Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/638

 

 

 

 

 

 

 

 

   2021          10           05                                             2021/ШЦТ/638      

 

 

 

                            

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч *******-түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******- холбогдох эрүүгийн  2105000001121 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны дүгээр сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “” студийн жүжигчин, найруулагч ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийндугаар хороо, Их Монгол хороолол тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/ *******-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

*******-нь 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хардалтын улмаас хохирогч Б.Г-маргалдан биед нь халдан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн дал, зүүн гуяны хатгагдсан шарх, зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч *******-шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ Мөрдөн байцаалтанд болсон үйл явдлын талаар мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул шүүхэд хандаж нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч Б.Г-той одоо хуурай ах дүүгийн харилцаатай болсон бөгөөд түүний хохиролд 3.500.000 төгрөг өгсөн. Би ийм үйлдэл гаргасандаа өөртөө маш харамсаж гэмшиж байна.” гэв.

 

       Хавтаст хэргээс хохирогч Б.Г- мөрдөн байцаалтад “2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр манай ажлын газрын эмэгтэй М-гийн нөхөр *******- над руу хэл амаар доромжлоод гэрт чинь очиж уулзана гэхээр нь гэрийн хаягаа зааж өгөөд *******-тай уулзахын өмнө би *******-ын эхнэр лүү залгаад нөхөр чинь уулзах гэж байна би буруу юм хийгээгүй байж хардагдаж сэрдэгдмээргүй байна гэхэд ямар нэгэн юм болоогүй учир чиний амнаас сонсох байх чи уулзаад тайлбарлаад хэлчих гэхээр нь *******-тай байрны гадна уулзахад намайг хүчээр машиндаа суулгаад баруун дөрвөн замын чиглэлд хурдтай явсан. Би яаж байгаа юм бэ бууя гэхэд миний үгийг сонсохгүй хэл амаар доромжлоод “Их шавь” сургуулийн хажуугийн байрны мухарт машинаа байрлуулаад намайг машинаасаа буулгаад шилтэй архи өгөхөөр нь би архи уухгүй авахгүй гэхэд *******- намайг чи ямар том юм бэ чамайг ална амьдралгүй болгоно гэж сүрдүүлсэн. Тэгээд намайг газар суу гээд байсан би *******-т би буруу юм хийгээгүй би суухгүй гэхэд *******- миний толгой нүүр хэсэгт гараараа хэд хэд цохисон тэгээд өшиглөж, миний өмсөж явж байсан фудболкыг урчихсан би буруу зүйл хийгээгүй тул зугтаасан. Зугтаагаад “Интер фарм” руу гүйж ороход худалдагч эмэгтэй байсан. Миний араас хөөн орж ирээд би яагаад ийм юм болж байгаа юм яасан гэж намайг зодож байгаа юм бэ гэж асуухад араас *******- орж ирэн миний толгой хэсэг, зүүн нүд хэсэгт гараараа цохисон. Гартаа тод өнгөтэй иртэй зүйл барьсан байсан. Намайг цохиод хананд шахахаар нь би өөрийгөө хамгаалаад *******-ын толгой хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. *******- гартаа барьсан зүйлээрээ миний зүүн гарын бугалга, зүүн дал, зүүн гуя хэсэгт хатгаж, зүүн гарын шуу хэсгийг зүссэн. Тэгээд цус гараад урсаад байсан бөгөөд *******- гараад зугтаасан. Тэгээд “Интер фарм”-ын ажилтан цагдаа, эмнэлэг дуудаж өгөөд эмч ирж шархнуудад оёдол тавиад цагдаа ирээд мэдүүлэг авсан тэгээд би нэг эмийн сан руу зугтаад ортол араас Сэргэлэн эхлээд орж ирээд гялс цагдаагаа дууд гэсэн бөгөөд тэр эмийн сангийн худалдагч руу цагдаа дууд гэсэн түүний араас *******- нь орж ирээд намайг нүүрэн тус газарт нэг удаа цохиод тэгээд гартаа нэг шар, ягаан өнгийн иштэй зүйл бариад намайг цохиод байсан. Тэр эмийн сангаас нэг эрэгтэй хүн орилтол *******- Сэргэлэн 2 гараад зугтаасан, тэгтэл миний гар, нуруу, гуя хэсгээс цус гоожоод эхэлсэн бөгөөд би шууд л цагдаа руу залгаж дуудлага дахиад өгсөн. Энэ бүх үйл явдлыг Сэргэлэн болон эмийн сангийн худалдагч харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14/

 

Гэрч Т.С-мөрдөн байцаалтад “2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр *******-тай хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ажлаа ярилцаад нэг шил 0,75 литрийн архи хэдэн хүмүүстэй хувааж уугаад *******- бид хоёр машинд хамт сууж байхад *******- манай эхнэр рүү Б.Г- мессеж бичээд байна гээд надад мессежийг нь харуулсан тэгээд намайг хамт Б.Г- руу хамт очъё гэхээр нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт од” гэх нэртэй дэлгүүрийн гадаа уулзсан тэгээд *******-, Б.Г- хоёр хоорондоо маргалдаад байсан тэгээд би та нар хүмүүсээс хол очиж учраа ол битгий зам дээр маргаад бай гэхэд “Шавь” нэртэй сургуулийн гадаа очоод *******-, Б.Г- хоёр дахин маргалдаад нэг нэгнээ зуураад түлхэлцээд байсан. Тэгээд Б.Г- салаад зугтаагаад явсан би Б.Г-ийн араас нь очиход нэг дэлгүүр лүү яваад орчихсон тэгээд би араас нь явж ороод цагдаа дууд маргалдаад яах вэ цагдаагаар асуудлаа шийд гэсэн тэгээд би уг дэлгүүрээс гарахад *******- надтай зөрөөд уг Г- орсон байсан дэлгүүр лүү орсон тэгээд *******- гүйж гарч ирээд явъя гэхээр нь учраа олсон уу гээд *******-аас асуухад *******- надад Б.Г- пиздааг зодсон юм шаасан гэх утгатай зүйл ярьсан би орж уулзах хэрэгтэй юу гэхэд зүгээрээ явъя гэхээр нь учраа олчихсон юм байна гэж бодоод гэр рүүгээ дагуулаад явсан тэгээд *******- манай гаднаас явчихсан би гэртээ ороод байж байхад цагдаа нар ирээд намайг дагуулж цагдаагийн газар авч ирсэн...’’ гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/

 

Гэрч Д.Б-мөрдөн байцаалтад “Би 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 14 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интер фарм” бөөний төвийн Б1 давхарт ажиллах Учрал найруулагч Бямбаа ахаа гэж намайг чангаар дуудсан, би хоёрдугаар давхраас сонсоод орж иртэл Б1 давхрын үүдний хэсэгт хүний цус харагдсан. Учралаас тодруулан асуутал 3 залуу манайх руу орж ирээд хоорондоо зодолдсон гэж хэлсэн. Тэгээд ажлын үүдний хэсэгт гартал 25 орчим настай, шорттой, цээж нүцгэн залуу нуруу, гар, хөл хэсгээс нь цус алдсан байдалтай харагдсан тэгээд би...дугаараас дуудлага өгөх гэтэл өөдөөс дуудлага хүлээн авсан, очиж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/

 

