Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01638

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01638

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

          Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж Рокмон бюлдинг ХХК-ийн 1 давхарт А зааланд байрлах өөрийн байранд байрлах Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: : Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 15-р байр 25 тоотод  оршин суух, регистр ЦБ85041502, Сайд содном овогт Санжаагийн Халиунаад холбогдох 6 687 662 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь   шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: С.Халиунаа нь 2014 оны 8-р сарын 4-ны өдөр манай байгуулагатай ЗГ1201143347 дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 2 400 000 төгрөгийн цалингийн зээлийн 12 сарын хугацаатай 3.55 хувийн хүүтэй зээлсэн.  Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан нөхцлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртэл хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул гэрээг цуцлаж өөрт учирсан хохиролоо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн төлөгдөөгүй мөнгөн дүн үндсэн зээлийн үлдэгдэл 2 124 360 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 4 563 302 төгрөг, нийт 6 687 662 төгрөгийг С.Халиунаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь шүүхэд гаргасан  хүсэлтдээ: Тус иргэний хэрэгт талууд дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгч тал 6 687 662 төгрөг нэхэмжиэнээс 1 687 662 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5 000 000 төгрөгийг хариуцагч С.Халиунаа нь 2017 оны 6-р сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 8-р сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 9-р сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 30-нд 1 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулаар  харилцан тохиролцож байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь С.Халиунаад холбогдох 6 687 662 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь 1 687 662 төгрөгөөсөө татгалзаж, үлдэх 5 000 000 төгрөгийг С.Халиунаа нь 2017 оны 6-р сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 8-р сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 9-р сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 30-нд 1 000 000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК хариуцагч С.Халиунаад нар нь 6 687 662  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч С.Халиунаа төлбөрийг 2017 оны 6-р сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 7-р сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 8-р сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 9-р сарын 30-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 30-нд 1 000 000 төгрөгөөр төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 61 025 төгрөг, хариуцагч С.Халиунаагаас 61 025 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-д олгосугай.

 

             3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА