Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/626

 

 

 

 

 

 

 

2021          9          30                            2021/ШЦТ/626

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Анударь хөтлөн

улсын яллагч Ц.Гансүлд /томилолтоор/

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Шижир

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2102001700135 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн  дугаар хороо тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД:/  Б овогт *******-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

*******- нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 2.6 “Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа (бусад орлого)-ноос орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй/ ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана” гэснийг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 “нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана”, 13 дугаар зүйлийн 13.7 “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчиж, өөрийн шууд удирдлагад ажилладаг нягтлан бодогч Н.Х-, кассын нярав Г.Д-, Ж.Л-нарт байгууллагын хоолны газрын ажилчдын хоолны бэлэн орлогын мөнгийг касст бэлнээр төвлөрүүлж төрийн сангийн дансанд тушаахгүй байх үүргийг өгч, 2020 оны 8 дугаар сарын 01-ээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төвлөрсөн ажилчдын хоолны орлого болох 27.921.400 төгрөгийг бэлнээр авч, төсвийн шууд захирагчийн зөвшөөрөлгүй, тендер зарлаж гэрээ байгуулалгүйгээр 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын байрны тоотод өөрийн охин Б.Д-найз “Төгс Ай Кү” ХХК-ийн захирал Ц.Бө-д шилжүүлэн өгч давуу байдал бий болгон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэгт 27.921.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч *******- шүүх хуралдаанд “Би өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. ” гэв.

       

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Ш-шүүх хуралдаанд “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэв.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдлийг шүүх дүгнэвэл;

 

         Шүүгдэгч *******- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож тус эмнэлэгт 27.921.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

      

        Гэрч  мөрдөн байцаалтанд  “Миний бие АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн ерөнхий  захирлаар 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр томилогдсон. Манай эмнэлэг нь Боловсрол, шинжлэх ухааны  яамны харьяа бөгөөд Баянзүрх дүүргийн 5 хорооны иргэдэд үндсэн мэргэжлийн, улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлээр эмнэлгийн зарим тусламж үйлчилгээг хүргэдэг. Улсын төсөв, эрүүл мэндийн  даатгалын сан, өөрсдийн төлбөрт үйлчилгээний орлогоос санхүүжүүлдэг. “Си Эс Ай  аудит” ХХК нь манай эмнэлгийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийсэн юм. Тэгээд 2021 оны  02 дугаар сарын 23-ны өдөр манай ерөнхий нягтлан *******- нь миний өрөөнд орж ирээд “Си Эс Ай  аудит” ХХК-ийн шалгалтаар 14 төрлийн зөрчил илэрсэн байна. Би тайлбарыг нь биччихлээ та   гарын үсгээ зур гэсэн. Тэгэхээр нь би Санхүү эрхэлсэн захирал Баясгаланг дуудаад илэрсэн гэх зөрчлүүдтэй хамт танилцахад “Төгс Ай Кү” компанид бэлэн кассаас 27.921.400 төгрөгийг авлагаар үүсгэж бэлнээр тушаасан гэсэн байсан. Миний хувьд энэ талаар огт мэдэхгүй бөгөөд “ Төгс Ай Кү” гэх компанид 27.921.400 төгрөгшилжүүлэх гүйлгээний баримтад огт гарын үсэг зураагүй, уг компанитай ямар нэгэн  гэрээ хийгээгүй тул ерөнхий нягтлангаас энэ ямар учиртай юм бэ гэж  асуухад  *******- ажилчдын хоолны мөнгөнөөс орсон орлогыг өөр компани руу шилжүүлэхгүй бол манай эмнэлэг зөрчил заагдах байсан. Тийм болохоор шилжүүлсэн гэж тайлбарласан. Төсвийн байгууллагын  үйл ажиллагааны  мөнгөн кассын журмын 2.6-д “Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа бусад орлогоос орох орлогын мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч энэхүү орлогыг түүний шууд захиран зарцуулах эрхгүй ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана гэж заасны дагуу ажилчдын хоолноос орсон орлого буюу бусад орлогыг кассын нярав нь байгууллагын дансанд 24 цагийн. Дотор тушаах үүрэгтэй юм.Манай эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэгчдийн хоолны газартай бөгөөд эмнэлгийн байр алслагдмал, ойр орчимд цайны газар байхгүй, ковид 19-ийн улмаас ажилчид гадуур хооллох боломжгүй, мөн Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын тушаалын дагуу ээлжийн ажилчдыг хооллох үүргийн дагуу уг цайны газраар ажилчдаа үйлчилдэг болсон юм. Ингэхдээ  шөнийн ээлжийн ажилчдын хоолыг үнэгүй болгосон. Мөн цар тахалтай холбогдуулж 2020 оны  12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажилчдын хоолыг үнэгүй олгож, дадлагын резидэнт эмч нарыг хоолыг үнэгүй болгох боломжгүй тул төлбөртэй хэвээр үлдээсэн. Уг цайны газарт ажилчдаас орсон  орлого нь дээрх журмын дагуу байгууллагын дансанд тушаагаад явдаг байсан юм.  Гэтэл ерөнхий нягтлан болон санхүүгийн албаны  ажилтнууд нь ажилчдын хоолны орлогоос олсон орлогыг  байгууллагын дансанд тушаалгүй өөр дээрээ  хадгалж байгаад 27.921.400 төгрөгийг “ Төгс Ай Кү” компанид  бэлнээр тушаасан юм байна лээ. Иймд миний бие 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хяналт шалгалт хийх комисс томилж уг асуудлыг шалгуулсан. Шалгалтаар ямар асуудал илэрсэн бэ гэвэл Манай эмнэлгийн кассын ажлаас гарсан тул эмнэлгийн хэрэгслийн нярав Ж.Лхагвасүрэнгээр кассын нярав ажлыг хавсран гүйцэтгүүлсэн юм. Ж.Л-нь  2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж хоолны бэлэн орлогыг хурааж эхэлсэн. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн орлогыг банкан дахь байгууллагын харилцах дансанд тушаасан юм байна лээ. Гэтэл маргаашаас нь буюу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш байгууллагын дансанд хоолны бэлэг орлого огт тушаагдахгүй байх үүргийг ерөнхий нягтлан *******- өгсөн, хоол шим тэжээлийн албаны тайлан, хоолны материалын тайлан тооцоо гарахаар тушаа гэж хэлсэн гэсэн. Миний хувьд бол тийм үүрэг огт өгөөгүй. Хоол шим тэжээлийн албаны тайлан, хоолны материалын тайлан тооцоо нь хоолны орлогыг дансанд тушаах үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй юм. Ингээд Ж.Л-нь  2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хоолны бэлэн орлогыг харилцахад тушаалгүй кассанд хадгалж байсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс  эхэлж ажилчдад бэлэн мөнгөөр үйлчлэхээ больж хоолны талоноор үйлчилж эхэлсэн юм. Тухайн үед *******- нь цайны газарт бэлэн мөнгөөр үйлчилбэл ковид-19 тархах эрсдэлтэй  хоолны талон гаргая гэсэнсанаачилгыг өөрөө гаргаж хэрэгжүүлсэн юм. Үүний дагуу үндсэн хөрөнгө, бараа материал  хариуцсан нягтлан бодогч Хулан нь хоолны талон гаргаж ажилчдад бэлэн мөнгөөр зарж эхэлсэн. Талон зарж олсон орлогыг Хулан нь кассанд ч тушаалгүй өөр дээрээ хадгалж байсан юм шиг байна лээ. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шинэ кассын нярав Г.Д- томилогдож Лхагвасүрэнтэй ажил хүлээлцэхэд ерөнхий нягтлан бодогч *******- нь Лхагвасүрэнг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хоорондох хугацааны хоолны бэлэн орлогоос цугларсан 8.636.400 төгрөгийг Хуланд хүлээлгэж өг гэсэн үүрэг өгсний дагуу Ж.Л-нь нь уг мөнгийг шинэ кассын нярав Г.Д-ад өгөлгүй нягтлан бодогч Хуланд хүлээлгэж өгсөн юм байна лээ. Г.Д- 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс кассын нярвын ажлаа хүлээж авснаас хойш кассанд ажилчдын хоолны орлого хурааж эхэлсэн.Уг хоолны орлогыг харилцах дансанд тушаах талаар орлогын нягтлан бодогч Гэрэлт-Одоор дамжуулж ерөнхий нягтлангаас асуухад тушаалгүй байж бай гэдэг чиглэл өгсөн байгаа юм. Ингээд Г.Д-ад буюу кассанд хоолны орлогоос 2020 оны 11 дүгээр сарын 1.301.000 төгрөг, 12 дугаар сарын 1.794.000 төгрөг нийт 3.095.000 төгрөг цугларсан байдаг. Уг мөнгийг Г.Д- нь мөн ерөнхий нягтлангийн өгсөн үүргийн дагуу харилцах дансанд тушаалгүй кассанд байлгаж байсныг нь ерөнхий нягтлан *******- 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр залгаад “...хүнсний компанитай тооцоо нийлж байгаа, чамд байгаа хоолны 1.794.000 төгрөг, Хуланд байгаа хоолны мөнгөнүүд нийлээд 27.921.400 төгрөг болж байна гээд 27.921.400 төгрөгийг “Төгс Ай Кү” ХХК руу шилжүүлсэн зарлагын баримт тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зуруулж авсан юм байна лээ. *******- амралтын өдөр Г.Д-ын гэрийнх нь гадаа очиж кассанд байхгүй мөнгөний баримт дээр гарын үсэг зуруулж авсан байсан. Ингээд Г.Д- нь 12 дугаар сарын хоолны мөнгө болох 1.794.000 төгрөгийг *******-т хүлээлгэж өгөөд үлдсэн 1.301.000 төгрөгийг кассанд хадгалж байсан. Нягтлан бодогч Хулан нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд ажилчдад  хоолны талон зарж мөнгийг нь бэлнээр хураан авч өөр дээрээ хадгалж байсан. Уг мөнгө нь ямар нэгэн бүртгэлтгүй бөгөөд ерөнхий нягтлан *******-ийн “Төгс Ай Кү” ХХК-нд шилжүүлсэн 27.921.400 төгрөгийг 8.636.400 төгрөг нь нярав Ж.Лхагвасүрэнгээс 1.794.000 төгрөг нь нярав Г.Д-аас авсан бөгөөд үлдэгдэл 17.491.000 төгрөг нь үндсэн хөрөнгийн нягтлан Хуланд төвлөрсөн юм билээ...*******- нь эмнэлгийн ерөнхий захирал буюу төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрөлгүйгээр ажилчдын хоолны орлого болох 27 орчим сая төгрөгийг  дур мэдэн хувийн кампани руу шилжүүлсэн нь  өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал үүсгэж, байгууллагын мөнгөн хөрөнгийг завшиж байгаа үйлдэл гэж ойлгож Авлигын тухай хуульд заасны дагуу мэдээллийг хүргүүлсэн юм.  Нярав Лхагвасүрэн, Г.Д-, орлогын нягтлан бодогч Гэрэлт-Од нар  кассын мөнгийг байгууллагын дансанд тушаахгүй асуудлыг мэдэж байсан боловч ерөнхий нягтлан бодогчийн үгэнд  орж надад энэ талаар огт мэдэгдээгүй өдийг хүргэсэн байсан.  Эрүүл мэндийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А\1520 тушаал “Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” тухай, 2020 оны 11 дүгээр  сарын 11-ний өдрийн А\1516 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг хангах тухай” тушаалууд гарсан. Уг тушаалуудын дагуу манай эмнэлэгт эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, эмнэлгийн ор дэлгэх,  нөөц эмнэлэгт ажиллуулах бэлтгэлийг хангах шаардлагатай болсон тул эмнэлгийн цайны газарт мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг 2020 оны 12 дугаар сард “Төгс Ай Кү” ХХК-тай манай эмнэлэг байгуулж байсан. Уг гэрээгээр нийт 63 сая төгрөгийн мах, махан бүтээгдэхүүнийг манай эмнэлэгт графикийн дагуу нийлүүлэхээр болсон. Манай эмнэлэг уг компанид гэрээнд заасан үнийн дүнг 100 хувь төлсөн бөгөөд уг компани нь хуваарийн дагуу манайд бараагаа нийлүүлж байгаа. Ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. Уг компанид манай эмнэлэг нэмэлт 27.912.400 төгрөг шилжүүлэх ямар ч үндэслэл байхгүй. “Төгс Ай Кү” ХХК нь *******-тэй хамааралтай, хамаатных нь компани гэж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 94-96/

 

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Ш-мөрдөн байцаалтанд “Тус эмнэлгийн санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор Б.*******-, үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогчоор Н.Х- нь 2020 оны 6  сараас томилогдон ажиллаж эхэлсэн. Манай эмнэлэг нь өөрийн хоолны газраар зөвхөн өөрсдийн эмнэлгийн ажилчдад төлбөртэй үйлчилдэг юм. Уг хоолны төлбөрийг өдөр өдөрт нь кассын нярав хураан авч байгууллагын Төрийн сангийн дансанд дараагийн ажлын өдөрт тушаадаг юм. Энэхүү үйл ажиллагаа нь  Сангийн сайдын баталсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын журам”-д зааснаар зохицуулагдаж, хэвийн явагдаж ирсэн. 2020 оны 7 дугаар сараас кассын нярав Амаржаргал ажлаас гарснаар эмнэлгийн хэрэгслийн нярав Ж.Л-нь кассын нярвын ажлыг давхар хариуцах болсон. Ж.Л-уг ажлыг хариуцаж авсаны дараа ахлах нягтлан бодогч *******- нь хоолны  газрын бэлэн орлогыг төсвийн санд тушаахгүй, хуримтлуулаад байх ба хоолны тайлан гарсны дараа шийднэ гэх үүргийг өгсөн байсан. Энэ нь 2021 оны 3 дугаар сард  явуулсан манай  дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон асуудал. Үүний дагуу Ж.Л-2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны  хоолны газрын бэлэн орлого  болох 8.636.400 төгрөгийг Төрийн санд тушаахгүй, касст хадгалж байсан.2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс ахлах нягтлан бодогч *******-ийн санаачилгаар хоолны газар нь ажилчдад хоолны талоноор үйлчлэхээр болсон талон тараахтай холбоотойгоор хоолны бэлэн орлогыг Ж.Л-хурааж  авахаа болиод үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогч Н.Х- нь хоолны талоныг борлуулж, орлогын мөнгийг нь өөр дээрээ төвлөрүүлэх болсон байсан. Ингэснээр  өдөрт хэдэн төгрөгийн талон зарагдаж хоолны газраас хэдэн талоноор үйлчилгээ үзүүлсэн нь хяналтгүй болсон. Ж.Л-нь өөр дээрээ хуримтлагдсан хоолны бэлэн орлого 8.636.400 төгрөгийг нягтлан бодогч Н.Х-д хүлээлгэж өгсөн байдаг.2020 оны 11 дүгээр сарын 24-нөөс кассын нярваар Г.Д- нь томилогдсон бөгөөд Г.Д-ыг томилогдох үед касст бэлэн орлого нэг ч байгаагүй. Кассын нярав томилогдсоноор үндсэн хөрөнгийн нягтлан бодогч Н.Х- нь өөрт төвлөрч байсан 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хоолны бэлэн орлого  8.636.400 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд талон зарж олсон орлого болох бэлэн мөнгийг кассанд тушаах ёстой байсан боловч тушаагаагүй. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хоолны талоноор үйлчлэхээ больсон бөгөөд хуучных шигээ хоолны газар бэлэн мөнгөөр  үйлчлэх болсон байдаг. Ингэснээр Г.Д-  хоолны бэлэн орлогыг өдөр, өдөрт нь хураан авч касст төвлөрүүлж байсан бөгөөд Төрийн санд тушаахгүй байх үүргийг мөн ахлах нягтлан бодогч *******- өгсөн байдаг. Ингээд Г.Д-  2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилчдын хоолны бэлэн орлогыг мөнгийг кассанд төвлөрүүлсэн байдаг. Энэ нь нийт  3.095.000 төгрөг цугларсан байдаг. Уг мөнгө нь 2021 оны 02 дугаар сар хүртэл кассанд байсан. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ахлах нягтлан бодогч *******- нь Г.Д-ыг гэртээ амарч байхад  залгаад хоолны орлогын мөнгийг өгөхийг шаардсан байдаг. Үүнийх нь дагуу Г.Д-  ахлах нягтлан  бодогч *******-т 2020 оны 12 дугаар сарын хоолны мөнгөний орлого болох 1.794.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн огноогоор үйлдсэн боловч *******- нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр актыг үйлдэхийг шаардсаны дагуу Н.Г.Д- нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.794.000 төгрөгийг *******-т хүлээлгэн өгсөн акт үйлдсэн гэсэн. Ингээд *******- Хулан нар нь  манай эмнэлэгт гэрээгээр хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг “Төгс Ай Кү” ХХК-нд 27.921.400 төгрөгийг ямар нэгэн гэрээгүйгээр төсвийн шууд захирагчийн зөвшөөрөлгүйгээр бэлэн өгсөн байсан. Уг хоолны бэлэн орлого нь байгууллагын үндсэн бус үйл ажиллагааны орлого бөгөөд Төрийн сангийн дансанд тушаагдаж, тайлан тооцоонд орж явах ёстой байсан. Гэтэл *******- Н.Х- нар нь кассын няравуудад хууль бус үүрэг даалгавар өгч Төрийн санд  тушаалгүй байлгаж байгаад өөрсөд дээрээ татаж хувийн компанид шилжүүлсэн байсан. Энэхүү асуудлыг манай эмнэлгийн удирдлага огт мэдээгүй байж байгаад 2021 оны 02 дугаар сард “ Си Сиай Аудит” ХХК-аар аудит хийлгэхэд  уг аудитын компанийн явцын дүгнэлтээр уг асуудлыг гаргаж ирж танилцуулсан. Тэгж  бид нар энэ асуудлыг анх мэдсэн бөгөөд захирлын тушаалаар хянан шалгах комисс байгуулагдаж уг асуудалд хянан шалгалт явуулснаар бүх асуудал тодорхой болсон. Миний бие уг комисст орж ажилласан.  Уг асуудал илэрснээр нягтлан бодогч Н.Х-гаас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд хэдэн төгрөгийн хоолны талон зарагдаж, хэд нь үйлчлүүлсэн талаар тайлан гаргаж өгөхийг шаардахад огт тайлан гаргаж өгөхгүй байсаар байгаад ажлаа хүлээлгэж өгсөн. Н.Х- нь энэ хугацаанд хэдэн талон гаргасан, үүнээс хэдийг нь зарсан, зарсан талоноос нь хэдэн талон хоолны газраар үйлчлүүлсэн зэрэг тодорхойгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 91-92/

 

Гэрч Г.Д- мөрдөн байцаалтанд “Миний бие...2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс  АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн Санхүү бүртгэлийн албаны бэлэн мөнгөний кассын нярваар томилогдсон. Бэлэн мөнгөний кассын нярав нь үндсэн болон үндсэн бус  үйл ажиллагаанаас орсон орлогыг холбогдох ажилчдаас хурааж аваад байгууллагын Төрийн сангийн дансанд тушаадаг юм. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажилд орсон бөгөөд  11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхэлж хүнсний нярав Байгалмаагаас цайны газрын бэлэн орлогыг хүлээж авдаг болсон. Бэлэн орлогыг мөнгөний журамд зааснаар маргааш өглөө нь байгууллагын Төрийн санд тушаах ёстой байдаг бөгөөд  миний бие 11 сарын 24-ний өдрийн цайны газрын  хоолны бэлэн орлогын мөнгийг 11 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө тушаах гээд Гэрэлт- Од нягтлангаас ямар дансанд яаж  тушаах вэ гэж асуухад Гэрэлт-Од ерөнхий нягтлан бодогч *******-ээс асуугаад   тушаахгүй байлгаж бай дээрээс чиглэл өгнө гэж байна гэж хэлсэн.Үүнээс хойш би  2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд хүнсний нярав Байгальмаагаас тушаасан хоолны бэлэн орлогыг кассанд хадгалж байсан.2020 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд нийт 3.095.000  төгрөг хоолны бэлэн орлогоос төвлөрсөн бөгөөд үүнээс 11 дүгээр сард 1.301.000  төгрөг, 12 дугаар сард 1.794.000 төгрөг төвлөрсөн байсан. Уг мөнгийг би 2020 оны 12 дугаар сард жилийн эцсийн тайлан мэдээ гаргах  үед орлогын нягтлан бодогч Гэрэлт-Одоос дансанд тушаах эсэх талаар асууж байсан. Гэрэлт-Од нягтлангийн хувьд ерөнхий нягтлан бодогчоос асуугаад байлгаж бай удирдлагаас чиглэл өгнө гэж хэлдэг байсан. Би ерөнхий нягтлан *******-т энэ  талаар 2021 оны 01 дүгээр сарын үед хэлэхэд хоолны тооцоон дээр удахгүй сууна. Тэр болтол байлгаж бай, өмнөх Лхагвасүрэн, Хулан хоёроос авсан тооцоо над дээр байгаа, чинийхтэй нийлүүлж тооцоо бодно гэж хэлж байсан. Тэгээд манай байгууллага  2021 оны 01 дүгээр сард “Си Эсай Аудит” ХХК-нд санхүүгийн баримтуудаа өгч, нягтлан бодогч нар уг  аудитад очиж ажиллаж байсан юм. Тухайн үед бусад ажилчид Ковид 19 өвчний улмаас Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу гэрээсээ, онлайн хэлбэрээр ажиллаж байсан юм.2021  оны 01 дүгээр сарын 25-ны  өдөр  намайг  гэртээ байж байх үед ерөнхий нягтлан бодогч *******-  миний утас руу хоолны бэлэн орлогын нийт дүнг яаралтай явуул гэж мессеж бичсэн байсан. Би тэр үед гэртээ байсан тул ажил руу нягтлан бодогч Гэрэлт-Од руу ярьж  миний компьютерыг асаагаад хоолны бэлэн орлогын дүнг  хараад ерөнхий нягтланд  хэлээд өгөөч гэж гуйсан. Гэтэл Гэрэлт-Од  ерөнхий нягтлан *******-т 12 дугаар сарын орлого  болох 1.794.000 төгрөгийн дүнг хэлсэн байсан. 11 дүгээр сарын 1.301.000 төгрөгийг нь анзааралгүй, хэлээгүй байсан. Тэгтэл 2021 оны 02 дугаар сарын 06-ны бямба гарагт би гэр бүлийнхэнтэйгээ гадуур салхилж байтал *******- над руу залгаад “Төгс Ай Кү” ХХК-тай  тооцоо нийлсэн актад чиний гарын үсэг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр  нь би гадуур  байгаагаа хэлэхэд орой гэртээ ирээд хэлчих, гадаа чинь очъё гэж хэлсэн. Ингээд тухайн өдрийн орой 21 цаг өнгөрч байх үед *******- нягтлан Богд ар хороололд байх манай гэрийн гадаа ирсэн. Тэгэхдээ “Төгс Ай Кү” ХХК-нд 2020 оны  12 дугаар сарын 31-ний өдөр  27.921.400 төгрөг өгсөн. Уг мөнгөнд  чамаас авах ёстой 1.794.000 төгрөг орж байгаа, би тухайн 1.794.000 төгрөгийг хүнээс зээлээд өгчихсөн. Тийм болохоор тухайн мөнгийг ажил цуглахаар авъя гэж хэлсэн. Тэгээд 27.921.400 төгрөгийг “Төгс Ай Кү” ХХК-нд 2020 оны 12 дугаар сарын 31-нд өгсөн зарлагын баримт, уг компанитай  тооцоо  нийлсэн акт гаргаж ирээд уг баримт дээр намайг гарын үсэг зур гэхээр нь би гарын үсгээ зурсан юм. Тухайн үед *******- нягтлан надад өмнөх нярав Лхагвасүрэн, нягтлан Хулан хоёр дээр төвлөрсөн хоолны мөнгө дээр чамд байгаа 1.794.000 төгрөгийг нийлүүлээд 27.921.400 төгрөг болсныг “Төгс Ай Кү” ХХК-нд хүнсний материалын зардалд өгсөн  гэж ойлгуулсан тул би өөрт байсан 1.794.000 төгрөгийг нөхөж өгөх юм байна. Тийм учраас гарын үсгээ зурах ёстой юм байна гэж ойлгоод  гарын үсгээ зурсан. Тэр үед би *******- нягтланд 1.794.000 төгрөг нь зөвхөн 12 дугаар сарын орлого, надад 11 дүгээр  сарын сүүлийн 4 өдрийн орлого болох 1.301.000 төгрөг  бас байгаа шүү дээ  гэж хэлэхэд  *******- тооцоогоо зөв өгөхөд  яадаг юм, наад  1.301.000 төгрөг чинь тооцоонд оролгүй үлдчихлээ, чи наад  мөнгөө хадгалж бай, аудитын шалгалтын дараа шийдье гэсэн зүйл хэлсэн. Тэгээд  2020 оны 11 дүгээр сарын хоолны бэлэн орлого болох 1.301.000 төгрөгийг би кассанд хадгалж байсныг энэ асуудал илэрсний дараа захиргаа, санхүү хариуцсан дэд захирал Баясгаланд хэлээд 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгууллагын Төрийн сангийн данс руу тушаасан юм. Миний үйл ажиллагааг орлогын нягтлан бодогч Гэрэлт-Од  хянадаг бөгөөд *******- нь манай санхүүгийн албанд дарга тул удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврын дагуу тухайн бэлэн орлогыг тушаалгүй кассанд хадгалж байсан. Өдөр бүр 16 цаг өнгөрөөгөөд Байгалмаа нярав  надад тухайн өдрийн хоолны бэлэн орлогыг, кассын тайлантай тулгаж тушаадаг байсан. Бид хоёр акт үйлдэж хүлээлцдэг байсан. Аудитын компанид байгаа санхүүгийн тайланд уг баримт байгаа. Лхагвасүрэн, Гэрэлт-Од  бид нарын хувьд ийм хууль бус зүйл болж байна гэдгийг огт мэдээгүй бөгөөд аудитын урьдчилсан  дүгнэлт хийхэд ерөнхий захирал энэ  талаар мэдээд бид нараас асууж шалгалт явуулахад ийм зүйл болсныг мэдсэн. Миний хувьд “Төгс Ай Кү” ХХК-наас манай эмнэлэг хүнс авдаг хамтран ажилладаг юм байна түүний дагуу төлбөр төлсөн юм байна гэж ойлгосон.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 98-100/

 

Гэрч  Д.Г-мөрдөн байцаалтанд “Манай хоол тэжээлийн албанаас 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж ажилчдад хоолоор үйлчлэхээ больсон. Ажилчдын хоолноос орсон орлого байгууллагын үндсэн бус үйл ажиллагааны  орлогод бүртгэгдэж тайланд тусгагдах ёстой юм. Уг орлого нь кассын нярав дээр өдөр өдөртөө төвлөрч кассын нярав байгууллагын Төрийн сангийн дансанд тушааж надад баримтаар өгч уг баримтын дагуу миний бие бүртгэлд тусгаж явах ёстой юм. Тухайн үед  кассын нярвын ажлыг эм, эмнэлгийн хэрэгслийн нярав Ж.Л-давхар хариуцаж байсан бөгөөд Ж.Л-2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хоолны орлогыг Төрийн санд тушааж баримтыг нь надад өгч бүртгэлд оруулж байсан. Үүнээс хойш буюу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш орлого дансанд тушаагдахгүй байсан тул Ж.Лхагвасүрэнгээс энэ талаар асуухад ерөнхий нягтлан бодогч *******- нь хоол, шим тэжээлийн албанаас зардлын тооцоог авч байж тушаана, удирдлагын түвшинд үүнийг мэдэж байгаа гэж хэлсэн. Тэр болтол хоолны орлогыг бэлэн кассанд байлгаж бай гэсэн гэж хэлсэн. Үүнийг би байгууллагын ерөнхий нягтлан бодогч *******-ээс асуухад  мөн адил зүйл хэлсэн. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хоолны орлого нь кассын нярав Ж.Л-дээр  төвлөрч байсан. Одоо шууд хэлж мэдэхгүй байна 8 орчим сая төгрөг төвлөрсөн байсан. 2020 оны 10 сарын 12-ны өдрөөс  эхэлж  ажилчдын хоолны талон гаргаж ажилчдад зарж эхэлсэн. Уг талоныг үндсэн хөрөнгө, бараа материал хариуцсан нягтлан бодогч Хулан өөрөө хэвлэж ажилчдад бэлэн мөнгөөр зарж орлогыг өөр  дээрээ төвлөрүүлж эхэлсэн. Яагаад хоолны талон гаргах болсныг би мэдэхгүй байна. Ерөнхийдөө нягтлан *******-, Хулан нар нь удирдлагын зүгээс талон гарга гэсэн тайлбарлаж байсан. Хоолны талон гарахаас өмнө ажилчид бэлэн мөнгөөр цайны газрын касст мөнгөө тушааж хоол авдаг байсан бөгөөд цайны газар нь кассын  няравтай тухайн өдрийн хоолны орлогыг кассын баримттай тулгаж тооцоо нийлдэг байсан юм. Харин талоноор үйлчилдэг болсноос хойш Хулан дээр бүх орлого  төвлөдөг болсон тул талоноор  үйлчилж эхэлснээс  хойш хэдэн  төгрөгийн орлого төвлөрснийг мэдэхгүй байна. Миний бие удаа дараа ерөнхий нягтлан *******-т хоолны орлогыг дансанд тушаах болоогүй юу, удирдлагын түвшинд шийдвэрлэсэн үү, гэж асууж байсан. Тэр болгонд *******- удирдлагын түвшинд хэлэлцэгдээгүй байна түр хүлээж бай гэдэг зүйл хэлдэг байсан. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойших хугацааны хоолны орлогоос 27.912.400 төгрөгийг ерөнхий нягтлан бодогч *******- нь өөр дээрээ төвлөрүүлж байгаад 2021оны 02 дугаар сард буюу аудитын шалгалт орох үеэр уг мөнгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Төгс Ай Кү” ХХК-нд шилжүүлсэн гэсэн баримтыг нөхөж хийсэн юм байна лээ. Уг компанид үнэхээр уг мөнгийг өгсөн үү, эсвэл өгсөн гэсэн хуурамч баримт хийчихсэн үү гэдгийг би мэдэхгүй байна. Кассын нярав Лхагвасүрэн, Г.Д- бид нарын зүгээс энэ талаар удаа дараа Ерөнхий нягтлан бодогч *******-т хандаж хэлж байсан. Тэр болгонд хоолны тайлан гарахаар болно удирдлагууд мэдэж байгаа гэж  хариулт өгдөг байсан. *******- нь Санхүү, Бүртгэлийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч юм. Нярав, нягтлан бодогч нар нь ерөнхий нягтлан бодогчийн шууд удирдлагад ажилладаг. “ Төгс Ай Кү” ХХК нь  манай эмнэлэгт хүнс нийлүүлдэг гэж сонссон сайн  мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 104-105/

 

Гэрч Ж.Л-мөрдөн байцаалтанд“2020 оны 7 сарын 16-ны өдрөөс АШУҮИС-ийн Хангамж түгээлтийн албаны эмнэлгийн хэрэгслийн нярваар ажиллаж байна. Миний бие байгууллагын эмнэлгийн хэрэгслийн нярав бөгөөд 2020 оны 8 дугаар сарын үед  кассын нярав Амаржаргал нь амралтаа авсан тул  миний бие кассын нярвын ажлыг давхар хариуцаж хийх болсон. Манай эмнэлэг нь 2020 оны 8 сарын 24-ний өдрөөс эхэлж ажилчдад хоолоор үйлчлэх болсон бөгөөд цайны газрын бэлэн орлогыг өдөр өдөрт нь хүнсний няравтай тооцоо нийлж баримтаар  хүлээн авдаг болсон. Цайны газраар банкны пос машинаар  төлбөрөө төлсөн тохиолдолд орлого нь шууд байгууллагын дансанд ордог бөгөөд бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн тохиолдолд орлогын мөнгийг тухайн өдрийн кассын баримттай тулгаж хүнсний нярав Байгалаас хүлээн авдаг юм. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн бэлэн орлогыг нь орой Байгалаас хүлээж аваад 2020 оны 8 сарын 25-ны өдрийн өглөө нь Төрийн банкаар дамжуулж байгууллагын Төрийн сангийн дансанд тушаана. Харин 2020 оны 8 сарын 25-ны өдрийн цайны газрын бэлэн орлогыг орой нь хүлээж аваад маргааш нь буюу 26-ны өглөө  банканд тушаах гэж байтал ерөнхий нягтлан бодогч *******- намайг өрөөндөө дуудаад хоол, шим тэжээлийн албанаас тайлан авах ёстой хоолны орлого зарлага, ашгийн тооцоог гаргах ёстой байгаа захирлууд тушаахгүй байж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдрөөс хойш хоолны бэлэн орлогыг кассанд буюу сэйфэнд төвлөрүүлж бүртгэлээ байнга хийж байсан.2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс  хоолны газар бэлэн мөнгөөр үйлчлэхээ больж талоноор үйлчлэхээр болсон. Тэр талоны тооцоог үндсэн хөрөнгө бараа материалын нягтлан бодогч Хулан хурааж авч, орлогыг өөр дээрээ төвлөрүүлэх болсон. Үүнээс хойш хоолны орлогыг би огт хүлээж аваагүй. Надад 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хоолны бэлэн орлого болох 8.636.400 төгрөг төвлөрсөн байсан бөгөөд уг мөнгийг дансанд тушаах эсэх талаар ерөнхий нягтлан  бодогч *******-ээс удаа дараан асууж байсан. Миний хувьд кассын нярвын ажлыг түр хариуцаж ажиллаж байсан бөгөөд дээрх журмыг мэдэхгүй байсан. Сүүлд энэ журамтай танилцсан. Мэдэхгүйгээс болоод ерөнхий нягтлангийн өгсөн үүрэг даалгаврын дагуу уг бэлэн  орлогыг кассанд хадгалж байсан юм...Энэ хугацаанд  2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны хоолны бэлэн орлогыг кассанд тушаагаагүй өөр дээрээ бэлэн хадгалж байсан бөгөөд энэ хугацаанд нийт 9.055.400 төгрөг хоолны орлогод төвлөрсөн. Ахлах нягтлан бодогч *******-ээр гарын үсэг зуруулсан. Дараа нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр надад хандан яамны 90 жилийн ой болж байгаа цэцэг дурсгалыг зүйл авна 340.000 төгрөг хоолны мөнгөнөөс өг гэхээр нь би сэйфинд хадгалж байсан хоолны бэлэн орлогоос 340.000 төгрөгийг гаргаж *******-т өгч байсан.Ингэхдээ  өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр *******-ээр гарын үсэг зуруулсан.  Дараа нь 2020 оны  9 дүгээр сарын 28-ны өдөр ахлах нягтлан бодогч *******- надад яамны нэг хүн манай эмнэлэг дээр яаралтай шинжилгээ хийлгэх гээд  төлбөр  нь хүрэхгүй  байна гээд байна, дараа нь би чамд аваад өгье түр 79.000 төгрөг өгч бай гэхээр нь би хоолны бэлэн орлогын мөнгөнөөс 79.000 төгрөгийг ахлах нягтлан бодогч *******-ээр гарын үсэг зуруулж өгсөн. Мөн өөрийн тэмдэглэлийн дэвтэр  дээр *******-ээр гарын үсэг зуруулж өгсөн. Ингээд ахлах нягтлан бодогч *******-т 340.000 төгрөг, 79.000  төгрөг буюу нийт 419.000 төгрөг өгсөн. Мөнгө өгсний дараа би *******- нягтлангаас  мөнгөний баримт,эсвэл мөнгөө эргүүлж өг гэж удаа дараа нэхсэн боловч өгнө өө гэж хэлээд огт өгөөгүй. Ингээд над дээр нийт 9.055.400 төгрөг төвлөрснөөс ахлах нягтлан бодогч *******-т өгсөн 419.000 төгрөгийг хасаад 8.636.400 төгрөг үлдсэн бөгөөд уг мөнгийг нягтлан бодогч Н.Х-д бэлнээр тоолж баримт  үйлдэж хүлээлгэж өгсөн. Н.Х-д уг мөнгийг өгөхдөө 419.000 төгрөг зөрүү мөнгийг *******-ээс авах ёстой.” гэсэн мэдүүлэг / 1хх-ийн 107-108, 114/

 

            Гэрч Д.Б-мөрдөн байцаалтанд “Миний бие АШУҮИС-ийн  Монгол Японы эмнэлгийн Хангамжийн албаны хүнсний няраваар томилогдон  ажиллаж байна. Хоол шим тэжээлийн албанаас өгсөн хоолны захиалгын дагуу гэрээт компаниас хүнсний материал татан авч, хоол, шим тэжээлийн албанд өдөр тутмын хэрэгцээт хоолны материалыг нь шаардах хуудсаар өгч, орлого зарлагын мэдээллийг санхүүгийн программд шивж оруулдаг.  Ажилчдын хоолны орлогын тооцоог өдөр тутмын 16 цагт бэлэн мөнгөний кассын няравт тушааж тооцоо  нийлдэг. Цайны газрын кассын машин нь бэлэн болон бэлэн бусаар орсон орлогыг ангилдаг бөгөөд үүнийх нь дагуу кассын няравт бэлэн мөнгөний орлогыг тушаадаг. Хоолны талоныг санхүүгийн албаны нягтлан бодогч Хулан зардаг байсан ажилчид Хулангаас талон аваад цайны газарт уг талоноор үйлчлүүлдэг байсан. Миний хувьд өдөр болгон үйлчлүүлсэн талоныг нь цаасан дээр нааж нийт хэдэн төгрөгийн талон гэдгийг нь гаргаад нягтлан бодогч Хуланд өгдөг юм. Өөр хэн нэгэнтэй тооцоо хийдэггүй байсан. Энэ хугацаанд хэдэн төгрөгийн талоноор үйлчлүүлсэн талаар би мэдэхгүй байна. Талоноо наагаад шууд Хуланд өгдөг байсан. Өөртөө ямар нэгэн тэмдэглэл хийдэггүй байсан. Өдөр өдөртөө үйлчлүүлсэн талоны тоогоор гарах байх. Хоолны талон нь сарын хугацаанд хүчинтэй бөгөөд сардаа багтаагаад хэзээ ч үйлчлүүлж болно. Нягтлан бодогч Хулан хэдий хэр талон хэвлэж түүнээс хэдэн талоныг  нь борлуулсан хэдэн талон нь үйлчлүүлсэн талаар Хулан өөрөө мэдэж  байгаа байх. “Төгс Ай Кү” ХХК-наас 2021 оны 02 сараас эхэлж бүхий л хоолны материал авч байгаа. Уг компани нь хуваарийн дагуу манайд барааг нийлүүлдэг. Ямар ч байсан 63 сая  төгрөгийн бараа нийлүүлэх гэрээтэй бөгөөд гэрээний дагуу бараагаа авч байгаа. Өр авлагын асуудал байдаг  эсэхийг би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 119/

 

Гэрч Д.Б-мөрдөн байцаалтанд “Манай эмнэлгийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд “Си Эсай” аудитын компаниас шалгалт орсон. Уг аудитын шалгалтаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Төгс Ай Кү” ХХК-нд хоолны үнэ гэж кассаас 27.921.400 төгрөгийг бэлэн авч бусад авлагаар манай эмнэлгийн цайны газрын ажилчдад хоол борлуулсны бэлэн орлого болох 27.921.400 төгрөгийг манай эмнэлэгт хүнсний бүтээгдэхүүн гэрээгээр нийлүүлдэг  “Төгс Ай Кү” ХХК ямар нэгэн гэрээгүйгээр шилжүүлсэн байсан. Энэ талаар санхүүгийн албаны ажилтнуудаас асуухад тодорхой бус тайлбар өгөөд  байсан тул “Төгс Ай Кү” ХХК-ийн нягтлан бодогч Г.А-болон бусад компанийн Ц.Мөнгөнцоож, хангамжийн мэргэжилтэн Ц.Алтанзул  нар нь 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр уулзсан. Тус уулзалтаар “Төгс Ай Кү” ХХК-ийн зүгээс танай санхүүгийн Хулан гэх хүн имэйл явуулаад тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зураад өгөөч гэсний дагуу 27.921.400 төгрөгийн тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан.  2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч мөнгийг он гаргаад өгсөн гэх зүйлийг хэлсэн. Манай эмнэлэг нь өдрийн 3.000 төгрөг, 5.000 төгрөгийн хоёр үнийн сонголттой хоолоор үйлчилдэг юм. Цайны газрын кассанд уг мөнгө төвлөрч, цайны газраас өдөр өдөртөө бэлэн мөнгөний кассын няравт тухайн өдрийн бэлэн орлогыг тушаадаг юм.  Бэлэн мөнгөний кассын нярав уг мөнгийг дараагийн ажлын өдөртөө багтааж Төрийн сангийн дансанд тушаах ёстой юм. Гэтэл санхүүгийн албаны дарга ахлах нягтлан бодогч *******- нь өөрийн удирдлагад ажилладаг нягтлан бодогч Гэрэлт-Од кассын нярав Г.Д- Ж.Л-нарт уг бэлэн орлогын мөнгийг Төрийн сангийн дансанд тушааж болохгүй касстаа бэлнээр нь байлгаж бай гэх үүргийг өгсөн юм байна лээ. 2020 оны 11 дүгээр сарын үед тооцооны нягтлан бодогч Гэрэлт-Од нь надад хандан цайны газрын  бэлэн орлогын мөнгө кассанд хуримтлагдаад байна энийг одоо яах вэ гэж асуусан. Тэгэхээр нь би юун мөнгө хуримтлагдаад байна энийг одоо яах вэ  гэж асуухад  Гэрэлт-Од  хоолны бэлэн орлогыг ахлах нягтлан  *******- байгууллагын дансанд тушаахгүй байж бай гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь  би ахлах нягтлан бодогч *******-ээс энэ  талаар асуухад захирал энэ талаар мэдэж байгаа ажилчдын  хоолны мөнгө  өвчтөний хоолны мөнгө тусдаа байх ёстой энэ асуудлыг цэгцэлнэ гэх утгатай ойлгомжгүй зүйл хэлсэн. Тэгэхээр нь  би захирал үүрэг даалгавар өгсөн юм байна гэж бодсон. Үүний дараа 2020 оны 12 дугаар сарын үед хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна,  манай эмнэлгийн бүртгэл мэдээллийн албаны дарга Халиун надад хэвтэн эмчлүүлэгчдийн сахиурын бэлнээр  тушаагдсан  хоолны мөнгийг ахлах нягтлан бодогч *******- авна гээд байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би бэлэн мөнгөний кассын нярав Г.Д-ыг дуудаж ирээд Халиуны нүдэн дээр кассын бэлэн мөнгө байлгаж    болохгүй байгууллагын дансанд тушаа гэдэг үүргийг өгч байсан. Миний бие кассын бэлэн мөнгө нь Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллах журамд заасны дагуу байгууллагын дансанд тушаагдаж яваа гэж ойлгож байсан. Гэтэл аудитын шалгалтаар дээрх асуудал илэрсэн гэсэн. Ахлах нягтлан бодогч *******-  нь миний шууд удирдлагад ажиллах албан тушаалтан боловч надад байгууллагын   санхүүгийн мэдээллийг огт өгдөггүй, асуухаар дандаа худал мэдээлэл өгөх, нууж дарагдуулж, янз бүрийн тайлбар тавиад юм хэлдэггүй байсан. Надад байгууллагын санхүүтэй холбоотой мэдээлэл  огт өгөхгүй, асуухаар захирал мэдэж байгаа гэж хэлдэг байсан. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хурлын үед ч гэсэн худал ярьж хуралд орж байгаа бусад ажилчдыг үл ойшоосон байдалтай оролцсон. 2020 оны 10 дугаар сард ахлах  нягтлан бодогч *******-  нь над дээр ирээд ажилчдад хоолны талоноор үйлчлэх шаардлагатай байна ковид 19-ийн үед бэлэн мөнгөөр үйлчлэх нь эрсдэлтэй гэх санал  тавьсан. Үүний дагуу захирлын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг оруулж танилцуулаад ажилчдад хоолны талоноор үйлчлэхээр болсон. Ингээд  2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн  хооронд ажилчдад хоолны талоноор үйлчилсэн. Хоолны талоныг ахлах нягтлан бодогч *******- өөрөө гаргаж, хөрөнгийн нягтлан бодогч Н.Х- ажилчдад тараалгадаг  байсан. Гэтэл нягтлан Хулан талон тарааж олсон бэлэн орлогыг кассын няравт тушаалгүй өөр дээрээ төвлөрүүлж байсан юм байна лээ. Миний хувьд Хуланг хоолны талоноос орсон бэлэн орлогыг бэлэн мөнгөний кассын няравт тушааж байгаа гэж ойлгож байсан. Сүүлд нь энэ талаар Хулангаас асуухад би танд тайлбар өгөхгүй, би албаныхаа даргад тайлбар өгдөг гэх зүйл хэлээд энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй. Урьд нь цайны газар бэлэн мөнгөөр үйлчилдэг байхад кассын машин дээр шивэгдсэн дүнгээр тооцоог нийлдэг байсан. Харин талоноор үйлчилж байсан нь тодорхойгүй болчхож байгаа юм. Учир нь цайны газрын нярав Байгалмаа нь үйлчлүүлсэн хоолны талоныг өдөр өдөрт нь нягтлан Хуланд өгдөг байсан юм байна лээ. Тэгэхээр Хулангаас энэ тоо гарах ёстой. Байгууллагын Санхүүгийн баримт Үндэсний аудитын газарт байгаа болохоор энэ талаар сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 121-122/

 

         Гэрч Ц.М-мөрдөн байцаалтанд “Миний бие 2002 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол Японы эмнэлгийн хангамж, түгээлтийн албаны даргаар томилогдон ажиллаж байна. Манай алба нь эмнэлгийн хэрэгсэл, аж ахуйн материал, хоол хүнсний материалыг эмнэлэгт ханган нийлүүлэх үндсэн үүрэгтэй ажилладаг. Энэ чиглэлээр худалдан авах ажиллагааны үнэлгээний хооронд орж ажилладаг бөгөөд худалдан авах гэрээг байгууллагыг төлөөлж хийдэг юм. Тус эмнэлгийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Худалдан авах ажиллагаа зохион байгуулах тухай” А/ 151 тушаал гарсан. Тус тушаалд короновирус цар тахлын үед 144 орыг эмнэлэгт дэлгэн ажиллуулахад шаардлагатай хоол хүнсний материалын жагсаалтыг баталж худалдан авахыг зөвшөөрсөн байна. Үүний дагуу 79 сая төгрөгийн хоол, хүнсний материал авах тендерийг 2020 оны 12 дугаар сард “tender.gov.mn” сайтад зарласан. Гэтэл тендерийн дагуу ТСАА ХХК нь 16 сая төгрөгийн үнийн дүнтэй бараа материалыг нийлүүлэх үнийн санал ирүүлсэн байсан. Ингээд уг компанийн тендерийг үнэлж 16 сая төгрөгийн бараа материал нийлүүлэх гэрээг байгуулсан. Үлдэгдэл 63.031.700 төгрөгийн хүнсний материал дээр дахин тендер зарлах хугацаа  байгаагүй, короновирусын цар тахлын үед эмнэлгийн бэлэн байдлыг хангах шаардлагатай байсан тул шууд гэрээ хийхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг харилцагч компаниудаас  утсаар үнийн санал авч, тэмдэглэл хөтөлж харьцуулсан. Тэр үед ахлах нягтлан бодогч *******- нь “Төгс Ай Кү” ХХК-ийн үнийн санал, барааны танилцуулгыг надад өгч энэ компани үнийн санал өгсөн шүү, шалгаруулахыг бодоорой гэж гуйсан. Тухайн үед “Төгс Ай Кү” ХХК-ийн үнийн санал нь манайхаас зарласан бүх нэр төрлийн барааг нийлүүлэх боломжтой гэсэн байсан бөгөөд бусад компаниуд нь бүх төрлийн барааг нийлүүлэхгүй, зарим нэр төрлийн барааг нийлүүлэх сонирхолтой байсан. Жишээ нь нэг компани сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлнэ гэхэд нөгөө компани нь мах махан бүтээгдэхүүн нийлүүлнэ гэсэн утгатай зүйлийг хэлж байсан. Иймд хамгийн боломжтой компани нь “Төгс Ай Кү” ХХК байсан тул уг компанитай гэрээ байгуулахаар болсон. Түүнээс биш *******-ийн гуйлтаар уг компанийг шалгаруулсан зүйл байхгүй. “Төгс Ай Кү” ХХК-тай байгуулсан гэрээ 2021 оны 4 дүгээр сард дууссан бөгөөд гэрээнд заасан бараагаа бүрэн нийлүүлсэн. Уг компанид манай эмнэлгийн зүгээс хүнсний материал худалдан авсан 63.031.700 төгрөгийн тооцооноос өөр асуудал байхгүй бөгөөд уг төлбөрийг бүрэн төлсөн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 124-125/

 

Гэрч Н.Х- мөрдөн байцаалтанд “...Манай эмнэлгийн цайны газар нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж ажилчдад хоолны талоноор үйлчлэх болсон. Тухайн үед эмнэлгийн санхүү эрхэлсэн дэд захирал Баясгалан болон санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч *******- нар намайг хоолны талоныг хариуцаж ажилла гэдэг үүрэг өгсөн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөө ахлах нягтлан бодогч *******- надад 3.000 төгрөг, 5.000 төгрөгийн үнэ бүхий хэвлэмэл хоолны талон нэлээн олон ширхгийг өгч цаашид ийм байдлаар хэвлээд ажилчдад тараана шүү. Тооцоог нь бэлэн мөнгөөр чи өөрөө аваарай гэж хэлсэн. Үүний дагуу миний бие 3.000, 5.000 төгрөг гэсэн сонголт бүхий хоолны талоныг ажилчдад борлуулж эхэлсэн. Бүртгэлийг нь би өдөр өдрөөр эксел программд шивээд мөнгийг нь өөр дээрээ хадгалж байсан.  Энэ байдлаар 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хоолны талоныг борлуулж, мөнгийг нь хурааж, өөр дээрээ хадгалсан. Энэ хугацаанд нийт 16 сая орчим төгрөг хоолны талон борлуулсны орлогоор цугларсан. Энэ мөнгийг би өөр дээрээ төвлөрүүлж байсан. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хангамжийн албаны нярав Ж.Л-надад 2020 оны 8 дугаар сарын 25-наас 2020 оны 10 дугаар сарын 12 хүртэлх хугацаанд төвлөрүүлсэн хоолны бэлэн орлогын мөнгө болох 8.636.400 төгрөгийг хүлээлгэж өгсөн. Ахлах нягтлан бодогч *******- уг мөнгийг намайг хүлээж ав гэсэн тул бид хоёр хүлээлцсэн юм. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хоолны талоноор үйлчлэхээ больж кассын нярваар Г.Д- гэх хүн ажиллах болсон бөгөөд миний бие хоолны бэлэн орлогын мөнгийг дахиж хурааж аваагүй. Ингээд над дээр хоолны орлогын бэлэн мөнгө 25 сая орчим төгрөг цугларсан. Одоо яг хэд гэдгийг шууд хэлж мэдэхгүй байна. Санхүүгийн баримт дээрээс харвал тодорхой дүн нь гарах байх.  2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би ахлах нягтлан бодогч *******-т хоолны орлогын мөнгийг яах вэ над дээр 25 сая орчим төгрөг төвлөрсөн байна гэж хэлсэн. Тэгэхэд ахлах нягтлан бодогч *******- “Төгс Ай Кү” ХХК-наас ирэх онд хэвтэн эмчлүүлэгсдийн хүнсийг авах гэрээ байгуулсан. Тийм болохоор наад компаниас чинь ажилчдын хоолны материалыг авах гэрээ байгуулна. Тийм болохоор энэ мөнгийг “Төгс Ай Кү” ХХК-нд өгнө гэж хэлээд надаас хоолны орлогын мөнгө болох 25 сая орчим төгрөгийг бэлнээр хүлээж авсан. Гэхдээ хүлээлцсэн акт үйлдээгүй. Ахлах нягтлан бодогч *******- надаас авсан 25 сая орчим төгрөг дээр кассын нярав Г.Д-аас 2020 оны 12 сарын хоолны орлого 1 сая гаруй төгрөгийг нэмж аваад 27.921.400 төгрөг болсныг нь “Төгс Ай Кү” ХХК-нд өгсөн юм байна лээ. Хэзээ яаж өгснийг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ахлах нягтлан бодогч *******- надад “Төгс Ай Кү” ХХК-ний 27.921.400 төгрөгийн орлогын баримтыг үзүүлээд чи “Төгс Ай Кү” ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдээдэх энэ компанийн имэйл хаяг руу явуулаадах гэж хэлсэн тул би *******- нягтлангийн өгсөн имэйл хаяг руу нь тооцоо нийсэн актыг явуулсан. Хариуг нь уг компаниас ахлах нягтлан бодогч *******-т өгсөн юм байна лээ...2020 оны 10 дугаар сарын 12-ноос 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаан дахь хоолны талоны тайланг би гаргаж “Си Эс Ай” аудитын компанид өгч байсан. Энэ тайлан байх ёстой. “Төгс Ай Кү” ХХК гэдэг компанийг би огт мэдэхгүй. Уг компани манай эмнэлэгт 63 сая төгрөгийн бараа материал нийлүүлэх гэрээ хийсэн гэдгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэдсэн. 2021 оны 3 дугаар сард 27.921.400 төгрөгийг гэрээгүй нийлүүлсэн асуудал илэрч уг компанийн хүмүүс манай Хангамжийн албаны даргатай уулзах гээд ирчихсэн байхад нь харж байсан.  Би “Төгс Ай Кү” ХХК-ний хүмүүстэй огт уулзаж байгаагүй. Galbayar гэсэн нэртэй жимэйл хаяг руу тооцоо нийлсэн актыг явуулж байсан. Имэйл явуулсан талаараа утсаараа хэлж байсан байж магадгүй. Уг компанитай өөр байдлаар харьцаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-н 127-129/

 

Гэрч Ц.Бө-мөрдөн байцаалтанд“...*******-ээс 27.921.400 төгрөгийг 2021 оны 02 сарын 10-ны өдөр гэрт нь очиж авсан. *******-ийн охин нь манай танил юм. Гэр бүлийн найз маягийн харилцаатай байдаг юм.  *******-ийг Даваасүрэнгийн ээж нь гэдгээр нь зүс мэддэг байсан. Даваасүрэн  2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр *******-ийн гэрт нь хүрээд ир гэхээр нь би өөрийн эхнэр Б.Галбаярын хамт Баянгол дүүргийн Богд-Ар хороололд байдаг *******-ийн гэрт нь очсон. Гэрт нь очих үед ямар ч байсан гадаа харанхуй болсон байсан. Тэгээд  *******-тэй уулзахад танай компани одоо манайд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа юм чинь дахиад ажилчдын хоолны материалыг танайхаас авъя мөнгийг нь урьдчилаад өгчихье гэж хэлээд 27.921.400 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Мөнгөө өгсний дараа буюу 2021 оны 02 дугаар сард болсон цагаан сарын дараахан *******- манай нягтлан бодогч Азжаргалыг дуудаж манай компанид 27.921.400 төгрөг олгосон гэх Монгол Японы эмнэлгийн бэлэн мөнгөний баримтад гарын үсэг зуруулсан юм. Тухайн зарлагын баримтын огноо нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байсан гэсэн. Мөн нэмж хэлэхэд Даваасүрэнд би “Төгс Ай Кү” ХХК-ний байгуулсан гэдгээ урьд нь хэлж байсан. Компани байгуулахаас өмнө Баянзүрх зах дээр хүнсний худалдаа эрхэлдэг байсан гэдгийг Даваасүрэн мэдэх юм. Тэгээд 2020 оны 12 сарын үед Даваасүрэн надад манай ээжийн ажилладаг Монгол Японы эмнэлэг хоолны материал нийлүүлэгч хайж байгаа юм байна лээ чи манай ээжтэй уулзаач гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш *******-тэй ажил дээр нь очиж уулзахад надад тус эмнэлэгт авах барааны жагсаалт болон ТСАА гэдэг компанийн үнийн дүнг үзүүлээд танайх ийм үнийн дүнгээр хоолны материал нийлүүлж чадах уу гэхээр нь харахад нийлүүлэх боломжтой санагдсан юм. Тэгээд *******-тэй холбогдож байгаад уг 63 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 136-137/

