Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01635

 

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01635

Улаанбаатар хот

 

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

             Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1-р хороо, Богд Ар хороолол, 7Б байр 44 тоотод байрлах Отто сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүрэг, 1-р хороо, Богд Ар хороолол, 1А байр 10 тоотод  оршин суух, регистр ЧО78071479, Авир боржигон овогт Энхбаатарын Анхбаярт холбогдох 246 979 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Отто сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 1-р хороо, Богд Ар хороолол, 1А байр 10 тоотод  оршин суух Э.Анхбаяр нь 2015 оны 11,12-р сар, 2016 оны 1-12 саруудын төлбөр, 2017 оны 1-3-р сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 235 450 төгрөгийг төлөөгүй байна. Төлбөр төлөх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн, мөн  өөрийн биеэр болон утсаар мэдэгдэж байсан болно.  Айл өрхүүд  төлөх ёстой төлбөрөө төлөхгүй байгаагаас засварын хуримтлал үүсэх нөхцөл бүрдэхгүй байгаан дээр сууц өмчлөгчдийн холбооны хувьд сар бүр гардаг урсгал зардлын ачаалал үүсээд байна. Иймд 1А байрны 10 тоотод оршин суух Э.Анхбаяраас дээр дурьдсан хугацаануудын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 235 979 төгрөг, нотариатын зардал 3400 төгрөг,  улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 8129 төгрөг нийт 246 979 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч Отто сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Шүрхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э.Анхбаяраас нэхэмжилсэн 246 979 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Отто сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Э.Анхбаярт холбогдох 246 979 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Э.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                        ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Э.Анхбаярт холбогдох 246 979 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Отто сууц өмчлөгчдийн холбоо нь татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8129 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Р.АЛТАНТУЯА