Гэрч Б.Б-мөрдөн байцаалтад “Б.Г- бид хоёр оюутны нэг ангийн найзууд байгаа юм. Б.Г- надтай манай гэрт хамт амьдраад 3 жил болж байна намайг унтаж байхад нэг хүнтэй яриад байх шиг байхаар нь сэрээд хэн юм бэ гэхэд *******- залгасан уулзъя гэж байна гэхээр нь яасан юм бэ гэхэд эхнэртэйгээ хардаад байгаа юм шиг байна гэхээр нь би хамт гараад Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Гэрэлт Од” төвийн урд очоод Б.Г-ийг *******- машиндаа суулгаад аваад явсан. Би хүлээгээд байж байхад 9999**** дугаараас Б.Г- өөрийнхөө дугаар руу залгаад байгаа газраа зааж өгөөд очиход би заасан газрыг нь олж чадахгүй явж байхад Б.Г- юнителийн танихгүй дугаараас над руу залгаад цагдаа дуудаарай гялалзаарай намайг *******- зодчихлоо би зугтаагаад гараад ирлээ гээд байгаа газраа зааж өгөхөөр нь би яваад очиход Б.Г- араас чинь нөгөө хоёр ирж байна гэсэн. Тэгээд би эргээд харахад *******- Сэргэлэн хоёр ирж байсан би та хоёр одоо болил доо гэхэд Сэргэлэн чи түрүүн юу гээд байлаа наашаа ир хөөе гэхээр нь би үгүй наанаа байж байгаарай дууддаг газрыг чинь дуудаад өгдөг газар чинь өгнө гэж хэлсэн *******-ын машин нь ухрахад *******- очиж машиндаа суусан тэгээд над руу Баянаа би чамайг гэрт чинь орж байгаад ална гэсэн тэгээд би машинтайгаа уулзвараар эргээд машин гэрийнхээ гадаа очоод 102 дуудлага өгсөн тэгээд Б.Г- руу залгахад Б.Г- надад *******- намайг хутгалчих шиг боллоо миний биеэс цус гараад байна гэсэн тэгээд буцаад такси бариад очиход Б.Г-ийг зүүн гар зүүн дал хэсгээс нь зүүн гуяны хэсэгт нь шорт нь цоорчихсон цус болсон байдалтай байсан тэгээд цагдаа нар ирсэн мөн түргэн ирээд Б.Г-ийн шарханд оёдол тавьж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/

 

Гэрч Ц.У-мөрдөн байцаалтад “2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Интер фарм” импорт ХХК-ний эм ханган нийлүүлэх төв дотор ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан. Тухайн үед 14 цаг өнгөрч байхад гаднаас манай байгууллага руу дээгүүрээ нүцгэн хоёр үл таних эрэгтэй хүмүүс орж ирсэн. Тухайн хоёр залуу хоорондоо маргасан байдалтай байсан ба арай богино үстэй, эрээн шорттой залуу нь нөгөө уртавтар үстэй хар шорттой залуу руу та намайг хамгаалсангүй гээд байсан. Харин нөгөө уртавтар үстэй залуу нь намайг цагдаа дууд, энд хүмүүс нэгнийгээ алах гээд байна, цагдаа дууд гээд байсан. Тэгтэл нөгөө эрээн шорттой залуу нь би цагдаа дуудсан хэрэггүй гэхэд нөгөө залуу нь цагдаа дууд гээд орилоод байсан. Тэгж байгаад гараад явсан. Удалгүй манай байгууллага руу хар малгай хар футболктой үл таних залуу орж ирсэн ба араас нь нөгөө уртавтар үстэй залуу орж ирсэн бөгөөд тухайн хар футболктой залуу эрээн шорттой залууг нүүрэн тус газар нь би эхнэртэй хүн үү гээд цохисон. Тэгэхэд уртавтар үстэй залуу гараад явсан. Харин эрээн шорттой залуу нүүрээ бариад байсан бөгөөд тухайн хар хувцастай залуу тэр залуу руу дайраад байхаар нь цааш түлхэхэд нөгөө хар хувцастай залуу тэр залуугийн зүүн гар тус газар нь гартаа барьж байсан зүйлээрээ хэд хэдэн удаа хатгасан. Тэгээд би тухайн үед менежерээ дуудаад ирэхгүй байсан болохоор цааш шат руу яваад өгсөн бөгөөд эргээд менежер Бямбажавын хамт ирэхэд шал, ширээ, сандал цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67/

 

Гэрч П.М- мөрдөн байцаалтанд “2021 оны 02 дугаар сарын үед *******- миний фейсбүүк хуудсанд оруулсан хэд хэдэн зураг дээр Б.Г-ийг зүрх дарсан байна энэ ямар холбоотой юм бэ гэж асууж байсан. Тэгээд би манай ажлын газрын дүү гэж хэлж байсан, сүүлд 2021 оны 7 дугаар сарын 12-ны орой *******- миний гар утсан дээрээс юм харж байгаад Б.Г- бид хоёрын инстаграммаар бичсэн мессенжер чатыг харчхаад энэ ямар холбоотой хүн бэ гэж асууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-34/,

 

Яллагдагчаар *******-мөрдөн байцаалтанд “2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр үүрээр 04 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр суманд кино зураг авалтад явж байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 өрөө байранд кино зураг авалтынхантайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тухайн үед Сэргэлэн хамт ууж байгаад надаас түрүүлээд явлаа гээд гарсан бөгөөд би ууж байгаад Драмын театрт ажилладаг Самданпүрэвийн гар утас дээрээс зураг үзэж байгаад Б.Г-ийн утасны дугаарыг авсан. Учир нь Манай эхнэр М- рүү хандарсан байдалтай зүйл өмнө нь бичээд байсан юм. Тэгээд би дугаарыг нь авчхаад Б.Г- гэгчтэй ярилцаад уулзахаар болсон. Тэгээд би ууж байсан тухайн байрнаасаа гараад зураглаач Бүрэндэлгэрийн машинаар явахаар болоод гарч явж байгаад гадаа Сэргэлэнтэй таарсан. Сэргэлэн нь өмнө нь явлаа гээд гарсан байж яваагүй үүдэнд унтаж байсан юм. Тэгээд би Сэргэлэнг машиндаа суулгаж аваад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт төвийн гадаа уулзахаар болоод очиход Б.Г- ганцаараа зогсож байсан. Тэгээд би Б.Г-ийг машинд суулгаад Шавь цогцолборын тэнд байрны сүүдэрт очсон. Тэгээд бид хоёр машинаас гарч ярилцаад би Б.Г-т өөрийн эхнэртэй чаталсан зургуудыг үзүүлж бидний дунд маргаан үүссэн. Тэгээд бид 2 машинаас гарч ярилцаад би Б.Г-т өөрийн эхнэртэй чаталсан зургуудыг нь үзүүлж бидний дунд маргаан үүссэн. Тэгээд бид маргалдаж бие биеэ заамдалцаад авсан ба Б.Г- цааш зугтаад явсан ба тухайн үед нь би түүний фудволкноос зуураад урсан. Тэгээд Б.Г- нь тэгж зугтаж байхдаа амандаа...Чи өөрийнхөө эхнэрийг харж ханд...гэсэн утгатай зүйл хэлээд байхаар нь машин аа асаагаад араас нь хөөгөөд машин аа замын голд асаалттай орхиод Б.Г-ийн араас хөөхөд Сэргэлэн машинд унтаж байснаа араас гүйж байсан. Тухайн үед Б.Г- Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг объект руу орчихоор нь би араас нь хөөж байгаад сандаалынхаа хуруувч сэтэрчихээр нь эргээд машин руу яваад машинаасаа үзүүртэй ирмэгтэй зүйл буюу гуперний хагархай байхаар нь аваад буцаж Б.Г-ийн байгаа объект руу явах замдаа өөрийн сандлын сэтэрсэн хэсгийг янзлах санаатай оролдож байгаад тухайн объект руу буюу эм ханган нийлүүлэх газар руу орсон. Тухайн үед Сэргэлэн гадаа байсан ба миний араас тухайн орсон. Тэгээд намайг ороход Б.Г- утсаар ярьчихсан зогсож байхаар нь ...Чи одоо яагаад байгаа юм бэ...гээд би хэлэхэд тэрээр миний өмнөөс гараараа цохихоор нь би гутал аа янзалж байсан тухайн ирмэгтэй зүйлээр уурласандаа Б.Г-ийн зүүн гарын шуунд хэд хэдэн удаа, мөн зүүн далан тус газар болон зүүн булчин тус газар нь тухайн ирмэгтэй зүйлээр хатгасан. Тэгээд Б.Г-ийн гараас нь цус гараад байхаар нь би гарч гүйгээд Сэргэлэнг машиндаа суулгаад Сэргэлэнгийнд очоод унтаж байгаа сэрэхэд миний утсанд баахан дуудлага ирсэн байхаар нь би хуурай ах Гантөмөрийн Тэрэлжид байдаг гэрт нь очоод учир байдлаа хэлээд хотод ирээд цагдаагийн байгууллагад мэдүүлгээ өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн  “...