 

Гэрч Б.Г-мөрдөн байцаалтанд “...нөхөр Ц.Бө-маань “Хан талст” худалдааны төвд хувиараа хүнсний худалдаа эрхэлдэг. “Төгс Ай Кү” ХХК-ийн захирал ажилтай. Ахлан нягтлан бодогч *******- гэдэг хүнийг сайн танихгүй. Уг хүнтэй уулзаж байгаагүй. *******- надад имэйлээр тооцоо нийлсэн акт, үнийн санал гэх зүйлийг явуулж байсан. Нягтлан бодогч Хуланг танихгүй. Хулан имэйлээр над руу баримт явуулдаг байсан. Нөхөр маань имэйл хаяггүй тул миний хаягийг өгсөн учраас над руу явуулдаг байсан. *******-, Хулан нарын гэр бүлийн гишүүд, төрөл төрөгсөд, найз нөхдийг нь танихгүй..*******-тэй гэрээ тооцоо нийлсэн актын талаар 2020 оны 12 сард ярилцаж байсан. Даваасүрэнтэй бизнесийн асуудлаар 2020 оны 12 сараас эхэлж одоог хүртэл харилцаж байгаа...Манай нөхрийн компаниас хүнсний материал авна гэж 27.921.400 төгрөгийг өгсөн гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 139-140/

 

            Гэрч Б.Д-мөрдөн байцаалтанд “...*******- нь миний төрсөн ээж. Ц.Бө-, Б.Г-нар нь надтай нэг ангид сурч байсан. Ариунтогтох гэдэг хүний дүү нар юм.  Ц.Бө-, Галбаяр нарыг найзын дүү нар гэдэг утгаар нь таньдаг бөгөөд ойр дотно харилцаатай байдаг. Миний хувьд ямар нэгэн байдлаар тендерт зуучилж байсан зүйл байхгүй. Ээж Монгол Японы эмнэлэгт ажилд орсоны дараа  эмнэлэг нь нээлттэй тендер зарладаг юм байна гэдгийг сонсож байсан. Энэ талаараа би Ариунтогтох, Ц.Бө-нарт хэлж байсан. Тэгээд Ц.Бө-өөрсдөө очиж уулзаад сүүлд нь тендерт шалгарсан гэдгийг сонсож байсан. Миний хувьд зуучилсан зүйл байхгүй. Ямар журмаар яаж шалгарсаныг нь би мэдэхгүй. Ээж *******- надад Ц.Бө-тэй ажлын шугамаар уулзаж тодруулах зүйл байна завтай байгаа болов уу, дуудаад өгөөч гэж гуйсан тул би Ц.Бө-, Б.Г-хоёр руу залгаж Богд-Ар хорооллын 21а-56 тоот гэртээ дуудаж байсан. Хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй байна. Бараа нийлүүлэлттэй холбоотой мөнгө өгч байна гэж ойлгосон. Миний хувьд бусдын асуудалд оролцоод байдаггүй учраас мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 142/

 

Гэрч Г.А-мөрдөн байцаалтанд “...Тус эмнэлэгтэй 2020 оны 12 дугаар сараас хойш хамтарч ажиллаж байгаа. Манай компани нь тус эмнэлэгт 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Хүнсний материал худалдах, худалдан авах гэрээ”-ээр 63 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний материалыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд нийлүүлэх үүрэг хүлээсэн. Уг гэрээнд заасан хуваарийн дагуу бараа, материалаа нийлүүлж байгаа. Уг эмнэлгийн хүнсний нярав Байгалмаа, ерөнхий нягтлан бодогч *******- гэх хүмүүстэй харилцаж байсан болохоор энэ хүмүүсийг мэднэ. Монгол Японы эмнэлэг нь гэрээний үнийн дүн болох 63 сая төгрөгийг бүрэн төлж дууссан. 2020 оны 12 дугаар сард нэг удаагийн шилжүүлгээр төлбөрийг төлсөн, хэзээ гэдэг нь дансны хуулган дээр тоторхой байгаа. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Монгол-Япон эмнэлэг”-ийн ерөнхий нягтлан бодогч *******- нь манай захирал Ц.Бө-бид хоёрыг ажил дээрээ дуудаж уулзсан. *******- нь манай ажилчдын хоолны мөнгө 27.921.400 төгрөг байгаа юм. Энэ мөнгийг манайд өгсөн гэсэн тооцоо нийлсэн актад гарын үсэг зураад өгөөч ээ гэж хэлсэн. Ингээд *******- нь “Төгс Ай Кү” ХХК нь 27.921.400 төгрөгийн өртэй гэсэн тооцоо нийлсэн актанд надаар гарын үсэг зуруулсан. Гэхдээ манайд 27.921.400 төгрөг өгөөгүй.  Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ц.Бө-захирал бид хоёрыг *******- ажил дээрээ дуудахаар нь очиход бид хоёрт бэлнээр 27.921.400 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Тэгэхдээ ажилчдын хоолны хүнсний материалын мөнгө, гурван сар гаргаад авах байх, тэр үедээ гэрээ байгуулах байх гэж хэлсэн. Үүнээс хойш *******-тэй огт уулзаагүй. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн актанд гарын үсэг зурах, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөнгө хүлээж авахад нийт хоёр удаа уулзаж байсан. Утсаар болон цахим шуудангаар харилцаж байгаагүй. Хулан гэгчтэй бол огт уулзаж байгаагүй. Нягтлан бодогч Хулан нь манай захирал руу имэйл бичиж байсан гэсэн. Захирлын гэр лүү захирлын эхнэрийн хаяг руу имэйл бичиж байсан гэсэн. Юу бичсэнийг нь би мэдэхгүй байна. Манайх тус эмнэлэгт 63 сая төгрөгийн бараа материал нийлүүлэх гэрээнээс өөр гэрээ байгуулсан зүйл байхгүй. Бие биедээ ямар нэгэн өглөг авлага байхгүй. *******- нь харин 27.921.400 төгрөгийг манайд өгөхдөө гурван сараас танайхаас ажилчдын хүнсний материал авна, гэрээ хийх байх гэж өгсөн. Миний хувьд уг эмнэлэг нь манайхаас яваандаа гэрээ байгуулж бараа материал авах юм байна урьдчилж мөнгө өгч байна гэж ойлгосон. Уг 27.921.400 төгрөгийн манай захирал Ц.Бө-авсан. Компанийн орлогод бүртгэгдээгүй кассын тайланд тусгаагүй. Ямар нэгэн гэрээ, контрактгүй орж ирсэн мөнгө болохоор бүртгээгүй юм.  Яах аргагүй уг мөнгийг манайд өгсөн. 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Монгол-Японы эмнэлэг”-ээс 27.921.400 төгрөгийн нэхэмжлэл өгсөн. Гэхдээ мөнгийг нь буцааж өгөөгүй байгаа” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 144-145/

 

Гэрч Г.А-дахин байцаалтаар “...Миний бие 2021 оны 02 дугаар сараас эхэлж “Төгс Ай Кү” ХХК-нд нягтлан бодогчоор албан ёсоор ажиллах болсон. Түүнээс өмнө бол Ц.Бө-г танилын хувиар тайлан тооцоог нь гаргаж өгдөг байсан. Өмнөх мэдүүлэг дээр би *******-тэй 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр уулзаж тооцоо нийлсэн актанд гарын үсэг зурсан гэж буруу мэдүүлсэн байна. Тухайн үед хэзээ уулзсанаа санахгүй байсан болохоор захирал Ц.Бө-гээс хэзээ уулзсанаа асуухад 2020 оны 12 сарын 31, 2021 оны 01 сарын 04-ний өдөр гэж хэлсэн тул би мэдүүлэгтээ тэгээд хэлчихсэн. Одоогоор санаж байгаагаар бол би ажилд орсны дараа буюу 2021 оны 02 дугаар сард хөл хорионы үед *******- гэх нягтлан бодогчтой анх удаа уулзсан. Манай захирал Ц.Бө-над руу яриад *******- нягтлан тань дээр очно тэднийхээс манайх 27.921.400 төгрөг авсан та мөнгө авсан баримт дээр гарын үсгээ зураад санхүүгийн тамгаа дараад өгчих гэж хэлсэн. Тэгэхэд *******- нь миний утас руу залгаж байгаад миний 10 дугаар хороололд түрээсэлж байсан гэрт ирж уулзсан. Тэгэхэд 2020 оны 12 сарын 31-ний өдрийн огноотой бэлэн мөнгөний зарлагын баримт тооцооны үлдэгдлийн баталгаа” гэсэн хоёр ширхэг баримт байсан. Уг баримтад Монгол Японы эмнэлгээс манай “Төгс Ай Кү” ХХК-нд 27.921.400 төгрөг өгсөн гэдгийг бичсэн байсан. Захирал надад Монгол Японы эмнэлгээс мөнгө авсан тул гарын үсэг зурж, санхүүгийн тамгаа дараад өгөөрэй гэж хэлсэн тул би хэлснээр нь уг хоёр баримтад гарын үсэг зурж санхүүгийн тэмдгээ дарсан юм. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр уг хоёр баримтыг үйлдсэн байсныг нь би Монгол Японы эмнэлэгт санхүүгийн шалгалт орсон тул баримтаа цэгцэлж байгаа юм байна гэж ойлгосон.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 147/

 

       Гэрч А.М-мөрдөн байцаалтанд “...Ординат ХХК-нд 2004 оноос хойш 18 дахь жилдээ ажиллаж байна. Манай компани нь санхүүгийн Unicus,Venitsa гэх хоёр төрлийн программыг зохиосон бөгөөд байгууллагуудад нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг юм. Манай компани байгууллагуудад өөрсдийн нийлүүлсэн программыг эзэмшүүлэх зорилгоор сургалтын үйл ажиллагаа явуулж, зөвлөгөө өгдөг. Харилцагч байгууллагуудаа хуваарилж авдаг юм. Хэрэглэгч байгууллагуудын хувьд программтай холбоотой ямар нэгэн асуудал гарах мэдэхгүй зүйл гарах тохиолдолд сургагч багш нартай харьцдаг юм. Миний хувьд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол Японы эмнэлгийг хариуцдаг бөгөөд тус эмнэлгийн санхүүгийн ажилтнуудтай программын ашиглалтын талаар байнгын харилцаатай байдаг. Монгол Японы эмнэлгийн хувьд ерөнхий нягтлан бодогч *******- болон бусад нягтлангууд бүгд надтай харилцдаг байсан. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрүүдэд *******- нягтлан над руу залгаж 27.921.400 төгрөгийн авлага нэмэлт санхүүжилтийн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн тайлан дээр харагдахгүй байна засаад өгөөч гэсний дагуу би өөрийн эрхээр Unicos программд нэвтэрч мэдээлэлд засвар оруулсан. Ямар мэдээлэл зассан бэ гэвэл 27.921.400 төгрөгийн харьцсан дансыг “335100-кодтой байгууллагаас авах авлага” болгож зассан юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 152/

 

Яллагдагч Д.*******- мөрдөн байцаалтанд “...Миний бие 2020 оны 8 сараас Анагаахын шинжлэх ухааны үндэсний  их сургуулийн Монгол Японы эмнэлгийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд ахлах нягтлан бодогчоор ажилд орсон. 27.921.400 төгрөгийг “Төгс Ай Кү” ХХК-нд өгсөн асуудлын талаар яръя. Уг мөнгө нь эмнэлгийн ажилчдын хоолны бэлэн орлого болон хоолны талон борлуулсны орлогоос цугларсан мөнгө юм. Энэ мөнгөний орлого нь кассын нярав Г.Д- болон нягтлан Хулан нар дээр төвлөрч байсан юм. Хангалт түгээлтийн албаны нярав, хоол шим тэжээлийн албанаас хоолны материалын тайлан орж ирэхгүй орж ирсэн тайлан нь бодит бус байсан нь хүндрэлтэй байдал үүсгэж энэ талаар би захирлын зөвлөлийн хурал дээр Захиргаа, Санхүү хариуцсан дэд захирал Баясгаланд хэлж байсан. Зарцуулалт нь байхгүй байхад орлогын мөнгийг яах нь тодорхой бус нөхцөл байдал үүсээд байсан юм. 27.921.400 төгрөгийг би үндсэн хөрөнгө бараа материал хариуцсан тооцооны нягтлан бодогч Н.Х-гаас 2021 оны 12 дугаар сарын сүүлээр хүлээж авсан юм. Н.Х- уг мөнгийг яаж төвлөрүүлсэн бэ гэхээр Баясгалан захирлын шийдвэрээр хоолны талоныг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 24-ний хооронд борлуулсан орлого мөн кассын нярвын ажлыг гүйцэтгэж байсан Лхагвасүрэн, кассын нярав Г.Д- над дээр төвлөрсөн байсан хоолны бэлэн орлогыг Хулан нэгтгэж авсан байсныг нь би аваад хүнсний материал авъя гэж бодоод “Төгс Ай Кү” ХХК-наас урьд гэрээгээр хоолны материал худалдан авсан юм чинь ажилчдын хоолны материалыг дахин авъя гэж бодоод өгсөн юм. Уг 27.921.400 төгрөгийг би 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Төгс Ай Кү” ХХК-нд өгье гэж бодсон боловч ковидын халдвар гарснаас болоод уулзаж чадаагүй юм. Тийм учраас 2021 он гараад өөрийн Богд-Ар хороололд түрээсэлж амьдарч байсан байранд Ц.Бө-, түүний эхнэр Галбаяр нарыг дуудаж өгсөн юм. Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Яллагдагчаар татах тогтоол дээр хаана, хэзээ гэдгийг нь дурдсан байна. Тэр өдөр л болов уу гэж бодож байна. Уг 27.921.400 төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдэж “Төгс Ай Кү” ХХК-д хүлээлгэж өгсөн юм.  Уг баримт дээр миний гарын үсэг зурагдсан. Мөн кассын нярав Г.Д-аар гарын үсэг зуруулсан...Байгууллагын захирлаар гарын үсэг зуруулаагүй шалтгаан нь хүнсний материалын тайлан хуурамчаар гаргаж буй хоол хүнс шим тэжээлийн албанд арга хэмжээ авахгүй өөхшүүлж байсан тул эсэргүүцлээ илэрхийлж ийм зүйл хийсэн юм...Ажилчдын хоолны бэлэн мөнгөний орлогын мөнгийг санхүүгийн тайланд бүртгэж байгууллагын дансанд тушаах ёстой. Гэвч ажилчдаас хураасан мөнгө нь хувь хүнээс хураасан мөнгө учраас заавал дансанд тушаах ёсгүй...Би хоолны материалыг нь өгөхгүй байя гэж бодсон боловч үүнээс болж ажилчид, өвчтөнүүд хоолгүй болж хохирох вий гэж бодсон. Хоолны тайлан гаргаж өг гэж би удаа дараа Хоол шим тэжээлийн албаны дарга Энэрэлт, шинээр томилогдсон Гэрэлмаа, хоол зүйч Золзаяа, хүнсний нярав Байгалмаа нараас шаардаж байсан...”Төгс Ай Кү” ХХК-нийг нягтлан бодох бүртгэлд тусгалгүй 27.921.400 төгрөгийг өгсөн буруугаа би хүлээн зөвшөөрч байна. Хоолны тайлангаа авч чадаагүйгээс болоод аудитын тайланд манай нягтлангууд асуудалд ордог. Энэ байдлыг арилгахын тулд би ийм зүйл хийсэн. Хууль бус үйлдэл нь хүнийг хууль бус үйлдэл хийхэд хүргэдэг юм байна гэж бодож байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 185-186/, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1хх-ийн 160-164/, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол Японы эмнэлгийн захирлын шуурхай өргөтгөсөн хуралдааны тэмдэглэл /1хх-ийн 4-10/, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол Японы эмнэлгийн санхүүгийн албаны кассын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх комиссын ажлын илтгэх хуудас /1хх-ийн 13-18/, Г.Д-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 31-33/, Ц.Бө-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 34-37/, Н.Х-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 38-44/, Гар утасны дугаарын ярианы биллд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 45-59/, Санхүүгийн программд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 66-81/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 82/, Хөдөлмөрийн гэрээ /2хх-ийн 24-26/, Ажлын байрны тодорхойлолт /2хх-ийн 27/, Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /2хх-ийн 40/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

       *******- нь  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол Японы эмнэлгийн захиралын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/39 дугаартай тушаалаар тус эмнэлгийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор томилогдож, ТҮЭМ-7-5 ангилал зэрэглэлээр цалинжсан байна.

 

       Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаартай “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээ”-г баталсан ба ТҮЭМ-7 зэрэглэл нь уг цалингийн сүлжээнд хамаарч байна.   

        Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 14.1.2-д зааснаар “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж байх тул Монгол-Японы эмнэлгийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд хамаарч байна.

         Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

         Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж тус тус заажээ.

Иймд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол Японы эмнэлгийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан *******-ийг  нийтийн албан тушаалтан мөн гэж үзнэ.

Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******-т  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирол нөхөн төлөгдсөн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

        Шүүгдэгч *******- дээрхи гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөгдсөн, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг нь харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад “..тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

        Иймд шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэв.

 

       Эрүүгийн хариуцлагын гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч *******-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй.

 

        Шүүгдэгч *******- тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэв.

 

        Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч *******-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүнийг “ахлах нягтлан бодогчоор” ажиллах нийтийн албанд томилогдох эрхийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хоёр жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

           

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолно.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Уг гэмт хэргийн улмаас Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол-Японы эмнэлэгт 27.921.400 төгрөгийн хохирол учирсаныг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Бө-гээс 27.921.400 төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авч Төрийн сан дахь Авлигатай тэмцэх газрын хохиролын нөхөн төлбөрийн 100900000717 тоот дансанд байршуулсан байх тул гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэж шүүгдэгч *******-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.    

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төрийн сан дахь Авлигатай тэмцэх газрын хохирлын нөхөн төлбөрийн 100900000717 тоот дансанд байршуулсан 27.921.400 төгрөгийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол-Японы эмнэлгийн дансанд шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

        Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

       

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.8, 36.10  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Б овогт *******-ийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ахлах нягтлан бодогчоор нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

          3. *******- тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг *******-т мэдэгдсүгэй.

5. *******-т Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төрийн сан дахь Авлигатай тэмцэх газрын хохирлын нөхөн төлбөрийн 100900000717 тоот дансанд байршуулсан 27.921.400 төгрөгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол Японы эмнэлгийн дансанд шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