Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01620

 

 

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/01620

 

Улаанбаатар хот

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5-р хороо,11-15 байрлах Цахиур хаан ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Билгүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Заантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Цахиур хаан ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Билгүүн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Иргэн М.Ерөөлт нь “Цахиур хаан” ХХК-с 2013 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 97 тоот зээлийн гэрээгээр 10 000 000  төгрөгийг 03 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун гудамж, 106 дугаар байр 24 тоотод оршин суудаг гэсэн бөгөөд анх зээлийн төлбөрийг удахгүй төлнө гэж байсан ч сүүлийн жил бүр сураг тасарч, холбогдохгүй зугтаасаар байна. Уг хаягт оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Цахиур хаан ХХК нь М.Ерөөлтийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

   Цахиур хаан ХХК нь М.Ерөөлттэй 2013 оны 05 дугаар сарын 19-ны өдөр 97 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөг зээлсэн гэх ба М.Ерөөлт нь зээлийн гэрээний маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд  Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун гудамж, 106 дугаар байр 24 тоотод оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8-р сарын 25-ны өдрийн 102/ШЗ2016/02715 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

  Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суух газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

 М.Ерөөлт нь регистр ХБ85042077, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун гудамж, 106 дугаар байр 24 тоотод оршин суух хаягтай  болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Манлайбаярын Ерөөлтийг эрэн сурвалжилсугай.

 

   2. М.Ерөөлтийг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА