөгийн нэхэмжлэлээс 2.188.390 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх буюу эмчилгээ, цалин хөлс, бусад зардалд нэхэмжилсэн 24.949.200 төгрөгийн нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг шүүх энэ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхисон болно.

 

           Шүүгдэгч Ц.Ц.Э-аас хохирогч Д.М- нь “баримтаар нэхэмжилсэн зүйлгүй” гэж мэдүүлснийг үндэслэн  Ц.Ц.Э-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.М-ыг   400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.Ц.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах тайлбар санал дүгнэлт,

           шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч У.Хүрэлсүх “шүүгдэгч Ц.Ц.Э-ыг ялаас чөлөөлөх боломжтой, миний үйлчлүүлэгч Д.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгож өгнө үү” санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүгдэгч Ц.Ц.Э-, Д.М- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх нь зүйтэй.

Ц.Ц.Э-, Д.М- нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарах ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч, хохирогч нарын зүй бус харилцаа, хандлагаас үүдэлтэйгээр энэ гэмт хэрэг  үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж байгаа шүүгдэгч Ц.Ц.Э-ын хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Ц.Э-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.М-ыг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулав.

 

Энэ хэрэг анхан шатны шүүхэд хянагдах явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.М-, Ц.Э-нарын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

Шүүгдэгч Ц.Э-нь бусдад төлөх төлбөргүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэв.

Шүүгдэгч Д.М- нь хохирогч Б.Ө-д учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө нотлох баримтаар илэрхийлээгүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй юм.

         Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

        

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

1. Мэргэн ван овогт Дөрвөнчулууны Д.М-, Ц.Э- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг  300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ц.Ц.Э-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Ц.Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг Д.М-ад мэдэгдсүгэй.

5. Ц.Ц.Э-, Д.М- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Ц.Э-бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгч Д.М-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 2.188.390 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ө-д олгосугай.

 

        7. Хохирогч Б.Ө- эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ц.Э-, Д.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

   

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