Бичлэгийг 14 цаг 39 минут 53 секундэд үүдээр дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан судалтай шорттой хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэй хүн орж ирж байгаа дүрс байлаа. Бичлэгийг 14 цаг 39 минут 56 секундэд дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэйн араас дээгүүрээ нүцгэн хар өнгийн шорттой, халимаг үстэй эрэгтэй хүн орж ирж байгаа дүрс байлаа. Бичлэгийн 14 цаг 40 минут 02 секундэд дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэй болон дээгүүрээ нүцгэн хар өнгийн шорттой, халимаг үстэй эрэгтэй нар ширээний хажууд зогсож байгаа дүрс байх ба камерын доод хэсгээс дээгүүрээ цагаан өнгийн цамцтай урд задгай үстэй эмэгтэй гарч ирж байгаа дүрс байлаа. Бичлэгийн 14 цаг 41 минут 06 секундэд дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэй утсаар ярьж дээгүүрээ нүцгэн хар өнгийн шорттой, халимаг үстэй эрэгтэй ширээний хажууд ямар нэг зүйл ярьж байгаа дүрс байх ба түүний хажууд дээгүүрээ цагаан өнгийн цамцтай урд задгай үстэй эмэгтэй ямар нэг зүйл хэлж байгаа дүрс байлаа. Бичлэгийн 14 цаг 42 минут 56 секундэд дээгүүрээ нүцгэн хар өнгийн шорттой, халимаг үстэй эрэгтэй үүдээр гарч, дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэй ширээний урд зогсож утсаар ярьж байгаа дүрс байх ба түүний хойно ширээний ард дээгүүрээ цагаан өнгийн цамцтай урд задгай үстэй эмэгтэй зогсож байгаа дүрс байлаа. Бичлэгийн 14 цаг 43 минут 09 секундэд үүдээр хар өнгийн фудволк, хар шорттой гартаа өрөөсөн гутал аа барьсан эрэгтэй орж ирж байх ба дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэй ширээний урд утсаар ярьж байгаа дүрс байх ба түүний хойно ширээний ард дээгүүрээ цаг; цамцтай урд задгай үстэй эмэгтэй зогсож байгаа дүрс байлаа. Бичлэгийн 14 цаг43 минут 09 секундэд хар өнгийн фудволк, хар шорт, хар малгай өмссөн эрэгтэйн араас дээгүүрээ нүцгэн, хар шорттой эрэгтэй орж ирж байх ба хар өнгийн фудволк, хар шорт, хар малгай өмссөн эрэгтэй баруун гартаа ямар нэг зүйл барьсан байх ба дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэй ширээний урд зогсож түүнийг зүүн гараараа холдуулж байгаа дүрс байх ба түүний хойно ширээний ард дээгүүрээ цагаан өнгийн цамцтай урд задгай үстэй эмэгтэй зогсож байгаа дүрс байлаа. Бичлэгийн 14 цаг43 минут 20 секундэд хар өнгийн фудволк, хар шорт, хар малгай өмссөн эрэгтэй дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэйг баруун гараараа түүний нүүрний зүүн хэсэгт цохиж байгаа дүрс байх ба түүний ард дээгүүрээ нүцгэн, хар шорттой эрэгтэй зогсож байх ба түүний хойно ширээний ард дээгүүрээ цагаан өнгийн цамцтай урд задгай үстэй эмэгтэй зогсож байгаа дүрс байлаа. Бичлэгийн 14 цаг43 минут 28 секундэд хар өнгийн фудволк, хар шорт, хар малгай өмссөн эрэгтэй гартаа ямар нэг зүйл барьсан байдалтай зогсож байх ба дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэй ширээ түшиж тонгойсон байдалтай дүрс байх ба түүний ард дээгүүрээ нүцгэн, хар шорттой эрэгтэй үүдээр гарч байх ба түүний хойно ширээний ард дээгүүрээ цагаан өнгийн цамцтай урд задгай үстэй эмэгтэй зогсож байгаа дүрс байлаа. Бичлэгийн 14 цаг43 минут 34 секундэд хар өнгийн фудволк, хар шорт, хар малгай өмссөн эрэгтэй гартаа ямар нэг зүйл барьсан байдалтай зогсож байх ба дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэй түүнийг зүүн гараараа цааш түлхэж байгаа дүрс байх ба түүний хойно ширээний ард дээгүүрээ цагаан өнгийн цамцтай урд задгай үстэй эмэгтэй зогсож байгаа дүрс байлаа. Бичлэгийн 14 цаг43 минут 36 секундэд хар өнгийн фудволк, хар шорт, хар малгай өмссөн эрэгтэй гартаа ямар нэг зүйл барьсан байдалтай дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэйн зүүн гарын бугалга орчим зоож байгаа дүрс байх ба түүний хойно ширээний ард дээгүүрээ цагаан өнгийн цамцтай урд задгай үстэй эмэгтэй зогсож байгаа дүрс байлаа. тэгийн 14 цаг 43 минут 42 секундэд хар өнгийн фудволк, хар шорт, хар малгай өмссөн эрэгтэй гартаа ямар нэг зүйл барьсан байдалтай дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан 'ш судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэйн зүүн гарын 1га орчим дахин 2 удаа зоож байгаа дүрс байлаа. Бичлэгийн 14 цаг43 минут 43 секундэд хар өнгийн фудволк, хар шорт, хар малгай өмссөн эрэгтэй гартаа ямар нэг зүйл барьсан байдалтай дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэйн рүү дайрч байх ба дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэй түүний нүүрэн тус газар баруун гараараа цохиж байгаа дүрс байлаа. Бичлэгийн 14 цаг 43 минут 45 секундэд хар өнгийн фудволк, хар шорт, хар малгай өмссөн эрэгтэй гартаа ямар нэг зүйл барьсан байдалтай дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэйн рүү дайрч түүний зүүн далан тус газар нэг удаа зоож байгаа дүрс байх ба дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэй түүний толгойн тус газраас барьж байгаа дүрс байлаа. Бичлэгийн 14 цаг43 минут 45 секундэд хар өнгийн фудволк, хар шорт, хар малгай өмссөн эрэгтэй гартаа ямар нэг зүйл барьсан байдалтай дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэйн рүү дайрч дахин түүний зүүн гарын булчин тус газар нэг удаа зоож байгаа дүрс байх ба дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэй ширээн дээр хөл өө эвхсэн байдалтай дээш харан хэвтэж байгаа дүрс байлаа. Бичлэгийн 14 цаг 43 минут 50 секундэд хар өнгийн фудволк, хар шорт, хар малгай өмссөн эрэгтэй гартаа ямар нэг зүйл барьсан байдалтай ширээний урд зогсож байх ба дээгүүрээ 00089 нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэйн зүүн гарын далан тус газраас улаан өнгийн цус мэт зүйл урссан, зүүн гарын булчин тус газраас улаан өнгийн цус мэт зүйл урссан байдалтай зогсож байгаа дүрс байлаа. Бичлэгийн 14 цаг43 минут 57 секундэд хар өнгийн фудволк, хар шорт, хар малгай өмссөн эрэгтэй үүдээр гарч байх ба дээгүүрээ нүцгэн, хар өнгийн, цагаан өнгийн судалтай шорттой, хар маск зүүсэн, жижиг тайрмал үстэй эрэгтэйн зүүн гарын далан тус газраас улаан өнгийн цус мэт зүйл урссан, зүүн гарын булчин тус газраас улаан өнгийн цус мэт зүйл урссан байдалтай ширээн дээр сууж байгаа дүрс байлаа...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 80-92/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 6434 дугаартай “Б.Г-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн дал, зүүн гуяны хатгагдсан шарх, зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн ир, үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, хатгах, зүсэх үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39/

 

Шүүгдэгч О.*******-ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 75/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                     

 

Шүүгдэгч *******-нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр П.М-г хохирогч Б.Г-хардсаны улмаас биед нь халдан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн дал, зүүн гуяны хатгагдсан шарх, зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

       үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн О.*******-ын“...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна... Б.Г-ийн зүүн гарын шуунд хэд хэдэн удаа, мөн зүүн далан тус газар болон зүүн булчин тус газарт нь тухайн ирмэгтэй зүйлээр хатгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/, хохирогч Б.Г-ийн “...*******- миний толгой нүүр хэсэгт гараараа хэд хэд цохисон тэгээд өшиглөж, миний өмсөж явж байсан фудболкыг урчихсан би буруу зүйл хийгээгүй тул зугтаасан...*******- гартаа барьсан зүйлээрээ миний зүүн гарын бугалга, зүүн дал, зүүн гуя хэсэгт хатгаж, зүүн гарын шуу хэсгийг зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/, гэрч Т.Сэргэлэнгийн “...*******- надад Б.Г- пиздааг зодсон юм шаасан гэх утгатай зүйл ярьсан...’’ гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч Д.Бямбажавын мөрдөн байцаалтад “Учрал найруулагч Бямбаа ахаа гэж намайг чангаар дуудсан, би хоёрдугаар давхраас сонсоод орж иртэл Б1 давхрын үүдний хэсэгт хүний цус харагдсан, Учралаас тодруулан асуутал "3 залуу манайх руу орж ирээд хоорондоо зодолдсон" гэж хэлсэн. Тэгээд ажлын үүдний хэсэгт гартал 25 орчим настай, шорттой, цээж нүцгэн залуу нуруу, гар, хөл хэсгээс нь цус алдсан байдалтай харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/, гэрч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтад “Б.Г- руу залгахад Б.Г- надад *******- намайг хутгалчих шиг боллоо миний биеэс цус гараад байна гэсэн тэгээд буцаад такси бариад очиход Б.Г-ийг зүүн гар зүүн дал хэсгээс нь зүүн гуяны хэсэгт нь шорт нь цоорчихсон цус болсон байдалтай байсан тэгээд цагдаа нар ирсэн 103 мөн ирээд Б.Г-ийн шарханд оёдол тавьж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/, гэрч Ц.Учралын мөрдөн байцаалтад “Удалгүй манай байгууллага руу хар малгай хар фудволктой үл таних залуу орж ирсэн ба араас нь нөгөө уртавтар үстэй залуу орж ирсэн бөгөөд тухайн хар фудволктой залуу эрээн шорттой залууг нүүрэн тус газар нь “би эхнэртэй хүн үү” гээд цохисон. Тэгэхэд уртавтар үстэй залуу гараад явсан. Харин эрээн шорттой залуу нүүрээ бариад байсан бөгөөд тухайн хар хувцастай залуу тэр залуу руу дайраад байхаар нь цааш түлхэхэд нөгөө хар хувцастай залуу тэр залуугийн зүүн гар тус газар нь гартаа барьж байсан зүйлээрээ хэд хэдэн удаа хатгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67/, гэрч П.М-гийн “2021 оны 07 дугаар сарын 12-ны орой *******- миний гар утсан дээрээс юм харж байгаад Б.Г- бид хоёрын инстаграммаар бичсэн мессенжер чатыг харчхаад энэ ямар холбоотой хүн бэ гэж асууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-34/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 80-92/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/, хохиролд 1.000.000 төгрөг төлсөн баримт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрч оролцов. 

 

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос О.*******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч О.*******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

        Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч О.*******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,   шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулах  ялаас  чөлөөлж өгнө үү” гэсэн тайлбар дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

         Шүүгдэгч О.*******-т Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

         О.*******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.  

             

         Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу *******-нь хохирогч Б.Г-ийг хүчээр автомашинд суулгаж авч явж зохисгүй үг хэллэгээр айлган сүрдүүлж, улмаар цохиж зодож хохирогч “Интер фарм” эмийн сан  руу зугтаж ороход араас нь орж ир үзүүртэй зүйлээр зүүн гарын бугалга, зүүн дал, зүүн гуя хэсэгт хатгаж, зүүн гарын шуу хэсгийг зүссэн зэрэг хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч О.*******-ыг ялаас чөлөөлөх боломжгүй юм.

 

        Харин шүүгдэгч О.*******-ын хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулснаа  хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******-цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

        1. *******- “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.*******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

        4. Шүүгдэгч *******-цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

        5. Хэргийн хамт ирүүлсэн сиди бичлэг нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

         

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.*******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